Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

 

    2021        05           31                                       2021/ШЦТ/292

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

иргэдийн төлөөлөгч Г.Санжаадорж,   

улсын яллагч М.Энхбаатар,    

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

хохирогч Н.Гийн өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

иргэний хариуцагч Ш.Б,

иргэний хариуцагч Ө.С, Ш.Б нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

   Монгол Улсын иргэн, 1956 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ........................................ тоотод түр оршин суух хаягтай, урьд

   -1989 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 3, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан,

   -1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 138 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

   -1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 526 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, урьдах тогтоолоос

 эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 29 хоногийн ял дээр нэмж нийт 4 жил 9 сар 29 хоног хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 304 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сарын хорих ялаас тэнсэн суллагдсан,

   -2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 384 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Д.Э /РД:00000000000/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Д.Э нь бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатын газарт үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан байраа бусдад түрээслэх нэрээр хохирогчтой мөнгө зээлэх зээлийн гэрээг батлуулж өөрийнхөө 0000000000 дугаарын дансаар

-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Д-өөс 11.000.000 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.А-аас 15.000.000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.О-ээс 10.000.000 төгрөг буюу нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байр түрээслэх нэрээр үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан, нотариатаар мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн Д.Ү-аас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл гудамжны Хаан банкны салбараас өөрийн 0000000000 дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лонг Лонг” ХХК-аас иргэн С.Бийн эзэмшлийн ........... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн машиныг гэрээ байгуулан түрээслэн авч, улмаар Авто тээврийн үндэсний төвд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэн Ш.Бд 60.000.000 төгрөгөөр худалдаж, иргэн С.Бид 115.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ............................ тоот байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж түрээсэлнэ гэж хуурч иргэн Ш.Б-ээс 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгөө авах зорилгоор мөнгө зээлэх гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 10.000.000 төгрөгийг залилсан,

5. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” төвд байрлах нотариатын газарт иргэн Б.Т болон түүний хүү О.О нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, мөнгө зээлэх гэрээг батлуулж өөрийн 0000000000 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр онгоцны билетийн мөнгө гэж 2.520.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 6.520.000 төгрөгийг залилсан,

6. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт төв”-ийн 3 давхарт байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн А.З-ийн нөхрийн дүү А.Д, иргэн Б. нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийнхөө 000000000 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны хажуу талын нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулан А.З-ийн төрсөн дүү болох А.К-г “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Г.Г-ийг “Солонгос улс руу явуулах хүн олж бай, Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд уулзаад 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийн замын хажууд уулзаж 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Ард кинотеатрын Хаан банкны үүдэнд уулзаж 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

8. 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Ч.С-ээс “Солонгос улс руу явуулж өгнө” гэж өөрийнхөө 0000000000 дугаарын дансаар 4.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр онгоцны тийзний мөнгө гэж өөрийнхөө дансаар 2.528.000 төгрөг нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 

9. 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Б.Га-ийг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн 0000000000 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” дугаар байрны хажууд байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээ батлуулж иргэн Г.Ц-ын хүү Ц.Мө-ыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийн 0000000000 тоот дансаар 2.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр онгоцны билетын мөнгө гэж 1.264.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 3.264.000 төгрөгийг залилсан,

11. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Май Таун” хотхоны 108 дугаар байрны 122 тоотод байх иргэн Б.Б-ийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа хуурч улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан өөрийн өмчлөлийн орон сууц гэж иргэн Г.Ж-д итгүүлэн орон сууцаа түрээслэх нэрээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн Старс төвийн 4 давхарт байх нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж нийт 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

12. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Б-ээс ................................ тоотод байрлах бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “10.000.000 төгрөг зээлж зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000000000 дугаартай өөрийнхөө дансаар 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “ач хүүг хагалгаанд оруулах эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж иргэн А.Б-ээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13.000.000 төгрөг зээлж, хүүнд нь иргэн А.Э-оос түрээсэлсэн ............................ тоот байрын өөрийнхөө байр мэтээр ойлгуулан тухайн зээлсэн мөнгийг Капитал банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б хэсгийн 378 тоотод байрлах мах хадгалах зориулалт бүхий агуулахын хашаанд иргэн Ө.С-ийн Н.Гээс “зараад мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан гэх 5.2 тонн махыг худалдан аваад мөнгийг нь үдээс хойш удаахгүй шилжүүлнэ гэж хэлээд махны мөнгийг өгөлгүй залилж хохирогч Н.Гт 31.016.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатын газарт үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан байраа бусдад түрээслэх нэрээр хохирогчтой мөнгө зээлэх зээлийн гэрээг батлуулж өөрийнхөө 0000000000 дугаарын дансаар

-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Д-өөс 11.000.000 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.А-гаас 15.000.000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.О-гээс 10.000.000 төгрөг буюу нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийн нотолгооны тухайд:

1. Шүүгдэгч Д.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би энэ хэргийг дангаараа үйлдээгүй. Ганцаараа энэ хэргийг хариуцъя гэсэн боловч хохирогч нарын хохирлыг барагдуулах шаардлагатай тул надтай хамт хэрэг үйлдсэн хүмүүсийг олж өгөөч гэж хүсэж байна. Э, Б, Б нар надад бичиг баримтуудыг үйлдэж өгдөг байсан. Анх Э надад өөрийгөө танилцуулахдаа нэрээ М гэж хэлж байсан. Сүүлд *********** дугаараас над руу залгахдаа намайг М гэдэггүй, Э гэдэг гэж хэлсэн. Б, Э нар махны үйлдэлд хамааралтай. Н.Г гэх хүнтэй яриад зар өгсөн байсан. Ө.С гэх хүн надтай харьцаж яриагүй. Яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Э надад зуучлалын хүн гэж хэлж байсан. Э 8.000.000 төгрөгийг дансаар авсан. Би Батцэнгэлээс Хаан банк, Капитал банкнаас 2.000.000 төгрөгийг дансаар авсан. Хохирогч нарын хохирлыг барагдуулах тал дээр санаа зовж байна. Иймд надтай хамтран хэрэг үйлддэг байсан хүмүүсийг олж өгнө үү. Мөн надтай хамт хэрэг үйлдсэн хүмүүс түрээсийн байрны түрээсүүдийг нь өгч байсан. Хохирогч нартай 3 сарын түрээсийн гэрээ байгуулж байсан тул хохирогч нар тухайн түрээсийн байранд тэдгээр хүмүүсийг амьдарч байсан эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн С.Ааас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнээс гаргасан баримт /1хх-ийн 7-18/

            3. Хохирогч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......байр түрээслэн амьдрахаар болоод фэйсбүүк дээр “мөнгө зээлүүлж байр түрээслэн сууна” гэсэн зарыг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тавьсан. Тэр өдөр над руу ********** гэсэн дугаараас залгаад “зарын дагуу ярьж байна, мөнгө зээлэх юм уу, надад байр байна" гэхээр нь би ажилтай байна дараа ярина гээд салгасан. Тэгээд маргааш нь над руу ахиж залгаад бид хоёр уулзахаар болоод ....................... тоотод уулзахаар болсон. Тэр газар очиход 60 орчим насны Д.Э гэж эмэгтэй ганцаараа байсан тэгээд уг тоотод байрлах байрыг "энэ миний байр байгаа юм хүүхдээ АНУ-руу явуулах гэж байгаа учраас байраа түрээслэх гэж байна. Надад мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Тэр эмэгтэй “15 сая төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг чамаас зээлээд хүүд нь 2 жилийн хугацаатай байраа түрээсэлнэ” гэсэн учраас би зөвшөөрөөд 2017.11,29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар очиж "зээлийн гэрээ" мөн “орон сууц хөлслөх гэрээ" батлуулсан. Нотариатын газар бичиг баримтыг нь бүрдүүлээд л баталж өгсөн учраас би найдвартай гэж бодсон. Ингээд гэрээ хийсний дараа ATM дээрээс 15 сая төгрөгийг Д.Эгийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Д.Э надад байрны 2 түлхүүр өгсөн учраас би 2017.12.04-ний өдөр байранд нүүж орсон...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 20-23/

4. Хохирогч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...түрээсийн байранд оръё гэж шийдээд 2017 оны 11 дүгээр сарын дундуур “Зар мэдээ.мн" сайтад "мөнгө зээлж хүүд нь байранд сууна" гэсэн зар байршуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний дугаар луу хүн залгаад “зуучлалын компани байна, байр түрээсэлнэ гэсэн юм уу. Олимп хотхонд 2 өрөө байр байна үзэх бол гэрийн эзний дугаарыг нь өгье гээд надад *********” гэж дугаар өгсөн. Би тухайн тэр дугаараар холбогдож .............. тоотод байрлах байрыг очиж үзсэн. Тэр байранд Д.Э гээд 60 орчим насны эмэгтэй хүн ганцаараа байсан. Тэр эмэгтэй надад хэлэхдээ "11 сая төгрөг хэрэгтэй байгаа, зуучлалын компаниар зуучлуулмааргүй байна. Энэ байр миний нэр дээр байдаг миний байр байгаа юм, зуучлалын компани 1 сая төгрөг авна гэсэн учраас гэрээгээ шууд хийе” гэсэн. Би настай хүн байсан учраас итгэсэн. Бичиг баримт бүрэн асуудалгүй нотариатын газраар гэрээгээ хийж болно гээд 2017.11.21 -ний өдөр Д.Э гэгч Монтел худалдааны төвийн 2 давхарт байрлах нотариатын газар хүрээд ир гэхээр нь нь очиход Д.Э эгч ирчихсэн гэрээ хийх гээд бэлтгүүлж байсан. Нотариатын газраар баталгаажуулаад 11 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлсэн мөнгөний хүүд нь 1 жил байранд сууна гэж орон сууц түрээсийн гэрээ давхар байгуулсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 24-26/

5. Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зар мэдээ сайтад “10 сая төгрөг зээлүүлж хүүд нь 2 өрөө байранд сууна” гэсэн зар тавьсан байсан. 2017.12.14-ний өдөр "Зар мэдээ.мн" сайт дээр зар хайж байхад ************ гэсэн дугаартай мөнгө зээлж байранд суулгана, тавилгатай, хотын төвд гэсэн зар байхаар нь би утасны дугаар луу нь залгаад асуухад эмэгтэй хүн байсан. ............................... тоотод бүрэн тавилгатай 3 өрөө байр байгаа энэ байрыг 15 сая төгрөг зээлээд хүүд нь суулгана гэхээр нь би надад 15 сая төгрөг байхгүй гэж хэлээд тасалсан. Ингээд маргааш өдөр нь би ажил дээр байж байхад ********** дугаараас над руу залгаад “би Австрали явах гэж байгаа, хүүхдүүд дээрээ очих гэж байгаа юм хүүхдүүдээс асуусан тийм их мөнгөөр яах вэ гэж байна. Тэгэхээр нь би чам руу залгаж байгаа юм. Чамд ядаж 12 сая төгрөг байхгүй юм уу. Тогтвортой, томоотой айлд хөлслүүлмээр байна” гэж байсан. Тэгээд орой байрыг нь үзэхээр болсон тухайн өдөр цайны цагаараа нөхрийн хамт байрыг очиж үзэхэд Д.Э гэх эмэгтэй хүлээгээд зогсож байсан. Байранд байнга хүн амьдардаггүй шинжтэй, ...нөхөр бид хоёр байрны байршил нь таалагдсан учраас тэр байранд орохоор болсон. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Э гэж хүн байн байн залгаад “маргааш явах болохоор яараад байна” гээд намайг яаруулаад байсан. Би 16 цагийн үед ...Монтел худалдааны төвийн хажууд байрлах нотариатын газар зээлийн гэрээ, хөлсний гэрээ гэж 2 гэрээ баталгаажуулсны дараа Д.Эгийн 0000000000 дугаарын данс руу 10 сая төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 27-30/

            6. Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай О нөгөө эмэгтэйтэй гэрээгээ хийхээр боллоо гэж байсан. Тэгээд О Д-ын Д.Э гэж хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийг хажууд байдаг нотариатын газар очиж 10 сая төгрөгөө зээлүүлээд “Зээлийн гэрээ” гэж хоёр гэрээ байгуулсан юм билээ. Түүний дараа Д.Э гэж хүний Хаан Банкны 00000000000 тоот дансанд найз А-ын 0000000000 тоот данснаас 10 сая төгрөгөө шилжүүлж өгсөн. Тухайн өдөр нотариатчаас хөлслөн амьдрах байрны ордерын хуулбараас нэг хувилж авъя гэхэд энэ наад дээр байж байгаа гээд өгөөгүй гэсэн тийм учраас маргааш өдөр нь буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нотариатын газар очиж туслахаас нь ордерын хуулбар авсны дараа манай эхнэр лүү нотариатын эмэгтэй араас нь залгаад “бичиг баримтын тамга “ хуурамч байна хурдан хүрээд ир гэж дуудсан. Эхнэр бид хоёр нотариатын газар очиход тамга тэмдэг нь хуурамч байна цагдаагийн газар гомдол гаргая гээд бид нар энд ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-32/

            7. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа түрүүний эмэгтэй Төрийн банкны барьцаанд байгаа тухайн тодорхойлолт, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний банкны тамгатай хуулбар, өөрийн цахим үнэмлэхийн зурагтай лавлагаа зэрэг бичиг баримт барьчихсан Д гэж эмэгтэйтэй хамт ирж "зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан. Гэрээний 11 сая төгрөг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгахаар байгуулсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Э нь Худалдаа хөгжлийн банкны З дахь салбарын тодорхойлолт. Банкны тамгатай орон сууцны гэрчилгээний хуулбартай ирж А-тай зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээнд 15 сая төгрөг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгахаар байгуулсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Э банкны тамгатай орон сууцны гэрчилгээний хуулбартай иргэн О-ийг дагуулан ирж 10 сая төгрөгийг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгах гэрээ байгуулсан. Банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээ эх хувиараа байх боломжгүй учраас хуулбар дээр нь заавал банкны тамга дарсан байхыг шаарддаг тэр үед Д.Э нь зээлийн барим бичиг, цахим үнэмлэхээ гээгдүүлсэн гэсэн тул ТҮЦ машинаас лавлагаа авах боломжгүй гэхээр нь банкнаас тодорхойлолт авч ирэхийг шаардсан. Энэ шаардлагын дагуу банкны тодорхойлолт, орон сууцны гэрчилгээний хуулбар дээр банкны тамга дарагдсан, мөн Д.Эгийн цахим үнэмлэхийн зурагтай лавлагаа байсан. Дээр нь миний хуучин танил М нь Д-ын Д.Э гэдэг гээд сайн таньж байсан. Цахим үнэмлэх дэх, гэрчилгээний хуулбар дээрх тодорхойлолт дээр нэр нь Д-ын Д.Э гэж байсан учраас би гэрээнүүдийг баталгаажуулж өгсөн. Д.Эгийн авч ирсэн банкны тодорхойлолтыг уншиж үзэхэд сэжиг төрүүлэхээр үг хэллэгтэй байсан учир 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Занабазар дахь салбар дээр өөрийн биеэр очиж тодорхойлолтын талаар тодруулж асуухад манай банкнаас ийм тодорхойлолт хийж өгөөгүй хуурамч байна гэсэн учраас цагдаад өргөдөл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 35-36/

            8. Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс манай аавын нэр дээр байдаг ........................... тоотод байрлах байрыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Э гээд хүнтэй уулзаад би аавын байрыг 6 сарын хугацаатай, 1 сарын 600.000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр болоод барьцаа 600.000 төгрөг, 6 сарын түрээсийн төлбөр 3.600.000 төгрөг, нийтдээ 4.200.000 төгрөгийг авахаар болж “орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулсан. Түрээсийн мөнгийг эхлээд 2.400.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг гадаадаас хүүхэд шилжүүлнэ, улс хоорондын шилжүүлэг учраас удаад байна гээд хэд хоногийн дараа надад 1.200.0 төгрөг өгсөн. Дараа нь 600.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/

9. Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ................................ тоотод байрлах орон сууц нь миний эзэмшлийн орон сууц бөгөөд би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн орон сууцаа түрээслэх гэж шуурхай зар, интернетэд зар тавьсан юм. Гэтэл зуучлалын газраас над руу яриад танай байрыг түрээслэх хүн олсон гэхээр нь би өөрийн байран дээр ирэхэд Капитал зуучлалын хүн гээд 2 залуу, Д.Э гээд хүний хамт байж байсан. Тэр Д.Э гэж эмэгтэй “би өөрийн байрыг зарсан, хүүхдүүдээ АНУ-руу гаргах гээд байраа зарчихсан чинь би байргүй болчихлоо хүүхдүүд байрны түрээсийн мөнгийг өгнө” гэж надад итгүүлсэн тэгэхээр нь би тэр эгчид өөрийн дээрх хаяг дээр байрлах 2 өрөө байрыг тавилгын хамт түрээслүүлэхээр болоод би 3 сараар нь мөнгийг нь авна, 1 cap нь 1 сая төгрөг гэхэд миний мөнгө хүрэхгүй байна одоо 2 сарын мөнгийг барьцааны мөнгөтэй өгье гээд надад 3 сая төгрөг өгсөн. Тэгээд “орон сууц хөлслүүлэх гэрээ “ хийсэн капитал зуучлалын газар гэрээ хийж өгөөд манайх зуучийн хөлс болох 600.0000 төгрөгийг нь авдаг гээд надаас 600.000 төгрөг авсан баримт бичиг өгсөн. Ингээд надад 2.400.000 төгрөг үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/

10. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ............................. тоотод байрлах орон сууц нь миний эзэмшлийн орон сууц бөгөөд би 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр миний дугаар луу Д.Э гэж хүн залгаад зарын дагуу ярьж байна байрыг чинь хөлсөлж сууя гээд бид хоёр миний дээрх байран дээр уулзсан. Д.Э гэж хүн нь ганцаараа ирээд байр үзчихээд би байраа 1 сарын 750.0000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон. Ингээд орон сууц түрээслэх гэрээ байгуулсан тэгээд бэлнээр 1.600.000 төгрөгийг Д.Э нь надад өгөөд би гэрээний ард мөнгө хүлээж авсан гэж бичсэн. Тэгээд 1, 2 хоногийн дараа миний дүү Э Хаан банкны 00000000000 тоот данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Э гэж эмэгтэй “би байр захиалсан байгаа ашиглалтад ороогүй, 1 жил орчим болоод ашиглалтад орох болохоор тэр болтол танай байранд амьдарна” гэж хэлсэн. Миний хувьд настай хүн охидуудтайгаа амьдарна гэсэн болохоор итгээд мөн байранд цэвэр амьдрах байх гэж бодож байсан. Би Д.Э гэж хүнээс нийт 2.250.000 төгрөг түрээсийн төлбөрт авсан. 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60/

11. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн Д.Эгийн 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 148-150/

12. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/318 дугаартай “... .................. дугаартай Д.Э нь ................................................. тоот хаягт байрлах 80,27 мкв 2 өрөө ...манай банкны барьцаанд бүртгэлтэй байна.” гэсэн тодорхойлолт /1хх-ийн 157/

13. “Худалдаа хөгжлийн банк”-иас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/404 дугаартай “...Д.Эд гаргаж өгсөн гэх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11/318 тоот тодорхойлолтод тусгагдсан дараах мэдээлэл нь ташаа байна. Үүнд:

-Зээлийн хэлтсийн газрын дарга Д.Э гэх албан тушаалтан байхгүй

-Тодорхойлолтын дугаар №11/318 Занабазар салбарыг төлөөлдөггүй” гэсэн албан бичиг /1хх-ийн 155/

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.31 ний өдрийн 1097 дугаартай шинжээчийн:

“-Шинжилгээнд ирүүлсэн “худалдаа хөгжлийн банкны 2017.11.29-ний өдрийн 11/318 дугаартай тодорхойлолт” гэх баримт нь шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилж буй доорх баримтын зүүн дээд хэсэгт “TDB TRADE & DEVELOPMENT BANK” гэсэн цэнхэр өнгийн бичвэр, “Peace Avenue 19, Ulaanbaatar 14210, Mongolia Tel: /976-11/ ... гэсэн хар өнгийн бичвэр зэргийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн.

-баримтын дунд хэсэгт “Тодорхойлолт 00000000000 регистрийн дугаартай Д.Э нь .........................................тоот хаягт байрлах 80,27 мкв ... зээлийн хэлтсийн дарга Д.Э” гэсэн хар өнгийн бичвэрийг ердийн лазер принтерээр хэвлэсэн.

-баримтын дунд хэсэгт дан хүрээтэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК 2696644 УХН0000 ...гэсэн бичвэртэй улаан өнгийн тэмдгийн дардас нь улаан өнгийн будагч бодистой бар ашиглан дарсан...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-159/

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байр түрээслэх нэрээр үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан, нотариатаар мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн Д.Ү-аас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл гудамжны Хаан банкны салбараас өөрийн 0000000000 дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийн нотолгооны тухайд:

15. Хохирогч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ганцаараа амьдрах зорилгоор байр түрээслэх зар интернет-д тавьсан. Тухайн зарын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр над руу үл таних өөрийгөө Д.Э гэх эмэгтэй утсаар холбогдон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байр түрээслүүлнэ гэж хэлсэн. Тэрний дагуу би тэр оройдоо байрыг нь очиж үзсэн. Тэгэхэд байранд 3-н хүн байсан бөгөөд нөгөө эмэгтэй, нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 залуухан хүн байсан. Тэгээд би байрыг үзээд сэтгэлд нийцсэн. Тэгээд маргааш нь тэр хүн над руу өөрөө утсаар залгаад “Сүхбаатар дүүргийн 11-р хорооллын тэнд байх Хамильтон төвийн дотор байх нотариатч дээр ирсэн байна, миний дүү хүрээд ир гэрээгээ хийе” гэсэн. Тэгээд би очиход тэр эмэгтэй байрны гэрчилгээний хуулбарыг барьчихсан хүлээж байсан. Бид хоёр байр түрээслэх гэрээ хийх гэхэд жинхэнэ эх хувиараа гэрчилгээ нь байхгүй байсан бөгөөд хуулбар нь байна гэж гаргаж ирсэн. Тэгээд мөнгө зээлэх гэрээг нотариатч баталж өгөөд хуулбартай болохоор байрны түрээсийн гэрээг хийж өгөөгүй болохоор зээлийг гэрээ хийсэн. Бэлдэж ирсэн байрны түрээсийн гэрээг байгуулсан. Тэр байрны түрээсийн гэрээг хэн нэгэн баталгаажуулаагүй. Тэгээд би гараад мөнгөө аваад наашаагаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянцээлийн гудамжинд ирж Баянцээлийн хаан банкнаас 15.000.000 төгрөг Д.Эгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээ хийхдээ түлхүүрээ авсан байсан болохоор тухайн байранд очиж амьдарч эхэлсэн. Тэгсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байрны жинхэнэ эзэн гэж нэг эрэгтэй хүн ирээд хаалганд “байрны эзэн байна залгаарай **********” гэж бичсэн бичиг хавчуулсан байсан. Тэгээд тэр дугаар луу залгахад Д.Э эгчээс өөр хүн аваад тэгээд залилуулсан болохоо мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 40-41/

16. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ........................ тоотод байх 2 өрөө 87.79 м квадрат хэмжээтэй байрыг эзэмшдэг бөгөөд тавилгатай нь түрээслэх болоод манай нөхөр зар тавьсан. Уг зарын дагуу манай нөхөртэй Д.Э гэх эмэгтэй холбогдоод өөр хүмүүс манай байрыг үзэж байхад Д.Э гэх эмэгтэй орж ирээд “ би танай гадаа явж байгаад ороод ирлээ байр үзье” гэсэн. Тэгээд байрыг үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг болж байсан бөгөөд орж ирэхдээ нэг үл таних том биетэй эрэгтэй 35-40 орчим хүнтэй явж байсан. Тэгээд Д.Э нь манай байрыг үзээд ер нь бол цэвэрхэн сайхан байр байна би шууд орчихъё, эхлээд хүүхдүүдээсээ асуугаадахъя” гээд тэр хамт байсан эрэгтэйгээ гаргаад хэсэг байж байгаад утсаар залгаад “түрээсэлье, өөр хүнд битгий түрээслээрэй, би түрээсэлнэ” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өглөө манай нөхөртэй уулзаад байр түрээсэлсэн гэсэн би сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 47-48/

17. Гэрч Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би байрны түрээсийн гэрээ хийхдээ эхлээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байраа Д.Э гх хүнд үзүүлээд улмаар дараа өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө би Д.Этай утсаар ярьж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Их дэлгүүрийн чанх урд талд уулзаад надад Д.Э бэлэн 1.000.000 төгрөг өгөөд надаас байрны түлхүүр авсан ба маргаашаас байранд орж амьдарна гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс гэж гэрээ хийсэн. Тэгээд гэрээний нэг хувь хуулбарыг Д.Эд өгсөн. Тэгээд маргааш нь үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын дундаас эхлээд манай эхнэрээс Юнивишн-ээс залгаад Юнивишн төлөгдөөгүй байна гэсэн. Тэгээд би Д.Эгийн ********** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. За тэгэхээр нь нөхөр нь өвчинтэй байсан гэхээр нь тоогоогүй юм. Тэгээд ерөөсөө болохгүй байхаар нь гэртээ очиж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд хаалган дээрээ байрны хүн байна залгаарай гэж бичиж үлдээгээд явсан бөгөөд тэгээд орой нь Үүрцайх гэж охин залгаад асуудал гарсан болохыг мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 49-50/

18. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн 8/223 дугаартай: “Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай ................................... тоот орон сууц нь иргэн Б.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй байна....” гэсэн албан бичиг /2хх-ийн 67/

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лонг Лонг” ХХК-аас иргэн С.Бийн эзэмшлийн ....................... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн машиныг гэрээ байгуулан түрээслэн авч, улмаар Авто тээврийн үндэсний төвд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэн Ш.Бд 60.000.000 төгрөгөөр худалдаж иргэн С.Бид 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

19. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээ. /3хх-ийн 231-245/

20. Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Ланд 200 маркийн хар өнгийн 2018 оны 09-р сарын 24-ний өдөр 120.000.000 төгрөгөөр худалдаж авсан машиныг өөрийн найз Ба-ийн “Лонг энд Лонг” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхлүүлээд түрээсэлсэн байсан. Тэгтэл манай найз Батжанцан нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ дуудаад, манай машиныг залилаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд өөр гэрчилгээг нь солиод өөр хүнд зарсан байна гэсэн. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 246-247/

21. Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз С.Б Ланд 200 маркийн машинтай ба би тухайн машиныг өөрийн Лонг энд Лонг ХХК-ийн нэр дээр бусдад түрээслүүлж С.Бтой хамтран ажилладаг байсан. Миний хувьд Д.Э гэх хүнтэй нэг удаа утсаар ярьсан ба машиныг Д.Э нь З гэх хүнээс хүлээж авсан. Тухайн үед хэдэн хүн ирж хэдийг авсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн ажиллагаанд би оролцоогүй. Д.Э гэх хүн 2машиныг 10 хугацаатай авна гэж ярьсан ба нэг машин нь 1хоноод буцаагаад өгсөн ба нөгөө машиныг 1,2 хоногоор мөнгийг нь төлөөд явж байсан. Тэгээд ЖИ ПИ ЭС-р хараад байж байтал машин Да хүрээ рүү явсан тэгэхээр нь ЖИ ПИ ЭС-р хариуцсан залууг явуултал манай машиныг дугаарыг нь солиод Да хүрээ дээр зарна гээд байж байсан. Тэгээд манай машиныг ................. улсын дугаарыг өөрчилж ............... улсын дугаар тавьчихсан зарна гээд байж байсан. Тэгээд манай жолооч Да хүрээ рүү явж байхад манай машин Дүнжингарав руу явсан. Тэгээд араас нь дагаад явж байтал тухайн жолооч дагаж байгааг нь мэдээд зугтаасан. Тэгээд зугтааж явж байгаад Дүнжингаравын явган хүний замаар давхиад манай 2 ажилтан урдуур нь орж зогсоосон. Тэгээд уулзвар дээр зогсож байтал 2 замын цагдаа ирсэн байсан. Тэгээд би явж очсон. Тэгээд би машин түрээсэлсэн гэрээгээ харуулан ЖИ ПИ ЭС- ээ харуулсан тэгтэл манай машиныг жолоодон явсан хүн цонхоо нээхгүй, хаалгаа түгжчихсэн байсан. Тэгээд цагдаа машин барьж явсан хүнд цонхоо, хаалгаа онгойлго хэмээн үүрэг өгсөн боловч онгойлгоогүй. Тэгээд удалгүй байж байтал тэр хүний аав нь гэж хүн 6,7 залуу дагуулж ирээд та нар хэн юм гээд дайрсан. Тэгээд би машинаа авах гэсэн юмаа гэж хэлсэн чинь наад машин чинь миний нэр дээр байгаа гэж хэлсэн тэгсэн чинь цагдаа нар та нар энд зам хаагаад байж болохгүй Дүнжингаравын хашаа руу орж учраа ол гэж хэлсэн. Тэгээд бид нар хашаа руу орох гээд явж байтал манай машиныг унаж байсан залуу шууд улаан гэрлээр ороод зугтаасан. Тэгээд бид нар Дүнжингаравын хашаанд ороод тухайн хүний аав Ш.Б гэх хүнтэй маргалдсан. Тэгтэл Ш.Б би Д.Э гэх хүнийг танина манай дүүгийн эгч нь байгаа юм над дээр машин авч ирээд мөнгө зээлсэн юм . Тэгэхээр би та яагаад С.Б гэх хүний нэр дээр байгаа машиныг авсан юм бэ гэсэн чинь “ Би юу авахаа чамаар заалгахгүй” гэсэн тэгэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийгээд цагдаад хандана, та машиныг ямар нэгэн газар байрлуулж тавь гэсэн. Тэгтэл Ш.Б би юу хийхээ чамаар заалгахгүй би 30 жил машин зарж байна наад 200-г чинь анх оруулж ирсэн хүнийг би мэднэ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш манай машин Баянхошуунд хөдлөхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /Зхх-ийн 248/

22. Гэрч Д.3-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай захирал над руу утсаар яриад *********** дугаарын утаснаас залгах байх машин авна гэсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь *********** дугаараас Д.Э гэх хүн залгаад 2 машин авъя нисэхээс хүн тосох гэж байна гэж хэлсэн. Тэгээд намайг Инконто тауны гадаа уулзаж машинаа 13 цагт авна гэсэн боловч 15 цагт Д.Э гэх хүн манай жолооч нар гээд Алтангэрэл, Бадарч гэх 2 залуутай ирж авсан. Д.Э нь машинаа авахдаа мөнгөнүүдийг 2 хоногоор авна гээд 2 дуусахаар мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд 1 хоноод ............. дугаартай машиныг надад буцааж харин 8339УБМ улсын дугаартай машины хугацааг сунгасан...” гэсэн мэдүүлэг. /Зхх-ийн 249/

23. Иргэний хариуцагч Ш.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Да хүрээн дээр машин зардаг Сэкү /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ над руу утсаар яриад Ланд 200 байна та сонирхох уу гэж асуусан. Тэр үед би машин хайж байсан учраас чи өөрөө дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд машиныг үл таних 60 Орчим насны эмэгтэй манай хүүхэд элэгний хагалгаанд орох гэж байгаа яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд машины эзэн ирж байгаа тэгээд машинаа үзнэ гэж хэлсэн. Тэгээд машиныг ........... дугаартай дизель хар өнгийн 200 авахаар болсон. Тэгээд машины нэрийг шилжүүлэх гэтэл тухайн эмэгтэйн нэр дээр байгаагүй тэгээд асуутал манай хүүхэд байгаа юм элэгний хагалгаанд орж байгаа би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд маргааш нь тухайн эмэгтэй машиныг нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ирэхэд нь би үлдэгдэл 30 саяыг нь өгөөд нисдэг машин гэх газар тэр эмэгтэйгээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 03-04/

24. Иргэний хариуцагч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Да хүрээ дээр 10 гаран жил машин зарж байгаа. Тэгээд Ш.Б гэх Да хүрээ дээр машин дардаг хүнээс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ланд 200 маркийн хар өнгийн машиныг худалдаж авсан. Тэгээд тэр машиныг би өөрөө унаж байтал цагдаагаас эрэн сурвалжлаа зарлаад хайгаад байгаа. Одоо машин миний хувийн грашинд байгаа. Ш.Б гэх хүнд би энэ талаар хэлтэл надаас авсан 60.000.000 төгрөгийг буцааж өгөөд машиныг авна гэсэн боловч өнөөг хүртэл машиныг надаас аваагүй байгаа. Миний хувьд худалдаж авахдаа буруу гарын эд зүйл гэдгийг мэдээгүй. Ш.Баас хууль ёсны дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 15/

25. Ш.Б, Ө.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ /4хх-ийн 12/

26. Тээврийн хэрэгслийн: “............ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 автомашин нь Ө.Н-ын өмчлөлд байна” гэсэн лавлагаа /4хх-ийн 33/

27. “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЧД1-19-34 дугаартай “Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 115.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-ийн 148-151/

28. Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг харлаа. Уг гэрээ нь миний хийсэн гэрээ биш байна. Гэрээг харахад нэгдүгээрт миний гарын үсэг биш байна. Хоёрдугаарт 2017 оны 01 дүгээр сараас эхлээд би нотариатчидын танхимаас өгсөн гэрээний загвар дээр компьютер дээр шивж хийдэг болсон бөгөөд энэ хуулбар гэрээ нь бланк гараар бөглөж үйлдсэн байна. 3 дугаарт манай гэрээний маягт “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн маягт байдаг, мөн он, cap, өдөр, ^даг, минуттайгаа байгаа юм, 4 дүгээрт гэрээний дугаарыг гэрээний бүртгэлийн дугаарыг үндсэн дараалсан дугаар өгдөг боловч энэ хуулбар гэрээн дээр дугааргүй байна, 5 дугаарт үйлдсэн газар дээр би Улаанбаатар, эсхүл Баянгол дүүрэг гэж тавьдаг боловч энэ гэрээн дээр сутай гэж тавьсан байна, 6 дугаарт тамга, тэмдгийн дарагдсан байдлыг харахад тамга тэмдгээс өөр, тод, шинэ юм шиг байна. Тэгэхээр миний баталсан гэрээ огт биш хуурамч болох нь илэрхий байна. Мөн бүртгэлийн дэвтрээ үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ......... тоот гэрээ хүртэл 12 гэрээ баталгаажуулсан гэрээ дотор Ланд-200 маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээ огт бүртгэлгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 14/

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.С-гийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 39-41/

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ............................... тоот байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж түрээсэлнэ гэж хуурч иргэн Ш.Б-ээс 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгөө авах зорилгоор мөнгө зээлэх гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 10.000.000 төгрөгийг авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

30. Хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 1-р сарын 30-ны өдөр Д-ын Д.Э гэгч эмэгтэй 2 жилийн Хугацаатай 10.000.000 төгрөг зээлүүлэхээр гэрээ байгуулж зээлийн хүүд нь ........................... тоот байранд 2жил үнэгүй суухаар тохиролцсон. Гэтэл 2018 оны 4-р сарын 09-ний орой .............................................. тоот байрандаа байж байхад 2 үл таних хүн орж ирээд, энэ байрыг би 3 сарын хугацаатай настайвтар эмэгтэй хүнд түрээсэлсэн юм, удахгүй байрны түрээсийн хугацаа дуусаж байгаа болохоор байраа үзэх гэж ирж байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 85-88/

31. Хохирогч Ш.Б-ээс “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Эд 10.000.000 төгрөг зээлүүлсэнзээлийн гэрээ /Зхх-ийн 112/

32. Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх байрны гэрчилгээ, Төрийн банкны тодорхойлолт зэрэг баримтууд /Зхх-ийн 114-115/

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” төвд байрлах нотариатын газарт иргэн Б.Т болон түүний хүү О.О нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, мөнгө зээлэх гэрээг батлуулж өөрийн 0000000000 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр онгоцны билетийн мөнгө гэж 2.520.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 6.520.000 төгрөгийг авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

33. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүкийн Солонгос дахь Монголчууд гэсэн хуудсан дээрээс Солонгос улсын виз татгалзаж байсан ч болно, найдвартай гаргаж өгнө ************ гэсэн дугаартай зарын дагуу холбогдож ярилцаад “манай найз Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Э гэдэг хүн бий нөхөртэйгөө хамт ажилладаг, виз хэдэн хүнд найдвартай гаргаж өгнө” гэсэн. Би өөрөө визэнд орох гэж байгаа, тэр виз гаргадаг хүний ээж нь гэж настай хүн байгаа, тэр хүнтэй холбогдоод мөнгө, бичиг баримтаа өг гэж хэлсэн. ********** гэсэн дугаар луу залгаарай. Одоо яг охин руугаа явж байгаа” гэж хэлсэн. ...Д.Э би өөрөө хил хамт гарна, нэг хүний төлбөр 4.000.000 төгрөг энэ мөнгөнд ирэх, очих тийзний мөнгө багтана. Урьдчилгаа нэг хүний 2.000.000 төгрөг авна. Солонгосоос урилга ирэхээр үлдэгдэл мөнгөө авна” гэж хэлсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10 цагийн орчимд намайг яриарай гэж Д.Э хэлсэн би тэр цагт нь ярьсан. Д.Этай 12 цагийн орчимд Сансарын КФСи гэх газар уулзаад Ундрам плазагийн нотариат орж мөнгөө 0000000000 гэх данс руу 5019263770 гэх данснаас нэг хүний 2,000,000 төгрөгөөр тооцож 4,000,000 төгрөг шилжүүлэн өгч авалцан зээлийн гэрээ хийсэн. Ингэхдээ өөрийн Б.Т, хүү О.О нарын гадаад паспортыг виз гаргуулахаар өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр над руу залгаад виз чинь бүтсэн билетээ нэгдсэн журмаар захиална 21-ний өдөр уулзъя, ирэхдээ үлдэгдэл мөнгөө авчраарай гэж хэлсэн. 02 дураар сарын 21-ны өдөр холбогдохгүй байхаар нь ээжээс нь асуухад “өөрөө холбогдоно” гэж хэлсэн. Энэ маягаараа уулзалгүй холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118-119/

34. Хохирогч Б.Т-аас 8.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 120/

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт төв”-ийн 3 давхарт байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн А.З-ийн нөхрийн дүү А.Д, иргэн Б.Б нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийнхөө 0000000000 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны хажуу талын нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулан А.З-ийн төрсөн дүү болох А.К-г “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

35. Хохирогч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд виз гаргадаг хүний ээж болох Д.Этай Сансарын КФСи гэх газар уулзаад Б-ийн нотариат орж мөнгөө өгч авалцан, гэрээ хийсэн. Ингэхдээ би А.Д буюу нөхрийн төрсөн дүүгийн өмнөөс 2.000.000 төгрөг өгч виз гаргуулахаар болсон. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөн Д.Этай холбогдож К буюу өөрийн төрсөн дүүгийн өмнөөс 2.000.000 төгрөг виз гаргуулахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13-р хорооллын Хаан банкны нотариат дахин тохирсон. Гэрээ хийснээс хойш Д.Э гэгч өөрийн охинтойгоо ярьж зарим зүйлийг асуугаарай *********** дугаарыг өгч яриулах болсон. Энэ явдлаас хойш дахин холбогдоогүй, хэлсэн хугацаа өнгөрсөн. Дахин холбоо барилгүй зугтсан учир мөнгөө залилуулж байгаагаа мэдсэн. ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байна. Учир нь би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Э гэж эмэгтэй Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их тойруу 64, Хэт төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт орж зээлийн гэрээ байгуулаад түүний хаан банкны дугаарын 000000000000 данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр үед Б.Б, А.Д нарын гадаад паспортыг хамт өгсөн юм. Мөн дараа нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны хажуу талын нотариатын газарт орж мөн Д.Эгын хаан банкны данс руу 2,000,000 сая төгрөгийг шилжүүлээд, тухайн үед А.К, В.Г нарын гадаад паспортыг хамт өгсөн юм. Тухайн үед би өөрийн 0000000000 дугаарын данснаасаа хийсэн юм. Би Б.Б, А.Д, А.К, В.Г нарын гадаад паспортыг өгсөн. Уг хүмүүс нь Д.Этай огт уулзаагүй, уг хүний талаар огт мэдэхгүй. Би Б.Б-оос 2.000.000 сая төгрөгийг авсан, харин бусад 2 хүний мөнгийг бол би өөрөө гаргасан юм. Харин В.Г бол мөнгө өгөөгүй, зүгээр л гадаад паспортыг нь өгсөн юм...Би Д.Эгийн 0000000000 тоот дансанд 4.000.000 төгрөг нэг удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 6.000.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргуулахаар шилжүүлэн өгч залилуулсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж аваагүй болохоор 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2-хх-ийн 173-174, 175-176, 177/

36. Хохирогч А.З-аас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Эд 2.000.000 төгрөг зээлүүлсэн талаарх зээлийн гэрээ, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх зээлийн гэрээ /2хх-ийн 181-182/

2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Г.Г-ийг “Солонгос улс руу явуулах хүн олж бай, Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд уулзаад 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийн замын хажууд уулзаж 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Ард кинотеатрын Хаан банкны үүдэнд уулзаж 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

37. Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Б-ийн хамт Солонгос улруу явж ажиллах сонирхолтой байсан боловч хэрхэн яаж визэнд орж виз гаргуулан авах ямар материал бүрдүүлж өгөх талаарх мэдэхгүй байсан. Ингээд байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Фэйсбүүк дээр юм үзэж байхад “Ирина ирина” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг дээр “ Солонгос улс руу сургалтад хамруулж виз гаргаж өгнө” гэсэн зар байхаар нь уг зарын дагуу зар дээр байсан. ********* гэсэн дугаар луу залган асуутал манай охин “Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг юм” Яг найдвартай 22 хүнийг гаргах гэж байгаа юм, байрны зээлтэй болохоор жилд 1-2 удаа ингэж виз гаргах боломж олддог юм эгч нь энэнээс цааш мэдэхгүй байна. Миний охинтой 17:40 цагаас хойш ажлыг тарахаар залгаад асуу ажилтай үед нь залгавал элчин нь хатуу чанга учир утсаа авдаггүй юм гэж хэлээд ********* гэсэн дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би хүлээж байгаад 17:40 цагаас хойш залгахад мөн нэг эмэгтэй хүн утас авсан ба би “виз гаргадаг гэхээр чинь ээжээс чинь чиний дугаарыг аваад залгаж байна, хэр найдвартай вэ” гэж асуухад би өөрөө элчинд ажилладаг нөхөр маань бас хамт ажилладаг юм. Олон улсын хүмүүнлэгийн буюу жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт болох гэж байгаа юм тийм болохоор виз ямар ч асуудалгүй гарна, та хэдүүлээ байгаа юм бэ гэж асуухаар нь би нөхрийн хамт хоёулаа байна бид 2 мөнгө муутай байгаа юм гэхэд одоо 4,5 хүн дутуу байна 22 хүн болгох ёстой юм бараг хүмүүс нь гүйцэж байна, та 2-3 хүн олоод өг. Тэгвэл та хоёрт хөнгөлөлт үзүүлье гэж хэлсэн. Би Дархан-Уул аймагт байна гэхэд ямар ч байсан маргааш Улаанбаатар хотод хүрээд ир ямар ч байсан нүүр нүүрээ харж байгаад ярилцъя. Тэгэхээр нь би үнэхээр виз гаргадаг бол туслаач бид хоёр хэд хэдэн удаа визэнд ороод хар даруулсан гэхэд тэр асуудал байхгүй ирээд уулз гэсэн. Ингээд 2018 оны 02-р сарын өглөө гэхэд би нөхрийн хамт Улаанбаатар хотод ирээд 08 цаг өнгөрч байх үед ********* дугаар луу залгатал утсаа авахгүй байснаа 09 цаг өнгөрч байхад өөрөө над руу залгаснаа та мөнгө төгрөг олсон юм уу, хүнээ олсон юм уу урилганы ирэх хугацаа шахагдаад байна би өөрөө элчинд ажилладаг болохоор өөрөө хүн хайж болохгүй байна хэрвээ баригдах юм бол ажилгүй болно гэж хэлээд би орой уулзана амжихгүй бол манай ээжтэй уулзаарай би хөгшин настай ээжийгээ урдаа барьж луйвар хийхгүй та надад итгээрэй орой уулзахаасаа өмнө материал,мөнгө бүрдүүлээрэй гэж хэлсэн. Материалын хувьд 4 хувь цээж зураг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гадаад паспорт 3-4 сая төгрөгийг бэлдээрэй ахиж мөнгө авахгүй. Энэ 2.500.000 төгрөг урилга ирнэ, үлдэгдэл мөнгөөр нь тийз авна. урилгатай бол виз шууд гарна, мөнгийг нь бичиг баримттай нь хураагаад өөрөө хэлсэн. Үүний дараа би урьд нь хамт визэнд бүртгүүлж байсан 30 гаран хүнээс хэдэн хүмүүс рүү залгаж виз гаргуулан явах боломжтой юм байна мөнгө өгөөд элчингийн хүнтэй утсаар яриад уулзахаар боллоо та нар явах уу гэж асуухад тухайн өдөр буюу 2018 оны 02-р сарын 01-ны өдөр Х-ын М нөхөр Д-ын Б хүргэн Б-ийн Б нарыг явуулна гэж хэлээд уг 2 хүний гадаад паспорт цээж зураг оршин суугаа хаягийн тодорхойлолт 7.000.000 төгрөгийн хамт надад бэлнээр өгсөн тэгэхээр нь би М-той хамт нотариатын газар ороод “Зээлийн гэрээ” байгуулсан. Мөн Д-гийн Б-аас гадаад паспорт бусад материалтай нь хамт 4.000.000 төгрөгийг бэлнээр нь авч мөн “Зээлийн гэрээ байгуулсан. Ингээд *********** дугаар луу залгаж ярихад Зүүн 4 зам буюу 13-р хорооллын Хаан банкинд дээр уулзъя гэхээр нь явсаар байгаад 16 :50минутын нөхрийн хамт машинтай очоод хүлээж байтал ирчихлээ гэж хэлэхээр нь байгаа газраа хэлээд уулзтал настай эмэгтэй байсан ба өөрийгөө насаараа эмч хийсэн гээд иргэний үнэмлэхээ гаргаж үзүүлэхэд Д.Э 1956 оны эмэгтэй байсан . Тэгээд Миний охин Элчинд ажилладаг нөхөр нь яг виз дардаг хүний хажууд суудаг, гайгүй хүнтэй суусан юм байгаа юм чи битгий санаа зовоорой 8 хувийн зээлтэй оны эхэнд ганц сургалт явдаг юм тэрийг нь далимдуулж хэдэн виз гаргаж хэдэн төгрөг олдог юм гэж хэлээд хамт нотариатын газар орж гэрээ хийхээр гарсан ба ойр орчим байдаг 2-3 нотариатын газар ороход бүгд хаасан байсан ба тэгээд надад Д.Э нь цахим үнэмлэхээ үлдээгээд цаасан дээр мөнгө хүлээж авлаа гэж бичиж өгөөд надаас бэлнээр 10.000.000 төгрөг тоолж аваад гадаад паспорт бичиг баримтыг аваад зарим нэг бичиг баримт дутуу байсан болохоор маргааш уулзаж нотариатаар гэрээ байгуулахаар тохиролцоод салсан. Тэгээд маргааш нь ********** дугаараас охин нь гэж хүн яриад миний явуулах хүмүүсийн хэдэн хүн нь Солонгос гараад харлаж байсан болохоор болохгүй болчихлоо танд танд ахиад хэдэн хүн олоод өгөх боломж байна уу хэдэн хүн олоод өгвөл нөхрийг чинь үнэгүй визэнд оруулаад өгье 10 хүн дэнд ганц нэг хүн үнэгүй явуулчихдаг тохиолдол байдаг юм гэхээр нь би “хүмүүсээс асуухад визэнд ороод явах байсан тэгээд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ш-ийн О нь 10.500.000 төгрөгөөр гэрээ хийж өөрөө болон өөрөө болон Д-ийн Х, Д-гийн О, нарын хамт визэнд орно гэж гадаад Паспортуудыг өгсөн.Ц-ын Ц 4.000.000 төгрөг, гадаад паспорт Б-ын Н 4.000.000 төгрөг, гадаад паспорт зэргийн өгч гэрээ байгуулсан. Би мөнгөнүүдийг бичиг баримттай нь аваад Д.Этай уулзах гэсэн чинь орой 19 цаг болчихлоо маргааш уулзаж нэг мөр гэрээгээ байгуулъя гэхэд яаралтай урилга авахын тулд хурдлах хэрэгтэй байна гэхээр нь Д.Этай 5-р сургуулийн орчим нөхрийн хамт уулзаад Д.Эд ахиад бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн чинь эгчийнхээ цахим үнэмлэхийг өгчих, би зурагтай лавлагаа аваад ирлээ энэ дээр бичээд өгье гэж хэлээд иргэний цахим үнэмлэхийн ард талд 20.000.000 төгрөгийг авсан талаар бичиг хийж өгөөд үнэмлэхээ авсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Эгийн охин гэх эмэгтэй холбогдоод дутуу материалаа үлдэгдэл мөнгөтэйгөө өгье гэхэд маргааш бүх мөнгөө цуглуулаад материалтайгаа өгчих гэхээр нь 02 дугаар сарын 04-ний өдөр Ж-ны Ө.Сгаас 4.000.000 төгрөг, Л-ийн Ч-гээс 4.000.000 тус тус авсан. Харин Ч, Ө.Сгийн гадаад паспорт захиалаад гараагүй байсан. Мөн мөнгө өгөөгүй байсан. Ц-ийн М-гийн гадаад паспорт нь гараагүй байсан. Надад анхны өдрөөс эхлэн 37.500.000 төгрөг цугларсан байсан ба эхний 2 өдөр Д.Эд 10.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 20.000.000 төгрөг өгч үлдэгдэл 17.500.000 төгрөг байснаас 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.Этай Ардын Хаан банкны үүдэн дээр уулзаж бэлнээр 15.000.000 төгрөг өгөөд авлаа гэж бичсэн боловч гарын үсэг зуруулахаа мартсан байсан. Тэгээд удаад байхаар нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод орж ирээд утас нь холбогдохгүй болохоор нь иргэний үнэмлэхийн хаягаар нь очиход олдохгүй байсан ба хаягийн ойролцоо байх дэлгүүрийн хүнээс очиж асуухад энэ тэр дэлгүүрийн хүн “ Энэ хүнийг хүмүүс их хайж ирдэг энэ хүн луйварчин юм шиг байгаа юм гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж шүүлгэхэд Д.Э залилангийн хэргээр шалгагдаж байгаа хүн юм байна гэхээр нь би цагдаад өргөдөл гарган мөнгө авсан хүмүүстээ залилуулсан байна гэдгээ хэлсэн. Хамгийн түрүүнд өөрийн найз Н-т залилуулсан гэдгээ хэлээд үлдэгдэл 2.500.000 төгрөг дээр өөрөөсөө мөнгө нэмж өгөөд мөнгийг нь төлсөн. Х-ын О, О, Б, Ц нартай ярьж тохиролцон манай нөхөр В-ийн Б-ийн төрсөн дүү В. Б нь хашаа байшингаа бид хоёрын уг хашаа байшинг 19.000.000 төгрөгөөр бодож Х-ын нэр дээр шилжүүлэн өгч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан 0000000000 дугаартай хэрэгт хавсаргуулж уг хэрэг хаагдсан байгаа. Мөн энэ хэрэгт Ө.Сгийн мөнгийг бэлнээр нь тоолд өгч баримтжуулж энэ хэрэгт хавсаргасан. Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байсан М-ны 7.000.000 төгрөгийг, Ч-гийн 4.000.000 төгрөг зэргийг тус тус бэлнээр нь өгч барагдуулсан байгаа... Миний хувьд дээрх хүмүүсээс хураан авсан мөнгөнүүдийг би бүрэн төлж барагдуулж хохирол гомдолгүй болгосон болохоор надад 35.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би энэ мөнгийг Д.Эгаас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 10-12/

38. Гэрч В.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд яг хэдэд хүнээс мөнгө хураасныг нь мэдэхгүй байна манай эхнэр л утсаар яриад байсан. Тэгээд хүмүүс олоод өгвөл та хоёрыг хөнгөлөлттэй үнээр визэнд оруулж Солонгос гаргаж өгнө гэж байна гээд хүмүүстэй холбогдоод мөнгийг нь хурааж аваад гэрээ хийгээд Д.Эд хүргэж өгч байсан. Ингээд хүмүүсийн гадаад паспорт бид хоёрын гадаад паспорт эргэж ирээгүй Д.Э утсаа салгаад сураггүй алга болсон. Тэгээд Г бид хоёр Д.Эгийн лавлагааны хаягаар нь очиж үзэхэд байхгүй байсан учраас ойр орчимд байх дэлгүүрээс нь очиж асуухад дэлгүүрийн хүн “энэ хүнийг хүмүүс асууж их ирдэг” гэхээр Яармагийн цагдаагийн газар очиж асуухад наад хүн чинь Залилангийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар дээр шалгагдаж байсан юм байна та нар цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь бид хоёр Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хандсан. ...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 12/

39. Д.Эгаас хохирогч Г.Г-ээс нийт 35.000.000 төгрөгийг бэлэн авсан талаар бичгээр гаргасан баримт /2хх-ийн 139/

40. Хохирогч Г.Г-ээс гаргаж өгсөн “иргэн Ц.Ц-аас 4 сая, Ж.С-гаас 4 сая, Ш.О-гээс 10 сая 500 мянга, Л.Ч-гээс 4 сая, Е.Н-гээс 4 сая, Х.М-ноос 7 сая, Д.Б-аас 4 сая төгрөгийн гэрээ хийж нийт 37.500.000 төгрөгийг авсан” талаарх зээлийн гэрээний баримтууд /2хх-ийн 145-151/

41. Хэрэг бүртгэлийн 00000000 дугаартай хэргийг хаасан тухай прокурорын тогтоол /6хх-ийн 66/

42. Хэрэг бүртгэлтийн 0000000 дугаартай хэргийн хаасан тухай прокурорын тогтоол /6хх-ийн 27/

2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Ч.С-ээс “Солонгос улс руу явуулж өгнө” гэж өөрийнхөө 0000000000 дугаарын дансаар 4.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр онгоцны тийзний мөнгө гэж өөрийнхөө дансаар 2.528.000 төгрөг нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

43. Хохирогч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02-р сарын 01-ны өдөр 17:28 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын нутагт өөрийн ажил болох 1-р цэцэрлэг дээр байхад Фэйсбүүк дээр “ Солонгос улруу бичиг баримт шаардахгүйгээр, маш түргэн хугацаанд гаргана” гэсэн зарын дагуу зар дээр байсан ********** дугаартай дугаар луу залгахад виз гаргаж өгөх гэж байгаа хүний хүүхдийнх нь найз байна та ээж рүү залга. Утас *********** гэдэг дугаар байгаа юм. Мөн би ч гэсэн бас гарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэрний дагуу надад өгсөн Мобикомын ********** дугаарын дагуу залган холбогдоход өөрийгөө утасны цаанаас Д.Э гэж Танилцуулсан эмэгтэй, охин нь Солонгосын Элчинд ажилладаг, мөн дотроо ажилладаг том албан тушаалтай хүнтэй хамтран энэ ажлыг хийж байгаа юм. Солонгос улсад болох гэж байгаа олон улсын сургалтын дагуу виз гаргах гэж байгаа учир татгалзана гэж байхгүй ээ найдвартай гэж хэлсэн юм. ...Харин бүртгэл дуусах гээд байгаа учир өнөөдрийн дотор бүртгэлийн 4.000.000 төгрөгийг манай ээжтэй утсаар яриад шилжүүлээрэй гэсэн юм. Тэрнийх нь дагуу би өөрийн нөхөр Найданд Хаан банкны дансыг нь өгөөд тухайн эмэгтэй ээж Д.Эгаас авсан хаан банкны 0000000000 дугаартай Доржпаламын Д.Эгийн данс руу 4.000.000 төгрөгийг нөхрөөрөө шилжүүлсэн. ...дахин Хаан банкны 0000000000 данс руу 2,528,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд тухайн эмэгтэй 02 дугаар сарын 14-ний өдөр та явна гэж байгаад тэр нь сунгагдаад 02 дугаар сарын 24-ний өдөр болсон юм. Тэгээд 02 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөрт виз чинь гарсан 28-нд ниснэ гэж мессеж үлдээсэн байсан. Тэгтэл 25-ны өдрөөс эхлэн бидэнд байгаа Д.Э гэгчийн дугаар болох *********** болон охин гэх *********** болон ********** найзынх нь дугаар *********** гэх дугаарууд холбогдохоо больсон...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 55-58/

44. Хохирогч Ч.С-ээс Д.Эгийн 0000000000 дугаарын данс руу нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх түүний Хаан банкны дансны хуулга  /Зхх-ийн 59-60/

2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Б.Г-ийг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн 0000000000 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

45. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12-13 цаг орчимд би дугаараар нь ярихад нэг эмэгтэй байсан тэр надад “би гадаад хэргийн яаманд ажилладаг юмаа Солонгос улс руу олон тооны хүн гаргаж явуулах боломжтой юмаа. Тэгээд хүн хайж байгаа юм, хүнээ бүртгээд бараг л дуусаж байгаа. Гэхдээ таныг оруулж болох байх. Та манай ээжтэй уулзаад мөнгөө, гадаад паспортын хамт өгчих” гэсэн. Би шууд тэр дороо уулзахаар товлоод. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13-р хорооллын ХААН банкинд 16-17 цагийн үед Д.Э гэдэг хүнтэй уулзсан. Д.Э гэдэг хүн нь миний утсаар ярьсан хүний ээж нь гэж өөрийгөө танилцуулсан. Би ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асуухад надад “4 хувь цээж зураг гадаад паспорт хэрэгтэй” гэж хэлсэн. Би цээж зураг авхуулсан байсан болохоор шууд бичиг баримтаа өгсөн. Харин мөнгөө Н-ийн 000000000000 гэсэн данснаас 2,000,000 төгрөгийг Д.Э гэдэг хүний 0000000000 дугаартай дансанд тэр дороо шилжүүлсэн. Миний урилгыг ирсэн, харин хэвлэлт их байгаа болохоор хэсэг хугацаанд хүлээнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш надаас зугтаад байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 16-17/

46. Хохирогч Б.Г-ээс 2.000.000 төгрөгийг Н-ийн 00000000000 гэсэн данснаас Д.Эгийн 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн талаарх банкны шилжүүлгийн баримт /2хх-ийн 22/

2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” дугаар байрны хажууд байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээ батлуулж иргэн Г.Ц-ын хүү Ц.М-ыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийн 0000000000 тоот дансаар 2.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр онгоцны билетын мөнгө гэж 1.264.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

47. Хохирогч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би уг хүнтэй 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утсаар яриад холбогдож уулзсан юм. Уг ********* дугаарын утас руу нь залгахад “нэг настай эмэгтэй аваад одоо нэг хүн дутуу байгаа, миний охин, хүргэн хоёр Солонгосын элчинд ажилладаг. Хурлаар 20 хүн аваад гарах гэж байгаа. Тэрний нэг нь дутуу гэж хэлсэн. Улмаар би уг настай эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “жоби-72”-ын хажуу талд байрладаг нотариатын газрын үүдэнд уулзаад хамт орж гэрээ хийгээд бэлэн 2.000.000 төгрөгийг уг хүний 0000000000 дугаарын данс руу өөрийнхөө 00000000000 дугаарын данснаасаа шилжүүлсэн юм. Уг шилжүүлсэн цаг нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 46 минут байсан болно. Мөн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 8813-тай дугаараас Солонгосын элчинд ажиллах гэх охин залгаад “урилга чинь ирчихлээ, виз гарсан” гэсэн үг, билетнийхээ мөнгийг шилжүүл гэж хэлсэн юм. Уг өдрийнхөө 18 цаг 56 минутад интернет банкаар Д.Эгийн 000000000 дугаарын данс руу 1.264.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш худлаа мессеж л бичээд л байна. Би худлаа ярьж байна гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 92-93/

48. Г.Ц-аас 2.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 97/

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр .................................... тоотод байх иргэн Б.Б-ийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа хуурч улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан өөрийн өмчлөлийн орон сууц гэж иргэн Г.Ж-д итгүүлэн орон сууцаа түрээслэх нэрээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн Старс төвийн 4 давхарт байх нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж нийт 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

49. Хохирогч Г.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фэйсбүүкийн “........t” гэх хаягаас 15.000.000-20.000.000 зээлж хүүд нь байранд сууна гэсэн зар тавьсан. Тэгтэл ************ дугаараас хаягаас Май таун хотхон 108 байр эзэн нь *********** гэсэн мессеж ирсэн. Тэгээд 2018 оны 03-р сарын 20-ны өдөр манай эхнэр Б ************ гэсэн дугаар луу холбогдоод ярихад нөгөөдөр хүрээд ир гээд 18 цагийн үед очиж түрээслэх гэж байгаа байраа очиж үзэхэд Д.Э гэх хүнтэй уулзсан байсан... 2018 оны 03-р сарын 30-ны өдөр Д.Эгийн ************* гэсэн дугаар луу залгаж холбогдоод ТБД андууд Стар Цент дээр очиж уулзан нотариат дээр гэрээ хийгээд тэндээс түрээслэх гэж буй байрандаа очиход надад түлхүүрийг нь өгөөд цоожны голыг нь солиорой өмнө түрээсэлж байсан эрэгтэй согтуу ирээд байдаг юм гэсэн. Тэгээд би тэндээс гараад та надад дансныхаа дугаарыг өгчих би хийчихье гээд Төрийн банкны 000000000000 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд би тэр данс руу өөрийн 00000000000 гэсэн данснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн. ... Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нотариатын Г гэх хүн хийсэн байхаар нь тэр хүнийг дуудаж уулзахад миний тамга тэмдгийг ашиглан хийсэн байна гээд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаад өгсөн байгаа гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 184-185/

50. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Ж-ийн хамт 2018 оны 03-р сарын 27-ны орой фэйсбүүк дээр мөнгө зээлдүүлэн хүүд нь байранд нь сууна гэсэн зар тавьсан. 03-р сарын 29-ны өдрөө ************* гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн яриад “red fox” гэсэн зуучлалын компаниас ярьж байна 10-р хороолол “Май таун” гэх хотхонд 2 өрөө байр сонирхох уу гэхээр нь манай нөхөр сонирхъё гэж хэлээд ямар нөхцөлтэй юм бэ гэсэн чинь 15.000.000 төгрөг нэг жилийн хугацаатай зээлээд тэгээд хүүд нь суулгана гэж хэлсэн. Тэгж ярьсных нь дараа манай нөхөр очиж үзье хаягаа өгчих гэхэд ******** дугаараас эзэн нь Май таун хотхоны 108-р байр эзэн нь ********** гэсэн мессеж бичиж явуулсан байсан. Тэгээд манай нөхөр энэ утасны дугаарыг надад өгөхөөр нь би ажил ойрхон учраас орой 17 цагийн орчим залгаад ярихад настай эмэгтэй хүний хоолой шиг санагдсан. Тэгээд би уг байранд очоод .................. тоотод очиход энэ утасны эзэн нь гэмээр настай эмэгтэй байсан. ...Манай нөхөр уг Старс төв дээр нотариат дээр очиход өөрийгөө Д. Д.Э гэх эмэгтэй сууж байсан гэсэн. Тэгээд Д.Э гэх эмэгтэй энэ нотариат нь банкны зээлэн дээр байгаа байранд гэрээ хийхгүй гээд байна эгч нь яараад байна. Эгч нь одоо мөнгө зээлэх зээлийн гэрээ хийчихье эгч нь зээлээ дараад ордероо авахдаа жинхэнэ гэрээгээ хийе гээд гуйгаад байсан. Тэгээд өөрийгөө би насаараа нэгдүгээр эмнэлэгт насаараа эрүү нүүрний их эмч хийсэн нөхөр маань нас барчихсан. Том хүү маань Оюутолгойд ажилладаг. Бага хүү маань өргөмөл гэсэн ба өөрийн 2 бага насны хүүхэд хардаг нэг зээ маань суумгай өвчтэй тэр хүүхдээ эмчлүүлэх гээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд зээлийн гэрээ хийж 15.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай гэж зээлүүлсэн...Уг гэрээ хийхийн өмнө Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбарын өгсөн байсан... Би байранд нүүж ирээд наадах эгч чинь худлаа юм биш үү гэж хэлэхэд манай нөхөр өөр нотариатын газар очиход наадах нотариатын тамга чинь хуурамч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 131-132/

51. Хохирогч Г.Ж-аас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Эд 15.000.000 төгрөг зээлүүлсэн гэх зээлийн гэрээ /Зхх-ийн 135/

52. Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх байрны гэрчилгээ, Төрийн банкны тодорхойлолт зэрэг баримтууд /Зхх-ийн 136-137/

53. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7/3215 дугаартай: “...Г.Жавхлангийн түрээслүүлсэн гэх ........................ тоот хаягт байрлах байр нь иргэн Э.Ц-ын өмчлөлийн байр мөн” гэсэн албан тоот /Зхх-ийн 143/

54. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /Зхх-ийн 212-214/

55. Г.Ж-аас гаргаж өгсөн гэх ярианы бичлэг бүхий дискэнд БГД дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Баттуяа үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 186-188/

56. Бичлэг бүхий 2 ширхэг СД эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /Зхх-ийн 211/

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Б-ээс ......................................... тоотод байрлах бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “10.000.000 төгрөг зээлж зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000000000 дугаартай өөрийнхөө дансаар 10.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

57. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр фэйсбүүк хаяг дээр “мөнгө зээлдүүлж хүүд нь байранд сууна” гэсэн зар тавьсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *********** дугаараас өөрийгөө “зуучлалын газрын хүн байна. Зуун айлд мөнгө зээлүүлж хүүд нь байранд суух байр байна" гээд манай нөхөр Д.Э гэх хүний ********* гэсэн дугаарыг өгсөн юм. Тэгээд манай нөхөр тэр Д.Э гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгтэл тэр Д.Э гэх хүн “би одос завгүй байна, хэд хоногоос байраа үзүүлнэ” гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өглөө Д.Э гэх хүн манай нөхөрт байраа үзүүлээд, манай нөхөр надад ороход зүгээр байр байна гэж утсаар хэлээд “чи Д.Э гэх хүнтэй гэрээгээ хийчихээрээ” гээд ажилдаа явсан. Тэгээд би Д.Э гэх хүн над руу ярихаар нь би манай ажилд ойрхон байдаг СБД-ийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Сэлбэ плазагийн 2 давхарт байрлах нотариатын газарт Д.Этай уулзсан. Тэгээд надад Д.Э бичиг баримтаа үзүүлээд бид хоёр нотариатад бичгээ өгчихөөд байж байтал Д.Э “миний бие өвдөөд байна. Миний дүү эмийн сан ороод ир” гээд намайг явуулсан. Тэгээд би эм аваад ороод ирэхэд гэрээг бичиж байсан. Тэгээд гэрээг хийж дуусаад би шууд интернет банкаар мөнгөө Д.Эгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тухайн байрыг хуучин түрээслэж байсан гэх хоёр хүн ирсэн. Тэгээд тэр хоёр хүн өөрсдийн эд зүйлсээ аваад явсан. Тэгээд би тэр хоёр хүнээс байрны эзний дугаарыг аваад тэр дугаар луу залгатал энэ байр миний байр, Д.Э гэх хүн надаас наад байрыг чинь түрээслэсэн гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байрны эзэн гэх Б гэх хүн байрны гэрчилгээ болон бусад материалыг бид хоёрт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 85/

58. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Э гэх хүн надтай холбогдоод байрыг чинь түрээслэнэ гэсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай байрыг үзээд ...орохоор болоод эхний 3 сарын төлбөрийг шууд төлнө гээд урьдчилгаа 1.500.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь над руу ярьж уулзаад надтай гэрээ хийгээд надаас байрны түлхүүрийг аваад үлдэгдэл 300.000 төгрөгийг оройдоо шилжүүлнэ гэж хэлээд тэгээд маргаашнаас нь гар утас нь холбогдохгүй болсон. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Д.Э руу утсаар ярьсан боловч утас нь холбогдохгүй байсан. ...Тэгж байтал манай эхнэр лүү үл таних эрэгтэй хүн залгасан...Тэгтэл тэр хүмүүс надад бид нар Д.Э гэх хүнд 10 сая төгрөг зээлээд хүүд нь энэ байранд орсон. Д.Э гэх хүн энэ байрыг өөрийнх нь байр гээд бичиг баримт үзүүлсэн гэхээр нь би тэр хүнд Д.Э нь манай байрыг 3 сараар түрээслэсэн хүн гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 87/

59. Д.Э нь хохирогч Б.Б-ээс байр түрээслэх нэрээр 10 сая төгрөг зээлсэн талаарх 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /7хх-ийн 72/

60. Д.Э нь хохирогч Б.Б-тэй байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний хуулбар /7хх-ийн 73/

61. Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт. Үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ /7хх-ийн 76-77/

62. Д.Э нь ............................. тоот байрыг хөлслөх талаар иргэн Б.Б-той 2018 оны 04 дүгээр сарын 02- ний өдөр байгуулсан гэрээний хуулбар. Уг байр нь Б.Б-ийн өмчлөл болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /7хх-ийн 79-82/

63. Гэрч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгчээр ажилладаг. Манай улсын бүртгэлийн газар нь хэвлэлийн компанитай гэрээ байгуулан үнэт цаасыг тусгай дугаарын дарааллаар албан хэрэгцээндээ ашигладаг. Өөр бусад хэвлэлийн компани болон дурын хүмүүс тус гэрчилгээг хийдэг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ хийх боломжтой байх гэж бодож байна. Тус гэрчилгээг энгийн хүний нүдээр хараад хуурамч эсэхийг мэдэх боломжгүй, хараад ялгахад төвөгтэй учраас эх бэлтгэх хийдэг газарт компьютер ашиглан хийх магадлалтай байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /8хх-ийн 162-163/

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “ач хүүг хагалгаанд оруулах эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж иргэн А.Б-ээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13.000.000 төгрөг зээлж, хүүнд нь иргэн А.Э-оос түрээсэлсэн .................................... тоот байрын өөрийнхөө байр мэтээр ойлгуулан тухайн зээлсэн мөнгийг Капитал банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

64. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард түрээсээр байр хайж фэйсбүүкийн “мөнгө зээлдүүлж байранд суулгана” гэх группд байр хайж байгаа зар тавьсан. 2018 оны 11 дүгээр сард ********* гэх дугаараас миний гар утас руу нэг эмэгтэй хүн байр хайж байна уу, Их дэлгүүрийн ар талд 2 өрөө байр байгаа15 сая төгрөг зээлээд мөнгөнийхөө хүүд манай байранд байж болно гэж ярьсан. Тэр эмэгтэй манай ажил орой тарна, ажиллаа тараад байраа үзүүлье гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 30 минутад Их дэлгүүрийн ард байрлах ....................... тоотыг очиж үзсэн. Тэр үед надтай яриад байсан эмэгтэй ирээгүй, манай ээж очиж байр үзүүлнэ гэж надад хэлсэн. Д.Э гэх эмгэн ирж байр үзүүлсэн. Д.Э надад 13 сая төгрөг зээлэхэд болно. Манай ач хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орж байгаа юм. Тэрэнд эмчилгээний мөнгө хэрэг болоод байгаа гэж ярьж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Э залуучуудын холбооны 1 давхарт байрлах нотариатад очиж 17 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн гэрээ хийсэн. Би гэрээ хийсний дараа 5 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Капитал банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Е март дэлгүүрийн 3 давхарт байрлах Капитал банкинд очиж 8 сая төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-нд би байрандаа нүүж орсон. 2019 оны 02 дугаар сард байрны жинхэнэ эзэн ирж уулзаад залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 13-14/

65. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нэр дээр 1000 орчим дугаар байгаа. 2011 оноос хойш Юнителийн дугаар худалдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 17/

66. Нийслэлийн .................. тоот хаягт байрлах орон сууц нь иргэн А.Э-ын эзэмшлийн орон сууц мөн болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар. /7хх-ийн 20/

67. Хохирогч Б-ээс Д.Эд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.973.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Капитал банкны орлогын мэдүүлэг /7хх-ийн 22/

68. Иргэн А.Э-ын байрыг Д.Э нь түрээслэсэн талаарх түрээсийн гэрээний хуулбар /7хх-ийн 23-27/

69. Д.Э нь хохирогч Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө зээлэх гэрээ байгуулсан талаарх зээлийн гэрээний хуулбар /7хх-ийн 31/

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ...................... тоотод байрлах мах хадгалах зориулалт бүхий агуулахын хашаанд иргэн Ө.С-ийн Н.Гээс “зараад мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан гэх 5.2 тонн махыг худалдан аваад мөнгийг нь үдээс хойш удаахгүй шилжүүлнэ гэж хэлээд махны мөнгийг өгөлгүй залилж хохирогч Н.Гт 31.016.300 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн нотолгооны тухайд:

70. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /4хх-ийн 70-72/

71. Хохирогч Д.Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг Ө.С гэх хүнийг арваад жилийн өмнөөс таньдаг хүн байгаа юм. Тэр надаас өмнө нь бага хэмжээний мах зээлээр аваад зарсныхаа дараа мөнгийг нь өгдөг байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 30 ширхэг хонины гулууз мах зээлээр аваад 4 дүгээр сарын 08-ны өдөр тус махны мөнгийг бүрэн төлсөн. Дараа нь надад дахиад мах орж ирэх үү гэж асуухаар нь би 5 тонн хонины гулууз мах орж ирнэ гэж хэлсэн чи би авна шүү шахаандаа өгнө өөр хүн битгий өгөөрэй гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт 2 ачааны машин дээр ачсан 5 тонн 257 кг би шахаандаа өгнө очоод тэр хүндээ өгчхөөд мөнгийг нь бэлэн аваад ирнэ гээд байхаар нь Г, Э гээд хоёр мах ачсан залуугаа Ө.Сг дагаад явуулсан. Үүний дараа Ө.С руу ********* дугаараас залгаад мөнгөө хийгээрэй яасан бэ гэсэн чинь махаа буулгаад хийчихнэ битгий санаа зовоорой гэсэн. Дахин 14 цагийн үед утсаар холбогдоход 15 цагийн үед хаан банкны чинь данс руу хийчихнэ битгий санаа зов гээд байсан. Тухайн үед хэлсэн цагт нь махны мөнгө орохгүй байсан болохоор би 17 цагийн үед залгаж асуутал өнөөдөр амжсангүй маргааш 11 цагт хийе гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр утсаар холбогдсон чинь Ө.С миний махны мөнгийг хүмүүс хийхгүй байна, мах буулгасан газар луугаа явж байна, мөнгөө өгөхгүй бол махаа ачаад ирнэ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний махыг авсан хүмүүс бүх махыг ачаад аваад явсан байна, би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гээд явж байна гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 74-75/

72. Иргэний хариуцагч Ө.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Манай нөхөр болох Д.Ш.Бы утас ********* гэсэн дугаар луу өөрийгөө Д.Э гэж танилцуулаад 20 тонн үхэр, 20 тонн хонины мах авмаар байна хятад улс руу гаргах гэж байгаа юм гэхээр нь манай нөхөр би мэдэхгүй байна манай эхнэртэй ярь гээд надад утсаа өгөхөөр нь би тэр хүнийг өөрийн биеэр ирж уулз гээд тасалсан. Хэсэг хугацааны дараа Д.Э гэх эмэгтэй Хүчит шонхор зах дээр ирж уулзаад 04-р сарын 09 өдөр Шувуунд байдаг махны үйлдвэрт мах авмаар байна тэр үйлдвэрийг мэднэ биз дээ гэхээр нь би мэднэ гээд мах зарахаар тохиролцсон. Д.Э 04-р сарын 09-ны өдөр 09 цагт ******** гэсэн дугаараас залгаад мах чинь бэлэн байгаа биз дээ гэхээр би бэлэн байгаа гэж хэлсэн. Тус өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шувууны эцсийн дулааны аргаар боловсруулах үйлдвэрт 5 тонн хонины мах ачаад очиход тэр үйлдвэрийн манаач гэх Чука гэдэг нэртэй өвгөн байсан. Би 5-10 минут хүлээж байтал Д.Э.Ц хоёр ирээд үйлдвэрийн хаалга онгойлгохоор нь үйлдвэр лүү ороод үйлдвэрийн боловсруулах хэсэгт нь махаа буулгасан. Махаа буулгаж дуусаад Д.Э надаас махны падан бичүүлж аваад ********** гэсэн дугаар луу залгаж яриад миний хаан банкны дансны дугаар мөнгөний тоо зэргийг хэлээд энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж миний хажууд хэлсэн. Д.Э тэр хүнтэй ярьж дуусаад надад мөнгийг өдрийн 15 цагт Голомт банкны данснаас хийхээр боллоо гэхээр нь би итгээд махаа үлдээгээд итгээд эмээлт рүү явсан. 15 цагт Д.Э руу залгаж мөнгө чинь юу болсон бэ мөнгө чинь орохгүй байна гэхэд нарийн бичиг маань над руу залгасан миний тамга тэмдэг хэрэгтэй болоод байна, би хот руу Голомт банк орохоор явж байна гэсэн. Би маргааш өглөө нь 11 цагт мөнгө орохгүй болохоор нь дахиж асуухад нарийн бичиг гэх хүүхэн аваад Д.Э захирал эмнэлэгт дусал хийлгэж байгаа жаахан байж байгаад дахиад асуу гэхээр нь сэжигтэй санагдаад мах буулгасан газар луугаа очиход миний буулгасан махыг 4 дүгээр сарын 09-ний өдөр 19-21 цагийн хооронд цагаан цэнхэр өнгийн 2 портер машинд ачаад явсан гэж тус үйлдвэрийн хажууд байрлах айлын залуу хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 76-77/

73. Гэрч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ амарч байтал 16 цагийн орчим М гэдэг хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүн залгаад мах ачмаар байна шувууны эцэст хүрээд ир гэж хэлсэн. Хүн бүхэн л ийм байдлаар залгаж дууддаг болохоор би хашаанаас машинаа гаргаад өөрөө жолоодон ганцаараа шувууны эцэс орчим очиход М, Э 2 намайг хүлээж байсан. Улмаар шувууны эцсийн засмал дуусаад ертөнцийн зүгээр баруун тийш явж нэгэн хашаанд байх нэгэн зоорийг тулган зогсоосон. М, Э 2 хэлэхдээ “Энэ зоориноос хонины мах ачна гэж хэлсэн. Би ч итгэсэн. Мөн хашаанд байсан 2-3 хүн махыг ачиж өгсөн. Би хажуу талаас нь тоолоход 232 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Намайг хөдлөх үед М,Э 2 тэндээ үлдэж би шууд Мгийн хэлсэн Дэнжийн мянгын хашаанд очиж машинаа тавьж гэртээ амарсан. Ингээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 07 цагт очиж мах ачсан машинаа аваад хүчит шонхор зах дээр орж улмаар М, Э хоёр бүх махыг зарсан. Махыг ерөнхийдөө 15 цаг гэхэд зарж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 80-81/

74. Гэрч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Э гэх хүнийг танихгүй. Би махны үйлдвэрээ зарна гэж нэг жилийн өмнө үнэгүй.мн дээр тавьсан байсан. Тэр зарын дагуу ******* гэсэн дугаараас над руу холбогдож үйлдвэрийн чинь түрээсэлмээр байна гэхээр нь би уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь болно гээд одоо надад мөнгө орж ирээгүй байна жаахан хүлээж байгаарай мөнгө орж ирэхээр хоёулаа гэрээгээ байгуулъя гэсэн...2019 оны 04-р сарын үед намайг үйлдвэрийн хашаан дээр ирэхэд мах ачсан портертой хүмүүс махаа буулгах гээд бэлдэж байсан.Тэр үед манай үйлдвэрийг түрээсэлнэ гээд байсан хүн байж байсан. Тэгээд тэндээс хот руу явсан. 2019 оны 04-р сарын 10-ны өдөр Д.Э гэдэг хүн рүү гэрээгээ байгуулах талаар асуух гээд залгатал утсаа авахгүй байсан. ..Тэр эмэгтэй 55-60 насны буурал толгойтой цайвар шар царайтай 150 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 82-83/

75. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.С гэх хүнийг сайн танина бид нар Хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүмүүс байгаа юм. 2019 оны 04-р сарын 09- ний өдөр өглөө намайг шонхор зах дээр байхад Ө.С миний машин дээр байсан 310 ширхэг гулуузыг хараад наад махыг чинь худалдаж авъя гэхээр нь би түүнд амар гэрээгээр үнийн дүнг тохироод 1 кг-6300 төгрөгөөр бодоод нийт 33,119,000төгрөг болж байна гээд зарсан. Тэгээд Ө.С машин хөлслөхөөр үнэтэй тусах гээд байна махнуудаа Хан-Уул дүүрэг Шувууны эцэст байх махны үйлдвэрт хүргээд өгөөч гэхээр би зөвшөөрөөд тус газар луу явсан. Уг газар 11 цагийн үед очиход Ө.Сгаас мах худалдаж авна гэсэн гэх 60 орчим насны эмэгтэй байсан. Ө.С тэр хүнтэй махны мөнгийг тохирсон миний махны мөнгийг өдөр 15 цагт өөрийнхөө ашгийг тооцож аваад данс руу хийнэ гэхээр нь би 310 ширхэг гулууз махаа буулгасан. Буулгаж дуусахад өдрийн 14 цаг болж байсан ба Ө.С надтай хамт эмээлт рүү явах гээд байхаар нь хүлээж байгаад нэг мөсөн мөнгөө аваад яв гэхэд 15 цаг гэхэд мөнгөө найдвартай хийнэ гээд хамт ирсэн. Э-ны машинд суугаад эмээлт рүү явсан. Эмээлт очиход 14 цаг 20 минутад Э, Ө.С 2 буцаад харь гэж хэлэхэд тэр 2 хамтдаа яваад өгсөн. ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МММ ХХК-н махны зооринд хадгалж байсан Н гэдэг хүнээс 1кг-г нь 6000 төгрөгөөр бодож нийт 31.542.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 84-85/

76. Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04-р сарын 09-ний өдөр манай найз Э утсаар надад Д ярьсан хөлдүү хонины мах шувуун Фабрикт байна авах уу гээд байна гэж надад хэлэхээр нь би хоёулаа очиж үзье гээд найз Э-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шувуун фабрик байрлах махны үйлдвэрийн зооринд очсон. Би хэдийг очиход манай найзтай ярьсан. 50 орчим насны намхан шар царайтай эмэгтэй хүн байсан. Тухайн үед 15 цаг болж байсан. Би зооринд байсан махыг үзээд 1кг-г нь 5200 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод ачиж авах машинаа дуудсан. Тэгээд бид нар тэндээс нийт 312 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Тэр мах 5 тонн 258 кг мах болж байсан.Махыг ачиж дуусгаад махны төлбөр хийхээр Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Хаан банкны салбар дээр 21 цагийн үед ирээд Хаан банкны АТМ-с өөрийн хаан банкны данс болох 00000000 гэсэн данснаас нийт 5 удаа 10.000.000 төгрөгийн зарлага Д.Э гэдэг хүнд бэлнээр тоолуулж өгсөн. Үүнээс өмнө нь 18 цаг 40 минутад өөрийн охин Б-тай утсаар ярин охины Хаан банкны данс болох 0000000000000000 дугаартай данснаас төрийн банкны 000000000000 гэх дугаартай дансанд 8.000.000 шилжүүлсэн. Үлдсэн мөнгө 8.840.000 төгрөгийг манай найз Э нисэхийн Хаан банкны АТМ-с өөрийн данснаасаа 5.000.000 нэг удаа 3.840.000 төгрөгийг нэг удаа гаргаж Д.Эд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 88-89/

77. Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний танил Налайх дүүрэгт малын бой хийдэг Д гэдэг хүн над руу ******** гэсэн дугаартай утсаар өдрийн 13 цагийн үед залгаад та хөлдүү мах авч байгаа юм уу гэхээр би ямар мах юм бэ үзэж байж болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ********* гэсэн дугаараас залгаад та хөлдүү мах авна гэсэн хүн мөн үү гэхээр нь би мөн гэсэн чинь тэгвэл мах ачих машин хилтэйгээ ирээрэй гээд хаягаа зааж өгсөн. Тухайн зааж өгсөн хаяг нь Хан-Уул дүүрэгт байрлах шувуун Фабрикт байрлах махны үйлдвэрийн зоорийг зааж өгсөн. Энэ тухай Н-т хэлээд тухайн хаягаар такси бариад очсон. Бид хоёрыг очиход Д.Э гэх богино түрийтэй хар гуталтай жижиг гар цүнх барьсан настай эмэгтэй байсан. Тэгээд махныхаа үнийг тохиролцоод яриад тэгээд хонины хөлдүү 312 ширхэг гулууз мах нийтдээ 6 тонн 258 кг-ийг нэг хилийг нь 5.200 төгрөгөөр бодоод 27.340.000 төгрөгөөр худалдан авсан. Махаа ачиж дуусгаад 21 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн Нисэхийн хаан Банкны АТМ-с өөрийн 000000000 гэх дугаартай данснаас эхлээд 5,000,000 төгрөг дараа нь 3,840,000 төгрөг тус тус гарган Д.Э гэх эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 90-91/

78. “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЧД1-19-34 дугаартай “...5257 кг махыг 31.016.300 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-ийн 148-151/

79. Иргэний хариуцагч Ө.Сгаас хонины 5257 килограмм махыг 6500 төгрөгөөр тооцож, 34.170.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Эд хүлээлгэн өгсөн талаар зарлагын баримт /4хх-ийн 124/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.      

  Шүүгдэгч Д.Э нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 125/, шийтгэх тогтоолын хуулбарууд /116-122/-аар тогтоогдлоо Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Нөгөөтэйгүүр гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Уг гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зохицуулсан.

“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь нэр бүхий хохирогч нарт байр түрээслүүлнэ, машин түрээсэлнэ, мах худалдаж авна, Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хуурч, нийт 304.328.300 төгрөгийг бэлнээр дансаар, эд зүйлсээр шилжүүлэн авсан хэдий ч бодит байдал дээр уг түрээсийн байрнууд нь өөрийн нэр дээр биш, түрээслэн авсан машиныг бусдад зарсан, виз гаргаж өгнө гэсэн хэдий ч бодит байдал дээр виз гаргах эрхгүй этгээд бөгөөд виз гаргаагүй, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй, хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Э нь бусдын өмчлөл, эзэмшлийн орон сууцыг зарын дагуу түрээслэн, гэрээ хийж, улмаар хуурамч баримт бичиг үйлдэн түүнийгээ ашиглаж, бодит байдал дээр өөрийн өмчлөл, эзэмшлийн бус эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, цааш дамжуулан түрээслэх эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж хохирогч нарт түрээслүүлсэн буюу хуурамч баримт бичиг ашиглан хохирогч нарыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан гэрээ байгуулж, мөнгө шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Худалдаа хөгжлийн банк”-иас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/404 дугаартай “...Д.Эд гаргаж өгсөн гэх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11/318 тоот тодорхойлолтод тусгагдсан дараах мэдээлэл нь ташаа байна. Үүнд:

-Зээлийн хэлтсийн газрын дарга Д.Э гэх албан тушаалтан байхгүй

-Тодорхойлолтын дугаар №11/318 Занабазар салбарыг төлөөлдөггүй” гэсэн албан бичиг /1хх-ийн 155/

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.31 ний өдрийн 1097 дугаартай шинжээчийн:

“-Шинжилгээнд ирүүлсэн “худалдаа хөгжлийн банкны 2017.11.29-ний өдрийн 11/318 дугаартай тодорхойлолт” гэх баримт нь шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилж буй доорх баримтын зүүн дээд хэсэгт “TDB TRADE & DEVELOPMENT BANK” гэсэн цэнхэр өнгийн бичвэр, “Peace Avenue 19, Ulaanbaatar 14210, Mongolia Tel: /976-11/ ... гэсэн хар өнгийн бичвэр зэргийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн.

-баримтын дунд хэсэгт “Тодорхойлолт 00000000000 регистрийн дугаартай Д.Э нь ...................................... тоот хаягт байрлах 80,27 мкв ... зээлийн хэлтсийн дарга Д.Э” гэсэн хар өнгийн бичвэрийг ердийн лазер принтерээр хэвлэсэн.

-баримтын дунд хэсэгт дан хүрээтэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК 0000000 УХН0000 ...гэсэн бичвэртэй улаан өнгийн тэмдгийн дардас нь улаан өнгийн будагч бодистой бар ашиглан дарсан...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-159/ зэргээр,

мөн тэрээр хохирогч С.Бийн өмчлөлийн 0000000 улсын дугаартай Тоёота Ланд крузер-200 маркийн автомашиныг Лонг энд Лонг ХХК-иас гэрээ байгуулан түрээслэн авч, улмаар автотээврийн үндэсний төвд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, иргэний хариуцагч Ө.Сгаас мах худалдаж авна гэж, хуурч гэрээ байгуулсан хэдий ч уг махны мөнгийг өгөөгүй буюу уг махыг зарж борлуулан өөрийн хэрэгцээнд ашигласан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээ /3хх-ийн 231-245/, хохирогч С.Бийн “...Би өөрийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Ланд 200 маркийн хар өнгийн 2018 оны 09-р сарын 24-ний өдөр 120.000.000 төгрөгөөр худалдаж авсан машиныг өөрийн найз Батжанцангийн “Лонг энд Лонг” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхлүүлээд түрээсэлсэн байсан. Тэгтэл манай найз Батжанцан нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ дуудаад, манай машиныг залилаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд өөр гэрчилгээг нь солиод өөр хүнд зарсан байна гэсэн. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 246-247/,

иргэний хариуцагч Ш.Бы “...машиныг 0000000 дугаартай дизель хар өнгийн 200 авахаар болсон. Тэгээд машины нэрийг шилжүүлэх гэтэл тухайн эмэгтэйн нэр дээр байгаагүй тэгээд асуутал манай хүүхэд байгаа юм элэгний хагалгаанд орж байгаа би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд маргааш нь тухайн эмэгтэй машиныг нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ирэхэд нь би үлдэгдэл 30 саяыг нь өгөөд нисдэг машин гэх газар тэр эмэгтэйгээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 03-04/,

гэрч Т.М-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг харлаа. Уг гэрээ нь миний хийсэн гэрээ биш байна. Гэрээг харахад нэгдүгээрт миний гарын үсэг биш байна. Хоёрдугаарт 2017 оны 01 дүгээр сараас эхлээд би нотариатчидын танхимаас өгсөн гэрээний загвар дээр компьютер дээр шивж хийдэг болсон бөгөөд энэ хуулбар гэрээ нь бланк гараар бөглөж үйлдсэн байна. 3 дугаарт манай гэрээний маягт “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн маягт байдаг, мөн он, cap, өдөр, цааг, минуттайгаа байгаа юм, 4 дүгээрт гэрээний дугаарыг гэрээний бүртгэлийн дугаарыг үндсэн дараалсан дугаар өгдөг боловч энэ хуулбар гэрээн дээр дугааргүй байна, 5 дугаарт үйлдсэн газар дээр би Улаанбаатар, эсхүл Баянгол дүүрэг гэж тавьдаг боловч энэ гэрээн дээр сутай гэж тавьсан байна, 6 дугаарт тамга, тэмдгийн дарагдсан байдлыг харахад тамга тэмдгээс өөр, тод, шинэ юм шиг байна. Тэгэхээр миний баталсан гэрээ огт биш хуурамч болох нь илэрхий байна. Мөн бүртгэлийн дэвтрээ үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 135-146 тоот гэрээ хүртэл 12 гэрээ баталгаажуулсан гэрээ дотор Ланд-200 маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээ огт бүртгэлгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 14/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Сэлэнгээгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 39-41/,

хохирогч Д.Н.Гийн “...Манай хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг Ө.С гэх хүнийг арваад жилийн өмнөөс таньдаг хүн байгаа юм. Тэр надаас өмнө нь бага хэмжээний мах зээлээр аваад зарсныхаа дараа мөнгийг нь өгдөг байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 30 ширхэг хонины гулууз мах зээлээр аваад 4 дүгээр сарын 08-ны өдөр тус махны мөнгийг бүрэн төлсөн. Дараа нь надаас дахиад мах орж ирэх үү гэж асуухаар нь би 5 тонн хонины гулууз мах орж ирнэ гэж хэлсэн чи би авна шүү шахаандаа өгнө өөр хүн битгий өгөөрэй гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт 2 ачааны машин дээр ачсан 5 тонн 257 кг би шахаандаа өгнө очоод тэр хүндээ өгчхөөд мөнгийг нь бэлэн аваад ирнэ гээд байхаар нь Гансүх, Энхтайван гээд хоёр мах ачсан залуугаа Ө.Сг дагаад явуулсан. Үүний дараа Ө.С руу ******** дугаараас залгаад мөнгөө хийгээрэй яасан бэ гэсэн чинь махаа буулгаад хийчихнэ битгий санаа зовоорой гэсэн. Дахин 14 цагийн үед утсаар холбогдоход 15 цагийн үед хаан банкны чинь данс руу хийчихнэ битгий санаа зов гээд байсан. Тухайн үед хэлсэн цагт нь махны мөнгө орохгүй байсан болохоор би 17 цагийн үед залгаж асуутал өнөөдөр амжсангүй маргааш 11 цагт хийе гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр утсаар холбогдсон чинь Ө.С миний махны мөнгийг хүмүүс хийхгүй байна, мах буулгасан газар луугаа явж байна, мөнгөө өгөхгүй бол махаа ачаад ирнэ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний махыг авсан хүмүүс бүх махыг ачаад аваад явсан байна, би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гээд явж байна гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 74-75/,

иргэний хариуцагч Ө.Сгийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Манай нөхөр болох Д.Ш.Бы утас *********** гэсэн дугаар луу өөрийгөө Д.Э гэж танилцуулаад 20 тонн үхэр, 20 тонн хонины мах авмаар байна хятад улс руу гаргах гэж байгаа юм гэхээр нь манай нөхөр би мэдэхгүй байна манай эхнэртэй ярь гээд надад утсаа өгөхөөр нь би тэр хүнийг өөрийн биеэр ирж уулз гээд тасалсан. Хэсэг хугацааны дараа Д.Э гэх эмэгтэй Хүчит шонхор зах дээр ирж уулзаад 4 дүгээр сарын 09-ний өдөр шувуунд байдаг махны үйлдвэрт мах авмаар байна, тэр үйлдвэрийг мэднэ биз дээ гэхээр нь би мэднэ гээд мах зарахаар тохиролцсон. Д.Э 4 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагт *********** гэсэн дугаараас залгаад мах чинь бэлэн байгаа биз дээ гэхээр би бэлэн байгаа гэж хэлсэн. Тус өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шувууны эцсийн дулааны аргаар боловсруулах үйлдвэрт 5 тонн хонины мах ачаад очиход тэр үйлдвэрийн манаач гэх Ч гэдэг нэртэй өвгөн байсан. Би 5-10 минут хүлээж байтал Д.Э Цэ хоёр ирээд үйлдвэрийн хаалга онгойлгохоор нь үйлдвэр лүү ороод үйлдвэрийн боловсруулах хэсэгт нь махаа буулгасан. Махаа буулгаж дуусаад Д.Э надаас махны падан бичүүлж аваад ******** гэсэн дугаар луу залгаж яриад миний хаан банкны дансны дугаар мөнгөний тоо зэргийг хэлээд энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж миний хажууд хэлсэн. Д.Э тэр хүнтэй ярьж дуусаад надад мөнгийг өдрийн 15 цагт Голомт банкны данснаас хийхээр боллоо гэхээр нь би итгээд махаа үлдээгээд итгээд эмээлт рүү явсан. 15 цагт Д.Э руу залгаж мөнгө чинь юу болсон бэ мөнгө чинь орохгүй байна гэхэд нарийн бичиг маань над руу залгасан миний тамга тэмдэг хэрэгтэй болоод байна, би хот руу Голомт банк орохоор явж байна гэсэн. Би маргааш өглөө нь 11 цагт мөнгө орохгүй болохоор нь дахиж асуухад нарийн бичиг гэх хүүхэн аваад Д.Э захирал эмнэлэгт дусал хийлгэж байгаа жаахан байж байгаад дахиад асуу гэхээр нь сэжигтэй санагдаад мах буулгасан газар луугаа очиход миний буулгасан махыг 4 дүгээр сарын 09-ний өдөр 19-21 цагийн хооронд цагаан цэнхэр өнгийн 2 портер машинд ачаад явсан гэж тус үйлдвэрийн хажууд байрлах айлын залуу хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 76-77/,

гэрч С.Эын “...Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ амарч байтал 16 цагийн орчим М гэдэг хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүн залгаад мах ачмаар байна шувууны эцэст хүрээд ир гэж хэлсэн. Хүн бүхэн л ийм байдлаар залгаж дууддаг болохоор би хашаанаас машинаа гаргаад өөрөө жолоодон ганцаараа шувууны эцэс орчим очиход М, Э 2 намайг хүлээж байсан. Улмаар шувууны эцсийн засмал дуусаад ертөнцийн зүгээр баруун тийш явж нэгэн хашаанд байх нэгэн зоорийг тулган зогсоосон. М, Э 2 хэлэхдээ “Энэ зоориноос хонины мах ачна гэж хэлсэн. Би ч итгэсэн. Мөн хашаанд байсан 2-3 хүн махыг ачиж өгсөн. Би хажуу талаас нь тоолоход 232 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Намайг хөдлөх үед М,Э 2 тэндээ үлдэж би шууд Мгийн хэлсэн Дэнжийн мянгын хашаанд очиж машинаа тавьж гэртээ амарсан. Ингээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 07 цагт очиж мах ачсан машинаа аваад хүчит шонхор зах дээр орж улмаар М, Э хоёр бүх махыг зарсан. Махыг ерөнхийдөө 15 цаг гэхэд зарж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 80-81/,

гэрч Г.Ц-гийн “...Би Д.Э гэх хүнийг танихгүй. Би махны үйлдвэрээ зарна гэж нэг жилийн өмнө үнэгүй.мн дээр тавьсан байсан. Тэр зарын дагуу *********** гэсэн дугаараас над руу холбогдож үйлдвэрийн чинь түрээсэлмээр байна гэхээр нь би уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь болно гээд одоо надад мөнгө орж ирээгүй байна жаахан хүлээж байгаарай мөнгө орж ирэхээр хоёулаа гэрээгээ байгуулъя гэсэн...2019 оны 04-р сарын үед намайг үйлдвэрийн хашаан дээр ирэхэд мах ачсан портертой хүмүүс махаа буулгах гээд бэлдэж байсан.Тэр үед манай үйлдвэрийг түрээсэлнэ гээд байсан хүн байж байсан. Тэгээд тэндээс хот руу явсан. 2019 оны 04-р сарын 10-ны өдөр Д.Э гэдэг хүн рүү гэрээгээ байгуулах талаар асуух гээд залгатал утсаа авахгүй байсан. ..Тэр эмэгтэй 55-60 насны буурал толгойтой цайвар шар царайтай 150 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 82-83/,

гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.С гэх хүнийг сайн танина бид нар Хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүмүүс байгаа юм. 2019 оны 04-р сарын 09- ний өдөр өглөө намайг шонхор зах дээр байхад Ө.С миний машин дээр байсан 310 ширхэг гулуузыг хараад наад махыг чинь худалдаж авъя гэхээр нь би түүнд амар гэрээгээр үнийн дүнг тохироод 1 кг-6300 төгрөгөөр бодоод нийт 33,119,000төгрөг болж байна гээд зарсан. Тэгээд Ө.С машин хөлслөхөөр үнэтэй тусах гээд байна махнуудаа Хан-Уул дүүрэг Шувууны эцэст байх махны үйлдвэрт хүргээд өгөөч гэхээр би зөвшөөрөөд тус газар луу явсан. Уг газар 11 цагийн үед очиход Ө.Сгаас мах худалдаж авна гэсэн гэх 60 орчим насны эмэгтэй байсан. Ө.С тэр хүнтэй махны мөнгийг тохирсон миний махны мөнгийг өдөр 15 цагт өөрийнхөө ашгийг тооцож аваад данс руу хийнэ гэхээр нь би 310 ширхэг гулууз махаа буулгасан. Буулгаж дуусахад өдрийн 14 цаг болж байсан ба Ө.С надтай хамт эмээлт рүү явах гээд байхаар нь хүлээж байгаад нэг мөсөн мөнгөө аваад яв гэхэд 15 цаг гэхэд мөнгөө найдвартай хийнэ гээд хамт ирсэн. Э-ы машинд суугаад эмээлт рүү явсан. Эмээлт очиход 14 цаг 20 минутад Энхтайван, Ө.С 2 буцаад харь гэж хэлэхэд тэр 2 хамтдаа яваад өгсөн. ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МММ ХХК-н махны зооринд хадгалж байсан Н гэдэг хүнээс 1кг-г нь 6000 төгрөгөөр бодож нийт 31.542.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 84-85/,

гэрч Х.Н-ийн “...Би 2019 оны 04-р сарын 09-ний өдөр манай найз Э утсаар надад Д ярьсан хөлдүү хонины мах шувуун Фабрикт байна авах уу гээд байна гэж надад хэлэхээр нь би хоёулаа очиж үзье гээд найз Э-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шувуун фабрик байрлах махны үйлдвэрийн зооринд очсон. Би хэдийг очиход манай найзтай ярьсан. 50 орчим насны намхан шар царайтай эмэгтэй хүн байсан. Тухайн үед 15 цаг болж байсан. Би зооринд байсан махыг үзээд 1кг-г нь 5200 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод ачиж авах машинаа дуудсан. Тэгээд бид нар тэндээс нийт 312 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Тэр мах 5 тонн 258 кг мах болж байсан.Махыг ачиж дуусгаад махны төлбөр хийхээр Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Хаан банкны салбар дээр 21 цагийн үед ирээд Хаан банкны АТМ-с өөрийн хаан банкны данс болох 000000000000 гэсэн данснаас нийт 5 удаа 10.000.000 төгрөгийн зарлага Д.Э гэдэг хүнд бэлнээр тоолуулж өгсөн. Үүнээс өмнө нь 18 цаг 40 минутад өөрийн охин Б-тай утсаар ярин охины Хаан банкны данс болох 000000000000 дугаартай данснаас төрийн банкны 00000000000000 гэх дугаартай дансанд 8.000.000 шилжүүлсэн. Үлдсэн мөнгө 8.840.000 төгрөгийг манай найз Э нисэхийн Хаан банкны АТМ-с өөрийн данснаасаа 5.000.000 нэг удаа 3.840.000 төгрөгийг нэг удаа гаргаж Д.Эд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 88-89/,

гэрч С.Э-ын “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний танил Налайх дүүрэгт малын бой хийдэг Д гэдэг хүн над руу ********* гэсэн дугаартай утсаар өдрийн 13 цагийн үед залгаад та хөлдүү мах авч байгаа юм уу гэхээр би ямар мах юм бэ үзэж байж болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ********** гэсэн дугаараас залгаад та хөлдүү мах авна гэсэн хүн мөн үү гэхээр нь би мөн гэсэн чинь тэгвэл мах ачих машин хилтэйгээ ирээрэй гээд хаягаа зааж өгсөн. Тухайн зааж өгсөн хаяг нь Хан-Уул дүүрэгт байрлах шувуун Фабрикт байрлах махны үйлдвэрийн зоорийг зааж өгсөн. Энэ тухай Н-т хэлээд тухайн хаягаар такси бариад очсон. Бид хоёрыг очиход Д.Э гэх богино түрийтэй хар гуталтай жижиг гар цүнх барьсан настай эмэгтэй байсан. Тэгээд махныхаа үнийг тохиролцоод яриад тэгээд хонины хөлдүү 312 ширхэг гулууз мах нийтдээ 6 тонн 258 кг-ийг нэг хилийг нь 5.200 төгрөгөөр бодоод 27.340.000 төгрөгөөр худалдан авсан. Махаа ачиж дуусгаад 21 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн Нисэхийн хаан Банкны АТМ-с өөрийн 00000000000 гэх дугаартай данснаас эхлээд 5,000,000 төгрөг дараа нь 3,840,000 төгрөг тус тус гарган Д.Э гэх эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 90-91/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЧД1-19-34 дугаартай “...5257 кг махыг 31.016.300 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-ийн 148-151/,

иргэний хариуцагч Ө.Сгаас хонины 5257 килограмм махыг 6500 төгрөгөөр тооцож, 34.170.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Эд хүлээлгэн өгсөн талаар зарлагын баримт /4хх-ийн 124/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, нийт 304.328.300 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх 16 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.  

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгчийг гэм буруутай” гэж үзсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч Д.Э нь Э, Мө, Ба, Б, У, Ч гэх хүмүүстэй холбоотой, энэ хэргийг хамтран үйлдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч хэрэг анх шүүхэд шилжиж ирээд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2 удаа прокурорт буцсан. Мөрдөгч, прокурорын зүгээс шүүгдэгчийн мэдүүлсэн хамтран оролцогч нарыг олж тогтоохоор нэмэлт ажиллагаа хийсэн боловч шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэгт хамтран оролцсон хүмүүсийн мэдээллийг буюу эх сурвалжаа зааж өгч чадаагүй, хамтран оролцсон этгээдүүдийг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан “...Ч гэгчийн зургийг таньж олуулахаар цагдаагийн байгууллагаас ...гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа яллагдагч Д.Эгийн өөрийнх нь тодотгож хэлснээр нэртэй хүмүүсээс зургийг жагсааж ...тантай хамтарч гэмт хэрэг үйлдсэн хүний зураг байна уу гэхэд 2 дугаарт байгаа 0000000000 регистрийн дугаартай Р-ийн Ч-ын зургийг зааж энэ хүний хамар, нүд их төстэй харагдаж байна. Хамт гэмт хэрэг үйлдсэн хүн байж магадгүй. ...гэв” гэсэн тэмдэглэл /9хх-ийн 27-28/

гэрч Р.Ч-ын “...би Б, М нартай Ү-ийн хэрэгт холбогдоод сэжигтнээр тооцогдоод мэдүүлэг өгөөд явж байсан. Тэр хэрэг яаж шийдэгдсэнийг мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2016 онд Б нь Турк улс руу гараад явсан байсан. М бол байсан. ...Би Д.Э гэдэг хүнийг сайн танихгүй байна. Тэр үед бичиг баримт аваачиж өгөхөд нэг настай эмэгтэй л байсан. Би Б-ийг яваад ирье гэсний дагуу явж ирсэн. Гэхдээ Б, М бид гурав Д.Этай хамтарч гэмт хэрэг үйлдээгүй. Биднийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал гүтгэж яриад байгаа талаар ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /9хх-ийн 41/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /8хх-ийн 149-159/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-нд 11.000.000 төгрөгийн, Л.А-д 15.000.000 төгрөгийн, Б.От 10.000.000 төгрөгийн, Б.Г-т 2.000.000 төгрөгийн, С.Б 115.000.000 төгрөгийн, Д.Ү-д 15.000.000 төгрөгийн, Ш.Б-д 10.000.000 төгрөгийн, Б.Т-д 6.520.000 төгрөгийн, А.З-д 6.000.000 төгрөгийн, Г.Г-т 35.000.000 төгрөгийн, Ч.С-д 6.528.000 төгрөгийн, Г.Ц-д 3.264.000 төгрөгийн, Г.Ж 15.000.000 төгрөгийн, Б.Б-т 10.000.000 төгрөгийн, А.Б-д 13.000.000 төгрөгийн, Д.Н.Гт 31.016.300 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч Д.Н.Г, С.Б нарт учирсан хохирлын тухайд шүүхээс хохирогч Д.Н.Гт учирсан 31.016.300 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Ө.Сгаас, хохирогч С.Бид учирсан 115.000.000 төгрөгийн хохирол буюу Тоёота Ланд Крузер 200 маркийн авто машиныг иргэний хариуцагч Ө.Н-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Н.Гийн “...манай хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг Ө.С гэх хүнийг арваад жилийн өмнөөс таньдаг хүн байгаа юм. Тэр надаас өмнө нь бага хэмжээний мах зээлээр аваад зарсныхаа дараа мөнгийг нь өгдөг байсан юм. 2019 оны 4-р сарын 07-ны өдөр 30 ширхэг хонины гулууз мах зээлээр аваад 4-р сарын 08-ны өдөр тус махны мөнгийг бүрэн төлсөн. Дараа нь надаас дахиад мах орж ирэх үү гэж асуухаар нь би 5 тонн хонины гулууз мах орж ирнэ гэж хэлсэн чинь би авна шүү шахаандаа өгнө, очоод тэр хүндээ өгчихөөд мөнгийг нь бэлэн аваад ирнэ гээд байхаар нь Г, Э гээд хоёр мах ачсан залуугаа Ө.Сг дагуулаад явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 74-75/

гэрч Б.Г-ийн “...Ө.С гэх хүнийг сайн танина бид нар Хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүмүүс байгаа юм. 2019 оны 4-р сарын 09-ний өдөр өглөө намайг шонхор зах дээр байхад Ө.С миний кантер машин дээр байсан 310 ширхэг гулуузыг хараад наад махыг чинь худалдаж авъя гэхээр нь би түүнд амар гэрээгээр үнийн дүнг тохироод 1 кг-6300 төгрөгөөр бодоод нийт 33.119.000 төгрөг болж байна гээд зарсан. Тэгээд Ө.С машин хөлслөхөөр үнэтэй тусах гээд байна махнуудаа Хан-Уул дүүрэг Шувууны эцэст байх махны үйлдвэрт хүргээд өгөөч гэхээр би зөвшөөрөөд тус газар луу явсан. Уг газар 11 цагийн үед очиход Ө.Сгаас мах худалдаж авна гэсэн гэх 60 орчим насны эмэгтэй байсан. Ө.С тэр хүнтэй махны мөнгийг тохирсон миний махны мөнгийг өдөр 15 цагт өөрийнхөө ашгийг тооцож аваад данс руу хийнэ гэхээр нь би 310 ширхэг гулууз махаа буулгасан. Буулгаж дуусахад өдрийн 14 цаг болж байсан ба Ө.С надтай хамт эмээлт рүү явах гээд байхаар нь хүлээж байгаад нэг мөсөн мөнгөө аваад яв гэхэд 15 цаг гэхэд мөнгөө найдвартай хийнэ гээд хамт ирсэн. Энхтайваны машинд суугаад эмээлт рүү явсан. Эмээлт очиход 14 цаг 20 минутад Энхтайван, Ө.С 2 буцаад харь гэж хэлэхэд тэр 2 хамтдаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 84-85/

иргэний хариуцагч Ө.Сгийн: “...Хэсэг хугацааны дараа Д.Э гэх эмэгтэй Хүчит шонхор зах дээр ирж уулзаад 4-р сарын 09 өдөр Шувуунд байдаг махны үйлдвэрт мах авмаар байна тэр үйлдвэрийг мэднэ биз дээ гэхээр нь би мэднэ гээд мах зарахаар тохиролцсон. Д.Э 04-р сарын 09-ний өдөр 09 цагт *********** гэсэн дугаараас залгаад мах чинь бэлэн байгаа биз дээ гэхээр би бэлэн байгаа гэж хэлсэн. ...Махаа буулгаж дуусаад Д.Э надаас махны падан бичүүлж аваад *********** гэсэн дугаар луу залгаж яриад миний хаан банкны дансны дугаар мөнгөний тоо зэргийг хэлээд энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж миний хажууд хэлсэн. Д.Э тэр хүнтэй ярьж дуусаад надад мөнгийг өдрийн 15 цагт Голомт банкны данснаас хийхээр боллоо гэхээр нь би итгээд махаа үлдээгээд итгээд эмээлт рүү явсан. ...Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 76-77/,

иргэний хариуцагч Ө.Сгаас хонины 5257 килограмм махыг 6500 төгрөгөөр тооцож, 34.170.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Эд хүлээлгэн өгсөн талаар зарлагын баримт /4хх-ийн 124/ нотлох баримтуудаас дүгнэвэл иргэний хариуцагч Ө.С нь хохирогч Д.Н.Гээс 1 килограмм хонины махыг 6300 төгрөгөөр бодож 310 ширхэг гулууз махыг 33.119.000 төгрөгөөр тооцож худалдан аваад цааш Д.Эд 1 килограмм махыг 6500 төгрөгөөр тооцож нийт 34.170.000 төгрөгөөр зарсан буюу өөрт ашигтай наймаа хийх гэж байсан болох нь харагдаж байна.

Хэдийгээр Д.Э нь Ө.Сгаас мах худалдан авч залилсан хэдий ч хохирогч Д.Н.Гт учирсан хохиролтой шууд шалтгаант холбоогүй буюу Д.Н.Г нь тухайн махыг Д.Эд зарах гэж байгааг мэдээгүй. Харин Ө.Сг урьд хэд хэдэн удаа мах худалдаж авсан, нэг газарт ажилладаг, мөнгөө буцааж өгдөг байсан тул түүнд итгэж 310 гулууз махыг хэсэг хугацааны дараа төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр өгч явуулсан байна.

Иргэний хариуцагч Ө.С нь тухайн махыг дамлан зарж ашиг олохоор Д.Этай худалдах, худалдан авах гэрээ хийж, улмаар мөнгөө авч чадаагүй нөхцөл байдал нь түүнийг хохирогч Д.Н.Гтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээс зайлсхийх үндэслэл болохгүй юм.

Иймд хохирогч Д.Н.Гт учирсан хохирлыг хариуцвал зохих хууль ёсны хүнийг иргэний хариуцагч Ө.С гэж үзэв.

Харин иргэний хариуцагч Ш.Б, Ө.Н нарын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 00000 Ланд Крузер 200 маркийн автомашин тухайн үеийн үнэлгээ буюу 115.000.000 төгрөгөөр /6хх-ийн 149-151/ үнэлэгджээ.

Иргэний хариуцагч Ш.Б нь 00000 Ланд Крузер 200 маркийн автомашиныг шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ш.Б “...Д.Эг надад манай ээж гэж танилцуулсан ба манай хүүхдийн бие муу эмнэлэгт байгаа, удахгүй хагалгаанд орно мөнгө яаралтай хэрэгтэй байгаа тул машинаа зарах гэсэн юм гэж тайлбарласан. Эхлээд машинаа 80.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тийм үнээр авч чадахгүй 60.000.000 авъя гэж хэлсэн” гэж мэдүүлдэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар уг автомашиныг зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан, цааш Ө.Н-т мөн үнээр зарж борлуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх тохиолдолд шударга эзэмшигчийн асуудал яригдах бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж ойлгодог.

Гэтэл Ш.Б, Ө.Н нар нь зах зээлийн үнэлгээнээс доогуур байгааг анзаарч автомашины эзэмшлийг хууль бус болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч худалдах худалдан авах гэрээ байгуулан машиныг нэр дээрээ шилжүүлэн авсан байгаа нь дээрх шударга эзэмшигчид хамааруулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн 00000 Ланд Крузер 200 маркийн автомашин /одоо 00000 улсын дугаартай Тоёота Ланд крузер 200/ нь иргэний хариуцагч Ө.Н-ын нэр дээр бүртгэлтэй, түүний өмчлөлд байгаа болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх-ийн 33/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний хариуцагч Ш.Бы мэдүүлэг, Ө.Н-ын эзэмшлийн “0000000000000000” арлын дугаартай Хар өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдлоо.

Хэдийгээр иргэний хариуцагч Ш.Б нь 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Тоёота Ланд крузер маркийн автомашиныг Ө.Н-аас бүрэн бүтэн хүлээж авсан талаарх баримтыг гаргаж өгсөн хэдий ч тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр Ө.Н байна.

Улмаар хохирогч С.Бид учирсан хохирлыг буюу Тоёота Ланд крузер маркийн автомашиныг хариуцвал зохих хууль ёсны хүнийг иргэний хариуцагч Ө.Н- гэж үзсэн болно.”

Иймд шүүгдэгч Д.Эгаас нийт 249.328.300 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д-д 11.000.000 төгрөг, Л.А-д 15.000.000 төгрөг, Б.От 10.000.000 төгрөг, Б.Г-т 2.000.000 төгрөг, Д.Ү-д 15.000.000 төгрөг, Ш.Б-д 10.000.000 төгрөг, Б.Т-д 6.520.000 төгрөг, А.З-д 6.000.000 төгрөг, Г.Г-т 35.000.000 төгрөг, Ч.С-д 6.528.000 төгрөг, Г.Ц-д 3.264.000 төгрөг, Г.Ж 15.000.000 төгрөг, Б.Б-т 10.000.000 төгрөг, А.Б-д 13.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Сд 31.016.300 төгрөг, иргэний хариуцагч Ш.Бд 60.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид  заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор

уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал /...1956 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг.../, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч дахин гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Эд хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ. 

            Шүүгдэгч Д.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Эгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоног, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоног, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 602 хоног, нийт 688 /зургаан зуун наян найм/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Ө.Н-ын эзэмшлийн “000000000000000000” арлын дугаартай Хар өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй сиди 5 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд хураагдсан 500.000 төгрөг прокурорын байгууллагын тусгай дансанд хадгалагдаж байгааг хүчингүй болгож, буцаан олгов.

            Д.Эгийн үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Эг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Эгийн эдлэх 10 /арав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эгийн цагдан хоригдсон 688 /зургаан зуун наян найм/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Д.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Ө.Н-ын эзэмшлийн “000000000000000” арлын дугаартай Хар өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй сиди 5 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд хураагдсан 500.000 төгрөг прокурорын байгууллагын тусгай дансанд хадгалагдаж байгааг хохиролд тооцуулахаар хэвээр үлдээсүгэй.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Д.Эгаас нийт 249.328.300 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч

            А.Д-д 11.000.000 төгрөг, 

            Л.А-д 15.000.000 төгрөг,    

            Б.От 10.000.000 төгрөг,

            Б.Г-т 2.000.000 төгрөг,

            Д.Ү-д 15.000.000 төгрөг,

Ш.Б-д 10.000.000 төгрөг,

Б.Т-д 6.520.000 төгрөг,

А.З-д 6.000.000 төгрөг,

Г.Г-т 35.000.000 төгрөг, 

Ч.С-д 6.528.000 төгрөг,

Г.Ц-д 3.264.000 төгрөг,

Г.Ж 15.000.000 төгрөг,

Б.Б-т 10.000.000 төгрөг,

А.Б-д 13.000.000 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Ө.Сд 31.016.300 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Ш.Бд 60.000.000 төгрөгийг,

Иргэний хариуцагч Ө.Сгаас нийт 31.016.300 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Н.Гт,

Иргэний хариуцагч Ө.Н-аас 000000000 улсын дугаартай Тоёота Ланд

крузер 200 маркийн автомашиныг гаргуулж, хохирогч С.Бид тус тус олгосугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  3. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР

 

 

                                                ШҮҮГЧ                                                       Д.ДОРЖСҮРЭН

 

 

                                           ШҮҮГЧ                                                       Х.ОДБАЯР