Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2021/0221/Э |
Дугаар | 2021/ШЦТ/416 |
Огноо | 2021-07-28 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Ц,Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/416
2021 07 28 2021/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Т.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ит холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “..............” ХХК-ийн салбарт хүргэлтийн жолооч ажилтай , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..............д оршин хуух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.И/РД:АА00000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Инь “..............” ХХК-д хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа тус компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скүэр төвөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 224.150 төгрөгийн тамхи, 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ундаа, тоглоом, виски, хүүхдийн бэлэг, тахианы махтай хоол зэрэг 260.350 төгрөгийн нийт 484.500 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Инь “..............” ХХК-д хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа тус компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скүэр төвөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 224.150 төгрөгийн тамхи, 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ундаа, тоглоом, виски, хүүхдийн бэлэг, тахианы махтай хоол зэрэг 260.350 төгрөгийн нийт 484.500 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-92/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэл олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байдгаараа уг гэмт хэрэг онцлогтой.
Дээрх гэмт хэргийн “завших” гэдэг ойлголтод итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Инь тухайн хэрэг үйлдэгдэх үед “..............” ХХК-д хүргэлтийн жолооч албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 75-79/, “..............” ХХК-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6/133 дугаартай тушаал /хх-ийн 80/,
мөн тэрээр тухайн байгууллагын барааг хариуцах, бараа бүтээгдэхүүнийг дутаахгүй, хувьдаа шамшигдуулахгүй байх үүрэгтэй буюу эд хөрөнгө дутаасан тохиолдолд хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан болох нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 70-71/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Т.Инь ийнхүү ажиллаж байх хугацаандаа “..............” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн нэр дээрх ашигладаггүй дугаараас хуурамч захиалга хийн, уг захиалгыг өөрөө хүлээн авч бүртгэн, өөрийн гэрт аваачиж, цааш зарж борлуулан хохирогч байгууллагад 484.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага болох “..............” ХХК-д баримтаар 484.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч байгууллагад уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Угийн “...Т.Инь манай байгууллага дээр ирж хохирлын мөнгө болох нийт 484.500 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлж төлж барагдуулсан “гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/-ээр тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Инь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “..............” ХХК-ийн салбарт хүргэлтийн жолооч ажилтай , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
Шүүгдэгч Т.Ит хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байх тул шүүхээс тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР