| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мгийн Бд холбогдох эрүүгийн 2138000000230 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бы өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч М.Б нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-19 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Чг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000230 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-19 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Чн толгойн тус газар үнсний сав шидэж, Ч.Чн өиед дух болон зулайд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч С.Чн өгсөн: “ ...2021 оны 7 дугаар сарын 15-нд манай нөхөр Б бид хоёр Тосонцэнгэл суманд байх хөдөө гэрээсээ Мөрөнд 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр таньдаг хүн болох Пийнд очсон. Пийнд очооод хоол унд идээд ойр зуурын юм ярьж сууцгааж байхад П ах манайд цагаан сараас хойш ирээгүй юм байна баярын ганц юм авч өгье гэж хэлсэн. Тэгээд П ах эхнэр Л эгчид хандаж дэлгүүр яваад ир гэж хэлсэн. Тэгэхэд нь Л эгч дэлгүүр яваад нэг 0,75 литрийн нэг шил архи, хоёр том савлагаатай пиво авчирсан. Тэгээд Л эгчийн авчирсан архи, пивыг Б, П ах, Л эгч бид дөрөв хувааж уусан. Тэгэхдээ Л эгч нэх уугаагүй 3-4 удаа татсан байх. Архи ууж дуусаад пиво арай ууж дуусаагүй байхад манай нөхөр Б нь тасраад унтах шиг болсон. Тэгэхээр нь би Л эгчид хандаж Б босоод ирэх юм бол намайг нойл орсон гэж хэлээрэй гэж хэлээд П ахыхаас гараад такси бариад зах орсон чинь зах хаалттай байсан. Тэгэхээр нь би буцаж такси бариад П ахынд очсон. Тухайн үед оройны 20 цаг болж байсан байх. Архи уугаад согтуудаа зах хаалттай байсныг мэдээгүй. Тэгээд П ахынд ирээд нойл орчихоод гэрт нь ороод сандал дээр сууж байхад Б нь орноос өндийж ирж байх шиг байсан. Тухайн үед нээх ч их анзаараагүй. Тэгээд Б өндийж босож ирээд газарт байсан нэг юм аваад над руу шидсэн. Би тухайн үед яг юу аваад шидсэн гэдгийг анзаараагүй. Харин сүүлд мэдэхэд газарт байсан үнсний сав аваад над руу шидсэн юм шиг байсан. Тэр үнсний сав нь миний дух хэсгийг оносон. Тухайн үедээ миний духнаас цус гараад байхаар нь би айгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 10 тал/,
Хохирогч С.Чн гэрчээр өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-нд манай нөхөр Б бид хоёр Тосонцэнгэлд байх хөдөө гэрээсээ Мөрөнд өдрийн 13 цагийн үед орж ирсэн. Мөрөнд орж ирээд таньдаг айл болох Пийнд очсон. Пийнд очоод хоол унд идээд ойр зуурын юм ярьж сууж байгаад оройны 20 цагийн үед П ах ганц ганц пиво уухуу ойрд та хоёр орж ирээгүй юм байна гэсэн. Тэгээд П ахын эхнэр нь дэлгүүр яваад 0.75 литрийн нэг шил архи, 2 том савлагаатай пиво авчирсан. Тэгээд авчирсан архи пивыг нь Б, П ах бид гурав л хувааж уусан. Харин П ахын эхнэр нээх их уугаагүй. Тэгээд хувааж ууж байсан архи пивоо хувааж ууж дуусаад юм яриад сууж байгаад нөхрөө харахад цаашаа хараад унтаж байсан. Тэгэхээр нь би гялс такси бариад зах ороод хаалттай байхаар нь буцаж П ахынд ирээд бие засаад буцаад орж ирээд суухад манай нөхөр босож ирж байх шиг байсан. Тэгээд манай нөхөр босож ирээд надаас хайчаад ирэв гэж хэлэхээр нь жорлон ороод ирлээ гэхэд Б газраас нэг юм аваад шидсэн. Тухайн үед би юу аваад шидсэн гэдгийг нь би мэдээгүй. Манай нөхрийн шидсэн юм нь миний дух хэсгийг оносон. Юмаар цохиулсныхаа дараа миний духнаас цус гараад байхаар нь би айгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 12 тал/
Гэрч С.Пийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-нд манай гэрт 13 цаг өнгөрч байхад миний хуурай дүү Б нь эхнэр Чн хамт цуг ирсэн. Б манайд цагаан сараас хойш ирээгүй. Ирэхдээ цайны сүү, борц зэрэг зүйлийг дөхүүлж өгдөг хүн юм. Тэгээд Быг манайд ирэхээр нь хоол унд хийж өгөөд дараа нь би Бд хандаж баярын юм уухуу гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамтран амьдрагч Лд хандаж нэг шил архи, хоёр пиво аваад ир гэж хэлсэн. Тэгээд Л дэлгүүр яваад 0.75 литрийн нэг шил архи, хоёр том савлагаатай Сэнгүр нэртэй пиво авчирсан. Тэгээд авчирсан пиво архыг нь Б, Ч, Л бид дөрөв хувааж уусан. Л бид хоёр нээх их уугаагүй. Тухайн үед архиа ууж дуусаад пиво нь арай дуусаагүй байхад Б нь орон дээр унтаж байсан. Ч нь тухайн үед гадагшаа гараад явсан байсан. Тэгээд буцаад ороод ирэхэд нь Б босож ирээд газарт байсан нэг юм Ч рүү шидсэн. Ямар ч байсан газраас нэг юм аваад шидсэн. Яг юу аваад шидсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд Чгийн духнаас цус гараад цамц нь нэл цус болсон байхаар нь би айсандаа цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирээд Быг аваад явсан. Тэгээд бид хэд амарсан...” гэх мэдүүлэг /хх 14 тал/
Гэрч Я.Лгийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-нд өдрийн 13 цаг үед манай гэрт Б, Ч хоёр ирсэн. Энэ хоёр манайд цагаан сараас хойш ирээгүй байсан юм. Ирэхдээ цайн сүү, борц, зэрэг зүйлүүд дөхүүлж өгдөг юм. Тэгээд би Б, Ч хоёрт хоол цай хийж өгөөд дараа нь цагаан сараас хойш ирээгүй бас баяр болж байгаа юм байна гэж бодоод би дэлгүүр яваад 0.75 литрийн нэг шил архи, 2 том савлагаатай пиво авч өгсөн. Миний авчирсан архи пивыг Б, П, Ч гурав хувааж уусан. Би архинаас нь нэг хундага л татсан. Учир би даралт өндөртэй болохоор архи дарс ууж чаддаггүй юм. Тэгээд архиа ууж дуусгаад Б орон дээр унтаад өгсөн. Харин Быг унтсаны дараа Ч зах явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Чг явсны дараа Б сэрээд манай эхнэр хаачив гэсэн. Тэгэхээр нь би одоохон ороод ирэх байх миний дүү унтаж бай гэж хэлсэн. Удалгүй Ч нь гэрт ороод ирсэн. Тэгэхэд нь Б нь босож ирээд чи хаашаа яваад ирэв хэлээд явахад яадаг юм гэхэд Ч нь зах яваад ирлээ гэж хэлсэн. Үүний дараа Б нь газар байсан нэг юм аваад Ч рүү шидсэн. Тухайн үедээ би юу авч шидсэн гэдгийг нь би мэдээгүй. Харин дараа нь мэдэхэд газар байсан үнсний сав аваад шидсэн байсан. Тэр шидсэн үнсний сав нь Ч духыг нь оноод духнаас нь цус гараад байсан. Тэгээд П юу болоод нэг нэгнийхээ цусыг гаргасан юм гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 16 тал/
Шүүгдэгч М.Бы гэрчээр өгсөн: “...2021 оны 07 сарын 15-нд Тосонцэнгэл сумаас энхэр Ч хамт Мөрөнд өдөр 12 цагийн үед орж ирсэн. Мөрөнд орж ирээд таньдаг хүн болох Пийнд очсон. Тэгээд Пийнд очоод хоол унд идээд байж байхад П ах хоёр дүү ирлээ ирээп/й удсан гээд П ахын эхнэр Л эгч дэлгүүр яваад 0,75 литрийн нэг шил архи, 1 том савлагаатай пиво авчирсан. Тэгээд авчирсан архи пивыг нь манай эхнэр, П ах, Л эгч бид дөрөв хуваажуусан. Харин Л эгч нээх их уугаагүй. Тэгээд авчирсан архи пивыг нь хувааж ууж дуусаад би тасраад унтсан байсан. Сэрээд босоод ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Тэгэхээр нь би Л эгчээс Чг хаана байгаа талаар асуухад нойл ороо биз гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр гаднаас ороод ирсэн. Би тэгэхээр нь эхнэрээсээ чи хаана хүрээд ирж байгаа юм гэхэд зах ороод хүүхдэдээ хувцас хараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн хаяж явлаа гээд эхнэртээ уурлаад газарт байсан үнсний сав аваад эхнэр лүүгээ аваад шидсэн. Тэр миний шидсэн үнсний сав нь Чгийн дух хэсгийг нь оносон юм шиг байсан. Тухайн үед манай эхнэрийн духнаас нь цус гараад байхаар нь П ах цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 18 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 302 дугаартай: “С.Чн биед дух болон зулайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. С.Чн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 24 тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “Энэ гэмтэл шарх гэсэн үндэслэлээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хэсгээс шархаар эхлээд дух руугаа зулгаралтаар төгссөн байсан. Зулгаралт бол гэмтлийн зэрэгт хамаарна. Шарх нь том жижиг хамаарахгүйгээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 29 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 6 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бы яллагдагчаар өгсөн: “...Тэгэхээр нь би тэгье гэж хэлтэл П ах эхнэр болох Л эгчийг дэлгүүр явуулсан. Л эгч дэлгүүр яваад ирэхдээ 0,75 литрийн нэг шил архи, 2 том савлагаатай пиво авчирсан. Тэгээд Л эгчийн авчирсан архи пивыг нь П ах, Л эгч, Ч бид дөрөв хувааж уусан. Тэгэхдээ Л эгч нээх их уугаагүй. Бид хэд эхлээд архиа ууж дуусгасан. Би тухайн үедээ архиа ууж дуусаад пивоноос нь ганц хоёр татаад тасраад унтсан байсан. Тэгээд хэсэг унтаж байгаад босоод ирэхэд манай эхнэр Ч байхгүй болсон байсан. Би Л эгчээс манай эхнэр хаачсан юм бэ гэхэд нойл орсон байхаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэр ороод ирсэн. Би эхнэрээсээ хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж асуухад зах яваад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ намайг хаяж яваад байхдаа ядаг юм бэ гээд газарт байсан үнсний сав аваад Ч лүү шидсэн. Миний шидсэн үнсний сав нь Чн дух хэсгийг нь оноод духнаас нь цус гарчих шиг болсон. Тэгээд П ах цагдаа дуудаад цагдаа нар намайг ирээд авч явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Чн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Бы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Бы үйлдэл идэвхтэй, хохирогч С.Чн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.Бы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Өрхтийн ар гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Чг зодож, эрүүл мэндэд баруун, зүүн зовхины эдэд няцралт, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Бы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч М.Б, С.Ч нар нь “2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 75 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 41-44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, байнга, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Б нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн нарын хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.Бы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аовогт Мгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мгийн Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН