| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0194/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/216 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/216
2021 04 02 2021/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Х.Еркебулан /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ай Эс Эм Ти” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 1, ................................................................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:АА00000000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ................................................. тоотод шар өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,1356 грамм, ногоон өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0.1352 грамм “Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ................................... шар өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,1356 грамм, ногоон өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0.1352 грамм “Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс, Шуурхай удирдлагын тасгийн “...хүмүүс мансууруулах бодис хэрэглэсэн...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10/
3. Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Түшээ гэх нэртэй хотхон байв. ...жижиг унтлагын өрөөнд байсан цагаан цэнхэр өнгийн шүүгээнээс хар өнгийн биеийн тамирын өмд байх ба уг өмдний халааснаас ногоон өнгийн асаагуурыг 2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...“ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22/
4. Х.С, Ч.Б, Б.Б нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...2 улаан зураас тодорч Сөрөг гэж заасан, 5, 6 дугаартай баганад 1 улаан зураас тодорч тэмдэглэлд тусгаж, Б.Баас шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор савны дээд талд Б.Баас ХН00000000000 гэж тэмдэглэн зориулалтын наалдамхай туузаар битүүмжилж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-31/
5. Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74/
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 75/
7. Гэрч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б-тай уулзсан. Тухайн үед Б, С гэх залуугийн хамт байсан. Тэгээд бид 4 Бын авто угаалга дээр очиж машинаа угаалгасан. Тэгээд тухайн газраас Бын гэр буюу Хан түшээ хотхонд очиж угаалгын газрын хажуу талын дэлгүүрээс авсан нэг шил виски 5-6 пиво тэд нар ууцгаасан. Тэгээд байж байтал жижиг өрөөнөөсөө асаагуур дээр наачихсан жижиг хар юм гаргаж ирээд тугалган цаас дээр тавьж байгаад доороос гал асааж мөнгө нарийхан болгож байгаад сорсон. Намайг чи сорж үзэх үү гэж асуусан. Би тухайн үед үгүй ээ би ийм юм хэрэглэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд намайг чи хэрэглэчих ээ ямар ч хор хөнөөл байхгүй. Санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд араас С татсан. Мөн манай найз болон Б хоёрыг татах уу гэж асуусан. Бид гурав бол хэрэглээгүй. ...тэр асаагууртай шавар гэх зүйлийг би Б л авч ирсэн юм байна гэж тухайн үед ойлгосон. Яг нарийн зүйл бол мэдэхгүй байна. Учир нь Б жижиг өрөө рүү ороод нөгөө хоёр араас нь ороод буцаад гурвуулаа гарч ирэхдээ асаагууртай шавар мэт зүйл гаргаж ирсэн болохоор Быг л авч ирсэн юм байх гэж ойлгосон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/
8. Гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө өөрийн найз Б гэх 2020 оны 4 дүгээр сард танилцсан Б гэх ах, Б ахын дүү нь гэж явдаг Б, Бын найз охин гэх Т, Тунгалгийн найз У бид нар ...................................................... тоотод хамт 1 шил виски тавуулаа хуваагаад ууж байгаад гэрт байсан шийшаа гэх усан тамхинд хийсэн жимсний үнэртэй тамхины оронд хэрэглэдэг зүйлээс би нилээн хэд сорж хэрэглээд бөөлжиж байгаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад Б цагдаа ирчихлээ босоод ир гээд дуудаад би босоод дагаад явсан. ...Б халааснаасаа асаагуур дээр наасан баримлын шавар шиг юм гаргаж ирээд Б бид хоёрт тамхи шиг татдаг эд татаж үзэх үү гэсэн. Тэгэхээр нь сонирхоод тэгье гээд Бт тунгалаг цаасан дээр тавиад доороос нь асаагуураар гал асааж тэр баримлын шавар шиг юм аа шатаагаад утааг нь хуйлсан мөнгөөр сорсон. Дараа нь Б сороод, би бас тэрнээс бас авч нэг сороод жижиг өрөөнд ороод нойр хүрээд унтаад өгсөн. Хамт байсан тэр хоёр эмэгтэй намайг байхад тэр баримлын шавар шиг юмнаас сороогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81, 85-86/
9. Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би дүү Сын хамт найз охин Ту мөн түүний найз У нартай уулзаж байж байгаад нарны замын орчим Болор авто угаалга дээр очиж машинаа угаалгаж байхдаа бид 5 манай гэрт очиж уух талаар ярьж бүгд дэмжээд манай гэр лүү буюу Хан-Уул дүүрэг, Хан-Түшээ хотхонд очиж манай гэрт нэг шил виски болон 4 ширхэг касс нэртэй пиво уусан. ...Б шавар гэх зүйл байгаа гэж надад хэлсэн. Би ямар юм байгаа юм бэ, харъя гэж хэлтэл асаагуур дээр наачихсан могой шиг хэлбэртэй зүйл гаргаж ирсэн. Тэгээд бид 3 тухайн шаврыг тугалган цаасан дээр шатааж сорж үзсэн. Угаасаа бид 3 тамхи татдаг болохоор сонирхоод татаж үзсэн. Өөрөөр өмнө нь ямар ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Б гаргаж ирсэн. Быг хэнээс авсныг нь мэдэхгүй. Б надад ганц л байна гэж хэлсэн болохоос хоёр асаагуур дээр наачихсан байгаа гэж хэлээгүй. ...Б намайг хажуу талын өрөө рүү дуудахаар нь С бид 2 босоод Б дээр очиход Б надад юм байна гэхээр нь юу юм гэтэл шавар байна гээд нэг ширхэг асаагуурын гадна талд баримлын шавар шиг наачихсан зүйл харуулсан. Яадаг юм гэхэд Б үүнийг тамхи шиг хэрэглэдэг. Тэгээд би бөөнөөрөө хэрэглэвэл хамаагүй гээд С, Б, У, Ту нараас асуухад хэрэглэхийг зөвшөөрсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-91/
10. Гэрч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр бид тав Бын ажил болох машин угаалгын газар очиж Бын машиныг угаалгачхаад жаахан юм ярьж сууцгаая гээд Б, У хоёр мөнгө нийлүүлж дэлгүүр орж 1 шил виски, 5 лааз пиво, ундаа, ус аваад Бын гэрт очсон. Тэгээд бид 5 Бын гэрт очоод авсан виски, пиво ууцгаагаад сууж байтал Б, Б, С 3 босоод жижиг өрөө рүүгээ ороод хэсэг байж байгаад буцаад гурвуулаа гарч ирэхдээ нэг асаагуур дээр наасан хүрэн бор өнгийн шавар шиг зүйл гаргаж ирээд ширээн дээр тавиад гал тогооноос тугалган цаас гаргаж ирээд нөгөө шавар шиг зүйлээсээ бага зэргийг тасалж тавиад доороос нь асаагуур асаагаад утааг нь мөнгөн дэвсгэрт хуйлж байгаад утааг нь сорж Б, Б, С нар татаж сорсон. У бид 2 сорох уу гэж асуухаар нь үгүй гээд хэрэглээгүй. ...нөгөө гурав утааг нь сороод дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4962 дугаартай:
“1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “......................................................................... тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйл, “............................................................................... тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн асаагуурт наадсан хар хүрэн өнгийн зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтад багтдаг болно.
4.................................................. тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,1356гр, “............................................................... тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,1352гр байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 111-114/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4891 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Ба Б” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 118-119/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4892 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Х С” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц-ийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-124/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4890 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч Б” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц-ийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 129-130/
15. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №1200 дугаартай:
Сэтгэцийн онош: Эрүүл.
Дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4891, 4892, 4890, 4962/-ний дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1200 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж,
түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар хадгалсан” гэж зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг ойлгодог.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь “Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмдний халаасанд хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь өөртөө ашиг олох, худалдаалах зорилго агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донТуах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг сааТуан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухайн мөрдөгчийн тэмдэглэлд шүүгдэгч Б.Бын шээснээс сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэсэн хариу гарсан гэх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4891 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Ба Б” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 118-119/ хэрэгт авагджээ.
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест нь урьдчилсан байдлаар хариу гаргадаг буюу тухайн этгээдийг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг уг тестийн хариугаар хөдөлбөргүй тогтоох боломжгүй, мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр тусгай мэдлэг, чадвартай, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй шинжээчийн гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4891 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Б нь тухайн бодисыг хэрэг учрал үйлдэгдэх үед хэрэглээгүй болох нь уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчийн зүгээс ...... жилийн хорих ял оногдуулах ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч Б.Бт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Ай Эс Эм Ти” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг.../, мөн тухайн бодисыг хэрэг үйлдэгдэх үед хэрэглээгүй байсан, уг бодисоос сэтгэцийн хамааралгүй байдалтай гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 3.3, 9 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно. .
Шүүгдэгч Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, хүрэн бор өнгийн бодит жин нь 0.1352 грамм “шавар” гэх нэршилтэй бодис, шар өнгийн асаагуур 1 ширхэг, хүрэн бор өнгийн бодит жин нь 0,1356 грамм шавар гэх нэршилтэй бодис зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР