Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

    2021       07             06                                        2021/ШЦТ/384

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,   

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Эт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, интернет дизайнер мэргэжилтэй, “......” газны үйлдвэрт механик инженерээр дадлагажигч, ам бүл 1, ...................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Э/РД:0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Энь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр .................... тоотод байрлах Б.Аийн гэрт ахтай хамт архи уулаа гэх шалтгаанаар Ц.Стай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны шарх, баруун, зүүн зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Энь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ................... тоотод байрлах Б.Аийн гэрт ахтай хамт архи уулаа гэх шалтгаанаар Ц.Стай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны шарх, баруун, зүүн зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Т.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зүс таних Б-тай айлд архи уучихаад орон дээр нь хэвтэж байсан. Тэгэхэд Б-ын дүү Э гэдэг залуу гэрт орж ирээд “ахтай нийлж архи уулаа, зайл” гээд уурлаад ахыгаа “зайл” гээд орноос татаж унагаахаар нь “хөөш болиоч” гээд хэлэхэд “чамайг ч ална” гээд намайг нүүр лүү 2-3 удаа баруун гараараа, баруун өвдгөөрөө гутлынхаа үзүүрээр миний нүүрэн тус газарт минь цохиж зодсон ...миний нүүрэн хэсэг, хамар цөмрөөд хамар дээрээ 2 оёо тавиулсан, үүдэн 2 шүд тал нь бутарч унасан, нүд хөхөрсөн, уруул дотроо язарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
  3. Гэрч А.Б-ын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дүү Ц.Стай таарахад Ц.С 2 шил архи халаасалчихсан таарсан. Тэгээд манай эгч Б.Аийнх рүү ороод архиа ууя гэхээр нь би хамт орсон. Тэр архиа тэндээ уугаад би тасраад унасан. ...манай дүү орж ирээд намайг орноос татаж унагаасан юм шиг байгаа юм. Тэгээд тэр Ц.С “чи боль” гэсэн Т.Энь Ц.Сыг зодсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4334/-ний:

“-Ц.Сын биед хамар ясны хугарал, хамрын нурууны шарх, баруун, зүүн зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/

5. Шүүгдэгч Т.Энхтэнгисийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зайсанд Б.А эгчийндээ гэрийг нь эргэж тойрох гэж ороход Ц.С болон Б хоёр шал согтуу байсан. Тухайн үед би гэр лүү ороход эмх замбараагүй заваан байсан. Тэгэхээр нь би Ц.С дээр очоод сэрээгээд одоо харь гэсэн чинь сэрчихээд намайг үл ойшоож байсан. Тэгээд Б ах дээр очоод та ямар арчаагүй юм бэ гэж хэлээд орноос татаж унагаахад Ц.С над руу дайрч, чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд нь чи одоо зайл аа гэж би хэлээд бид маргалдаж, би түрүүлж Ц.Сыг нүүрэн тус газар нь эхлээд 1 удаа, дараа нь 3-4 цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

  Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4334/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.Энь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ............... тоотод байрлах Б.Аийн гэрт ахтай хамт архи уулаа гэх шалтгаанаар Ц.Стай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хохирогчид гэмтэл учруулах идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчид хамар ясны хугарал, хамрын нурууны шарх, баруун, зүүн зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсныг үйлдэл хор уршиг хооронд шалтгаант холбоотой буюу дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.       

Иймд шүүгдэгч Т.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Хохирогч хавтаст хэрэгт эмчилгээтэй холбоотой 6 ширхэг, нийт 238.475 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид 953.000 төгрөг төлж барагдуулсан болох нь /хх-ийн 28/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, интернет дизайнер мэргэжилтэй, “......” газны үйлдвэрт механик инженерээр дадлагажигч, ам бүл 1, ганцаараа амьдардаг.../, тогтмол орлоготой зэргийг харгалзан Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

Мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Э-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ял өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарч байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч Т.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. Т.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР