Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 154/2021/00008

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр,

Шүүгдэгч Б.А    , Д.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д    овогт Д   гийн Б  , Э    овогт Б   гийн А     нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000140051 дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны *** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын сантехникийн инженер мэргэжилтэй,  Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын *********, Ховд аймгийн Алтай сумын Т** багт оршин суух, РД:       ,  Д     овогт Д   гийн Б  ,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй,  Ховд аймгийн *************й, Ховд аймгийн Алтай сумын Т**** багт оршин суух, РД:***********, Э     овогт Б   гийн А    ,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

        Шүүгдэгч Д.Б  , Б.А     нар нь бүлэглэн Засгийн газрын 2006 он

137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “...Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана...” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “...Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье...” гэж 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3/96 дугаартай албан  бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын засаг даргын орлогч Б   гийн А    ийн төрсөн дүү нар болох Б   гийн Амаржаргал, Б   гийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Д.Б  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөхөн сэргээлт хийлгэх асуудал нь тухайн Засаг дарга болон Засаг даргын орлогчийн эрх хэмжээнд хамаарна. Нөхөн сэргээлт хийлгэх тухай асуудал нь Засаг даргын тамгын газрын даргын эрх үүрэгт хамаарахгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Хууль тогтоомж, Засгийн газар, хурал Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох” гэж заасан байдаг юм. Уг эрх үүргийн хүрээнд би Засаг даргын орлогч Б.А    ийн өгсөн үүргийг  хэрэгжүүлэн  ажилласан юм...”гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Д.Б  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сумын засаг даргын орлогч дарга Б.А     “Майхан хар”-д нөхөн сэргээлт явуулах үүрэг чиглэл өгсөний дагуу би төлөвлөсөн албан бичигт гарын үсэг зурсан. Энэ үйл ажиллагаа нь тус сумын засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн ажлын төлөвлөгөөнд орсон ийм ажил байсан болохоор би гарын үсэг зурсан. Үгсэж бүлэглэсэн болон ашиг сонирхолын зөрчил байхгүй. Орлогч даргын өгсөн үүргийг биелүүлснээрээ би буруутгагдаж байна. “Алтай хишиг говь” нөхөрлөлийн хүмүүс Б.А    ийн дүү нар гэдгийг би мэдэж байсан. Дээд шатны албан тушаалтнаас өгч буй хууль бус шийдвэрээс би татгалзах ёстой байсан. Би өөрөө ч тухайн үед хууль бус шийдвэр гаргаж байна гэдгээ мэдээгүй, ажлын алдаа гаргасан гэж бодож байна. Тухайн үед би Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолоор мөн хурлын “журам батлах тухай” 82 дугаар тогтоол, “журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 60 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсныг ч мэдээгүй байсан.

            ...Орлогч даргын өгсөн үүрэг биелүүлж гарын үсэг зурсан нь миний алдаа байсныг ойлголоо. Нөхөн сэргээлтийн ажил нь тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын мөрийн хөтөлбөрт заагдсан ажил байсныг анхаарч үзнэ үү” гэв.   

         Шүүгдэгч Б.А    ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Алтай сумын “Майхан хар” гэх газарт 2012 оноос нутгийн иргэд гар аргаар алт олборлодог байсан юм. Тэгээд эвдрээд орхигдсон байсан. Энэхүү газрыг “Алтай хишиг говь” нөхөрлөлийнхөнд хандаж нөхөн сэргээлт хийгээд өгөөч гэдэг бичгийг гарган өгөх гэтэл тухайн үед сумын Засаг дарга эзгүй тамга үлдээгүй байсан болохоор Сумын засаг даргын Тамгын газрын дарга Д.Б  ийн гарын үсэг бүхий албан бичгийг “Алтайн хишиг говь” нөхөрлөлд өгсөн. Энэ албан бичгийг би өөрөө төлөвлөж боловсруулсан юм. Ингээд “Алтай хишиг говь” нөхөрлөл 2019 оны 4 дүгээр сарын 16-аас хойш ажиллаад тухайн газарт 1 га орчим газрыг тэгшлэсэн байх. ...“Алтай хишиг говь” нөхөрлөл нь миний төрсөн дүү Б.Амарсайхан, Б.Амаржаргал нарын үүсгэн байгуулсан нөхөрлөл гэдгийг би мэднэ. 2017 онд  бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан санагдаж байна. Тэгээд үйл ажиллагаа явуулаагүй. “Майхан хар” гэх тэр эвдэрсэн газрыг тэгшлэх нөхөн сэргээхэд сумын зүгээс ямар нэгэн зардал мөнгө тэдэнд өгөөгүй. Хийснийх нь дараа өгнө гэсэн тохироо ч байхгүй. “Алтайн  хишиг говь” нөхөрлөлтэй хийсэн гэрээ хэлцэл ч байхгүй. Өнгөрсөн 4 дүгээр сард дүү Б.Амаржаргал бид хоёр ярьж байгаад л тэдний нөхөрлөлийг оруулсан юм. Ингээд тухайн газрыг тэгшлэхдээ шороо угаасан нь буруу болоод байна. Тухайн үед ямар хэмжээний ашигт малтмал олсныг би хараагүй. Дүү Амаржаргал юм гарахгүй юм байна, нилээд зардал гарахнээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.А    ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөн сэргээлтийн ажил яаж үүссэн бэ гэхээр 2017 онд талбайд нөхөн сэргээлт хийхээр тендер зарлахад “Хавтаг Богд” ХХК шалгарч “Алтайн хишиг говь” нөхөрлөлтэй хамтран ажилласан боловч дорвитой ажил хийгээгүй байж байгаад 2019 онд тоног төхөөрөмжөө авахаар ирэхэд нь нөхөн сэргээгээд яв гэж амаар хэлсэн. Компаний хүмүүс зөвшөөрч техник, тоног төхөөрөмж олж булахаар болсон. Тухайн үед ковшний жолооч Мөнхбат гэдэг хүн албан бичиг шаардсан байдаг. Тэр үеэр манай сумын засаг дарга Говь-алтай аймаг руу сургалтанд явсан, тамга тэмдэг байхгүй байсан тул Засаг даргын тамгын газрын  дарга Д.Б  гийн тамга ашиглаж гарын үсэг зуруулсан. Тэгээд тэр шөнө 01 цагт хэсгийн төлөөлөгч, цагдаа нар очиж ашигт малтмал олборлосон гэж шалгаж эхэлсэн. Тухайн газрыг шигшүүрээр шороо шигшиж чулуу шороог нь ялгаж нүх, ухсаныг булахаар ажиллаж байсан. Тэр шигшүүрт алт барьдаг баригч байхгүй байсан. “Алтайн хишиг говь” нөхөрлөлийн гишүүн Б.Амаржаргал, Б.Амарсайхан нар миний төрсөн дүү нар мөн.

            ...Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг Засгийн газрын 137 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу олгодог. Уг компани нь биологийн нөхөн сэргээлт хийх эрхгүй юм.  Техникийн нөхөн сэргээлт хийх эрх үүрэг нь өөрт нь хадгалагдаж байдаг. Энэ нөхөн сэргээлтийн ажил нь сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт тусгагдсан ажил байсан. Сумын иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тухайн шатны хурлын шийдвэр Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол сумын засаг даргаас хориг тавина. Хурлын тогтоолыг тухайн шатны хурал хүчингүй болгоно. Манай сумын иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байсан гэж үзэж байна. Засаг даргын тамгын газрын дарга Д.Б  гийн хувьд би түүнд үүрэг өгч гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Энхбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:  “...Майхан хар” гэх газарт 2019 онд  нөхөн сэргээлт зарлагдаагүй, майхан хар гэх газарт  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017  оны 82, 60 дугаартай тогтоолоор нөхөн сэргээлт хийх тогтоол гараад уг тогтоолыг 2018 онд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон.  Түүний дараа “Майхан хар” гэх газрыг бичил уурхайн зориулалтаар олгохоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авч дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад материалыг хүсэлтийн хамт хүргүүлсэн боловч албан ёсны хариу одоог хүртэл шийдэгдэж ирээгүй байгаа. “Майхан хар” гэх газарт нөхөн сэргээлтийн талаар ямар ч нөхөрлөл, компани надтай хийсэн гэрээ байхгүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч  С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...С.Ариунбаатар намайг ковш бариад өг гэхээр нь өдрийн 30.000 төгрөгөөр ковш барихаар тохирч очсон. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй. С.Ариунбаатар нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ковш барьж эвдэгдсэн газруудыг тэгшилсэн, шигшүүр ажиллаж байгаа эсэхийг шалгаж ковшоор шигшүүр рүү 3 удаа шороо хийсэн, шигшүүр ажиллаж байна, болох юм байна гэж Б.Амаржаргал хэлсэн. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхдээ доор нь байгаа ашигт малтмалыг аваад тэр мөнгөөр санхүүжилт хийгээд тухайн газрыг анх байсан онгон төрхөнд нь оруулахыг хэлдэг. Хоёр шигшүүр байсан нэг шигшүүр нь ажиллахгүй байсан, нэг шигшүүрийг нь Б.Амаржаргал янзлаад шалгаж үзсэн нөхөн сэргээлт хийх шороог нь шигшиж ялгах гэж байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч   Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Амаржаргал бид хоёр ихэр миний ах, Б.А     бас миний ах, бид нар төрсөн ах дүү нар байгаа юм. “Алтайн хишиг говь” нөхөрлөл нь миний нэр дээр байдаг болохоор миний нэр дээр ирүүлсэн байхаа, би энэ албан бичгийн талаар мэдэхгүй байна. Манай ах Б.Амаржаргал ямар учиртай гэдгийг нь мэдэж байгаа байх би 2018 оноос хойш нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцохоо больсон...” гэх мэдүүлэг,

         Гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 онд нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн байж байгаад ажиллаж чадаагүй, гэрээний хугацаа дуусаад хүчингүй болчихсон байсан. Өөр ямар нэгэн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхдээ доор нь байгаа ашигт малтмалыг аваад тэр мөнгөөр санхүүжилт хийгээд тухайн газрыг анх байсан онгон төрхөнд нь оруулахыг хэлдэг. Алтай сум нь миний нутаг байгаа юм. Энэ нутгийн эвдэгдсэн газрыг засаж янзалъя гэж бодсон, олз олох нь чухал биш. Мөн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б  , Засаг даргын орлогч Б. А     нар надад эвдэгдсэн газрыг булаад янзлаад өг гэж хүсэлт тавьсан. ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ковшоор шигшүүр рүү шороо хийгээд 5-6 удаа шигшүүр ажиллуулж үзсэн шигшүүр нь болж байсан. Тэгээд шигшүүрт шороо хийгээд шигшсэн шороогоороо газраа булж эхэлсэн. Миний зорилго бол тухайн газарт байгаа шороог шигшээд шигшсэн шороогоор тухайн газрыг булаад гарсан ашигт малтмалаар нь зардлаа  нөхнө  гэж бодсон, нөхөхгүй байсан ч газар орноо янзалъя гэж бодсон...” гэх мэдүүлэг,

            П.Бат-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...С.Ариунбаатар Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн эрх авчихсан хүн байна. Тэнд ковш ажиллуулна. 53-23 ХОА улсын дугаартай ланд круйзер 80 маркийн автомашинаар С.Мөнхбатыг хүргээд өг гэсэн. Тэгээд би Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн Майхан хар гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 53-23 ХОА улсын дугаартай автомашин бариад миний хажууд С.Мөнхбат суугаад бид хоёр очсон. Бид хоёрыг очиход С.Ариунбаатар ковштойгоо оччихсон байсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сэгсрэгч дээр шороо шигшээд тухайн газарт ухчихсан байсан нүхүүдийг дарж, газарт тэгшлэх ажил хийсэн. Шигшүүр ажиллуулж, шороо шигшсэн” гэх мэдүүлэг,

            С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Майхан хар” гэх газарт 2019 онд нөхөн сэргээлт зарлагдаагүй. Майхан хар гэх газарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017 оны 82, 60 дугаар тогтоолоор нөхөн сэргээлт хийх тогтоол гарч байсан. Тус тогтоолыг 2018 онд хүчингүй болгосон” гэх мэдүүлэг,

         “Нуман-Алтай” ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/22 дугаартай шинжээчийн ”...Тус талбайгаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 933256 төгрөг байна.

         -Тус талбайгаас байгаль орчинд учирсан хохирол нь зөвхөн эдэлбэр газрын хохирол, газрын хэвлий хохирлоор тооцогдож байгаа бөгөөд урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан учраас хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөгт учирсан хохирол, ус ашиглаагүй хуурай аргаар олборлож байсан учраас усан орчинд учруулсан хохирол тооцоогүй болно....” гэх дүгнэлт,

           - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            - Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хуулбар,

         - Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Б.Энхбаярын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/158 дугаартай албан бичиг,

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

            Шүүгдэгч Б.А    , Д.Б   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчлагджээ.

 Мөн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн үйлчлэлд авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.  

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11. 9, 12 дугаар зүйлийн 12.1.7,12.1.8-д зааснаар сумын засаг даргын орлогч нь улс төрийн удирдах албан тушаалтанд, Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А     нь улс төрийн удирдах албан тушаалтан, Д.Б   захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байгаа бөгөөд Засаг даргын тамгын газрын дарга нь тамгын газрын бичиг хэргийг хөтлөх байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Д.Б  д зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл байхыг шаардах бөгөөд Д.Б  гийн үйлдэл нь бусдад давуу байдал бий болгоогүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Д.Б  гийн....тухайн үед Б.А    д Засаг даргын тамга байхгүй болохоор нь түүний хүсэлтийг зөвшөөрч баталгаажуулан өөрт нь өгсөн. Уг албан бичгийн хойд боловсруулсан хэсэгт Б.А    ийн гарын үсэг зурагдсан байгаа. Тухайн нөхөрлөлд А     өөрөө уг албан бичгийг хүргүүлсэн. Би Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарыг орлогч дарга Б.А    ийн төрсөн дүү нар гэдгийг мэднэ. Харин тухайн нөхөрлөлийн гишүүд гэдгийг мэдээгүй. Нөхөрлөл нөхөн сэргээлт хийх эрхтэй эсэхийг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг, хэргийн 100 дугаар хуудсанд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгийн хуулбарт боловсруулсан Б.А     гэж тэмдэглэгдсэн зэргээр шүүгдэгч Д.Б   нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайн хэрэгт улс төрийн удирдах албан тушаалтан буюу Засаг даргын орлогч Б.А     нь тухайн албан бичгийг төлөвлөн хэрэгжүүлэхээр санал ирүүлснийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутган яллаж  байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасан Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.А    д зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Б  гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Б.А     нь Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар хамаарал бүхий этгээдийн өмнөөс төлөөлөхгүй өөрөөр хэлбэл өөрийн төрсөн дүү Б.Амаржаргалыг төлөөлөхгүй, тухайн захиргааны актыг төлөвлөн бичиж Засаг даргад танилцуулахгүйгээр өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан захиргааны акт гаргаж байгаа нь ашигтай нөхцөл байдал бий болгосон гэж үзнэ.

    Б   гийн Амаржаргал, Б   гийн Амарсайхан нар нь шүүгдэгч Б.А    тэй хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад шүүгдэгч ашиг сонирхолын зөрчилтэй тохиолдолд татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж заасантай нийцэж байх тул Б.А    ийг өөрийн төрсөн дүү Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарын “Алтайн хишиг говь” нөхөрлөлд давуу байдал олгосон үйлдэл гэж үзлээ.

        Иймд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгийн хуулбарт боловсруулсан Б.А     гэж тэмдэглэгдсэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хуулбар, Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Б.Энхбаярын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/158 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А    ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчаас шүүгдэгч нар нь Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5.-д заасан “...Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана...” гэсэн заалт, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017  оны 82, 60 дугаартай нөхөн сэргээлт хийх тухай тогтоолыг зөрчсөн гэж яллаж байгаа эрхийн актууд нь Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсэн талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А    д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах  боломжтой.

Учир нь шүүгдэгч Б.А    ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.     

         Шүүгдэгч Б.А     нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас 933.256 төгрөгийн хохирол учирсан нөхөн төлөгдөөгүй гэж дурьдсан нь шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр гэж үзэхгүй. Тухайн хохирол нь байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б  д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э    овогт Б   гийн А    ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А    ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А    д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А     нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

            6. Шүүгдэгч Б.А     авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Д.Б  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учирсан хохирол  933.256 төгрөгийг Алтайн хишиг говь ХХК хариуцахыг дурьдсугай.

            8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.А    ийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид  даалгасугай.

            9. Шүүгдэгч Б.А     цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан 1 хуудас “Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай” албан бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

        

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ