| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00257/И |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 352
| 2017 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 156/ШШ2017/00352 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00257/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан, дулааны 4-7 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдийн Энхбилэг (РД:СМ97081611)-т холбогдох,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 9 645 300 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Энхбилэг нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 05 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл, 459 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 8 679 200 төгрөгийн зээл, 319 500 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна.
Иймд иргэн Ч.Энхбилэгээс төрийн мөнгө болох 8 679 200 төгрөгийн зээл, 601 574 төгрөгийн хүү, 364 526 төгрөгийн алданги, нийт 9 645 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Хариуцагч Ч.Энхбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 9 645 300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 16 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Ч.Энхбилэгээс “зээл, зээлийн хүү, алдангийн 9 645 300 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Энхбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн “зээл, зээлийн хүү, алдангийн нийт 9 645 300 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Энхбилэгт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 9 645 300 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Энхбилэгээс 84 637 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ