| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00750/И |
| Дугаар | 931 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийнтанхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор-ын 5 давхарт байрлах, Номин карт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37 дугаар байрны 26 тоотод оршин суух, ШЗ69071308 дугаарын регистртэй, Бөртэй овогт Бат-Оршихын Солонгод холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13 121 561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Солонго нь 2014 оны 07 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сард 2,99 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж авсан гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 08-нд дууссан байдаг. Б.Солонгод зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл өгч байсан боловч зээлээ төлөх талаар арга хэмжээ аваагүй. Иймд бид шүүхэд 12 683 767 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа нэмэгдүүлэн 13 121 561 төгрөг болсон. Үүнийг задалж хэлбэл үндсэн зээлд 7 320 281 төгрөг, зээлийн хүүд 5 377 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 416 031 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7 700 төгрөг, нийт 13 121 561 төгрөг болж байгаа юм. Хариуцагчаас зээлийн барьцаа болох гараашийг зээлд тооцуулан төлөх хүсэлт өгсөн боловч бид мөнгө өгсөн, зээлийн гэрээний зүйл мөнгөө буцааж авахаар шаардаж байгаа. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Солонго нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө болох өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, 10 тоот 15 м.кв талбайтай гараашийг барьцаалсан ба уг барьцааны зүйлийг зээлийн төлбөрт шилжүүлэн авна гэсэн ойлголттой байсан. Гэтэл дахин нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шаардлага мэдэгдэл хүргүүлсэн нь тодорхойгүй. Хариуцагч нь зээлээс төлсөн төлбөр дээр маргаангүй. Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бэлэн мөнгөөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК нь хариуцагч Б.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгтболон хохиролд 12 683 767 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 437 793 төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн төлбөрийг барьцааны гэрээнд заасны дагуу барьцааны зүйлээр хангуулна, бэлэн мөнгөөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1/. Хариуцагч Б.Солонго нь нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-иас 2014 оны 07 дүгээр сарын 09-нөөс 2015 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл 6 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийг сард 2,99 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039691 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, зоорийн давхарт байрлах, авто зогсоолын зориулалттай, 10 тоот, 15 м.кв талбайтай гараашийг барьцаалсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн талуудын хооронд байгуулсан NC/ЗГ885 тоот зээлийн болон NC/БГ885 тоот барьцааны гэрээ зэргээр нотлогдсон.
2/. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг хариуцагч
Б.Солонгод шилжүүлсэн нь мөн өдрийн 359 дугаартай кассын зарлагын ордероор нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
3/. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 08-нд дуусахад хариуцагч Б.Солонго нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч байгууллагын мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн эргэн хяналтын хуудсаар иргэн н.Энхтөртэй хийсэн ярилцлага зэргээр нотлогдсон байна.
Иймд нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу болон талуудын хооронд байгуулсан NC/ЗГ885 тоот зээлийн гэрээний 2.6-д Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол...зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг.....төлөхөөр тохиролцов гэсний дагуу зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагад нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.
4/. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноотой Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарыг хавсарган бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний төлбөрт төлсөн 7 700 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг ханган гаргах үүргийн хүрээнд зарцуулсан 7 700 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй байна.
5/. Хэрэгт авагдсан зээлдэгч Б.Солонгын зээлийн дансны хураангуй хуулгаас үзэхэд хариуцагч Б.Солонго нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны байдлаар нийт 6 324 934 төгрөгийг төлсөн байх ба үүнийг зээл болон зээлийн хүүнээс дараахь байдлаар хасч тооцвол:
1.Хариуцагчид зээл олгосон 2014 оны 07 дугаар сарын 09-нөөс 08 дугаар сарын 09-ныг хүртэл 30 хоногийн хугацаанд үндсэн зээлд 10 000 000 төгрөг, түүний 2,99 хувийн хүүд 299 000 төгрөг төлөхөөс 2014 оны 08 дугаар сарын 08-нд төлсөн 299 000 төгрөгийг дээрх тооцогдсон хүүгээс хасч хүүг бүрэн төлснөөр, харин зээлд 10 000 000 төгрөг төлөхөөр,
2. 2014 оны 08 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 26-ныг хүртэл 47 хоногийн хугацаанд 468 433 төгрөгийн хүү тооцогдсон ба энэ өдөр төлсөн 607 967 төгрөгөөс тооцогдсон хүүг хасч, үлдэх 139 534 төгрөгийг зээлийн 10 000 000 төгрөгөөс хасч, энэ хугацааны байдлаар зээлдэгч нь хүүний үлдэгдэлгүй, зээлд 9 860 466 төгрөг төлөхөөр,
3. 2014 оны 09 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 05-ныг хүртэл 39 хоногийн хугацаанд зээл 9 860 466 төгрөгийн 2,99 хувийн хүүд 383 276 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 607 967 төгрөгөөс хүүг хасч үлдэх 224 691 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасч үндсэн зээлд 9 635 775 төгрөг,
4.2014 оны 12 дугаар сарын 05-наас 2015 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл 33 хоногийн хүүд 316 921 төгрөг тооцогдож, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч Б.Солонго нь үндсэн зээлд 9 635 775 төгрөг, зээлийн үнэ болох хүүд 316 921 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна.
6/. Хариуцагч Б.Солонгын зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэн төлсөн төлбөрийг дээрх зээлийн дансны хураангуй хуулгыг үндэслэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-д заасны дагуу тооцоход:
1.2015 оны 01 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 15-ныг хүртэл 96 хоногийн зээлийн хүүд 926 950 төгрөг тооцогдож, хүүний үлдэгдэл 316 921 төгрөгийн хамт 1 238 872 төгрөгийн хүүний үлдэгдэлтэй байсан ба энэ өдөр зээлийн хүү гэж төлсөн 1 275 733 төгрөгөөс дээрх хүүг төлөгдсөнд тооцон үлдэх зөрүү 36 861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 193 353 төгрөг, зээлд төлсөн 2 530 914 төгрөгийг тус тус зээлийн үлдэгдэл 9 635 775 төгрөгөөс хасч, зээлд 6 874 647 төгрөгийн үлдэгдэлтэй,
2. 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 05-ныг хүртэл 203 хоногийн зээлийн хүүд 1 390 901 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 180 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 6 874 647 төгрөгөөс хасч зээлд 6 694 647 төгрөг, зээлийн хүүд 1 390 901 төгрөгийн үлдэгдэлтэй,
3. 2015 оны 11 дүгээр сарын 05-наас 2016 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэл 231 хоногийн хүүд 1 541 414 төгрөг тооцогдсон ба хариуцагчаас энэ өдөр нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 481 196 төгрөгийг зээлд төлсөн 148 804 төгрөгийн хамт үндсэн зээлийн үлдэгдлээс хасч зээлд 6 064 647 төгрөг, зээлийн хүүд 2 932 315 төгрөг,
4. 2016 оны 07 дугаар сарын 05-наас 2017 оны 04 дүгээр сарын 13-ныг хүртэл 281 хоногийн зээлийн хүүд 1 698 485 төгрөг тооцогдсон ба зээлд 6 064 647 төгрөг, зээлийн хүүд 4 630 800 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 13-ныг хүртэл хугацаанд хариуцагч Б.Солонго нь үндсэн зээлд 10 000 000 төгрөг төлөхөөс 3 935 353 төгрөг төлж, одоо зээлд 6 064 647 төгрөг, зээлийн хүүд 7 020 381 төгрөг төлөхөөс 2 389 581 төгрөгийг төлж, одоо зээлийн хүүд 4 630 800 төгрөгийг, гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд зээлийн гэрээний хугацаан дахь зээлийн хүү 316 921 төгрөгийн 20 хувь болох 63 684 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн талуудын хоорондохь зээлийн гэрээний үүргээс биелэгдээгүй үүрэг болох 10 758 831 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн, нэхэмжлэлээс 2 362 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188 691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1., 453 дүгээр зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Солонгоос 10 758 831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 362 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Б.Солонго нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039691 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, зоорийн давхарт байрлах, авто зогсоолын зориулалттай, 10 тоот, 15 м.кв талбайтай гараашийг барьцаалсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188 691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.