Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2021/0435/Э/220/2021/0683 |
Дугаар | 2021/ШЦТ/422 |
Огноо | 2021-08-03 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/422
2021 08 03 2021/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,
хохирогч П.У,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сэд холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “..........” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүү нарын хамт ......................... тоотод оршин суух хаягтай, урьд
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Э.С/РД:АА000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Снь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “1 өрөө байр түрээсэлнэ” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Угоос 1.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Снь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “1 өрөө байр түрээсэлнэ” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Угоос 1.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
1. Шүүгдэгч Э.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хоёр ажил давхар хийдэг. Тухайн үед би Улаанбаатарт хотод байр түрээслэх гээд фэйсбүүк хаягаар түрээсийн байр хайж байсан ба фэйсбүүк хаягаар зар байршуулсан. Тэгээд ............ гэх фэйсбүүк хаягаас 1 өрөө байр түрээслүүлнэ гэхээр нь С гэх хүнд итгээд 1.250.000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Мөн 50.000 төгрөг, 100.000 төгрөгөөр шилжүүлсэн. Намайг наадмын дараа байрандаа оруулна гэж хэлсэн. Гэхдээ мөнгө аваад таг алга болсон. Ингээд би байрны төлбөрт 1.400.000 төгрөгийг С гэх хүн рүү шилжүүлсэн. Сүүлд шилжүүлсэн 100.000 төгрөгийн баримт байхгүй учраас би 1.300.000 төгрөгөө нэхэмжилнэ. Би 100.000 төгрөгийг ээжийнхээ данснаас шилжүүлсэн. Гомдолтой байна. Өдийг хүртэл хохирол төлбөрт мөнгө өгөөгүй худлаа хэлээд яваад байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч П.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......2020 оны 07 дугаар сард миний бие Улаанбаатар хотод байр түрээслэх гээд фейсбүүк хуудсанд зар хайж байгаад “Түрээсийн сайн байр, хажуу өрөө” гэсэн нэртэй хуудсанд байршуулсан “Элдэв зуршилгүй эмэгтэй хүнд хажуу өрөө түрээсэлнэ” гэсэн зарын доор би өөрийн ********* дугаарын утсаа бичээд үлдээсэн. Маргааш өглөө нь над руу ............ гэх фейсбүүк хэрэглэгч над руу чат бичээд түрээслэх байр байна гэх мэтээр чатаар харилцаж түрээслэх байрыг нь үзэхээр болж манай түрээслэх байрны жинхэнэ эзэн Сайнаа гэдэг хүн байгаа. ********* ярьчих гэхээр нь би ярихад Сайнаа гэх хүн нь надтай ярихдаа Алтай хотхоны хажуугийн .............гэх 2 өрөө байрны 1 өрөөг нь түрээсэлнэ гээд тохиролцсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...... таун хотхоны “.........” нэртэй рестораны буюу миний ажил дээр тэр эрэгтэй ирээд гар утаснаасаа байрны зургаа харуулаад одоо байгаа, хүмүүсээ гялс гаргаад чамайг оруулчихъя, одоо мөнгөө өгчих гэхээр нь “..........” нэртэй рестораны хажуугийн ........... нэртэй хүнсний дэлгүүрийн дотор байрлах Хаан банкны АТМ-аас 1.250.000 төгрөгийг өөрийнх нь гэх Хаан банкны 000000000 данс руу нь шилжүүлээд би одоо хэзээ байрандаа орох уу гэхэд наадмын дараа ороорой гэж хэлээд явсан. Үүнээс хойш огт холбогдохгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ********* дугаараасаа над руу залгаад ахад нь яаралтай мөнгө хэрэгтэй, хөдөө явж байна, машин эвдэрчихлээ, хотод очоод буцаагаад өгье, тэгэхдээ байрандаа ороорой гэж хэлэхэд нь 100 айлын барилгын материалын Хаан банкны АТМ-с өмнөх данс руу нь 50.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа хүлээгээд би залгахад манай байрны хүмүүс гарахгүй байна гэх мэтээр худлаа яриад байхаар нь би мөнгөө авъя гэхэд за за өгчихнө гэж хэлээд алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/
4. Гэрч Ж.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 cap хавьцаа байх П.У хөдөөнөөс ирээд байр түрээслэх шаардлагатай байсан ба манайд тэр үед амьдарч байсан юм. Тэгээд нэг хүнтэй ярьчихсан байгаа, би байрны зургийг нь үзэж харсан гээд П.У надад нэг байрны зураг үзүүлсэн. Удалгүй урьдчилгаа мөнгө нэхээд байна ахаа гээд нэг хэлж байсан юм Тэгээд би П.Угийн ажилд туслаад хааяа түүний ажил дээр Зайсангийн солонгос хоолны ресторан дээр очиж ажилладаг байсан. Тэгсэн чинь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байх наадмаар П.Угийн ажил дээр нэг залуу ирээд байрны урьдчилгааны мөнгө авах хэрэгтэй байна гээд түүнтэй уулзаад түүнийг дагуулаад АТМ рүү яваад түүнээс 1.250.000 төгрөгийг авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
5. Хохирогч П.Угоос Э.Сэд 1.300.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан банк”-ны дансны хуулга /хх-ийн 60-61/
6. Шүүгдэгч Э.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би ......................тоот 2 өрөө байрыг зуучлалын компаниас 2020 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ийг хүртэл түрээсэлж байсан юм, ингээд түрээсэлж байхдаа эхлээд нэг cap ганцаараа амьдарч байгаад ер нь хажуу өрөөг нь түрээсэлье гэж бодоод фэйсбүүкийн хажуу өрөө түрээслүүлнэ гэх групп дээр хажуу өрөөгөө түрээслүүлнэ гэж зар тавьсан, тэгсэн чинь зөндөө олон хүмүүс холбогдоход нэг эгч дүү хоёр над руу 2020 оны 6 сараас нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Гэтэл эгч нь 24 цагийн ажилтай харин дүү нь хүн амьтан цуглуулаад архи дарс уугаад байхаар нь би тэр хоёрыг болиулах гэтэл тэр хоёр за мөнгөө дуустал байж байя гээд байж байсан. Тэгээд байж байтал П.У гэх охин надтай холбогдоод хэзээ орох талаар нь асуухад одоо хөдөө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо ямар ч байсан хүнтэй байгаа чамайг ирэхээр чинь би энэ хоёрыг гаргая гэж хэлсэн. Тэгсэн чинь 2020 оны 6 дугаар сарын сүүлээр байхаа П.У ирчихсэн шүү ахаа гэж хэлсэн, Тэгээд би нөгөө хоёрыгоо эндээс гар гээд хэлсэн чинь нөгөө хоёр охин чинь 2-3 хоног гэртээ ирэхгүй өрөөгөө түгжээд алга болчихсон. Тэгэхээр нь би П.Уд гарахаар нь хэлье нөгөө хоёр арай гараагүй байна гэж хэлсэн. Тэгээд надад тухайн үед мөнгө хэрэг болоод П.Утой зайсан дээр ажил дээр нь орж уулзаад мөнгөө эхлээд өгчих гэж хэлээд 1.250.000 төгрөгийг түүнээс аваад тэрнээс хойш холбоотой байж байгаад П.Уг бэлэн байж бай гэж хэлээд хүлээгээд байж байтал 2020 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Төв аймаг руу явчихсан юм. Тэгээд маргааш нь бас П.Угоос 50.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд тэр хоёр охин манайхаас гарахгүй байсаар байгаад 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манайхыг чөлөөлсөн юм. Тэгээд П.У тухайн үед би П.Уд нөгөө хоёрыгоо аргалчихлаа гээд хэлсэн чинь би эгчийндээ байгаа долоо хоногийн дараа очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиад өөр хүн оруулаад ингээд сунжирч явсаар байгаад 9 дүгээр cap болчихсон. Тэгээд П.У ч больё мөнгөө авъя гэсэн ба тухайн үед надад мөнгө олдохгүй байсан. Тэгээд би П.Утой холбоотой байсан боловч корона энэ тэр гээд удааж явсаар байгаад одоог хүрчихсэн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Снь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-53/ зэргээр тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Снь хохирогч П.Уд байр түрээслүүлнэ гэж түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 1.300.000 төгрөг авсан хэдий ч байрнаас хүмүүс гарахгүй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон тохиролцсон ёсоор байранд оруулаагүй бөгөөд хохирогчоос шилжүүлэн авсан мөнгөө буцааж өгөөгүй, цааш өөрийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч П.Уд баримтаар 1.300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирол төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сээс нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч П.Уд олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Снь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “..........” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүү нарын хамт амьдардаг.../, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулаагүй, “..........” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай гэх боловч ажлын газрын тодорхойлолт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой байна.
Харин шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Снь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй буюу хохирол төлбөрөөс төлөөгүй байгааг шүүхээс хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлд хамааруулах үндэслэлгүй юм.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн бол хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,
12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Сийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахын тулд хохирогчид хохирол төлбөрийг төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга оршин суух хаягтай байхаар хуульчилсан.
Шүүгдэгч Э.Сийн хувьд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хавтаст хэрэгт ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэрэг түүний бусад орлогын эх үүсвэрийг тодорхойлсон баримт авагдаагүй, мөн мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хохирогчид хохирол төлж барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй зэргийг хохирол төлөхөө илэрхийлсэн бодит илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй буюу хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Сийн үйлдсэн залилах гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.
Э.Сэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Э.Сийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглье
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР