Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 350

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00350

                  Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00355/И

 

          Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин суманд оршин суух, Сэцэн овогт Хандсүрэнгийн Дүүгээсүрэн /РД:СП67062006/-гийн нэхэмжлэлтэй

             Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

Нэхэмжлэгч Х.Дүүгээсүрэн нь миний бие хөдөө мал маллаж амьдардаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Х.Дүүгээсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчин, саальчнаар ажилласан. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Хамтын хүч” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Сэцэн овогт Хандсүрэнгийн Дүүгээсүрэн нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Х.Дүүгээсүрэнгийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Сэцэн овогт Хандсүрэнгийн Дүүгээсүрэн нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 13х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, гэрч Ж.Гомбын...Х.Дүүгээсүрэн нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд саальчнаар тасралтгүй ажилласан. Би тухайн үед Хамтын хүч нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16х/, гэрч Д.Даваасүрэнгийн...Х.Дүүгээсүрэн нь 1984 оноос 1994 он хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд саальчнаар тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 18х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сэцэн овогт Хандсүрэнгийн Дүүгээсүрэн /РД:СП67062006/-г  Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Дүүгээсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР