| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0174/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
2021 03 18 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “..................” ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, урьд
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1022 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1643 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, О.М/РД:АА0000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Мнь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байхад эрх бүхий байгууллагаас хязгаарлалтын үед цагийн хязгааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамчаар үйлдэж, хамт ажилладаг Э.Мд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Мнь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байхад эрх бүхий байгууллагаас хязгаарлалтын үед цагийн хязгааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамчаар үйлдсэн болох нь:
1.Шүүгдэгч О.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Ж-ийн үйлдсэн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...............улсын дугаартай машин шалгахад хуурамч QR кодтой хөдөлгөөнд оролцож байсныг илрүүллээ. ...” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 6/
3. Смарт кар тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37-41/
4. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Их тэнгэрийн амын уулзвар буюу 207 дугаар замын пост дээр үүрэг гүйцэтгэж хотын даргын захирамжийн дагуу QR кодтой буюу зөвшөөрөлтэй авто тээврийн хэрэгслүүдийг шалгаж зөвшөөрлийн дагуу дагуу явуулж ............гэсэн улсын дугаартай Тоёота Хариер маркийн машины QR кодыг шалгатал миний шалгадаг багаж дээр ............гэсэн автотээврийн хэрэгслийн зөвшөөрөл гарч ирсэн. Тэгээд жолоочоос нь асуухад би мэдэхгүй байна. Манай компаниас өгсөн QR код гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
5. Гэрч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн бурхантай хөшөөний хажууд байх эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “..................” ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орсон юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим 2 дахь хөл хорио цээрийн үеэр ажиллахаар болоход компанийн менежер Д нь миний хувийн автомашин болох ............улсын дугаартай тоёота Хариер маркийн автомашин дээр QR зөвшөөрөл хэвлэсэн цаас өгсөн. Би уг зөвшөөрлийг хууль ёсны дагуу гэж ойлгон замын хөдөлгөөнд оролцсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
6. Гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын ажилтан Э.М нь ............улсын дугаартай автомашиныг эзэмшдэг, манай байгууллагаас тус тээврийн хэрэгслийн нэр дээр удаа дараа QR код зөвшөөрөл авах хүсэлтийг гаргаж байсан боловч, хүлээгдээд гарахгүй байдаг байсан. Манай байгууллагын ...........улсын дугаартай автомашины зөвшөөрлийг буруу байгууллага дээр гаргасан байх жишээтэй. Тэгээд манай байгууллагын ............улсын дугаартай автомашинд зөвшөөрөл гарч ирсэн боловч тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан ба засварын газрууд хаалттай байсан. Тэгээд манай ажилтан О.М............улсын дугаартай тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ашиглая гэж бодсон байна лээ. Би энэ асуудлыг сүүлд мэдсэн. ...............улсын дугаартай тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ............улсын дугаартай тээврийн хэрэгслийнх болгож засаад жолооч Э.Мд өгч явуулсан байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
7. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 465 дугаартай албан бичиг /хх-ийн 43/
8. Л.Агаас гаргаж өгсөн нотлох баримтууд /хх-ийн 47-51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Мнь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1022 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1643 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56-60/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар, шунахайн сэдэлтээр, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн аливаа идэвхитэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
“Тусгай зөвшөөрөл” гэдэг нь тодорхой төрлийн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд QR код олгох зааварт зааснаар “Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс” тус зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд байна. Харин шүүгдэгч О.Мнь тусгай зөвшөөрөл олгох эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.
Гэтэл шүүгдэгч О.Мнь байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код авах хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй гэх шалтгаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байхад тусгай зөвшөөрөл олгох эрхгүй гэдгээ мэдсээр байж цахим хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж бусдад өгсөн үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “..................” ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Мы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
О.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. О.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Мд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БА