Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.*******,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах /ҮД:/,

хохирогч Б.*******,

иргэний нэхэмжлэгч А.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0053 дугаартай хэргийг 2016.06.07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.     

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх болон ахын хамт *******, тоотод оршин суух хаягтай,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013.06.17-ны 55 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн  хуулийн 62 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, ******* овогт *******гийн *******. /РД: /

Хоёр. Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

*******гийн ******* нь 2016 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт улсын дугаартай, маркийн машин дотор Б.*******, О., Ч., Ц. нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ О.ийг “******* чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлэхэд О.ийг дуугүй байхад Н.******* нь “чам руу муухай харахаар яадаг юм бэ” гэж түүнийг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа болон машины толиор цохих, автомашинаар мөргөж унагаах зэргээр догшин авирлан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн ******* нь 2016 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж автомашин болон автомашины толийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 22 цагийн үед гэрийнхэнтэйгээ бууз хийгээд байж байх үед улсын дугаартай, маркийн *******ын машинтай , ******* хоёр манай гэрийн гадаа ирсэн. Тэр хоёр ирэхдээ “Нийслэл” нэртэй 2 литрийн пивотой ирсэн, удалгүй , хоёр ирэхдээ “Сархад” нэртэй 0.5 литрийн архи авч ирсэн. Тэгээд бид тав архи, пивоо машиндаа хувааж уусан ба ******* рүү хандаж “чи бид нартай нийлдэг хэрнээ юм ярьдаггүй, хол хөндий байдаг” гээд уурлаж байснаа гараараа болон толиор миний нүүр рүү нэг удаа цохиж, дараа нь толгой руу нэг хоёр удаа цохьсон. Би бууж бие засчихаад гэр лүүгээ харих гээд алхаж байтал ******* машинаараа араас ирээд мөргөхөд би газар унасан, намайг , хоёр машинд буцааж суулгасан. Тэгээд би жолоочийн талын эсрэг зүгт буюу буугаад шууд машинаас нь хойшоо алхсан чинь ******* машинтайгаа ирээд дахиад мөргөхөд би газар унасан. Тэгээд ******* машинаасаа бууж ирээд намайг толгой руу өшиглөж зодсон. Шүүх хурлын өмнө хохирлоо бүрэн авсан, одоо биеийн байдал сайжирсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.*******ын өгсөн: “... улсын дугаартай, маркийн  автомашиныг 2013 онд би Ганболд гэх хүнтэй портер маркийн тээврийн хэрэгслээр сольж авч байсан юм. Тэгээд би 2014 онд *******т 2.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод 1.600.000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдсэн мөнгийг нь дараа төлөхөөр тохиролцсон бөгөөд одоо *******аас нэхэмжлэх зүйлгүй, энэ автомашин нь *******ын эзэмшилд шилжсэн юм гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “... тэгээд машин дотор бид пиво, архиа хувааж ууцгаасан. Нэг мэдсэн манай гэрийн гадаа ******* намайг хүргэж ирээд буулгаж байсан. Би тухайн үед машинд тасраад унтчихсан байсан. Гэрийн гадаа ирээд буух гэж байхад харин ******* миний гуяыг дэрлээд хэвтэж байсан. Тэгснээ гараад зугтаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “... тэгээд намайг бие засах гээд машинаас нь буугаад ороод ирэхэд тэр 2 хоорондоо муудалцсан байсан. Тэгээд ******* “гэр лүүгээ явлаа” гээд машинаас нь буусан чинь ******* машинаа асаагаад араас шүргэх шиг болсон чинь ******* газар уначихсан. Тэгснээ ******* өөрөө машинаасаа буугаад *******г машинд оруулсан. Гадаа ямар нэг юм болсон талаар сайн мэдэхгүй байна. Машиных нь цонхнууд цантчихсан  болохоор юу ч харагдахгүй байсан. Тэгээд ******* *******г машиндаа суулгачихаад машины толиор толгой руу нь цохиод байсан. Тэгээд болиулах гэхээр ******* над руу бас агсарч дайраад байсан. Тэгсэн чинь ******* дахиж машинаас нь буугаад явсан чинь араас нь ******* дахиж шүргэсэн. Тэгээд ******* дахиж газар унахад нь би тэй хамт машинд буцаж суулгасан. Тэгээд гэрийнхээ гадаа бууж үлдэж, цаашаа ийн гэрийн гадаа очиход би тэндээсээ буугаад гэр лүүгээ явсан. *******, *******, 3-ыг яасныг мэдэхгүй байн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн: “... авсан архиа хуваагаад ууж байгаад би эргээд хартал ******* намайг “чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ” гэхээр нь би “чам руу муухай хараагүй шүү дээ” гэж хэлсэн чинь хажуунаас ******* “чи яагаад манай найз руу дайраад байгаа юм бэ, чам руу муухай харахаар яадаг юм” гэсэн чинь ******* “би чамтай яриагүй шүү дээ” гээд тэр хоёр энэ асуудлаас болж  маргалдсан. Тэгээд *******г ******* нэг удаа алгадаад, машины толиор толгой руу нь нэгээс хоёр удаа цохьсон. Тэгээд ******* толь нь цуурахаар нь “энэ толийг одоо хая” гэхэд ******* “би зүгээр алхаад явчихья” гээд машинаас буух гэхэд нь ******* “би чамайг алхуулахгүй, чи байж бай” гэж хэлсэн. Тэгтэл ******* зөрүүдлээд машинаас буусан, тэгэхэд ******* машинаараа нормалиараа хөдөлгөхдөө хөл рүү нь хүрсэн чинь *******  газар унасан. Тэгээд *******г машинд суулгаад “одоо та 2 боль” гэж хэлээд намайг гэр лүү хүргээд өгчих гээд ******* намайг гэрийн гадаа буулгаж, цаашаа тэд нар явсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

ШШҮХ-ийн 2016.02.08-ны шүүх эмнэлгийн 08 шэ/65 тоот дүгнэлтэд:

1. Б.*******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 12 тал/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “...дээрх бүсэлхийн нугаламын жийргэвчийн цүлхийлт, нугасны сувгийн зайн нарийсал эмгэг нь архаг явцтай өвчин бөгөөд гэмтлээс үүсээгүй. Иймд тус өвчнийг гэмтэлд тооцож гэмтлийн зэрэг тогтоохгүй. Хэрэв автомашинд мөргүүлэхээс өмнө бүсэлхий, нурууны компьютер томографт харуулсан бол оношлогдох байсан” гэх мэдүүлэг /хх-23, 24 дэх талд/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна. 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.******* нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013.06.17-ны 55 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч Н.******* нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн барагдуулж гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй болсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний ял оногдуулах болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Н.******* нь насанд хүрээгүй байхдаа хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь шалгагдаж байх явцад буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-нд арван найман насанд хүрсэн байх тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлд заасан “насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” журмыг хэрэглэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хагархай толийг устгах, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь “” маркийн улсын дугаартай автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн нь нотлогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг удирдлага болгон битүүмжлэгдэн ирсэн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж автомашин болон автомашины толийг зэвсгийн чанартай хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар *******гийн *******ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хагархай толийг устгах, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “” маркийн улсын дугаартай автомашиныг улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ЦЭЛМЭГ

                                            ШҮҮГЧ                                             Д.БАВУУ

                                            ШҮҮГЧ                                             Д.ЧИНЗОРИГ