| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0189/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/198 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/198
2021 03 23 2021/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Түвшинтуул,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ................................................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.А /РД:АА0000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.А нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн ооны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд интернэйшнл” ХХК-д түгээлтийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа 22 харилцагч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс нийт 11.716.642.8 төгрөгийг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.А нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн ооны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд интернэйшнл” ХХК-д түгээлтийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа 22 харилцагч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс нийт 11.716.642.8 төгрөгийг авч хувьдаа завшсан болох нь:
-“Таван богд интернэйшнл” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан О.А 2020 оны 8 дугаар сард харилцагчдаас авсан мөнгөн дүн 10,700,172.8 төгрөг, 1,016,470.0 төгрөгийн үнийн дүнтэй, 144 ширхэг барааны дутагдал үүсгэсэн байна. Нийт 11,716,642.8 төгрөгийн дутагдал гаргасан байна.
-“Таван богд интернэйшнл” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан О.А нь 2020 оны 8 дугаар сард харилцагчдаас авсан мөнгөн дүн 10,700,172.8 төгрөг, 1,016,470.0 төгрөгийн бараа материалын дутагдал үүсгэсэн байна. Энэ нь түгээлтийн ажилтны тайлан, харилцагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл, зарлагын баримтуудаар тогтоогдож байна.
-“Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн Аудитын баталгаажуулалтын тайлан нь үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38/
7. “Таван богд интернэйшнл” ХХК хараат бус Аудиторын баталгаажуулсан тайлан /хх-ийн 42-47/
8. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02/287 дугаартай “...О.А-ыг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ХГ-2020/134 тоот хөдөлмөрийн гэрээгээр түгээлт баруун нэгжийн түгээлтийн ажилтан албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсугай. ...” гэсэн тушаал /хх-ийн 107/
9. “Таван богд интернэйшнл” ХХК болон О.А нарын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 113-121/
10. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б-02/820 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаал /хх-ийн 123/
11. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн Д-ийн 00000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 125-140/
12. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн О.Аын 00000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 141-153/
13. Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг байх наадмаар амарч орж ирээд удаагүй байсан ба тухайн өдрийн орой 22 цагийн үед ажил дээрээ түгээлтээ дуусаад хүрч ирсэн. Тэгээд банкинд байсан бэлэн мөнгө болох 16.860.000 төгрөгийг тушааж амжаагүй. Тэгээд харих гээд ажлаас гараад явж байтал байгууллагын ард талын дэлгүүрийн тэнд Л, А гэх мэтийн 5-6 хүн архи ууж байсан /өр бусдынх нь нэрийг нь мэдэхгүй байна/. ...барааг би дутаасан. Тухайн үед мөнгө алга болгосон гэдгээ захирал удирдах албан тушаалтанд хэлээгүй. Тэгээд дэлгүүрээс буцсан бараануудыг сар бүрийн сүүлийн өдөр буцааж агуулахад өгсөн байх ёстой байдаг боловч би дундуур зараад гээгдүүлсэн мөнгөнөөсөө төлж барагдуулж байгууллагын барааг дутааж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэл олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байдгаараа уг гэмт хэрэг онцлогтой.
Дээрх гэмт хэргийн “завших” гэдэг ойлголтод итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.А нь тухайн хэрэг үйлдэгдэх үед “Таван богд интернэйшнл” ХХК-д түгээлтийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 113-121/, “Таван богд интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02/000 дугаартай тушаал /хх-ийн 107/,
мөн тэрээр тухайн байгууллагын борлуулалт хийх хугацаандаа эд хөрөнгө хариуцаж ажиллаж байсан болох нь Эрсдэлийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай гэрээ /хх-ийн 122/-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч О.А нь ийнхүү ажиллаж байх хугацаандаа “Таван богд интернэйшнл” ХХК-ийн 22 харилцагч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс нийт 11.716.642.8 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж уг мөнгийг цааш компанид өгөх хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №14 дугаартай дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Хохирогч байгууллагад баримтаар нийт 11.716.642.8 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч Т-ын “...О.А нь манай байгууллагын хохирлоос 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 1.288.603 төгрөг төлөгдөөгүй, мөн аудитын дүгнэлт гаргуулсан төлбөр болох 1.500.000 төгрөгийг, нийт 2.788.603 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн19/ хавтаст хэрэгт авагджээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-аас 2.788.603 /хоёр сая долоон зуун наян найман мянга зургаан зуун гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага болох “Таван богд интернэйшнл” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
О.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.А-д сануулсугай
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-аас 2.788.603 /хоёр сая долоон зуун наян найман мянга зургаан зуун гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага “Таван богд интернэйшнл” ХХК-д олгосугай.
5. Шүүгдэгч О.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР198