Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/210

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сийн Эад холбогдох эрүүгийн 2138000000249 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч С.Э нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-02 тоотод 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой хохирогч Э.Нийг хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2138000000249 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-02 тоотод 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой хохирогч Э.Нийг хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Э.Нийн өгсөн:  “ ... Би өөрийн найз Бгийн гэрт түүний эхнэр Төгсөөгийн хамт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бид 3 архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байтал Бгийн гэрт манай нөхөр С.Э 2021 оны 07 сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байхад согтуу ирсэн. Манай нөхөр Э орж ирээд намайг Бтай хардаад шууд зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Гэртээ ирсэний дараа манай нөхөр Э миний араас ирээд хэл амаар доромжлоод, агсам согтуу тавихаар нь би цагдаагийн байгууллагад өгсөн... Гэхдээ Бын гэрт С.Э нь гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд би гэрлүүгээ шууд харьсан. Миний араас С.Э ирээд хэл амаар доромжилж, агсам согтуу тавиад байсан. Тэгээд тухайн үед би гэртээ очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар манай гэрт ирээд С.Эыг хаана байгаа талаар асуухад би Быг гэрийг зааж өгөөд тэндээс С.Эыг цагдаа нар аваад явсан. Ийм зүйл болсон,энэ бол үнэн...” гэх мэдүүлэг /хх 11,13 тал/,

Гэрч Г.Бын өгсөн: “...Би гэртээ гэр бүлийнхээ хамт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байж байтал 20 цаг өнгөрч байхад Э.Н, С.Э хоёр согтуу ирсэн. Тэгээд манай гэрт Э.Н, С.Э бид гурав 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг хувааж уусан. Би гэрийнхээ гадаа сууж байтал манай гэр дотор хүн орилоод байхаар нь ороод хартал С.Э эхнэр Э.Нийгээ толгойноос нь үстээд нүүр рүү нь цохьчихсон, дээр нь гараад суучихсан байхаар нь би тэр хоёрыг салгаад Э.Нийн нүүрийг хартал нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би эхлээд Э.Нийг гэр лүү нь явуулсан. Харин С.Э манай гэрт байж байхад цагдаа нар ирээд аваад явсан..” гэх мэдүүлэг /хх 15 тал/

Гэрч Э.Оийн өгсөн: “...Би Бын гэрт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байж байтал нар жаргасан байхад Э.Н, С.Э хоёр согтуу ирсэн. Тэгээд Э.Н, С.Э Б гурав 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд С.Э эхнэр Э.Нийгээ алгадаад, ер нь зодоод байсан. С.Эыг эхнэр Э.Нийгээ зодоод байхаар нь эхлээд Б салгасан, дараа нь дахиад би салгасан. Н гэр лүүгээ гүйгээд явсан. Э манай гэрт байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 17 тал/

Шүүгдэгч С.Эын гэрчээр өгсөн: “...Би эхнэр Э.Нийн хамт Бгийн гэрт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг авч очоод Б, Э.Н, Төгсөө бид 4 хувааж уусан. Тэгээд байж байтал манай эхнэр Э.Н намайг зүгээр суулгахгүй толгой тархи руу цохиод байхаар нь би эхнэр Э.Нийг зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан. Тэгээд манай эхнэр гэр лүүгээ яваад өгсөн. Би Бгийн гэрт үлдээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх 19 тал/

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай: “Э.Нийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Э.Нийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.....” гэх дүгнэлт /хх 22 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн хэлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, энэ гэмт үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Эын үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Нийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-02 тоотод 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой хохирогч Э.Нийг хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Э.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч С.Э, Э.Н нар нь “2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 40-р тал/ ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч С.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 31-38 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Э нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 6-05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 109 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сийн Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН