Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байр, 17 тоотод оршин суух, ЧК68071208 дугаарын регистртэй, Зуутраг овогт Эрэндэрэгийн Баярмаа,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-232 тоотод оршин суух, ЧК4122511 дугаарын регистртэй, Зуутраг овогт Нямбуугийн Эрэндэрэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Пийс тауэр, 1003 тоотод байрлах, Баянзууч проперти ХХК-д холбогдох,

Гэрээний үүргээ зөрчсөн хохиролд 9 356 501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөрхүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаа, өмгөөлөгч Н.Нарангуа, гэрч М.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Баярмаа, Н.Эрэндэрэг нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаагаас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Баярмаа, Н.Эрэндэрэг нар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-нд хариуцагч Баянзууч проперти ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, Э.Баярмаа нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 23 дугаар байрны 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэг нь өөрийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ус 5 дугаар байрны 37 тоот, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг тус бүр түрээслүүлэхээр 1 жилийн хугацатайгаар тохиролцсон. Гэрээнүүдэд зааснаар хариуцагч нь 1 жил болон 6 сараас дээш хугацаагаар түрээслэхээр зуучилбал 1 сарын түрээсийн төлбөрийг зуучлалын хөлсөнд авна гэж тохирсон. Э.Баярмаагийн байрыг сард 600 000 төгрөг гэснийг 500 000 төгрөг, Н.Эрэндэрэгийн байрыг сард 400 000 төгрөг гэсэн боловч 350 000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэж хариуцагч хүсэлт тавьсаныг нэхэмжлэгч нар зөвшөөрсөн байдаг. Ингээд Э.Баярмаагийн байрыг Батзориг гэдэг хүнд түрээслэхээр болсон гээд 2016 оны 01 дүгээр сарын 21-нд над руу утсаар хэлж гурвалсан гэрээг байгуулсан. Уг гэрээгээ захирлаар батлуулж, гарын үсэг зуруулна гээд түүнээс хойш надад дахин өгөөгүй. Энэ байрны хувьд эд хогшил, тавилгын хамт түрээсэлсэн. Түрээслэгч Батзориг нь зурагтгүй байна, зурагт хэрэгтэй гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-нд 180 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Холбогдох баримтыг хэрэгт өгсөн. 2016 оны 02 дугаар сараас хойш төлбөр хийгдээгүй. 2016 оны 03 дугаар сард Э.Баярмаагийн орон сууцнаас ус алдсан гээд гомдол гарсан байдаг. Үүний дагуу орон сууцны контороос ирж акт гаргасан, түүнийг хэрэгт баримтаар өгсөн, мөн гэрч М.Цэрэндорж гэрчилж байгаа. Үүний улмаас орон сууцанд засвар хийх шаардлагатай болсон ба мэргэжлийн төсөвчнөөр тооцоо хийлгэхэд 2 260 000 төгрөгийн төсөв гарсан. Бид орон сууцандаа засвар хийсэн, 1 500 000 орчим төгрөгийн зардал гарсан, энэ тухай баримт байхгүй. Гал тогооны холигч задарснаас ус алдсан байсан, холигчийг түрээслэгч нь эвдсэн гэж ойлгож байгаа. Хариуцагч гэрээний 4 дэхь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч бид гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нэхэмжилж байна. Э.Баярмаагийн хувьд 2016 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 21-нийг хүртэлх түрээсийн төлбөрийн 50 хувь болох 250 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 21-нийг хүртэлх 6 сарын төлбөрт 3 000 000 төгрөгийг олох ёстой байсан орлогод, байрандаа засвар хийх шаардлагатай болсон 2 260 000 төгрөг, ашиглалтын зардалд 431 510 төгрөг, зурагтын үнэд төлсөн 180 000 төгрөг, холигчийн үнэ 65 000 төгрөг бүгд 6 186 510 төгрөг болсноос хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын 11-нд шилжүүлсэн 350 000 төгрөгийг хасч 5 836 510 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Н.Эрэндэрэгийн байрыг хариуцагч бусдад түрээслүүлсэн байдаг, гурвалсан гэрээг байгуулсан, чи завтай үедээ ирээд гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй гэж тухайн үед хэлж байсан, гэхдээ энэ гэрээг бол би хараагүй, гэрээнд гарын үсэг зураагүй. Н.Эрэндэрэг нь 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 08 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд олох ёстой орлогод тооцон 3 150 000 төгрөг, ашиглалтын зардалд 369 991 төгрөг бүгд 3 519 991 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх 2 орон сууцыг одоо нэхэмжлэгч бид нар бусдад түрээслүүлсэн болон өмнө нь түрээслүүлж байсан гэрээнүүдийг баримтаар өгсөн. Н.Эрэндэрэгийн орон сууцыг өгөхгүй, бид хүчээр цоожийг онгойлгуулж байж орсон. Э.Баярмаагийн орон сууцыг хариуцагчийн ажилтан нь хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн хурал дээр орон сууцыг түрээсэлж байгаа түрээслэгчтэй 3 сард биечлэн уулзаж, хяналт тавьдаг гэсэн тайлбар өгч байсан, шүүх хуралдаанд биечлэн орохгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгч нар хуульд заасны дагуу учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзууч проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнээс шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Э.Байгальмаатай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани нь Э.Байгальмаагаас зуучлалын үйлчилгээний төлбөр хөлс аваагүй. Бид бусдад байрыг нь түрээслэн өгсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна...Э.Баярмаа, Н.Эрэндэрэг нарын нэхэмжлэлтэй хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биеийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Баярмаа нь зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон зуучлалын хөлс 500 000 төгрөгийн 50 хувь болох 250 000 төгрөг, олох байсан орлогод 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 21-нийг хүртэл 6 сарын түрээсийн төлбөрөөр тооцон 3 000 000 төгрөг, өөрийн өмчлөлийн орон сууцыг засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон тул 2 260 000 төгрөг, ашиглалтын зардалд 431 510 төгрөг, орон сууц хөлсөлсөн н.Батзориг зурагт шаардсаны дагуу түүний үнэ гэж шилжүүлсэн 180 000 төгрөг, гал тогооны холигчийн үнэ 65 000 төгрөг, бүгд 6 186 510 төгрөг болсноос төлсөн 350 000 төгрөгийг хасч, 5 836 510 төгрөгийг гаргуулахаар,

Нэхэмжлэгч Н.Эрэндэрэг нь 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд олох байсан орлогод сарын 350 000 төгрөгөөр тооцож 3 150 000 төгрөг, байрны ашиглалтын зардалд төлсөн 369 991 төгрөг, бүгд 3 519 991 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах, өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 05 дугаар байрны 37 тоот, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгуулахаар хариуцагч Баянзууч проперти ХХК-иас шаардан нэхэмжилжээ.

 

Дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хариуцагч Баянзууч проперти ХХК нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу манай компани нь Э.Байгальмаагаас зуучлалын үйлчилгээний төлбөр хөлс аваагүй, бид бусдад байрыг нь түрээслэн өгсөн зүйл байхгүй гэж тайлбарлан үл зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Э.Баярмаа нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006757 дугаартай, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, 05 дугаар хороолол, 23 дугаар байрны 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэг нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010113 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 01 дүгээр хороолол, ус 05 дугаар байрны 37 тоот, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг тус тус бусдад хөлслүүлэх зорилгоор хариуцагч Баянзууч проперти ХХК-тай харилцан тохиролцон зуучлалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

 

2.Уг гэрээгээр нэхэмжлэгч Э.Баярмаа нь өөрийн орон сууцыг сард 600 000 төгрөгөөр, Н.Эрэндэрэг нь орон сууцаа сард 400 000 төгрөгөөр тус тус хөлслөх хөлслөгчтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулахад зуучлуулах, зуучлалын хөлсөнд 1 жилээс дээш хугацаагаар хөлслүүлбэл 1 сарын хөлсний /түрээсийн төлбөрийн/ хэмжээгээр, 5 ба түүнээс доош хугацаагаар хөлслүүлбэл 1 сарын хөлсний 50 хувийг зуучлалын үйлчилгээний хөлсөнд 1 удаа төлөх, хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд буюу орон сууц хөлслөгчтэй холбож, тэдгээрийн хооронд хэлцэл хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх үйл баримт нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Э.Баярмаагаас Э.Байгальмаад, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Н.Эрэндэрэгэээс Э.Байгальмаад тус тус олгосон итгэмжлэлийн дагуу Э.Байгальмаа болон хариуцагч Баянзууч проперти ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1167/15, 1180/15 тоот Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-нүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3. Нэхэмжлэгч тал нь түрээсийн төлбөрийг багасган Э.Баярмаагийн орон сууцыг сард 500 000 төгрөгөөр, Н.Эрэндэрэгийн орон сууцыг сард 350 000 төгрөгөөр тооцохоор буюу төлбөрийг өөрчилж түрээслэхээр тохиролцсон, Э.Баярмаатай гурвалсан гэрээг байгуулсан, уг гэрээг захирлаар тамга тэмдэг даруулж, гарын үсэг зурна гээд авч яваад өгөөгүй, Н.Эрэндэрэгтэй гурвалсан гэрээг байгуулсан, чи завтай үедээ ирээд гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй гэж хариуцагч хэлж байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдтэй /орон сууц хөлслөгчтэй/ байгуулсан гэх орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдаагүй байна.

Харин хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр 21-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг, ХААН банк дахь Баянзууч проперти ХХК-ийн 5011359802 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр телевизорын үнэ гэж 180 000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчид шилжүүлсэн, мөн Э.Байгальмаагийн ХААН банк дахь 5920075565 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Баянзууч проперти ХХК-иас 350 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 11-нд шилжүүлсэн нь тус тус нотлогдсон ба хариуцагч тал зуулчлалын гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

 

4. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-д зааснаар байгуулагдсан байх ба түүнчлэн 1167/15, 1180/15 тоот Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-нүүдийн 1.3-т Зуучлуулагч нь гэрээний 1.2-т заасан зуучлалын үйлчилгээ авах онцгой эрхийг үүгээр олгож байна гэж зааснаас үзэхэд зуучлуулагч нар буюу нэхэмжлэгч нар нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч нь энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг хүлээхээр Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1.-д заасан зуучлах онцгой эрхийг хэрэгжүүлэхээр тохиролцсон нь 411.4.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5. Хариуцагч Баянзууч проперти ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан зуучлалын гэрээнд заасан болон хуульд заасан зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө орон сууц хөлслөх этгээдтэй хэлцэл хийх нөхцлийг бүрдүүлж өгөх үндсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 411 дүгээр дүгээр зүйлийн 411.6.-д заасны дагуу гэрээгээ цуцлах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 65 000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт, төсөвчин Д.Ариунгэрэлийн засварын ажлын төсөв, материалын түүвэр, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Э.Байгальмаа болон Г.Наранхүү нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Э.Баярмаа болон Г.Дэлгэрбаяр нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Э.Байгальмаа болон Б.Эрдэнэзаяа нарын хоооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 8 дугаар төвийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох тухай баримт, гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар гарган гэрч М.Цэрэндоржоор гэрчлүүлэн мэтгэлцэж, хариуцагч Баянзууч проперти ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзэн, нийт 9 356 501 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Э.Баярмаа 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 21-нийг хүртэл 3 000 000 төгрөгийн, Н.Эрэндэрэг 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл 3 150 000 төгрөгийн хэмжээгээр тус тус олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэх боломжгүй бөгөөд бусад иргэдтэй байгуулсан Түрээсийн гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-нүүдийг үндэслэн 6 150 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Э.Баярмаа нь гэрээний 3.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 21-нийг хүртэлх орон сууцны хөлс 500 000 төгрөгөөс буцааж өгөх ёстой гэх 250 000 төгрөгийн талаар нотлох баримтгүй, өөрийн орон сууцанд засвар хийх шаардлагатай гэх 2 260 000 төгрөгийн төсөв бүхий тооцоог бодитоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй, орон сууцыг засварласан зардлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, 2014 оны 05 дугаар сарын 20-нд худалдан авсан холигч эвдэрч гэмтсэнд хариуцагч буруутай болох талаар баримтгүй тул түүний үнэ гэх 65 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнэс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь...харицан буцаан өгөх үүрэгтйэ гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... хохиролд тооцно гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан Төрийн банкны харилцагчийн баримтууд, 2016 оны 01 дүгээр 21-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг, ХААН банк дахь Баянзууч проперти ХХК-ийн 5011359802 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдсон нэхэмжлэгч Э.Баярмаагийн өмчлөлийн орон сууцны 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар саруудын, Н.Эрэндэрэгийн 2016 оны 01 дүгээр сараас 08 дугаар саруудын байрны ашиглалтын зардал /цахилгаан, халаалт, цэвэр, бохир усны төлбөр, СӨХ-ны төлбөр г.м/-д 801 501 төгрөгийг, телевизор шаардлагатай гэж шаардсаны дагуу хариуцагчид шилжүүлсэн 180 000 төгрөгийг тус тус хариуцагч Баянзууч проперти ХХК гэрээнийүүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцон хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

8.Нэхэмжлэгчийн тайлбараар болон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Э.Баярмаа болон Г.Дэлгэрбаяр нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Э.Байгальмаа болон Б.Эрдэнэзаяа нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ зэргээс үзэхэд дээрх 2 орон сууцыг нэхэмжлэгч нар тус тус өөрийн өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 05 дугаар байрны 37 тоот, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.Эрэндэрэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Баянзууч проперти ХХК нь зуучлалын гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч Э.Баярмаад телевизорын үнэ гэж шилжүүлсэн 180 000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 431 512 төгрөг бүгд 611 512 төгрөг төлөхөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-нд шилжүүлсэн 350 000 төгрөгийг хасч тооцон 261 512 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэгт орон сууцны ашиглалтын зардалд 370 044 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 925 төгрөгөөс 164 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 12 271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 8 112 төгрөгийг гаргуулан Э.Баярмаад, 11 483 төгрөгийг гаргуулан Н.Эрэндэрэгт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1., 227.3.-т заасныг баримтлан хариуцагч Баянзууч проперти ХХК-иас 261 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Баярмаад, 369 991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эрэндэрэгт тус тус олгож, нэхэмжлэгч Э.Баярмаагийн нэхэмжлэлээс 5 574 998 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэгийн нэхэмжлэлээс 3 150 000 төгрөгийн шаардлагыг болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 5 дугаар байрны 37 тоот, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 925 төгрөгөөс 164 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 12 271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 8 112 төгрөгийг гаргуулан Э.Баярмаад, 11 483 төгрөгийг гаргуулан Н.Эрэндэрэгт тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА