Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 154/2021/00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож 

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хосбаяр, Б.Ганзориг /онлайн/

           Шүүгдэгч Б.А-О       , Д.Ц    нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000000006 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ** /эхнэр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х   овогт Б   ын А-О        /            / регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл * /эхнэр хүүхдийн хамт / Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, И   овгийн Д   гийн Ц    /             / регистрийн дугаартай.

Яллагдагч Б.А-О        нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Баяртайн ам” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрийн хооронд иргэн Я.Гомбосүрэнгийн малаас өөрийн малыг ялгаж авахдаа Д.Ц   гийн 2 тооны хонийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан

Яллагдагч Д   гийн Ц    нь “Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Баяртайн ам” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 2- ноос 4-ний өдрийн хооронд 16 тооны буюу олон тооны бог малаа алдсан гэх хэрэгт 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрчээр Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 101 тоот өрөөнд, хохирогчоор 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 101 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд 6 тооны буюу 2 хонь, 4 ямаа алдсан байхад 16 тооны мал алдсан гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                 

            Шүүгдэгч Б.А-О       ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Манайх Байтаг багийн нутаг Баяртайн ам гэдэг газар байхад манай мал Я.Гомбосүрэнгийнд байдаг байсан. Би малаа ялгаж авахдаа Ц   гийн 2 тооны хонийг миний хонь гэж хэлээд авсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна.

            Хонины хохиролыг төлж барагдуулсан. Д.Ц   тай учраа олсон гэх мэдүүлэг

            Шүүгдэгч  Д.Ц   гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...”Би мал тавьсан айлаасаа малаа авахад мал дутсан.Мний малаас 2 хонь, 4 ямаа дутсаныг би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 16 тооны мал дутсан гэж худал мэдүүлэг өгсөн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.А-О       од буцаагаад 1.000.000 төгрөгийг өгнө. Одоо бид хоёрын хооронд тооцоо байхгүй. Манай малнаас манай хүүхэд ирж мал авсаныг мартчихсан байсан учир малынхаа тоог буруу тооцсон байсан гэх мэдүүлэг

Гэрч Ц.Булганжавын”... Би аавын малыг Гомбосүрэн гэх айлын малд нийлүүлсэн байх үед 1 удаа очиж 8 эм, 1 эр ямаа авсан. Намайг очих үед  аав байгаагүй бөгөөд Гомбосүрэн гэх айлын Болдоо гэдэг залуу эхнэрийн хамт байсан. Би мал барьж байх үед Болдоогийн аав Гомбосүрэн мөн ирээд надад мал шахаж өгөөд явуулсан.

Би тухайн үед найз Б.Батжаргалын хамт суудлын жижиг цагаан өнгийн 27-02 ХОА улсын дугаартай машинтай нь очиж ачиж ирсэн. Тухайн үед айлуудын мал нийлээд их мал байсан учир Гомбосүрэн ах болон эхнэр, залуу бэрд нь  өөрийн 9 ямаа авч явлаа гэж хэлээд үзүүлээд явсан. Би тухайн үед аавд хэлээгүй. Гомбосүрэн ах болон залуу нь байсан учраас хэлэх байх гэж бодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Батжаргалын”... Би 2020 оны 10 дугаар сарын үед байх би өдрийн сайн санахгүй байна гэртээ байж байтал манай найз Булганжав манай гэрт орж| ирээд хоёулаа маргааш хөдөө яваад хэдэн мал ачаад ирье миний машин жижигдээд байна. Мөнгөний хэрэг гараад болдоггүй хэдэн мал авч ирж зарна гэхээр нь би за гэж хэлээд маргааш нь өглөө 10 цагийн үед хамт явсан. Явсаар байгаад Шар толгой гэх газар Гомбосүрэн ахынд очсон. Биднийг очих үед мал нь бэлчээр дээр байсан бөгөөд малыг малын хашаа руу хөөж хашиж байгаад 9 ямаа барьж ачсан. Миний машинд том ямаанууд байсан учир 9 ямаанаас илүү орохгүй байсан учир орсон хэдэн малаа ачаад сумын чиглэлд явсан..."гэх мэдүүлэг

Гэрч Я.Гомбосүрэнгийн”... 2020 оны 10 дугаар сарын эхээр манайх Булган сумын Алагтолгой багийн нутаг ‘Шар тохой” гэх газарт намаржиж байхад Д   гийн Ц    буюу Бааж малаа туугаад ирж манайхтай хамт хариулахаар малаа нийлүүлсэн юм. Тэгээд сар гаруй мал хариулж явж байгаад малаа ялгаж авсан юм. Малаа ялгаж авахад 10-аад мал дутлаа гэж тэр хавиар хайгаад олохгүй байсан юм. Бааж мал дутлаа гэхэд манай Болдоо Б.А-О        таныг мал ялгахаас өмнө өчигдөр ирээд миний хонь гэж хэлээд 2 хонь аваад явсан гэж хэлсэн юм. Бааж малаа хайгаад 2 хоног явсан юм. Би Баажид танай хүухэд 9 мал авсан гэсэн мэдэж байгаа юм уу гэхэд мэдэж байна гэж хэлсэн юм. Тэгээд Б.А-О       оос очиж 1 хонио авсан гэж хэлсэн юм. Андуурах ямар ч бололцоо байхгүй. Мэдсээр байж авч явсан байх манай хүү Болдоо Д.Ц   гийн 2 хонийг танилгүй Б.А-О        манай хонь гэж авч явсан байна лээ...” гэх мэдүүлэг

4.Гэрч Г.Болдоогийн”... 2020 оны 10 дугаар сарын эхээр манайх Булган сумын Алагтолгой багийн нутаг “Шар толгой” гэх газарт намаржиж байхад Д   гийн Ц    буюу Бааж малаа туугаад ирж, манайхтай хамт хариулахаар малаа нийлүүлсэн юм. Тэгээд сар гаруй мал хариулж явж байгаад малаа ялгаж авсан юм. Малаа ялгаж авахад мал дутаж байна гэсэн би тоо мэдэхгүй учир хэдэн мал дутсаныг мэдэхгүй байна. Надад хонь дутаж байна гэхээр нь таны хоёр хонийг Б.А-О        миний хонь гээд авч явсан гэж хэлсэн юм. Б.А-О       ынхоос нэг хонио таниад авсан байсан. Нэг бор эм хонь, шар халзан эр хонийг авсан. Би хэний хонь гэдгийн мэдэлгүй, Б.А-О        минийх гэхээр өгч явуулсан юм. Тэр хүмүүсийн малын им тамга нь 2 өөр мал байгаа юм...” гэх мэдүүлэг

Гэрч Я.Дүгэрсүрэнгийн”...Би мал авсан тэмдэглэлийн дэвтрээ харсан. Д.Ц    буюу сайн эр Баажийн залуугаас 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 9 ямаа нэг ямааг 60.000 төгрөгөөр бодож 540000 төгрөгөөр худалдан авч 400000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 140000 төгрөгийн маргааш нь өгсөн байна. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна. Цагаан өнгийн пробокс маркийн машинд ачиж намайг Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын хашааны доод талд мал тууж ирж байхад авч ирж өгсөн юм. Б.А-О        гэх залуугаас 2020 оны 10 дугаар сарын 29- ний өдөр иргэн Баатархуягаас мал худалдан авсан өдөр 13 сэрх худалдан авч, 12 сэрхний нэг сэрхийг 110.000 төгрөгөөр бодож 1 сэрхийг 90000 төгрөгөөр бодож "нийт 1.520.000 төгрөг бэлнээр өгч Б.А-О       оор гарын үсэг зуруулж авсан байна...” гэх мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.

           Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-О       ын бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Ц   г үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Х   овогт Б   ын А-О       ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, И   овогт Д   гийн Ц   г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-О       ыг таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц   г 1 /Нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-О       оос 500.000 төгрөгний торгох ялыг 3 /Гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Ц   д зан үйлээ засах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг  үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  Б.А-О       од тайлбарласугай.

           7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  шүүгдэгч  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

           8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ЭНХЖАРГАЛ