Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/204

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Пийн Бид холбогдох эрүүгийн 2138000000089 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн.  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч П.Бийг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны  өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Төгөл суманд иргэн Т.Үын гэрт иргэн О.Бг гар утас авч явлаа гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа О.Бн толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдсан. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэж, мэдүүлэг өгсөн болон дүгнэлт гаргасан нотлох баримтууд П.Бийн үйлдлийг хангалттай нотолдог. Шүүгдэгч П.Бид бодит нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж, улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн  хорих ялаас 2 жилийг хасч  тооцуулах саналыг гаргасан байна.

Эрүүгийн 2138000000089 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны  өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Төгөл суманд иргэн Т.Үын гэрт иргэн О.Бг гар утас авч явлаа гэх шалтгааны улмаас О.Бн бие эрх чөлөөнд халдан халдан толгой руу  нь цохисны улмаас зүүн  тал бөмбөлөгийн  хатуу хальсан доорхи цусан хураа, тархины дарагдал хаван, ухархайн ханын хугарал, духанд зулгаралт, зүүн чамархайн  хуйханд  шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

 Хохирогч О.Бн өгсөн: “ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз Тгийн хамт Б гэдэг айлд очиж 2 шил Хараа архи уусан. Тэгээд тэндээс Тгийн ах Үынд очоод дахин 1 шил архи уусан. Тгийн утсыг нь аваад үлдсэн байсан чинь надаас утсаа нэхээд намайг сууж байтал зүүн талын шанаа тус газарт 1 удаа өшиглөөд намайг газар унахад дахин өшиглөхдөө зүүн чихний дээд тал, толгой руу өшиглөсөн...Би энэ хооронд Бтэй өөртэй нь л нэг удаа архи уусан. 2021.01.24-ний өдөр Б Т бид гурав нэг шил архи уугаад байж байтал Д ахыг мөс ачина гэхээр нь би мотоциклиороо гол дээр хүргэж өгөөд буцаад Бынд очиход Б Б хоёр нэг том пиво уугаад сууж байсан бөгөөд тэр пиво нь бараг дуусаж байсан. Тэр пивоноос би үлдсэнг нь уулцсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 16-24-ний өдрийн хооронд ямар нэгэн байдлаар юмнаас унаж бэртээгүй. Бид өшиглүүлснээс хойш толгой өвдөж нилээн хэдэн өдөр явсан. Тэр хугацаанд Б бид хоёр бараг л хамт байсан. Өдөр болгон шахуу л хамт юм хийгээд, уулзаж явсан...” гэх мэдүүлэг /хх 13-17, 101, 110 тал/,

 Гэрч Ч.Цгийн өгсөн: “... Б 2021 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манайд ирж 2-3 удаа толгойгоо бариулсан. Би толгойг нь бариад зүгээр болохгүй байхаар нь наадах чинь толгой хөдөлсөн асуудал ч биш байхаа, чи явж эмнэлэгт үзүүлсэн нь дээр гэж хэлсэн. Нүүр нь хавагнасан юм шиг байдалтай явахаар нь хавдсан юм болов уу гэж бодоод “хүн амьтанд зодуулсан юм уу яасан юм” гэж асуухад надад юм хэлэхгүй, зүгээр гээд байсан. Тэрнээс хойш толгой өвдөөд байна гээд бараг 7-8 хоног лав мотоциклио унаад яваад байсан. Тэгээд сүүлдээ болохоо байгаад эмнэлэгт хэвтсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 21 тал/,

Гэрч Б.Пын өгсөн: “...Би 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал миний төрсөн эгч дүү залгаад Нэгдсэн эмнэлэг дээр байна. Бг хүргэж ирсэн, замдаа бөөлжөөд толгой нь өвдөөд байна гэсээр ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр Бг үзүүлсэн чинь эмнэлгээс “маргааш 09:00 цагт аваад ир” гээд явуулсан байсан. Тэр хоёр Бг манайд аваад очсон. Би юу болсон талаар асуухад Б Б гэдэг найздаа зодуулаад 10 гаран хоног болсон, тэгээд суманд эмнэлэгт хоёр хоног хэвтээд болохгүй болохоор аймаг руу авч орж ирсэн гэж байсан. Б өөрөө Бтэй найз болохоор зүгээр зүгээр гээд нилээн хэд хоног эмнэлэгт үзүүлэхгүй явчихсан байсан. Тэгээд Маргааш нь Нэгдсэн эмнэлэгт дахин үзүүлэхэд тархиндаа хүнд гэмтэлтэй байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, боломжтой бол Улаанбаатар хот руу явж цаг алдалгүй эмчилгээ хийлгэвэл зүгээр гэж зөвлөсөн. Мөрөнгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар цаг алдалгүй хагалгаа хийх хэрэггэй. Тэгэхгүй бол болохгүй, зөвшөөрч байвал хагалгаанд оруулья гээд бид зөвшөөрч хагалгаанд оруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагаар уг асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,

Гэрч Т.Дын өгсөн: “...2021 оны 01 сарын 20-ны үед би өдрийг саин санахгүи байна. Танайд Б орой 21 цагийн үед ирсэн юм. Б манайд ирэхдээ 1 шил архи барьж ирэхээр нь би уулгахгүй гэж маргалдсан. Тэгээд Бд цай хийж өгсөн аяганд тэр архиа хийж уусан сууж байтал гаднаас Б орж ирээд миний утсыг чи яасан гээд шууд Бгийн бие рүү нь өшиглөсөн. Би яг хаана нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг хараагүй. Бгийн уруулнаас нь цус гарсан байсан. Тэр үед Б болиод хоошоо орон дээр суусан. Тэр үед Б босч ирээд Бийг чи хүн өшиглөдөг хэн бэ гээд заамдаад орон дээр дарж унагаасан. Тэр үед би босч очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Б манайхаас гараад явсан. Б манайд хоноод өглөө босоод явсан...” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,

Гэрч Т.Үын өгсөн: “...2021 оны 01 сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд О.Б, Саруулцаг хоёр манайд нэлээн согтуу орж ирсэн тэгээд нэг шил хараа архи ууж байгаад Саруулцаг нь яваад өгсөн тэгээд сууж байтал гаднаас П.Б гаднаас согтуу орж ирээд О.Бгаас утас яасан гэж асуухад О.Б дэлгүүрт тавьчихсан гэж байсан тэгсэн П.Б хальт өшиглөн завдтал нөгөөх нь босож ирээд П.Бийг дээр нь гарч хэд цохисон тэгж байтал манай эхнэр салгаж П.Бийг явуулсан.О.Б нь манайд хоноод өглөө босоод ус ууж аваад явсан. Ууж байсан архиа нэхэхээр нь одоо эрүүл болсон хүн архиар яахав гээд архийг нь өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх 32-33 тал/,

Шүүгдэгч П.Бийн гэрчээр өгсөн: “...2021 оны 01 сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Наран эгчийн дэлгүүрийн урд явж байтал Б таараад ганц юм уух уу гэхээр нь найз нь ажилтай явна гэсэн.Тэр өдөр манай найз охины төрсөн өдөр болсон тэгээд би найз охинтойгоо байж байтал 14 цагийн үед Б Бат-Лхавагынд хүрээд ир гэж дуудахаар нь би Бат-Лхагвагийнд явж очсон тэгээд тэнд нэг шил 0.75л хараа нэг шил 0.75л монгол стандарт архи хувааж ууж дуусгаад би доошоо гудамж руу хүн хүргэж өгөх гээд явсан тэгээд тэр хүнээ хүргэж өгөөд явж байтал 20 цагийн үед Төгөл төв дэлгүүрийн урд Бат-Лхагва, Б хоёртоо таарсан тэгсэн Б утасаа өгч байгаач миний утасны цэнэг уначихлаа хүнтэй ярих хэрэг байна гэхээр нь би утсаа өгсөн тэгсэн найз нь хүнтэй ярьж байгаад утсыг чинь өгье чи эндээ хүлээж байгаарай гээд миний утсыг аваад явсан тэгээд би нэг цаг гаран хүлээж байгаад ирэхгүй болохоор нь даараад Өөрийн ах Үийнд очсон. Гэрт нь орсон чинь хоймор нь нэг хүн хэвтэж байсан тэгэхээр нь би энэ хэн бэ гэж асуусан чинь О.Б гэхээр нь би очоод Б руу өшиглөөд ор луу унасан. Намайг өшиглөхөд Бгийн зүүн шанаа руу өшиглөсөн байсан. Намайг уначихсан хэвтэж байхад Б босож ирээд толгой тус газар хоёр цохисон.Тэгсэн манай ах бэр эгч хоёр салгасан. Намайг харьж унт гэхээр нь би гэртээ согтуу харихгүй гээд гарч яваад нэг хашааны буланд хэсэг унтсан байсан тэгээд нэлээн даараад босож ирээд Х.Батбаяр гэдэг айлд очиж унтсан. Би маргааш нь утсаа авахаар Бтай очиж уулзсан. Тэгсэн чинь Б намайг чи өчигдөр миний шүдийг ингэтэл өшиглөсөн байна гэж үзүүлж байсан. Зүүн эрүүний шүд нь хөдөлж байсан. Тэгэхээр нь би уйчлалт гуйсан яах уу гэсэн чинь зүгээрээ гэсэн ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /хх 36 тал/,

Гэрч Н.Өн өгсөн: “...Надад 2021 оны 01 дүгээр сарын 16-17-ны үед өглөө 10 цагийн үөд манай гэрт Б орж ирээд ярихдаа Б миний эрүүн тус газар өшиглөөд 2 шүдийг минь хөдөлтөл өшиглөсөн байна гэж ярьж байсан тэрнээс хойш л толгой минь өвдөж байна гэж бариулах гэж Ц гэдэг хүн рүү яваад байсан. Тэгээд дараа нь удалгүй аймаг руу явж мэс засалд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх 41 тал/,

Гэрч Ш.Ггийн өгсөн: “...Би Б, Б хоёр хоорондоо зодолдсон талаар мэдээгүй. Бг аймаг руу эмчилгээнд явахад нь Б өшиглөж гэмтээсэн тухай хүмүүсийн ярианаас мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 45 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манайд Б, Б бид 3 архи уусан юм. Бид 3 манайд 2 шил 0,75 литрийн хараа архи уугаад харина гээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед Б Бид зодуулчихлаа гэж ирсэн. Тэр үед Бгийн дээд уруул нь хадсан, шүд нь хөдөлчихсөн ирсэн. Би Бд хоол хийж өгөөд унтуулсан. Б 11 цагийн үед босож ирэхдээ миний толгой өвдөөд байна гээд байсан ба би эм хайсан боловч олоогүй тул ах Н гэдэг айл руугаа явсан. Маргааш нь манайд дахиж ирэхдээ толгой өвдөөд хүнээр бариулсан хөдөлчихсөн байна гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь би эргэж очих гэж байтал яаралтай аймаг явхаар боллоо гээд аймагт очиж мэс засалд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх 49 тал/,

Гэрч С.Аын өгсөн: “...Б Бг зодож гэмтээсэн тухай Бгийн ээж Оюун надад ярьсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 106 тал/,

 Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “О.Бгийн биед зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа,  тархины дарагдал хаван, ухархайн  ханын хугарал, духанд зулгаралт, зүүн чамархайн  хуйханд  шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. О.Бгийн биед үүссэн зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ухархайн ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь ойролцоогоор 7-14 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх 53-54 тал/,

Шинжээч Б.Цолмонгийн өгсөн: “...Би О.Бг 2021.02.04-ний өдөр үзсэн. Тогтоолын шинжилгээ хүлээн авсан огноо дээр тодорхой тусгасан байгаа. Ийм гэмтэлтэй хүнд толгой өвдөх дотор муухайрах, толгой эргэх мартаж санах орон зайн баримжаа алдагдах зэрэг шинж тэмдэг зовиур илэрдэг. Энэ гэхдээ тухайн хүний бие физиологийн байдал, гэмтлийн хэмжээ зэргээс хамааран шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Тэгэхээр гэмтлийн хэмжээ, бие физиологийн байдлаасаа хамаараад тодорхой хугацаанд хэвийн амьдраад явах боломжтой. Гэхдээ зовиур бол их бага хэмжээгээр биед мэдрэгдэж байдаг... Зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа нь компьютер томографийн шинжилгээн дээр хурцавтар, мэс заслын тэмдэглэлд зузаан өнгөр гэр үүссэн бүлэн болон шингэн цус байсан зэргээс үзэхэд хурцавтар цусан хураа тогтоогдсон тул 7-14 хоног дээд тал нь 21 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх боломжтой гэж тогтоогдсон тул би дүгнэлтдээ 7-14 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх боломжтой гэж тусгасан. Дээд тал нь 21 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бас боломжтой, түүнээс дээш хугацааны өмнө үүссэн гэмтэл байх боломжгүй... Бичиглэлийн алдаа гаргасан байна. Мэс засал эхэлсэн огноо нь 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хийгдсэн байгаа... О.Бн үзлэг хийх үед шүд хөдөлсөн өвдсөн талаар ямар нэгэн зовуурь хэлээгүй тул шүдэнд үзлэг хийгдээгүй, тухайн хүний хэлсэн зовууриар үзлэгийг гардан хийдэг... Би үзлэгийг 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хийсэн бөгөөд үзлэг хийсэн өдрөөс хойш 7-14 хоног дээд тал нь 21 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх боломжтой байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг / хх 59, 99 тал/,

Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 01 сарын 16-ны өглөө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд явж байгаад Бтай тааралдсан. Б намайг нэг юм уух уу гэхээр нь би “найз нь завгүй явна” гэж хэлээд салсан. Тэр өдөр 14:00 цаг өнгөрч байхад Б над руу залгаад хүрээд ир нэг шил юм байна хамт ууя гээд дуудаад байхаар нь би 14:00 цаг өнгөрч байхад очсон. Би Бынд очиход Б Б хоёр архи дарс уугаагүй эрүүл байсан бөгөөд намайг орсны дараа нэг шил архи задлаад бид гурав хувааж уусан. Б тэр архиа дуусаад дахиад нэг шил архи авахаар гараад 0.75л хэмжээтэй стандарт архи нэг шилийг авч орж ирсэн. Тэр архийг бас бид гурав хувааж уусан. Тэгээд би тэднийхээс гарч яваад хүн хүргэж өгчихөөд 18:00 цагийн үед буцаж явтал Б Б хоёртой гудманд таарсан. Б намайг утсаа өгчихөөч гэхээр нь би утсаа өгч явуулсан Б миний утсыг аваад эндээ хүлээж байгаарай найз нь буцаагаад ирье гээд явсан боловч ирээгүй. Би Бг 21:00 цаг өнгөртөл гудмандаа хүлээсэн. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь шууд Ү ахынд очсон. Ү ахынд очиход Б гэрийн баруун талд хойморт сууж байсан. Би Бгаас миний утас байна уу гэхэд чиний утас байхгүй, архинд тавьчихсан, хөгшин чинь тэгж байгаад л авч өгнө, яадаг юм гэхээр нь уурлаад би Бн зүүн эрүү рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б шууд босож ирээд миний толгойн зүүн хэсэг рүү хоёр удаа гараараа цохьсон. Тэгэнгүүт л Ү ах бид хоёрыг салгасан. Ү ахынд ороход Ү ах бэргэн эгч Д болон Б гурав л байсан. Ү ах намайг ахын дүү согтуу байна гэртээ харьж унт гэхээр нь би үгүй гээд тэднийхээс гараад явсан. Би тэндээс гарч яваад шууд Батбаяр гэдэг ахындаа очиж хоносон. Маргааш нь би Бтай хамт Б дээр очиж уулзахдаа “хөгшин чинь өчигдөр чиний эрүү рүү өшиглөсөн гайгүй юу, эмнэлэг явж үзүүлэх үү” гэхэд шүд хөдөлсөн байна, бусдаар зүгээрээ эмнэлэг орохгүй, шууд хөдөө явлаа гэж байсан. Б ч тэгээд хөдөө яваагүй суманд архи уухдаа уугаад явж л байсан юм. ...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл гэрт нь Бтай хамт байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би гэрлүүгээ явсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Бн ээж надад “Б шөнө бие нь муудаад түргэн дуудаж өгөөд явуулсан. Миний дүү манайхаар ирж шаж хагалж өгөөрэй” гэж байсан. Тэр өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл би Бн гэрт ээжтэй нь хамт байж гэр орны ойр зуурын ажлыг нь хийлцээд Бд шөл цай зөөж байсан. Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ очоод байж байтал 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө над руу П гээд Бн эгч над руу ярьсан. Тэгж ярихдаа Б та хоёр дүүг минь зодсон байна гэж хэлсэн. Дараа нь хэсэг хугацааны дараа дахин залгаад Энхсүх та хоёр дүүг минь зодсон байна гэж байсан. Би бол Бг ер зодоогүй юм. Ү ахынд л нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 66-67 тал/,

Дархан уул аймгийн  нэгдсэн эмнэлгийн амбулаториор  эмчлүүлэгсдийн карт /хх 74-79/,

Хохирогч О.Бн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 79 тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Бн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Бийн үйлдэл нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг цохих явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд “санаатай” Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Бийг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Төгөл суманд иргэн Т.Үын гэрт иргэн О.Бг гар утас авч явлаа гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Бн  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалтай холбоотой болон Тунамал эмийн сангийн 377900 төгрөгийн и-баримт, Тунамал эмийн сангийн 775250 төгрөгийн зарлагын баримт, нийт 1152550 төгрөгийн баримтыг  нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан эм тарианы үнэ /33300,142400, 96000, 96000, 10400/ нийт 377900 төгрөгийг шүүгдэгч П.Бээс гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй 2 ширхэг баримтыг үнэлээгүй болно.

Шүүгдэгч  П.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 470000 төгрөгийг  хохирогч  О.Бн  данс руу шилжүүлсэн  гүйлгээний баримтыг  шүүхэд  ирүүлсэн бөгөөд цаашид  О.Бд эмчилгээний зардал 1530000 төгрөгийг төлж барагдуулахаа  илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 72-73, 114-116-119 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны  тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б нь ам бүл 10, , ээж, ах, эгч, дүү нарын  хамт Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Төгөл багт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

 Шүүгдэгч П.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.

Иймд шүүгдэгч П.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих  ялаас  хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад улсын яллагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 13500 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ш овогт Пийн Бийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пийн Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хассугай.

   5. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Б нь гэм хорын хохиролд 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Оюуны Б / нь шүүхийн хэлэлцээгүй орхисон иргэний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН