Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 3А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.*******;

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ;

улсын яллагч Б.Тогтох;

шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын өмгөөлөгч С.Батзаяа;

шүүгдэгч Ц.*******, Б.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март;

шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч С.Ичинхорлоо, Л.Даваасүрэн;

шүүгдэгч Ч.*******, Б.*******, Ц.*******, Б.*******, Б.******* А.*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дүүргийн 4 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ы *******, овогт гийн *******, овогт ийн *******, овогт ийн *******а, овогт ын *******, овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2014 0108 0517 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. овогт гийн *******. Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: /
  2. овогт ийн *******. Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:/
  3. овогт ийн *******. Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:/
  4. овогт ийн *******а.  Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: /
  5. ******* овогт ы *******.  Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:/
  6. овогт ын *******. Улсын иргэн, -нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ийн ийн ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгэгч А.*******а Б.*******, Б.*******, Ц.*******, Б.*******, Ч.******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуурсан үедээ бүлэглэн ны нутаг дэвсгэрт байрлах инд явж байсан хохирогч Б.ийн эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, мөнгө, түрийвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.*******а нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.*******, Ч.*******, Ц.******* нартайны нутаг дэвсгэрт байрлах ын ойролцоо 16 цагийн үед очиж 2.5 литрийн 3 ширхэг Нийслэл, 2.5 литрийн 1 ширхэг Боргио пивийг хуваан ууж, улмаар Б.*******, Б.******* нарыг Б.*******ийн утсаар дуудан уулзаж ын ойролцоо дахин 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пивийг Ч.*******, Б.*******, Б.*******, Б.******* нартай хуваан ууж дуусгаад бүгдээрээ “өнөөдөр хагас сайн өдөр учраас уурхайчдын цалин бууна, уурхайчид мөнгөтэй байгаа талаар” ярилцаад 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа урд талын суудлаас Б.*******, Ц.******* нар “та 3 буух юм уу” гэж асуухад нь Ч.*******, Б.******* нартай машинаас бууж ны 02 дугаартай хашааны өмнө хохирогч Б.ийг Б.******* Ч.******* нартай бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, мөнгө, түрийвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч түүнд 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Ч.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.*******, А.*******а, Ц.******* нартайны нутаг дэвсгэрт байрлах ын ойролцоо 16 цагийн үед очиж 2.5 литрийн 3 ширхэг Нийслэл, 2.5 литрийн 1 ширхэг Боргио пивийг хуваан уух явцдаа Б.*******, Б.******* нарыг Б.*******ийн утсаар дуудан уулзаж ын ойролцоо дахин 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пивийг А.*******а, Б.*******, Б.*******, Б.******* нартай хувааж уусны дараа машин дотор унтаж байхад нь 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа Б.*******, А.*******а хоёр машинаас буугаад түүнийг дуудахад нь даган машинаас бууж ны 02 дугаартай хашааны өмнө хохирогч Б.ийг Б.******* А.*******а нартай бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, мөнгө, түрийвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч түүнд 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой ын ойролцоо 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пивийг Ч.*******, Б.*******, Б.*******, А.*******а нартай хуваан ууж дуусгаад 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа Б.*******ийг “хүн цохиж дээрэм хийх үү” гэхэд нь А.*******а “өнөөдөр хагас сайн өдөр уурхайчдын цалин бууж байгаа билүү” гэж асуухад нь “тийм байх аа, мэдэхгүй “гэж ярилцах явцдаа А.*******ыг “бууя” гэхэд нь А.*******а, Ч.******* нартай машинаас бууж ны 02 дугаартай хашааны өмнө хохирогч Б.ийг Ч.*******, А.*******а нартай бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, мөнгө, түрийвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч түүнд 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой ын ойролцоо 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пивийг Ч.*******, Б.*******, Б.*******, А.*******а нартай хуваан ууж байхад А.*******а “цохио хийе” гэж хэлэхэд нь 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа арын суудалд сууж явсан А.*******а, Б.*******, Ч.******* нарт хандан Ц.******* хамт “та 3 буух юм уу” гэж хэлж засмал зам дээр тэдгээрийг /хатган/ буулгаж, ны үзүүрт зогсон хүлээж байгаад машиндаа суулган явах зэргээр А.*******а, Б.*******, Ч.******* нартай бүлэглэн бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Ц.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.*******ийн эх Д.ын эзэмшлийн Тоёота Ист маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон А.*******а, Ч.*******, Б.******* нарыгны нутаг дэвсгэрт байрлах ын ойролцоо 16 цагийн үед очиж 2.5 литрийн 3 ширхэг Нийслэл, 2.5 литрийн 1 ширхэг Боргио пиво уулгах, улмаар Б.*******, Б.******* нарыг Б.*******ийн утсаар дуудан авч Ч.*******, Б.*******, Б.*******, Б.*******, А.*******а нарыг ын ойролцоо дахин 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пивийг уулгуулж дуусаад 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа Б.******* “цохио хийцгээе, дээрэм хийе” гэхэд Ч.*******, Б.*******, А.*******а гурав “тэгье, өнөөдөр хагас сайн өдөр уурхайчид цалингаа аваад баян байгаа” гэхэд үүнийг нь үйлдлээрээ дэмжин, Б.*******ий хамт тэдгээрт хандан “та 3 буух юм уу” гэж хэлэн засмал зам дээр тэдгээрийг буулгаж, ны үзүүрт зогсон хүлээж байгаад машиндаа суулган явах зэргээр учрах саадыг арилган, унаагаар үйлчлэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн тэдгээртэй бүлэглэн бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.*******а, Ч.*******, Ц.******* нартайны нутаг дэвсгэрт байрлах ын ойролцоо 16 цагийн үед очиж 2.5 литрийн 3 ширхэг Нийслэл, 2.5 литрийн 1 ширхэг Боргио пивийг А.*******а, Ч.******* нартай хуваан ууж, улмаар Б.*******, Б.******* нарыг өөрийнхөө утсаар дуудан уулзаж ын ойролцоо Ч.*******, Б.*******, А.*******а, Б.******* нартай дахин 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл пиво хувааж ууж дуусгаад 30-нд шилжих шөнө Б.*******ийг гэрт нь хүргэх замдаа “мөнгө олж дахин пиво ууя” гэж тэдгээрийг хатган арын суудалд сууж байсан А.*******а, Б.*******, Ч.******* нарыг Ц.*******, Б.******* нар “та 3 буух юм уу” гэж хэлэн засмал зам дээр тэдгээрийг буулгахад уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахгүйгээр ны үзүүрт зогсон хүлээж байгаад буцаан машиндаа суулган авах зэргээр тэдгээртэй бүлэглэн бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найзуудаараа заал авна гэж ярилцсан. Тэгээд 6 цагийн үед “” тоглоомын газар уулзахаар болоод тэр газраа *******той таарсан. Тэгээд бид хоёр *******атай утсаар яриад гэрт нь очиж уулзсан. Тэгээд бид гурав мөнгөө нийлүүлээд 2 том пиво авсан. Тэгсэн ******* “би согтуу машин барихгүй” гээд *******ыг дуудаж машинаа бариулаад 1 дүгээр хороонд буцаж ирээд авсан 2 том пиво  уусан. Тэгээд *******той утсаар яриад, очиж аваад буцаад 1 дүгээр хорооны голоор явж байхдаа *******г авсан. Тэгээд зургуулаа болоод дахиж 2 том пиво авч ууж дуусгаад буцаж 1 дүгээр хорооны урд ирээд байж байхдаа ******* *******ыг “утсаа тавьчих” гэж гуйсан чинь ******* “болохгүй” гээд хүүхдээс очиж 20.000 төгрөг зээлж дахин 2 том пиво авч уусан. Тэгээд “харья” гээд засмал замаар явж байсан. Тухайн үед би машин дотор унтаад явж байсан. Тэгээд сэрсэн чинь машин зогссон байсан. *******а, ******* хоёр машинаас буусан байсан. Тэгээд би араас нь буугаад “яасан бэ” гэсэн чинь “тэр ахыг зодох уу” гэхээр нь би хойноосоо нь очоод татсан. Тэгээд хохирогчтой ноцолдоод газар унасан. Тэгээд  машинд суугаад явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нь найзайгаа хамт хот явчихаад ирж байсан чинь *******а залгаад “Налайхад уулзъя” гэж ярьсан.  Тэгээд Налайхад ирээд найзындаа очиж байж байгаад гэр лүүгээ харих гээд явж байсан чинь ******* над руу “гудамжны үзүүр дээр хүрээд ир манай хоёр найз цуг байна” гэж залгаж ярьсан. Тэгээд очсон чинь намайг аваад 1 дүгээр хорооны тийшээ явж байх замдаа *******г авсан. Тэгээд “Улаан булан”-гийн хажууд зогсож байтал намайг “утсаа тавиад хоёр том пиво аваад өгчих” гэхээр нь би “болохгүй” гэж хэлсэн чинь “ямар сүртэй юм” гэсэн. Тэгээд би найз руугаа залгаж 20.000 төгрөг зээлээд 2 том пиво авч ын тэнд очиж уусан. Тэгээд Өвөршандын замаар гэр лүүгээ уруудаж явж байхад ******* “цохио хийх үү” гэж санаа гарсан. *******а дэмжсэн. Тэгсэн чинь *******  “энд нэг согтуу хүн явж байна,  буучих” гэсэн. Тэгтэл *******а, ******* 2 машины нөгөө талын хаалгаар түрүүлээд буусан байснаа нэг нь унагаад нэг нь өшиглөсөн. Тэгээд би хажууд нь очиж зогсож байгаад газар унасан түрийвч байхаар нь аваад гүйгээд машиндаа суусан. Тэгээд түрийвч дотор нь 15.000 төгрөг байхаар нь нэг том пиво, нэг хайрцаг тамхи авчихсан явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сургууль дээрээ олон нийтийн ажилтай байж байгаад орой 22 цагийн орчим офицероос жижиг тэргээр Налайх руу ирэх замдаа ******* руу залгаад “намайг гэр лүү дөхүүлээд өгөөч” гэсэн. Манай гэр миний буух буудлаас 500-600 метрийн зайтай, ******* болохоор 1 дүгээр хорооны тэнд байсан. Тэр нь буудлаас зуугаад метрийн зайтай байсан. Тэгээд би 1 дүгээр хорооны буудал руу тосоод явж байтал *******ийн машин ирээд зогссон. Дотор нь *******, *******, *******, ******* суучихсан, ******* жолоо барьчихсан явж байсан. Тэгсэн намайг “суучих, урагшаа дэлгүүр орчихоод гэрт чинь хүргээд өгье” гэсэн. Тэгээд ******* 2 пиво авсан. Тэрийг манай гэртэй ойрхон “”-ын тэнд очиж уучихаад цайз руу урууддаг засмал замаар харьцгаах гээд явж байхад “цохио хийе” гэсэн яриа гарсан. Тэгээд за зогс гээд машин зогсоод *******, *******а, ******* гурав буугаад явахад нь ******* “хэрэггүй шүү” гэж хэлэхэд тоохгүй явсан. Машинд *******, ******* бид 3 үлдээд явж байхдаа манайх руу салдаг замыг өнгөрсөн байсан. Тэгээд буцаж яваад салдаг зам руу 45 градустай налуутай эргээд орж байхад *******, *******, *******а нар гүйж ирж машинд суусан. Тэгээд Цайз дэлгүүр орж тамхи, пиво аваад урагшаа явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 17 цагийн үед би хичээлээ тараад гэртээ ирж цай уучихаад унтаж байхад 21 цагийн орчим ******* хаалга нүдээд намайг “гараад ирээч” гэж дуудсан. Тэгээд гараад очсон чинь машин дотор *******, *******а, ******* нар сууж байсан. Тэгээд бид хэд заал авах гэсэн чинь заал олдоогүй, “бид гурав пиво авчихсан уух гэж байна чи машин бариад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрөөд  машиныг бариад  1 дүгээр хороонд очиж пиво авсан. Тэгээд би 1 дүгээр хорооны доошоо уруудаад *******ыг очиж авсан. Тэгээд *******ыг ******* утсаа тавиад пиво авч уух уу гэсэн чинь ******* “болохгүй ээ харин найзаасаа мөнгө авчихъя” гэсэн. Тэгээд орох замд ******* залгахаар нь  замаасаа тосч авсан, ******* найзаасаа мөнгө аваад 2 том пивотой ирсэн. Тэгээд “энэ пивоо уучихаад харъя” гэсэн чинь “тэгье” гэсэн. ******* хамгийн хол гэртэй учраас эхлээд хүргэж өгье гээд *******ий гэр лүү очих замдаа “”-ын тэнд пиво ууж дууссан. Тэгээд  *******г хүргэж өгөх гээд 7 дугаар хороо руу урууддаг замаар уруудаж байтал ардаас *******а, ******* хоёрын нэг нь “цохио хийе” гэхээр нь би “яах гээд байгаа юм, урьд нь хэрэг төвөгт орооцолдож байсан шүү дээ, дэмий” гэсэн чинь “тэнд хүн явж байна” гэж нэг нь хэлсэн. Тэгсэн чинь *******а, *******, ******* 3 “машинаа зогсоо” гээд машин буусан, ******* “яах гээд байгаа юм” гэсэн чинь “зүгээрээ бид нар өөрсдөө арыг нь даана, та нарт ямар ч хамаагүй” гэж хэлээд буугаад явсан. Тэгээд *******г хүргэж өгье гээд гэр рүү нь явсан ба  гэрийг нь мэдэхгүй учир салдаг замыг нь өнгөрөөд явчихсан, ******* “андаа хэтэрчихлээ” гэхээр би машинаа эргүүлээд салдаг зам руу хурдаа сааруулаад эргэж байсан чинь *******, *******, *******а 3 гүйж ирж суусан. Тэгээд яваарай гэхээр нь “хаашаа явах гээд байгаа юм” гэсэн чинь “Цайз оръё, мөнгө байна пиво авч ууя” гэсэн. Тэгээд Цайз орж 1 тамхи, 1 пиво авсан. Тэгээд би “харилаа” гээд явж байгаад Голомт цогцолбор сургуулийн урд цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16-15 цагийн үед гэрээс гараад Пи Си тоглоомын газарт *******той таарсан. Бид хоёр “заал авъя” гээд *******а руу залгахад “гэрт ирээд авчих” гэхээр нь  *******ыг очиж гэрээс нь аваад гурвуулаа заал авах гэж хайгаад  олдоогүй. Тэгээд бид 3 мөнгөө нийлүүлж пиво уухаар болсон ба согтуугаар машин барьж болохгүй гэж бодоод машинаа бариулах гээд *******ыг дуудсан. Тэгээд дөрвүүлээ болоод 2 том пиво аваад 1 дүгээр хорооны тэнд худгийн хажууд очиж гурвуулаа уусан. Тэгсэн *******а руу ******* залгаад  “гудамжны өнцөг дээр байна та нар хүрч ирээд авчих” гэхээр нь *******ыг аваад тэгээд ярилцаж байгаад дахиад пиво уухаар болсон. Тэр үед хамгийн боломжтой утастай нь *******а байсан болохоор би “утсаа тавьчих” гэж санал тавьсан. Тэгсэн надад “үгүй” гэж хэлсэн. Тэр үед над руу ******* утсаар залгаад “найз нь хотоос ирж байна, гэрт хүргээд өгчих” гэж ярихаар нь би “тэгье” гэж хэлсэн. *******ийг аваад “цээпил орчихоод чамайг хүргээд өгчихье” гэж хэлээд *******г аваад явсан. Тэгээд дэлгүүрийн тэнд ******* найзынхаа гэр лүү орсон. Тэгээд орж 2 том пиво аваад гарч ирсэн. Тэгээд эхлээд *******г түрүүлж хүргэж өгнө гэсэн учраас эхлээд *******ий гэртэй ойрхон “” гэдэг газар очиж 2 пивоо уусан. Тэгээд “одоо бүгд харья” гээд эхлээд *******г гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замд *******а “цохио хийе” гэж санааг анх гаргасан. Тэрнийг ******* дэмжсэн ба *******а, ******* хоёрын нэг нь хойноос “хүн явж байна” гэж хэлсэн. Тэгээд “чи наанаа зогсож бай” гэсэн чинь ******* машиныг зогсоосон.  Тэр үед энэ хоёр *******ыг сэрээгээд гарахад нь би “та нар яах гээд байгаа юм, хэрэгт орооцолдоно, боль” гэхэд миний үгийг тоохгүй шууд гүйлдээд яваад өгсөн. Тэгээд бид 3 цаашаа *******г хүргэж өгөх гээд явж байхдаа машиныхаа дууг нилээн чанга тавьсан байсан. Тэгээд *******ий гэр лүү эргэж салдаг туслах замыг мэдэхгүй өнгөрөөд явчихсан байсан. Тэгээд *******д “өө өнгөрчихлөө шүү дээ, энэ замаар л орно” гэж хэлсэн. Тэгээд буцаж ирээд салдаг зам дээр хурдаа сааруулаад явж байхад энэ гурав хаанаас ч юм гүйлдэж ирээд машинд суусан. Тэгээд хойшоо яваад *******а дэлгүүрээс 1 том пиво, 1 хайрцаг тамхи авч гарч ирээд удаагүй цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 29-ний оройнд байх найзындаа хоёр литрийн пиво хувааж уугаад 01 цагийн үед байх найзынхаасаа гараад Өвөршандын гэр хороололд байх гэртээ харих гээд уурхайчдын гудамжнаас гарч ирээд далан даваад төв зам дээгүүр гараад руу ороод 2 дугаартай хашааны өмнө явж байхад хойноос нилээн хэдэн залуучууд хүрч ирээд нэг нь намайг боож унагаагаад тал талаас дэвсээд нүүр нүдгүй зодсон. Тэгэнгүүт куртикны дотуур байх цамцны дотор талд өмсөж явсан саарал цамцны гадна халаасанд байсан бор өнгийн түрүүвчийг аваад явсан. Тэгээд зугтаагаад гудамж уруудаад явангуут нь хойноос нь хөөгөөд явангуут ны үзүүрт цагаан өнгийн улсын дугаартай жижиг машин зогсож байсан ба уг машинд бүгд суухаар нь номер дугаарыг нь харсан. Тэр машин 4 дүгээр гудамж руу ороод явангуут би цагдаад дуудлага өгөөд номер дугаарыг нь хэлж өгсөн.” гэх мэдүүлэг,         /1хх-ийн 11 дүгээр тал/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.******* нь Ерөнхий боловсролын 9 дүгээр ангийг төгсөөд 2012 оны 09 дүгээр сарын 01-нд Налайх дүүргийн МСҮТ-ийн барилгын сантехникийн 12А ангид элсэн суралцсан. Миний бие уг хүүхдийг МСҮТ-д элсэн суралцсанаас нь хойш ангийн багшаар нь ажиллаж байна. ******* нь зан байдлын хувьд нилээн өөртэй итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, зөөлөн сэтгэлтэй, ангийн хүүхдүүдийн дунд нэр хүндтэй хүүхэд. 2013 оны 10 дугаар сараас эхлэн ангийн дарга хийж байсан. Их тусч хөгжилтэй, ангийн хүүхдүүдийн дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг, цайлган цагаан сэтгэлтэй, өрөвч хүүхэд байгаа юм. Миний бие 3 дахь жилдээ анги даасан багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд Б.******* гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Ар гэрийн анхаарал халамж сайн. Ээж нь хүүхдийнхээ төлөө байнга багштай нь холбогдож байдаг. Харьцангуй ар гэрийн анхаарал сайн тавьдаг ар гэр бол Б.*******ын ээж байгаа юм. Тэдний амьдрал ахуй нь дажгүй. Б.******* ч гэсэн өөрөө хувцасаа цэвэрхэн үзэмжтэй өмсөж, хүүхдүүдийн дунд биеэ зөв авч явдаг.” гэх мэдүүлэг,   /1хх-ийн 14 дүгээр тал/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.*******а ерөнхийдөө нийтэч олонтой, хүнийг ялгаж харьцана гэж байхгүй, хүнтэй амархан нөхөрлөдөг, анхаарлын шилжилт их хурдан, хөдөлмөрч ажилсаг, ямар нэгэн ажил хийсэн бол заавал дуусгаж байж үр дүнг нь үздэг. Цэвэрч нямбай, хөдөлмөрч хүүхэд. Олон дүү нартай болохоор тэгдэг юм уу хүнд зааж зааварлах дуртай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө дуртай зүйлийг бусдад түгээн дэлгэрүүлэх тал дээр маш сайн хүүхэд байгаа юм. А.*******а хүн даган дуурайх зан ажиглагдаад байдаггүй хүүхэд бөгөөд гэмт хэрэг, захиргааны зөрчил хийхээр хүүхэд биш гэж анги даасан багшийн хувьд үздэг байсан.” гэх мэдүүлэг,     /1хх-ийн 15 дугаар тал/

Гэрч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.******* нь Ерөнхий боловсролын 9 дүгээр ангийг төгсөөд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2.5 жилээр суралцахаар манай сургуульд элсэн суралцсан. Ерөнхийдөө уян зөөлөн сэтгэлтэй, ээж, эгч хоёрыгоо маш их хүндэлдэг, хараалын үг хэлдэггүй. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, ойлгоц хурдан, гараараа маш их юм хийдэг, бүтээлч зан чанартай, аль ч спортод сонирхолтой жишээ нь гүйх, уртын харайлт, сагсан бөмбөг, хөл бөмбөгөөр хичээллэдэг, хамтлаг бүжигт бүжиглэдэг, дуулдаг, бусадтай эвтэй, хаяхаар юмыг чимээгүй хаячихдаг хүүхэд. Сурч байх хугацаандаа сургуулийн дотоод журмыг сахин биелүүлж, бусадтай маргалдсан, зодолдсон, ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. Сая сургуулийн уртын дадлагад яваад л ийм асуудалд орлоо. Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэхээр нь би өөрөө гайхаж байсан. Дадлага хийсэн байгууллага нь үргэлжлүүлээд ажилд авна гэж байсан ба сум орон нутгийн хөгжилд гар бие оролцсон гэдэг байдлаар талархлын бичиг хүртэл ирсэн. Мөн хүнээс уучлалт гуйж чаддаг. Урьд нь гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргаж байгаагүй.” гэх мэдүүлэг,    /1хх-ийн 16 дугаар тал/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Б.******* нь -ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн. 2 настай байхад аав нь өөд болсон. Бага насаа цэцэрлэгт явж байгаад 2002 онд Улаанбаатар хотын Гурван тамир дунд сургуульд суралцаж байгаад 2006 онд Налайх дүүрэгт манайх шилжин ирж, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуульд суралцаж байгаад 2012 онд сургуулиа амжилттай төгсөөд ын Үндэсний Их сургуулийн цахилгааны инженерийн ангид 2 дугаар курст суралцаж байгаа. Миний хүү байнга тэмцээн уралдаанд орж авсан шагнал урамшуулал олон бий, ер нь спортод их сонирхолтой, зан байдлын хувьд хүний үгэнд оромтгой, дуулгавартай, бусадтай нийтэч, зан харьцааны хувьд элдэв доголдолгүй, түргэн уур уцаар байхгүй, их сайн хүүхэд.” гэх мэдүүлэг,    /1хх-ийн 24 дүгээр тал/

Иргэний нэхэмжлэгч Д.ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “ улсын дугаартай “Тоёота Ист” маркийн цагаан өнгийн автомашин нь миний эзэмшлийн миний нэр дээр байдаг автомашин байгаа юм. Би 2014 оны 05 дугаар сард “Да хүрээ” захаас 6.700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Миний автомашинд нийт 4.600.000 төгрөгний хохирол учирсан юм. ...Миний хүү ын ******* нь 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн. 4 настайдаанд байдаг цэцэрлэгт хүмүүжиж байгаад 8 настайдаа Голомт цогцолбор сургуульд элсэн орж 2013 онд төгсөж Налайх дүүргийн д мэргэжлээр суралцаж байгаад 2014 онд төгсөж ьд чиглэлээр элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар хичээлээсээ чөлөө аваад суралцаагүй байж байгаа юм. Миний хүү Б.******* нь төлөв даруу зантай, спортод сонирхолтой, үгэнд сайн ордог, надад худал ярьж үзээгүй, ер нь сурлага сайтай, ажилсаг, нөхөрсөг хүүхэд байгаа юм. Б.*******ийг 3 настай байхад нь аав нь надаас салаад тусдаа амьдрах болсон юм.” гэх мэдүүлэг,   /2хх-ийн 15-16 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014.12.02-ны өдрийн 08шэ/494 дүгээр дүгнэлтэнд:

“1.Б.ийн биед тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,           /1хх-ийн 26 дугаар тал/

“Тоёота Ист” маркийн улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, үнэлгээний тайлан.

/1хх-ийн 149, 2хх-ийн 8 дугаар тал, 2хх-ийн 9-13 дугаар тал/

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнх-Очирын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

/2 хх-ийн 6 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ, Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэс болон “ХААН” банкны тодорхойлолт,

/1хх-ийн 150-152 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 128-133 дугаар тал/

Согтуурал шалгасан илтгэх хуудас,

/1хх-ийн 168 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн хуулбарууд,

/1хх-ийн 134-139 дүгээр тал/

Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаарх баримтууд,

/1хх-ийн 200-203 дугаар тал/

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаарх баримтууд,

/1хх-ийн 171-191 дүгээр тал/

Шүүгдэгч Б.*******ий хувийн байдлын талаарх баримтууд,

/1хх-ийн 192-199 дүгээр тал/

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаарх баримтууд,

/1хх-ийн 204-205, 231-232 дугаар тал/

Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдлын талаарх баримтууд,

/1хх-ийн 206-223 дугаар тал/

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлын баримт /1хх 155-157, 234, 236 дугаар тал/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд Л.Даваасүрэн өмгөөлөгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгээр зүйлчлэх, Д.Март Ш.Сарангэрэл өмгөөлөгч нарын Б.*******, Б.*******, Ц.******* нарын хэргийг хэрэгсэхгүй болгох, С.Батзаяа өмгөөлөгчийн мөрдөн байцаалтад буцаах тухай гаргасан өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.*******а, Ч.*******, Б.******* нарыг,

эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.*******ыг,

эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.*******, Б.******* нарыг тус тус ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэвч шүүгдэгч Ц.*******, Б.*******, А.*******а нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлөх,

шүүгдэгч Б.*******, Б.*******, Ц.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлөх,   

шүүгдэгч Б.*******, Ч.*******, Б.*******, Б.*******, А.*******а,  Ц.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

Хохирогч Б. нь шүүхийн өмнөх шатанд хохирлоо нөхөн төлүүлж авсан,  нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар гарган хүсэлтээ бичгээр өгсөн байх тул хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гэм хор арилсан, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Тоёота Ист” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн  гэрчилгээний хуулбаруудаар /1хх-149, 2хх-8/ шүүгдэгч Б.*******ийн эх Д.ын  өмчлөлийнх болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь уг тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй унаж явсан, иргэний нэхэмжлэгч Д. гэмт хэрэг үйлдэхэд уг тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болохыг мэдээгүй болох нь шүүгдэгч нар болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.д буцаан олгож, Хөрөнгийн үнэлгээчин О.Баяржаргалын “Автомашины үнэлсэн тайлан”-гаар /2хх 9-13/ тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг гэм буруутай шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж /4.800.000:6=800.000/ улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.*******ын 2014.12.03-ны өдрөөс 2014.12.11 хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон 11 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.06.03-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор 2015.12.23 хүртэл цагдан хоригдсон 203 хоног, тус шүүхийн 2016.01.08-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор 2016.05.23 хүртэл цагдан хоригдсон 136 хоног, тус шүүхийн 2016.06.10-ны өдрийн 19 дүгээр шүүхийн тогтоолоор 2016.06.27 хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 384 хоног, 

Ц.*******ы 2014.12.03-ны өдрөөс 2014.12.11 хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон 11 хоног, тус шүүхийн 2016.06.10-ны өдрийн 19 дүгээр шүүхийн тогтоолоор 2016.06.27 хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 29 хоног,

Б.*******, Ч.*******, Б.*******, Б.******* нарын тус бүр 2014.12.03-ны өдрөөс 2014.12.11 хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон 11 хоног, тус шүүхийн 2016.01.08-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор 2016.05.23 хүртэл цагдан хоригдсон 136 хоног, тус шүүхийн 2016.06.10-ны өдрийн 19 дүгээр шүүхийн тогтоолоор 2016.06.27 хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 165 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ийн *******, овогт гийн *******, овогт ийн *******а, овогт ын *******, овогт ийн *******, ******* овогт ы ******* нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  35  дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг  журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.*******, Б.******* нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  35  дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.*******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.*******, Ч.*******, А.*******а нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35  дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35  дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч үлдэх 3 жил 1 хоногийн;

-  Б.*******, Ч.*******, А.*******а нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 3 жил 5 сарын хугацаатай оногдуулсан хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, 1 жил 5 сарын хугацаатай хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******, Ц.*******, Б.******* нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг, Ч.*******, Б.*******, А.*******а нарт оногдуулсан 1 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.*******, Ч.*******, Б.*******, Б.******* нарын цагдан хоригдсон тус бүр 165 хоног, Ц.*******ы цагдан хоригдсон  29 хоног,  А.*******ын цагдан хоригдсон 384 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*******, Ч.*******, А.*******а, Б.*******, Б.*******, Ц.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Тоёота Ист” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.*******, Ч.*******, А.*******а, Б.*******, Б.*******,  Ц.******* нараас тээврийн хэрэгслийн үнэ болох тус бүр 800.000 төгрөгийг, нийт 4.800.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Ч.*******, Б.*******, Б.*******, А.*******а, Ц.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Д.БАВУУ 

                                                     ШҮҮГЧИД                                                Ц.ЦЭЛМЭГ

                                                                                                                     Д.ЧИНЗОРИГ