Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00056

 

З.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

                 Шүүх хуралдаанд:          прокурор Ц. Мөнхтуяа

 

                   Нарийн бичгийн дарга                      Ч.Буяндэлгэрийг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолтой З.М-д холбогдох, 1725000000162 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдын дүгнэлтийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймаг Мөнххаан сум Хадат хороололд оршин суудаг, урьд З.Чадраабал нэрээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял, З.М нэрээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан “Х” овогтой З-ийн М,

 

Шүүгдэгч З.М нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвийн 109 тоот лангуунаас Ч.Г-ийн Самсунг галакси А-7 маркийн гар утсыг хүч хэрэгсэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 430 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор

Шүүгдэгч Х овгийн З-ийн Мг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч З.М-гийн цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Мгээс 430.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Г -т олгон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан х таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус  тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын  дүгнэлтэндээ:  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Мг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт орших “Төгөл” худалдааны төвийн 109 тоот лангуунаас иргэн Ч.Г-ийн 430.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси-А7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж ялтан нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байх хугацаанд шүүгдэгчийн Завхан аймагт холбогдсон хэргийг шийдвэрлэхээр түүнийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шилжүүлэн цагдан хорьсон. Завхан аймгийн прокурорын газраас яллагдагч З.М нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханжаргалант” худалдааны төвд байрлах Б.О-ын өмчлөлийн гар утасны лангуунаас 750.000 төгрөгийн үнэтэй “I РНопө-6S Gold маркийн гар утас, мөн Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-д байрлах нийтийн бие засах газрын үүдэнд иргэн А.Наранцэцэгийн ширээний шургуулганд байсан 350.000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy-J5” маркийн гар утсыг тус тус хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан эрүүгийн 1723000210004 дугаартай хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5/18 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 51 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зохицуулжээ. Шүүгдэгч нь Орхон, Завхан аймгуудад гар утас хулгайлсан үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг мөн бөгөөд тус тусад нь яллах дүгнэлт үйлдэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулах нь зүйтэй байх бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 1725000000162 дугаартай хэргийг шийдвэрлэж байх үед шүүгдэгч нь Завхан аймагт гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэгдээгүй байсан байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” нөхцөл байдал тогтоогдож шүүхийн шийдвэрийг хянах шаардлагатай байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.

 

З.Мг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 1725000000162, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн 1723000210004 дугаартай хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэснийг удирдлага болгон эрүүгийн 1725000000162 дугаартай хэргийг 1723000210004 дугаартай хэрэгт нэгтгэх нь зүйтэй байна. Иймд З.М-д холбогдох 1725000000162 дугаартай хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох дээрх хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ      

ТОДОРХОЙЛОХ нь:

        

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар З.М нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Төгөл худалдааны төвийн 109 дугаартай лангуунаас иргэн Ч.Г-ийн Самсунг галакси А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 430 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлжээ.

 

     З.М нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Ханжаргалант” худалдааны төвийн Б.О-ын гар утасны лангуунаас 750 000 төгрөгийн үнэтэй “l Phone -6S Gold” маркийн гар утсыг,

      мөн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрлах “Баруун бүсийн худалдааны төв” –ийн нийтийн бие засах газрын үүднээс иргэн А.Наранцэцэгийн ширээний шургуулганд байсан 350 000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy-J5” маркийн гар утсыг тус тус хулгайлж 1 100 000 төгрөгний хохирол учруулсан ба энэ гэмт хэрэг нь Орхон аймаг дахь сум дундын шүүхээр шийтгэгдэж байх үед илрээгүй байсан байна.

 

      З.Мгийн гар утас хулгайлсан үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг бөгөөд тус тусд нь яллах дүгнэлт үйлдэн шийтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.д заасан ...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал шинээр илэрч байх тул шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн сэргээн шалгуулахаар Завхан аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, З-ийн М-д холбогдох эрүүгийн 1725000000162 дугаартай хэргийг Завхан аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

 2. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авсугай.

 

3.  Магадлалын хувийг шүүгдэгч З.М, хохирогч Ч.Г нарт хүргүүлсүгэй.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      Ц.ТУЯА

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА