Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 384

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч В.И, өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан “Б.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Б.Е.Гт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны .. дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Б.Э” ХХК

  Хариуцагч: У.Б.Е.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ..В байрны .. дүгээр давхрын, .. тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П овогтой С /РД:Х*******./-ыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэл болон 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Э” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Б п” ХХК-тай байгуулсан 1/.. тоот болон 2/. тоот 2 ширхэг “Автомашины зогсоолыг захиалгаар барих гэрээ”-ний дагуу эрхийн улсын бүртгэлийн 22030156.. дугаарт 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны  өргөн чөлөө ..В-ийн /голомт хотхоны ..В байр/ 5, .. тоот тус бүр 9,6 кв.м талбайтай 2 ширхэг зогсоолыг өмчилдөг.

Гэтэл бид өөрийн өмчлөлийн .. тоот зогсоолыг ашиглах гэсэн боловч боломжгүй болсон байна. 

Учир нь иргэн П.С, Н.Д тэй /“Б.Э” ХХК/-ийн гүйцэтгэх захирал байсан /2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №1/70-******* тоот  Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг зогсоолыг худалдсан байх бөгөөд П.С нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсан.

Өөрөөр хэлбэл, нэг хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд давхардуулан хоёр гэрчилгээ гаргасан байгаа нь бидний өмчлөх эрхийг зөрчиж байна.

Ийнхүү бид 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр У.Б.Е.Гт хандаж гомдол гаргасан бөгөөд хариуг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 8/5276 тоот албан бичгээр өгсөн.

Уг албан бичигт “...Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо ..В-1 давхрын .. тоот зогсоол нь “Б п” ХХК болон иргэн П.С захиалгаар барих гэрээг үндэслэн анхны бүртгэл хийгдсэн байна ...” гэжээ.

У.Б.Е.Г нь бидний гаргасан гомдлыг бүрэн дүүрэн шалгаагүй, мөн .. тоот зогсоол нь бидний өмчлөлд байсаар байтал өөр этгээдэд давхардуулан гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай компани “Б п” ХХК-тай 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №1/.. тоот “Авто машины зогсоолыг захиалгаар барих гэрээ” байгуулсан бөгөөд энэ гэрээгээр “Голомт хотхон” орон сууцны цогцолборын “Энхтайваны  өргөн чөлөө *******” гэсэн хаягт байрлалтай дулаан авто зогсоолын 9.6 м.кв талбай бүхий -1 давхрын .. тоот зогсоолыг худалдан авсан. Ийнхүү №1/.. тоот гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор  2007 оны 0.. дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан. Мөн “Б п” ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж дээрх авто зогсоолыг манай компанийн нэр дээр бүртгэхийг албан бичгээр зөвшөөрсний үндсэн дээр зогсоолыг манай компанийн өмчөөр бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-22030156.. дугаар бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бидэнд олгосон.

Энэхүү .. тоот зогсоолыг бид иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж байгаагүй анхны өмчлөгч нь бид байсаар байтал өөр этгээдийн нэр дээр .. тоот зогсоолын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйлдэл нь хууль бус байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлийг давхардуулж эсвэл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгохоор заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны  өргөн чөлөө ..В байрны -1 давхрын .. тоот 9.6 кв.м талбайтай зогсоол дээр давхардуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, иргэн П.С ын нэр дээрх зогсоолын өмчлөгчөөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Б.Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ..В байрны .. дүгээр давхрын, .. тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П овогтой С /РД:Х*******./-ыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэл болон 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэжээ. 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... архивын хувийн хэргүүд дэх баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. 

Иргэн П.С ын уг зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэгт хавсаргаж өгсөн нотлох баримтууд болох “Б п” ХХК-ийн 2011 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Гэрчилгээ хүсэх тухай” албан бичиг, мөн 2006 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Авто машины зогсоолыг захиалгаар барих гэрээ” зэргийг “Б п” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан давхардуулан олгосон байх нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. 

Мөн “Б п” ХХК-иас ирүүлсэн авто зогсоолын захиалагчийн нэрсийн жагсаалтыг тодорхойгүйгээр ирүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан тохиолдол бүрт үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах боломжгүй. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг, үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.” хэмээн заасан байдаг.  

Хэрэв анхны бүртгэлүүдийг санаатайгаар хуурамч нотлох баримт бүрдүүлэн хийлгэсэн бол буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй.” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... иргэн П.С нь хуульд заасан журмын дагуу Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар  хороо, Энхтайваны өргөн чөлөө, Голомт хотхоны ..В байрны .. дүгээр давхрын .. тоот авто зогсоолыг “Худалдах, худалдан авах” гэрээний үндсэн дээр 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг төлж худалдан авснаар хууль ёсны өмчлөгч болсон болно. 

Уг зогсоолыг худалдан авч ашиглаж байх явцад нэхэмжлэгчийн зүгээс уг зогсоолыг өөрийн өмч болгох  талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, ашиглалтын зардлыг П.С өнөөдрийг хүртэл төлж ашиглаж ирсэн байхад гэнэтхэн ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Түүнчлэн шүүхэд гаргаж өгсөн баримтаас харахад нэхэмжлэгч дээрх .. тоот зогсоолыг өмчлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, ашиглаж байсан нь нотлогдохгүй, ашиглалтын зардал төлж байгаагүй, шүүгчийн захирамжид дурдсанчлан өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Б.Э” ХХК-иас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ..В байрны .. дүгээр давхрын, .. тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П овогтой С /РД:Х*******./-ыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэл болон 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс “... гуравдагч этгээд П.С, Н.Д тэй /“Б.Э” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан/ 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №1/70-******* тоот “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулснаар уг зогсоолыг Н.Д П.Сд худалдсан байх бөгөөд П.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд давхардуулан хоёр дахь гэрчилгээг П.Сд олгосон, энэ нь нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхийг зөрчиж байна...” гэж маргадаг.

Хариуцагчаас “...“Б п” ХХК-ийн 2011 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Гэрчилгээ хүсэх тухай” албан бичиг , мөн 2006 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Авто машины зогсоолыг захиалгаар барих гэрээ”  зэргийг “Б п” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан давхардуулан олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон, П.С ын мэдүүлэгт хавсаргасан авто зогсоолын план зураг зөрүүтэй /В2 давхрын .. тоотын зургийг хавсаргасан/, ...“Б п” ХХК-иас авто зогсоолын захиалагчийн нэрсийн жагсаалтыг тодорхойгүйгээр ирүүлсэн, ... иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан тохиолдол бүрт үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах боломжгүй, ... мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульчилсан, ... маргаан бүхий авто зогсоолын өмчлөгчөөр П.С ыг давхардуулан бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн.   

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрээр шийдвэрлэсэн болно. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр П.С “Б п” ХХК-тай 2006 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Авто машины зогсоолыг захиалгаар барих гэрээ”-г байгуулсан мэтээр цаг хугацааны хувьд 2011 онд нөхөж хийсэн, харин бодит байдалд гуравдагч этгээд П.С нь  “Б.Э” ХХК-ийн тухайн үеийн  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Д тэй иргэнийх нь хувьд  2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №1/70-******* тоот “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулж, төлбөрийг Н.Д д 100 хувь төлж барагдуулсан, тухайн гэрээг байгуулах үед ч мөн дараа нь ч уг авто зогсоолыг Н.Д өмчилж байгаагүй болох нь тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч “Б.Э” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Б п” ХХК-тай байгуулсан -1/70  тоот болон -2/5  тоот 2 ширхэг “Автомашины зогсоолыг захиалгаар барих гэрээ”-ний дагуу эрхийн улсын бүртгэлийн 22030156.. дугаарт 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны  өргөн чөлөө ..В-ийн /Голомт хотхоны ..В байр/ 5, .. тоот тус бүр 9,6 кв.м талбайтай 2 ширхэг зогсоолыг өмчилдөг болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгээр  нотлогдсон. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий .. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр “Б.Э” ХХК анхлан 2007 онд бүртгэгдэж, анхны өмчлөгчийн бүртгэл хүчинтэй байхад П.С ын нэр дээр дахин өмчлөх эрх олгож, нэг автомашины зогсоол дээр анхлан өмчлөгчөөр давхардуулан хоёр гэрчилгээ олгосонд хариуцагч буруутай. Энэ нь Улсын бүртгэлийн тухай хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилж, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж заасныг тус тус зөрчсөн байна.  

2011 онд уг автомашины зогсоолыг Н.Д гээс П.Сд худалдаж байх үед Н.Д гийн  нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүйг хэн аль нь мэдэж байсан байх бөгөөд тийм ч учраас П.С улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгтээ “Б п” ХХК-тай 2011 онд нөхөж хийсэн 2006 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Авто машины зогсоолыг захиалгаар барих гэрээ”-г тус В1 давхарт байрлах .. тоот зогсоолын план зургийн оронд В2 давхрын .. тоот зогсоолын зургийн хамт хавсаргаж өгчээ. Ийнхүү цаг хугацааны хувьд 2006 онд П.С тус зогсоолыг захиалгаар бариулах гэрээг “Б п” ХХК-тай байгуулсан мэтээр 2011 онд нөхөж хийж байхад уг зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг 2007 оноос хойш “Б.Э” ХХК эзэмшиж байсныг тухайн компанийн Гүйцэтгэх захирал Н.Д мэдэхгүй байх боломжгүй юм. 

“Б.Э” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 1999-2009 онуудад ажиллаж байсан Ц.А гийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт  “...тухайн үед “Б.Э” ХХК болон “Б п” ХХК-ийн захирлуудын хооронд тус авто зогсоолтой холбоотой ямар нэгэн гэрээ хийсэн байж магадгүй, ... групп компанийн хувьд авлага, өглөгийн тооцоо маш их хийдэг, миний санаж байгаагаар Голомт хотхонд камержуулалтын оронд төлбөр авалгүй авлага өглөгийн тооцоогоор хааж байсан болохыг санаж байна, харин юуны авлага өглөгийн тооцоогоор хаасан болохыг мэдэхгүй байна...” гэснийг дурдах нь зүйтэй. 

Хэдийгээр П.С “Б п” ХХК-тай 2006 оны 1.. дүгээр сарын 01-ний өдрийн “Автомашины зогсоолыг захиалгаар барих гэрээ”-г 2011 онд нөхөж байгуулсан нь дээрх байдлаар тогтоогдож байх боловч бодит байдалд Н.Д тус зогсоолыг П.Сд худалдсан үйл баримт нотлогддог бөгөөд  талууд үүнтэй маргадаггүй. 

Маргаан бүхий .. тоот автомашины зогсоол анх ямар замаар нэхэмжлэгч “Б.Э” ХХК-ийн өмч болсон, түүний ашиглалтын зардлыг нэхэмжлэгч 2011 оноос хойш яагаад төлөхгүй болсон, “Т-Ө” ХХК-ийн нягтлангаас  уг зогсоолын ашиглалтын зардлын төлбөрийг П.С төлөхөөр болсон тухай нэхэмжлэгч компанид мэдэгдэж, төлбөрийн нэхэмжлэлд хасалт хийж хүргүүлж байсантай нэхэмжлэгч 2011 онд яагаад маргаагүй, гэрч П.Пгийн мэдүүлсэн “... “Б.Э” ХХК-ийн 2012 оны 1.. дүгээр сарын 12-ны өдрийн 04/434 тоот “Мэдэгдэл”-ийг тус .. тоот зогсоол дээр байсан П.С ын машинд наасны дараа П.С ын уг зогсоолын өмчлөлийн эрхийн гэрчилгээг үзүүлж нэхэмжлэгч компанийн төлөөлөлтэй уулзсан” гэснээс хойш нэхэмжлэгч 2014 он хүртэл яагаад маргаагүй зэрэг асуудлыг шүүх тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан хэлэлцэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас хоёр ч удаа татгалзаж шийдвэрлэсэн. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШТ2019/0278 дугаар тогтоолд  “...нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байхад тухайн үндэслэлээр дахин хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу. ... У.Б.Е.Г нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хянан үзээд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 8/5276 дугаар албан бичгээр хариу өгсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй гэх дүгнэлтийг хийж “Б.Э” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. ... энэ тогтоол нь эцсийн шийдвэр болно.” гэсний дагуу анхан шатны шүүх шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд дахин дүгнэлт хийгээгүй бөгөөд гагцхүү талуудын маргаж буй автомашины зогсоолын өмчлөгчийг бүртгэсэн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох маргааны үйл баримт, хариуцагч байгууллага бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу явуулсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэв. 

Шүүх эрхийн улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх үндсэн зарчмыг баримталж  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны / 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд П.С ын өөрийн худалдаж авсан уг автомашины зогсоолтой холбогдуулан иргэний журмаар маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн тухай хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1,  18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгч “Б.Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ..В байрны .. дүгээр давхрын, .. тоот  авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П.С ыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэл болон 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 5.. дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.Д