Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч   А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч М.М,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.С,

Хохирогч,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,

Иргэний хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын  Засаг даргын тамгын газрын  дарга Х.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гт холбогдох эрүүгийн 2038003190387 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Х.Г  нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр төв гудамжны зам дээр 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон яваад, хөдөлгөөн эхлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн С.Оыг дайрч амь насыг, иргэн М.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.Гын өгсөн: Би тэр өдөр хогоо ачих гээд гараад явж байтал араас машин сигналдаад байхаар нь зогссон юм. Тэгээд М.М ирж уулзсан. Би замаа чөлөөлж зогссон. Тухайн өдөр М.М согтуу байсан. Энэ маань уусан байна, харьж амрах гэж байгаа байх гэж бодоод уулзчихаад хөдлөх гэтэл тийм зүйл болсон. Бид хоёрын уулзаад байж байтал амь хохирогч араас нь гүйж ирсэн. Амь хохирогч ирээд машины кабень дотор сууж байсан ба өвөө нь гадаа зогсож байсан. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мын өгсөн: Би тэр өдөр найзтайгаа архи уусан байсан юм. Тэгээд хүү маань хуушуур идмээр байна гэхээр нь эмээтэй нь гурвуулаа машинаараа гарсан. Шатахуун аваад явж байтал Гын машин явж байхаар нь уулзахаар манай хүү Г ах явж байна гэж хэлж байсан юм. Би сигналдаад машинаа замын нөгөө талд тавиад очиж уулзсан. Машиных нь хаалга онгорхой байсан Тэгээд хүүтэйгээ машинд нь сууж масло тос яриад хог ачуулах талаар яриад сууж байсан. Хүүхдээ буусныг ч анзаараагүй. Машин ухасхийгээд хөдөлсөн. Машинаа асааж мотороо шалгуулах гэж байна гэж бодсон. Хүү гээл буусан чинь хүүхэд маань дугуй дор нь орчихсон цус гарчихсан уйлж байсан. Би хүүгээ авах гээд нэг хөлөө машины доогуур хийж байсан чинь буцаж ухраад миний хөл дээр гарчихсан. Амь хохирогч их сэргэлэн хүүхэд байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Сын өгсөн: Манай хүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн. 6 сарын дараа Хөвсгөл аймгийн Арбулаг суманд өвөө эмээ дээрээ ирсэн юм. ... Бид хоёр ажилтай учраас хүүхдээ өвөл нь хотод авч, зун нь өвөө, эмээ дээр нь байлгадаг байсан. Өвөө эмээ дээрээ очих ч дуртай, манай хүүхдийг суманд ирсэн байгааг сумын хүмүүс ч сайн мэддэг өхөөрддөг. Миний хүү ганцаараа явж үзээгүй. Машинаас их айдаг. Машин харагдвал шууд зогсож машин явсны дараа хөдөлгөөнд оролцдог байсан. Өвөөтэйгөө л ихэнхдээ хамт байдаг. ..Хүүхэд өвөөгийнхөө араас гүйгээд очсон гэдэг нь ч үнэн. Хөндлөнгийн гэрч нь аав нь хүүгээ хөтлөөд явж байсан гэж хэлсэн байсан. .. Мөн Г машинаа урсгал сөрж, зам хөндлөн тавьсан байсан. Тэр хавийн оршин суугчдын яриагаар бол том машины сигнал дуугарсан гэдэг. Хүү маань машины дор хэвтэж байсан гэхээр тухайн үед Г түлхүүрээ түлхээд машинаа урагш нь хөдөлгөсөн гэж үзэж байна. Албан ёсны техникийн дүгнэлтээс харахад өвдгөөр түлхэхэд машин хөдлөх боломжгүй гэсэн байна. Хүний гарын оролцоотойгоор хүн конс эсхүл тоормос дээр гишгэхээр машин хөдөлнө. Өвдгөөр хөдлөх боломжгүй. Би 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 13 цагт аавыг аваарт орсон гэж сонсоод 16 цаг гэхэд хоТ гарсан. Орой 1 цагт Арбулаг суманд ирсэн байсан. Тухайн үед намайг хотод байхад хүүхэд маань аваарт орсон талаар хэлсэн бол би ирэхгүйгээр тэндээ амиа хорлох байсан. Ер нь амь тариагаар л амьд байсан. Ээж нь амиа хорлоно гээд байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагт бурхан болсон. Миний ганц хүүхэд байсан юм. Том болоод хэдэн хүүхэдтэй болох хэрхэн амьдрах байсныг харж чадахгүйгээр алдсандаа харамсалтай байна. Эцэг хүний хувьд би үнэхээр гомдож байна. Манай эхнэр жирэмсэн байж байгаа цар тахалтай холбоотойгоор хүүхдээ саяхан алдсан. Бидний зүгээс маш их хүүгээ 5 жил өсгөхөд зарцуулсан 30,000,000 болон аавын маань эмчилгээний зардал болон бусад зардалд шаардагдсан 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын тамгын газрын  дарга Х.Цийн өгсөн: ... Тамгын газар нь бусад байгууллагаас ялгаатай онцлог нь маш олон хөрөнгийг иргэдэд эзэмшүүлдэг ба түүнээсээ ямар нэгэн түрээс төлбөр авдаггүй. Ажилгүй хүнийг ажлын байраар хангах үүднээс орон нутгийн хөгжлийн сангаар тодорхой хэмжээний хөрөнгүүдийг жил бүр бэлтгэж өгдөг байгаа. Харин хөрөнгийг эзэмшсэнээр өөрсдөө уг хөрөнгийн зардлыг эзэмшиж байгаа иргэн хариуцна. Тамгын газрын зүгээс ажлын байраар хангаж өглөө бусад асуудлуудыг өөрөө хариуцаж явах ёстой гэх байр суурийг баримталж авдаг. Засвар үйлчилгээг тодорхой хугацааны дараа орон нутгийн сангаар бэлдсэн хөрөнгө нь буцаж орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан том хэмжээний засвар үйлчилгээ үзүүлэх зардлыг хийх хөрөнгийг баталж өгөх хуулийн заалт байдаг. Тэр утгаараа тухайн үед моторыг нь сольж  байсан. Намайг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө энэ хүн өөр даргатай гэрээ байгуулж ажиллаж байсан. Хохирол барагдуулах талд дээр Хөвсгөл аймгийн Арбулаг  сумын Засаг даргын Тамгын газар нь хохирогчийн ар гэрт учруулсан хохирол   байхгүй  тул  ямар нэгэн хариуцлага хүлээх шаардлагагүй гэж бодож байна гэх мэдүүлэг болон 2038003190387 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд хэрэг цугларсан яллах болон  хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах  дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын тамгын газрын эзэмшлийн SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг ажил үүргийн дагуу жолоодон замын хөдөлгөөнд  оролцохдоо буюу бөгөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр төв гудамжинд машиныг асаах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас  М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, С.Оын амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд: 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн  газарт үзлэг хийсэн: хэрэг гарсан гэх газарт Кама маркийн 03-69 ХӨВ  улсын дугаартай  тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр  зүүн зүг рүү харсан байрлалтай  байх бөгөөд ... тээврийн хэрэгсэл нь хайрган шороон хуурай замын  эсрэг урсгалд  харсан байдалтай. Уг машины жолоочийн эсрэг талын хойд талын  давхар дугуйны харалдаа  газрын хөрсөнд цус мэт  хүрэн улаан зүйлээр  бохирлогдсон байх тул  уг газрыг зам тээврийн осол гарсан цэг гэж үзэж “А”цэгээр сонгон авч .. бэхжүүлэв.  Уг дугуйны урд  хэсэгт  газрын хөрсөнд   гарсан тээврийн хэрэгслийн  мөрийг “Б” цэгээр сонгож А, Б хоёр цэгийн хоорондын  зайг хэмжихэд 150 см байв. ... А цэгээр авсан  газрын ойролцоох  газрын хөрсийг энгийн нүдээр харахад  цус мэт улаан  хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг ... бэхжүүлэн авав ...” гэх тэмдэглэл /1-р хх 7-8 тал/,

Зам тээврийн  ослын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл  зургийн үзүүлэлт /1-р хх 9-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-15 тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16-20 тал/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1- хх 25-28 тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 30-33 тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 79, 82-83 тал/,

Амь хохирогч С.Оын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед төрсөн ах М.П утсаар залгаад хаана байгааг асуугаад надтай ирж уулзсан. Манай ах надад аавыг машинд дайруулсан эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Хүүг маань машинд дайруулсан талаар хэлээгүй юм. Улаанбаатар хоТ ах Пын хамт машинаар шууд гараад 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 01 цагийн үед суманд ирсэн. Ирэхэд манайхан хүү чинь давхар дайруулсан шүү гэж хэлсэн. Би эмнэлэг орж хүү дээрээ ороход орон дээр хүчилтөрөгч, амь тариа хэрэглэж байсан. Нэг нүд нь аниастай нэг нүд нь хөдлөхгүй. Хүүхэн хараа нь байхгүй болсон байсан. Сумын эмч нар хэлэхдээ тээвэрлэх боломжгүй. Эмнэлгийн зүгээс авах арга хэмжээг бүгдийг авсан. Амь насыг аврах боломжгүй болсон гэж хэлсэн. Аймгийн эмч нар ирээд аавд чинь хагалгаа хийсэн. Хүү чинь тархины няцралттай, хүүгийн амь насыг аврах боломжгүй гэж хэлсэн. Өчигдөр орой буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой хүү маань бурхан болсон... гомдолтой байна. Зүгээр байсан хүүхдийнхээ амь насыг алдсан. Мөн манай аав хөл дээрээ босох үгүй нь тодорхойгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 35-36 тал/,

 Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Арбулаг сумын төв гудамж, эмнэлэг талаасаа төв гудамжны уулзвар арай хүрээгүй өөрийнхөө Мазда Дема маркийн 6645 ХӨА улсын дугаартай машинтай эхнэр, ач хүү талийгаачийн хамт явж байхад талийгаач хүү Г ах явж байна гэж хэлэхээр нь уулзах гээд сигналдаж байгаад зогсоосон. Би машинаасаа талийгаач хүүгийн хамт буугаад Гын машин дээр очсон. Гын машин руу орж суугаад талийгаач хүүгээ хаалган талд нь суулгасан юм. Суухдаа бол машины хаалгыг хаахгүй сууж байсан. Г машиныхаа суудлын араас маслоны сав гаргаж ирээд мотортоо ийм масло хийсэн гэж харуулсан. Бид хоёр хоорондоо машины мотор, маслын талаар ярьж байгаад талийгаач хүүгээ машинаас буусныг анзаарсангүй. Г ярьж байхдаа машиныхаа түлхүүрийг дарсан чинь араатай машин гэнэт урагшаа хөдлөхөөр нь талийгаач хүүгээ санаад машинаас үсэрч буугаад харахад хойд талын дугуйны урд талд /хөл нь машин тал руу толгой нь наашаа харчихсан/ газар уначихсан байхдаа “өвөө намайг яаж байгаа юм бэ” гэж орилоход арын дугуй талийгаач хүүгийн толгой дээгүүр гарсан. Тэр үед талийгаач хүүгийн толгойноос тасхийсэн дуу гарч байсан. Тэгээд хүүгээ тэвэрч гарахын хооронд машин буцаж ухраад ирэхэд нь миний аарцаг, хоёр хөлийн баруун хөлийн бүдүүн гуя хэсэг рүү машины дугуй тулж ирээд зогссон. Хүүгээ тэврээд харахад толгой хэсгээс нь их цус гарч байсан. Энэ үед Г машинаас бууж ирээд талийгаач хүүг аваад явсан. Намайг болохоор машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн... ядаж урагшаа  яваад зогчихгүй, буцаад ухарч  байдаг. Тэвдэхдээ л тэгсэн байх” гэх мэдүүлэг /1-р хх 40-43/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэцэгмаа эмчээс юу болсон талаар асуухад эргээд залгая гээд утсаа салгасан. ..аймгийн төвөөс орой гараад 20 цаг 30 минутын үед ирээд ажил дээрээ очиход хүүхдийн биеийн байдал маш хүнд, ар гэрийнхэн ирсэн, эмчилгээ заагдаад хийгдэж байсан. Мөрөнгөөс эмч нар ирчихсэн, М хагалгаанд орох гэж байсан. ...Мөрөнгөөс ирсэн эмч нар хүүхдийн биеийн байдлыг үзээд тархины няцрал, хүнд хэлбэрийн комын байдал, суурь ясны хугарал, амьсгал дутагдлын хоёрдугаар зэрэг гэсэн оноштой. Мын хувьд хагалгаанд орсны дараа хагалгаанд орсон эмч нараас асуухад давсагны ханын няцрал, цус хуралт, дунд чөмөгний толгой хэсгийн хугарал гэсэн гэмтэлтэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх ийн 48 тал/,

 Гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагаан үед өгсөн: “...Хэрэг болсон өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн төрсөн хүү С.О нь машинд дайруулж нас барсан талаар дуулаад маш их шоконд орж гүүрнээс үсэрч амиа хорлох гэж байсан. Тиймээс би энэ хэргийг үйлдсэн хүнд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх 50-51 тал/,

Гэрч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өдрийн 17 цагийн үед өөрийнхөө хуучин дэлгүүр дотор байхад гудамжинд хүмүүс хашгирах чимээ гарсан. Юу болсньг харах гээд гарч ирэхэд Г гуай хүүхэд тэвэрчихсэн эмнэлэг рүү гүйж байсан. Хүүхдийн хөгшин ээж нь миний хүүхдийг дайраад алчихлаа шүү дээ гэж хэлээд над руу хараад уйлсан. Замын нөгөө талаас бараа зарж байсан хоёр эмэгтэй энэ хүнийг бас дайрчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгэхээр нь машины баруун ар талын дугуйны хойд талд нь шахуу гэхдээ дугуйнаас нэг алхмын зайтай, баруун талаараа т хагас хэвтээ байдалтай хүн дээр очиход баруун гарын шуу хэсэг нь цус болчихсон, газарт цус болсон байдалтай байсан. Манай нөхөр, Ц, М гурав эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан.. Машин ертөнцийн зүгээр  зүүн тал руу хасан байсан. М гуай  болохоор машины баруун  хойд талын дугуйны  ар талын дугуйны ойролцоо баруун талаар хагас  хэвтэлтийн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-хх-ийн 52-53 тал/,

 Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өөрийнхөө дэлгүүрийн гадна талд засварын ажил хийж байхад хүмүүс орилоод явчихсан. Босоод харахад сумын төвийн хог ачдаг машины ар талд хүн хэвтэж байсан. Будаж байсан зүйлээ тавьчихаад харж байхад манай эхнэр намайг хүрээд ирээч гэж дуудсан. Очиж явахад Г гуай хүүхэд тэврээд эмнэлэг рүү хүрээд ирээч гэж дуудсан. Очиж явахад Г гуай хүүхэд тэврээд эмнэлэг рүү гүйж байсан. Хогийн машины ар талд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь манай эхнэр өргөх гээд даахгүй зогсож байхаар нь би очоод өргөөд босгох гэхэд босоод зогсож чадахгүй байсан. Босож чадахгүй болохоор үүрээд эмнэлэгт хүргэж өгөх гэж байхад Мгийн төрсөн дүү Мийн охин М машинтай ирэхээр нь М гуайг машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 56-57 тал/,

Гэрч Г.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би найзтайгаа өглөө 10 цагт Мөрөнгөөс Арбулаг суманд комиссийн бараа зарах гэж ирээд Жаргалант дэлгүүрийн өмнө бараагаа зарж байгаад нойл ороод гарч иртэл хүмүүс дуугаралдаад явчихаар нь гүйгээд очтол нэг хүн хүүхэд тэврээд зөрөөд гүйсэн. Хүмүүс эмнэлэг рүү яваарай гэж байсан. Нэг өвгөн цэнхэр өнгийн ачааны машины хажууд хажуу тийшээ харсан хэвтэж байсан. Тэгээд приустэй хүүхэн ирээд тэнд байсан хүүхэн залуу хоёртой хамт машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх 63-64 тал/,

Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр 13 цагийн үед нөхөр ачийн хамт гэрээсээ гуанз орж хуушуур авах гээд гарсан юм. Тэгээд хогны машинтай тааралдаад манай өвгөн сигналдаж зогсоогоод очиж Гтай уулзаж байтал манай ач хүү машинаас буугаад араас нь гүйгээд очсон. Өвгөн маань ач хүүгээ тэврээд машины хажууд юм яриад зогсож байсан. Би утсаа оролдож байгаад хартал манай өвгөн ач хоёр газар унасан байсан. Намайг машинаасаа буутал Г хүүг минь тэврээд эмнэлэг рүү гүйсэн. Тэгэхээр нь би араас эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хх 65-66 тал/,

Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Замын хойд талд бараагаа газарт дэлгэчихсэн. Барааныхаа хажууд өөрийнхөө машиныг тавьчихсан. Машин дотороо унтаж байсан юм. Унтаж байхад машины сигнаал дуугарахаар нь сэрсэн юм. Цаг хэд болж байна гээд утсаа харсан. Ногоон өнгөтэй машинтай хүн хогны хөх машиныг сигнаалдсаар байгаад зогсоосон юм. Хогны машин бараа зарж байсан газрын хажууд ирээд зогссон. Ногоон жижиг суудлын автомашинаас нэг эрэгтэй хүн хүүхэдтэйгээ ирээд машин дотор ороод суучихсан харагдсан. Тэгсэн машинь астечар дуугарах шиг болохоор нь харсан чинь машинд суусан өвгөн машинаас бууж байгаа харагдсан. Машин урагшаагаа хөдлөх үед өвгөн дээгүүр жолоочийн эсрэг ар талын дугуй гарчих шиг болсон. Тэр үед хүмүүс орилолдохоор нь машинаас буугаад хогны машин дээр очиход жолоочийн эсрэг ар талын дугуйны хойно нь өвгөн хүүхэддээ тэвэрчихсэн хэвтэж байсан. /Хүүхдийн толгой юм уу? Өвгөнөөс гарсан юм уу? Ямар ч байсан газрын хөрсөн дээр цус дусчихсан байсан/. Тэгсэн хогны машины жолооч юу болчихвоо яанаа яачихваа гээд л гүйж гарч ирээд хүүхдийг тэврээд эмнэлэг рүү гүйсэн. Өвгөнийг жижиг суудлын автомашинтай хүмүүс аваад эмнэлэг рүү явсан. ...Хогны машины ар хэсэгт миний машин байсан. Өвөөтэйгөө хөтлөлцөөд машин орж байхыг харсан. Осол болсны дараа өвөөдөө тэврүүлээд машины ар талд байхыг л харсан” гэх мэдүүлэг / 1-р хх-68-70 тал/,

 Гэрч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өөрийн Приүс-20 маркийн 2740 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Арбулаг сумын төв гудамжаар өгсөөд гэртээ харих гэж явахад Г гэдэг эгч Г миний хүүг дайрчихлаа ш дээ Б, Дг дуудаад өгөөч гээд орилж байхаар нь зогссон. Тэгээд харахад Г гуай хүүхэд тэвэрчихсэн эмнэлэг рүү гүйж явсан. Б, Д нарыг дуудах гээд машинаа эргүүлээд эргээд харахад хогийн машины ар талд М ах уначихсан байхад нь Б, Ц нар өргөж машины арын суудалд суулгахаар нь эмнэлэг хүргэж өгсөн. Хөл дээрээ зогсож чадахгүй. Өргөж машин руу оруулсан. Биеийн байдал тааруу байсан. Ёолж орилоод байсан М ах хүүхэд яасан бэ гэж асуухад хүүхэд нэмэргүй байхаа. Хүүхдээ авах гэхэд Г дайрсан гэж хэлсэн. Яг ямар байдлаар, машины аль хэсгээр дайрсныг бол асуугаагүй” гэх мэдүүлэг /1-р хх 73-74 тал/,

Шүүгдэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв, төв гудамжинд айлын хог ачихаар хогны машинаа жолоодоод явж байхад араас М машинаараа буруу тал руу шахаж сигналдаад давхиж орж ирэхээр нь юу болов гээд замын хойд талдаа зам чөлөөлж зогссон. Тэр үед М машинаасаа буугаад ганцаараа ирээд хаалга онгойлгоод мэнд мэдээд байж байхад ач хүү нь гүйж ирсэн. М надаас “машиныхаа моторыг боочихсон уу? Янзын болсон уу. Хогоо ачиж явна уу” гэж асуухаар нь “тийм би ажилдаа гараад хогоо ачаад явж байна” гэж хариулсан. М машины хаалга онгойлгоод зогсчихсон, ач хүүгээ машины суудал дээр тал суулгачихсан л байж байсан. М өөрийнхөө хогийг ачуулах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь удахгүй ачиж өгнө хоорондоо ярьж байсан. Би машинаасаа бууж машиныхаа моторыг үзүүлэх санаатай буух гэж байхад гэнэт машин асаад урагшаа явсан. Би машинаа унтрааж зогсоохдоо хоёрдугаар араандаа хийж зогсоосон байсан. Машин өнхөрч магадгүй гэж бодоод араанд хийж зогсоосон байсан. Ойролцоогоор урагшаа 80 см метр орчим л хөдөлсөн байх. Би тэвдээд л араагаа салгаад л мотор унтраах зориулалттай албадангаа татаж унтраах гэж байхад “Г хүүрээ хүн алчихлаа” гэж хүн хашгирсан. Би тэвдсэндээ машинаас бууж байхад машин арагшаа ухраж байсан. Машинаас буугаад машины араар тойроход М баруун хойд талын дугуйны ар талд хүүхдээ тэврээд сууж байсан. Хүүхдийг тэвэрч аваад л эмнэлэг рүү гүйж эмчид яаралтай тусламж үзүүлэхийг гуйж хүүхдийг үзүүлсэн. Би анхлаад бодохдоо машинаас буух үед өвдөг кондукторт байсан түлхүүрт хүрээд араатай байхдаа асаад машин хөдөлсөн гэж бодсон. Машинд үзлэг хийж байхад байлцахад өвдөг хүрэх боломжгүй байсан. Миний машины кондуктор урагшаа болон арагшаа түлхүүр дарахад асдаг болчихсон юм. Арагшаа дарахад бол машин бүр амархан асдаг юм. Би одоо бодохдоо машиныхаа түлхүүрийг арагш гараараа дарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-126-127 тал/,

Зам тээврийн осол гарсан шалтгааныг тогТон: SHADONGАМА маркийн 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч М.М, амь хохирогч С.О нар нь замын хөдөлгеөний хууль дүрмийн заалтыг зөрчсөн М.М, амь хохирогч С.О нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12б “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Х.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 заалтыг зөрчин, явган зорчигч М.М нь хохирогч С.О нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12б/ заалтыг зөрчин осол гаргасан байна.  Хэргийн газрын үзлэг болон зам тээврийн ослын схем, к/шинжээчийн фото зураг, гэрч болон холбогдогчийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байна. 5. Уг осол гарахад SHADONGАМА маркийн 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Гын үйлдлээс шалтгаалан гарсан. Тухайн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй”  гэх  Хөвсгөл аймаг  дахь  Цагдаагийн газрын замын  цагдаагийн  тасгийн  зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /1-р хх -92-93 тал/,

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын автотээвэр, усан замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай: “...Shadongkama маркийн 0369 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хоёрдугаар араандаа байх үед астачер буюу түлхүүр дарж хөдөлгүүр асаахад тээврийн хэрэгсэл хөдөлгөөн эхлэх боломжтой. Гэмтлээс шалтгаалж автомашин өөрөө хөдлөхгүй, харин гадны нөлөөгөөр хөдөлгөөнийг эхлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл механик хурдны хайрцагтай автомашиныг хоёрдугаар араанд байхад нь түлхүүр түлхэхэд, автомашин асч, ачаалаагүй /хөнгөн/ автомашин тэгш эсвэл уруу гадаргуу дээр хөдөлгөөн эхлэх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх 107-108 тал/,

Shadongkama загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 113-114 тал/,

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн: “...1. SHADONGАМА маркийн 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5 зааснаар “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Амь хохирогч С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа / 1-р хх 116-118 тал/,

Амь хохирогч С.Оын нас барсан шалтгааныг тогТон талийгаач  С.Оын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр  тогтоогдсон ”...Амь хохирогч С.Оын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл, нүүрний эрүү, дээд уруул, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн баруун чихний дэлбээ, хөхлөг сэртэн, баруун бугалга, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нэгэн цаг хугацаанд, нас барах үед мохоо зүйлийн хэт хүчтэй дарах, шахах, хавчих, нэдрэх, зэрэг үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч С.Оын нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 18 ба түүнээс дээш цагийн өмнө нас баржээ. Амь хохирогч С.О нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ” гэх  Хөвсгөл аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 80-81 тал/,

Хохирогч М.Мын  биед аарцагны баруун талын суудал ясны дээд салааны хугарал, давсагны ханын няцарал, хэвлийн хөндий дэхь шингэн, баруун тохойн хонхор, баруун шуу, зүүн сарвууны алга, зүүн шууны гадна дунд хэсгээс зүүн сарвуу хүртэл, баруун гуя, баруун өгзөг, баруун зүүн төмсөг, баруун шилбэнд цус хуралт, баруун зүүн тохой, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, хэвлийн мэс заслын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо,  дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой, М.Мын биед үүссэн хэвлийн хөндийн битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь нас нь аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин аарцаг ясны суудал ясны дээд салааны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  257 дугаартай дүгнэлт, /1-р хх 87-88 тал/,

Амь хохирогч С.О, хохирогч М.М нарын өвчний түүхийн хуулбар /1-р хх 138-158 тал/,

С.Оын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 180 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.М, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.С нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх- /1-р хх 35-36, 40-43 тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар гэрч Б /1-р хх ийн 48 тал/, Ц.Х /1-р хх 50-51 тал/, Т.Д /1-хх-ийн 52-53 тал/, Б.Б /1-р хх 56-57 тал/, Г.Л /1-р хх 63-64 тал/, С.Г /1-р хх 65-66 тал/, Х.Б / 1-р хх-68-70 тал/, Л.М  /1-р хх 73-74 тал/ нарын гэрчээр, шүүгдэгч Х.Г яллагдагчаар өгсөн /1-р хх-126-127 тал/, мэдүүлгүүд,  Хөвсгөл аймаг  дахь  Цагдаагийн газрын замын  цагдаагийн  тасгийн  зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /1-р хх -92-93 тал/, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын автотээвэр, усан замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /1-р хх 107-108 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн магадлагаагаар SHADONGАМА маркийн 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалт, явган зорчигч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5 зааснаар “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна” гэсэн заалтыг зөрчсөн зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр М.Мын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, С.Оын амь насыг хохироосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Гын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Гын үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршигт хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдсан гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас М.Мын  эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, С.Оын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай  ангийн нэг зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэргийн хамгийн хүнд ялтай хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна. 

Хоёр: Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  М.С, хохирогч  М.М  нь амь хохирогчийг  өсгөн  хүмүүжүүлэхэд  гарсан  зардал 30000000 төгрөг, амь хохирогчийн  оршуулгын зардал болон эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 26481408 төгрөг, нийт 56481408 төгрөгийг зардал нэхэмжилснээс  шүүх  нотлох баримтыг  шинжлэн судлаад нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянав.

Амь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  М.С, хохирогч  М.Мын 56481408 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн  тухайд:

1-р хх-ийн 208 дугаар талд авагдсан

МИАТ компанийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Сөүл Улаанбаатар чиглэлийн нислэгт Цагаачийн Х нэрээр бичигдсэн 1.489.500 төгрөгийн тийзийн хуулбар,

1-р хх-ийн 209 дүгээр талд авагдсан

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “чулуу, эрэг, лаш, шинжээ” гэх 930.000 төгрөгийн зарлагын баримт ,

1-р хх-ийн 210 дугаар талд авагдсан

ХААН банкны 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Цагаачийн Амарсанаа нэрээр “Цагаачийн Х байрны төлбөр” утгаар Онцгой байдлын Ерөнхий газрын 5084538375 дугаарын данс руу 1.050.000 төгрөгийг шилжүүлсэн киоск системийн баримт,

1-р хх-ийн 211 дүгээр талд авагдсан ХААН банкны 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Цагаачийн Амарсанаа нэрээр “Цагаачийн Х автобус” утгаар Автотээврийн Үндэсний төвийн 340004009911 дугаарын данс руу 10.000 төгрөгийг шилжүүлсэн киоск системийн баримт,

1-р хх-ийн 212 дугаар талд авагдсан 58 ширхэг баримтаас №20 дугаартай “Гандантэгчэнлэн” хийдийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Маанийн ерөөл” бичигдсэн 1.000 төгрөгийн ПОС системийн баримт,

1-р хх-ийн 214 дүгээр талд авагдсан 15 ширхэг баримтаас №1 дугаартай  О “Гүнрэг, Оройн ерөөл” гэх 180.000 төгрөгийн тасалбар,

1-р хх-ийн 215 дугаар талд авагдсан 70 ширхэг баримтаас №15 дугаартай  2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шприц, тарианы үнэ 9.750 төгрөгийн ПОС системийн баримт,  №29 дугаартай “Гэгээ” эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн эмийн үнэ 12.000 төгрөгийн ПОС системийн баримт,

1-р хх-ийн 216 дугаар талд авагдсан 45 ширхэг баримтаас №26 дугаартай “Монос” эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эмийн үнэ 19.578 төгрөгийн ПОС системийн баримт,

1-р хх-ийн 217 дугаар талд авагдсан 71 ширхэг баримтаас №7 дугаартай “Эрхэс” бөөний төвийн 2020 оны 5 дугаар сарын 05- ны өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 11.530 төгрөгийн ПОС системийн баримт, №10 дугаартай “Аяны жолоо” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 44.900 төгрөгийн ПОС системийн баримт, №36 дугаартай 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 602.191 төгрөгийн ПОС системийн баримт,

1-р хх-ийн 218 дугаар талд авагдсан 57 ширхэг баримтаас №29 дугаартай “Хөгжил Мөрөн” эмийн сангийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн эмийн үнэ 39.400 төгрөгийн ПОС системийн баримт, №31 дугаартай Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн эрүүл мэндийн үзлэгийн 101.492 төгрөгийн ПОС системийн баримт, №34 дугаартай “Тунамал” эмийн сангийн 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эм, тарианы үнэ 238.900 төгрөгийн ПОС системийн баримт, №35 дугаартай “Монос” эмийн сангийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн эмийн үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт,

1-р хх-ийн 219 дүгээр талд авагдсан 83 ширхэг баримтаас №8 дугаартай 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шатахууны үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, №10 дугаартай “Шунхлай петролиум” ШТС-ын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шатахууны үнэ 18.800 төгрөгийн ПОС системийн баримт, №11 дугаартай 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шатахууны үнэ 23.000 төгрөгийн ПОС системийн баримт, №12 дугаартай “Тэспетролиум” ШТС-ын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шатахууны үнэ 22.500 төгрөгийн ПОС системийн баримт, №13 дугаартай “Тэспетролиум” ШТС-ын 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шатахууны үнэ 33.000 төгрөгийн ПОС системийн баримт, №16 дугаартай “Сод Монгол” ШТС-ын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шатахууны үнэ 34.500 төгрөгийн ПОС системийн баримт,

2-р хх-ийн 116 дугаар талд авагдсан 48 ширхэг баримтаас Тэс петролиум ХХК-ийн шатахуун түгээх станцын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

2-р хх-ийн 118 дугаар талд авагдсан 48 ширхэг баримтаас №1 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 14.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, №2 дугаартай Монос эмийн сангийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 25.131 төгрөгийн НӨАТ-ын баримт, №4 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 95.00 төгрөгийн НӨАТ-ын баримт, №5 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, №6 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10.600 төгрөгийн НӨАТ-ын баримт,№7 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.400 төгрөгийн НӨАТ-ын баримт, №10 дугаартай Хөгжил мөрөн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, №11 дугаартай МЭИК-ын ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 126.592 төгрөгийн НӨАТ-ын баримт, №14 дугаартай Хөгжил мөрөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.500 төгрөгийн НӨАТ-ын баримт,  №17 дугаартай Монос эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 7.550 төгрөгийн НӨАТ-ын баримт, №22 дугаартай Их Отгонтэнгэр эмийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, №23 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 37.560 төгрөгийн НӨАТ-ын баримт, №25 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 8.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, №27 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 8.600 төгрөгийн НӨАТ-ын баримт,  №30 дугаартай Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12.100 төгрөгийн НӨАТ-ын баримт, №31 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 58.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, №32 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4.300 төгрөгийн НӨАТ-ын баримт, №33 дугаартай Хөгжил мөрөн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 30.909 төгрөгийн НӨАТ-ын баримт, №34 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, №36 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, №37 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, №39 дугаартай Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 12.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, №40 дугаартай Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 5.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, №41 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 54.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, №46 дугаартай Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, №47 дугаартай Тунамал эмийн сангийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8.950 төгрөгийн НӨАТ-ын баримт, №48 дугаартай Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 36.300 төгрөгийн НӨАТ-ын баримт,

2-р хх-ийн 119 дүгээр  дугаар талд авагдсан 23 ширхэг баримтаас №8  дугаартай Нью адонис ХХК эмийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.105 төгрөгийн НӨАТ-ын баримт,  №9  дугаартай Нью адонис ХХК эмийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, №16 дугаартай Нью адонис ХХК эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 8.400 төгрөгийн НӨАТ-ын баримт, №17  дугаартай Оюу эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8.000 төгрөгийн НӨАТ-ын баримт

2-р хх-ийн 120 дугаар талд авагдсан  Айс кубик ХХК-ийн 205000 төгрөгийн  зарлагын баримт, Фохоу ХХК-ийн 858000 төгрөгийн  зарлагын баримт, Фохоу ХХК-ийн 346500 төгрөгийн  зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлж нийт 6974938 төгрөгийг  гаргуулах  үндэслэлтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд  шүүгдэгч  Х.Г нь 7000000 төгрөгийг төлсөн  байх тул  энэ шийтгэх  тогтоолоор  Х.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрыг татан оролцуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Г нь хэрэг учрал болсон цаг хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газарт хогны машины жолоочоор ажиллаж, осол гарахад жолоодож явсан тээврийн хэрэгсэл болох SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хог  ачих  зорилгоор иргэний хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /1-р хх 159 тал/, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын: “Тус сумын 5 дугаар багийн иргэн Х.Г нь сумын хогны машины жолоочоор ЗДТГ-тай гэрээ хийж, 2017 оноос хойш ажиллаж байгаа нь үнэн” гэх албан тоот /1-р хх 161 тал/,  Засаг даргын тамгын газрын хогны  машиныг жолооч Б.Өлзийбаяраас  Х.Гт хүлээлгэн өгсөн акт /1-р хх 163-164 тал/, жолоочийн үнэмлэхний хуулбар /1-р хх 167 тал/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн: “Х.Гын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй” гэх тодорхойлолт /1-р хх 173 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний наториатчаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх174 тал/, хамтран ажиллах гэрээ / 2-р хх 122 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Тодруулбал шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан  нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэг талаас цалин хөлс олгож ажлаа хийлгэх /хог ачсан орлогыг авах/ нөгөө талаас ажлаа гүйцэтгэж, цалин хөлс авах /жолооч/ харилцан эрх, үүрэг бүхий ажил олгогч, ажилтаны харилцан тохиролцоо хийгджээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн шүүгдэгч, иргэний хариуцагч /тээврийн хэрэгсэл эзэмшигч/ нар нь харилцан санхүүгийн ашигтайгаар хамтран ажилладаг гэх нөхцөл байдал, шүүгдэгч нь хөдөлмөрийн харилцааны дагуу үүргээ гүйцэтгэж байхдаа осол гаргасан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэргүүн ээлжинд иргэний хариуцагч хамтран хариуцах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлын нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Баримтаар тогтоогдсон  6974938 төгрөгийг иргэний хариуцагчаас  хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй боловч  шүүгдэгч  Х.Г нь  баримтаар тогтоогдсон төлбөрийг төлсөн байх тул иргэний хариуцагчаас гаргуулах  шаардлагагүй гэж  үзлээ.

Амь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  М.Сын нэхэмжилсэн хохиролоос  амь хохирогчийг өсгөн хүмүүжүүлсэн хохирол болон бусад гарсан зардлын нотлох баримтыг жагсаалт гаргаж 49506470 төгрөгийг нэхэмжилсэнг хэлэлцэлгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Гын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас  М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, С.Оын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн нэг зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэргийн хамгийн хүнд ялтай хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулах,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувьд анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргахгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цаашид гарах хохирлын нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлж,  өршөөлийн хуульд хамруулах дүгнэлтийг гаргасан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг сонгож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Х.Гын  үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Х.Гын гэмт үйлдэл нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг/ ... заасан “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.     

  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Гын 150123 дугаартай В, С, СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Хы Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, С.Оын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хы Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт  зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Г нь хохирогч М.М, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нарт 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Гын 150123 дугаартай В, С, СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН