Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар ШЦТ0040

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

            Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-н Ад холбогдох эрүүгийн 201615010017 тоот хэргийг 2016 оны 06 дугаар 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3: эхнэр,  хүүхдийн хамт Улаанбаатар хотын ....... дүүргийн 8 дугаар хороо, 3-19  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э-н А /РД: ОК89052811/

Холбогдсон хэргийн талаар:       

    Яллагдагч Э.А нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст ...... ажиллаж байсан хугацаандаа буюу эрүүгийн .......1 дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа эрүүгийн 201515010049 дугаартай хэргийн насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг, эрүүгийн 201515010121 дугаартай хэргийн хохирогч Ц.Бын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг зэргийг өөрөө бичиж гарын үсгийг зурж, эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

             Шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбат мөрдөн байцаалтанд 2016-04-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн 201615010017 тоот хэрэг дээр гарын үсгийн шинжилгээ хийж №111, №114 тоот дүгнэлтүүд гаргасан. Эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор Ц.Быг байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ц.Бын гараар зурагдсан. Харин 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг Ц.Бын гараар бичигдээгүй байна. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр насанд хүрээгүй сэжигтэн Ч.Мыг дахин байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ч.М, Д.О, Н.Б нарын гараар зурагдсан. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  насанд хүрээгүй яллагдагчийг байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь Ч.М, Д.Одгэрэл нарын гараар бичигдээгүй. Харин Н.Болдын гарын үсэг тохирч байсан. Шинжилгээ хийхдээ гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдийг харьцуулах аргуудыг ашиглан дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 90/

Гэрч 19.... онд төрсөн Ц-н Б мөрдөн байцаалтанд 2016-04-15-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хархорин суманд ирж А байцаагчтай уулзаж хохирогчоор байцаалт өгсөн. Үүнээс хойш дахин байцаалт өгсөн зүйл байхгүй. Би хохирогчоор 1 удаа байцаалт өгсөн тэгээд санаж байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өлзийт суманд ахмадын баяр болсон. Үүнээс хойш 3 хоногийн дараа Хархорин сум орж хохирогчоор байцаалт өгсөн. Би хэргийн материалтай танилцсан зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцах шаардлагатай байна гэж ярьсан. Би очих боломжгүй гомдол санал байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 85/ 

Гэрч 19 онд төрсөн Д-н П мөрдөн байцаалтанд 2016-05-09-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Э.А нь эрүүгийн 201515010049, 2015150121 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа сэжигтэн, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг өөрөө бичиж гарын үсгийг зурж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хурлаар оруулах шаардлагатай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Иймд би удирдамж гарган хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Очирдоржоор батлуулан албаны шалгалт хийж зөвлөлийн хурлаар материалыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хх 138/,

Гэрч 19 онд төрсөн Д-н О мөрдөн байцаалтанд 2016-04-14-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай хүүхэд Ч овогтой М Өвөрхангай аймгийн ..... сумын иргэн Д.Цогбаатарын байшингаас эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдож цагдаагийн ахлах дэслэгч Э.А шалгаж шийдвэрлэсэн. Ч.Мыг эд зүйлс хулгайлсан гэж үзээд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин үүнээс хойш хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаа Ч.Мын байцаалтанд оролцсон гэдгээ санахгүй байна. 2015 оны 05 дугаар сард намайг Хархорин суманд очиход мөрдөн байцаагч Э.А надаас танд 100.000 төгрөг байна уу би зээлээр гар утас авсан төлөх хугацаа нь нь болоод байна удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөг өгсөн. Сүүлд нь эхнэрт нь мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлчих гэж хэлсэн тэгээд цувуулж 80.000 төгрөг өгсөн. 2015 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна. Э.А 80.000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна бэлэн өгсөн. Гэхдээ Э.А надаас мөнгө хэрэг болоод байна зээлүүлэх мөнгө байна уу? гэж асуусан тэгээд би Ад мөнгө зээлүүлж буцааж авсан. Энэ асуудал хоёр хүний дунд болсон асуудал гэж бодож байна. Учир нь би Ад мөнгө өөрөө сайн дураараа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 81-82/,

Гэрч 1998 онд төрсөн Ч-н М мөрдөн байцаалтанд 2016-04-14-нд өгсөн мэдүүлэгт: “...2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Харин үүнээс хойш хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаа мэдүүлэг өгсөн гэдгээ санахгүй байна. А байцаагч намайг сэжигтнээр, яллагдагчаар байцаасан. Гэхдээ яг хэдний өдөр байцаасан гэдгийг санахгүй байна. Мөрдөн байцаагч Э.А, надаас байцаалт авах үедээ өмгөөлөгч Н.Болд, миний ээж Одгэрэл нарыг оролцуулж байцаалт авч байсан. өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан зүйл байхгүй. Э.А байцаагч гарын үсэг зур гэж хэлсэн тэгээд гарын үсэг зурсан уншиж танилцсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 83/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбатын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 114 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор Ц.Быг байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ц.Бын гараар зурагдсан байна. 2015 оны 08 дугаар сарын 31-ний хохирогчоор Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл зурагдсан гарын үсгүүд нь Ц.Бын гараар бичигдээгүй байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр ямар нэг зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх 92-93/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбатын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 111 тоот дүгнэлтэнд: “...1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй сэжигтэн Ч.Мыг дахин байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ч.М, Д.Одгэрэл, Н.Болд нарын гараар зурагдсан байна. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй яллагдагчийг байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь Ч.М, Д.Одгэрэл нарын гараар бичигдээгүй байна. Харин өмгөөлөгч Н.Болдын гарын үсэг нь тохирч байна....” гэсэн дүгнэлт /хх 98-105/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбатын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 131 тоот дүгнэлтэнд: “...1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг байцаасан тэмдэглэл дээр бичигдсэн М, Одгэрэл гэсэн бичгийг Э.А бичээгүй, харин эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл дээр бичигдсэн Батбаатар гэсэн бичгийг Э.А бичсэн байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр ямар нэг зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх 142-143/

            - Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/

            - Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

            - Албан шалгалт явуулсан материалын хуулбар /4-25/

     - 2016.04.21-ний өдөр эрүүгийн 201515010049 дугаартай хэргээс насанд хүрээгүй яллагдагч Ц.Мыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байцаасан тэмдэглэл, эрүүгийн 201515010121 дугаартай хэргээс хохирогч Ц.Быг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байцаасан тэмдэглэл зэргийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, холбогдох баримтууд /хх 27-29, 31-47, 61-64/

            Шүүгдэгч Э.Аийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх 112/, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх 114-115/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 119/ зэрэг болно.

            Э.А нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хугацаандаа буюу эрүүгийн 201515010049, 201515010121 дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа эрүүгийн 201515010049 дугаартай хэргийн насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг, эрүүгийн 201515010121 дугаартай хэргийн хохирогч Ц.Бын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг зэргийг өөрөө бичиж гарын үсгийг зурж, эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

      Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбатын: “...Эрүүгийн 201615010017 тоот хэрэг дээр гарын үсгийн шинжилгээ хийж №111, №114 тоот дүгнэлтүүд гаргасан. Эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор Ц.Быг байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ц.Бын гараар зурагдсан. Харин 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг Ц.Бын гараар бичигдээгүй байна. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр насанд хүрээгүй сэжигтэн Ч.Мыг дахин байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ч.М, Д.Одгэрэл, Н.Болд нарын гараар зурагдсан. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  насанд хүрээгүй яллагдагчийг байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь Ч.М, Д.О нарын гараар бичигдээгүй. Харин Н.Б-н гарын үсэг тохирч байсан. Шинжилгээ хийхдээ гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдийг харьцуулах аргуудыг ашиглан дүгнэлт гаргасан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 90/, гэрч Ц.Бын: “...2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хархорин суманд ирж А байцаагчтай уулзаж хохирогчоор байцаалт өгсөн. Үүнээс хойш дахин байцаалт өгсөн зүйл байхгүй. Би хохирогчоор 1 удаа байцаалт өгсөн тэгээд санаж байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өлзийт суманд ахмадын баяр болсон. Үүнээс хойш 3 хоногийн дараа Хархорин сум орж хохирогчоор байцаалт өгсөн. Би хэргийн материалтай танилцсан зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцах шаардлагатай байна гэж ярьсан. Би очих боломжгүй гомдол санал байхгүй гэж хэлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 85/, гэрч Д.П-н: “...Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Э.А нь эрүүгийн 201515010049, 2015150121 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа сэжигтэн, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг өөрөө бичиж гарын үсгийг зурж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хурлаар оруулах шаардлагатай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Иймд би удирдамж гарган хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Очирдоржоор батлуулан албаны шалгалт хийж зөвлөлийн хурлаар материалыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг / хх 138/, гэрч Д.О-н: “...Манай хүүхэд Ч овогтой М Өвөрхангай аймгийн ..... сумын иргэн Д.Цогбаатарын байшингаас эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдож цагдаагийн ахлах дэслэгч Э.А шалгаж шийдвэрлэсэн. Ч.Мыг эд зүйлс хулгайлсан гэж үзээд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин үүнээс хойш хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаа Ч.Мын байцаалтанд оролцсон гэдгээ санахгүй байна. 2015 оны 05 дугаар сард намайг Хархорин суманд очиход мөрдөн байцаагч Э.А надаас танд 100.000 төгрөг байна уу би зээлээр гар утас авсан төлөх хугацаа нь нь болоод байна удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөг өгсөн. Сүүлд нь эхнэрт нь мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлчих гэж хэлсэн тэгээд цувуулж 80.000 төгрөг өгсөн. 2015 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна. Э.А 80.000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна бэлэн өгсөн. Гэхдээ Э.А надаас мөнгө хэрэг болоод байна зээлүүлэх мөнгө байна уу? гэж асуусан тэгээд би Ад мөнгө зээлүүлж буцааж авсан. Энэ асуудал хоёр хүний дунд болсон асуудал гэж бодож байна. Учир нь би Ад мөнгө өөрөө сайн дураараа өгсөн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 81-82/, гэрч Ч.Мын: “...2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Харин үүнээс хойш хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаа мэдүүлэг өгсөн гэдгээ санахгүй байна. А байцаагч намайг сэжигтнээр, яллагдагчаар байцаасан. Гэхдээ яг хэдний өдөр байцаасан гэдгийг санахгүй байна. Мөрдөн байцаагч Э.А, надаас байцаалт авах үедээ өмгөөлөгч Н.Болд, миний ээж Одгэрэл нарыг оролцуулж байцаалт авч байсан. өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан зүйл байхгүй. Э.А байцаагч гарын үсэг зур гэж хэлсэн тэгээд гарын үсэг зурсан уншиж танилцсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 83/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 114 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор Ц.Быг байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ц.Бын гараар зурагдсан байна. 2015 оны 08 дугаар сарын 31-ний хохирогчоор Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл зурагдсан гарын үсгүүд нь Ц.Бын гараар бичигдээгүй байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр ямар нэг зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх 92-93/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 111 тоот дүгнэлтэнд: “...1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй сэжигтэн Ч.Мыг дахин байцаасан тэмдэглэл дээрх гарын үсгүүд Ч.М, Д.Одгэрэл, Н.Болд нарын гараар зурагдсан байна. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй яллагдагчийг байцаасан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь Ч.М, Д.Одгэрэл нарын гараар бичигдээгүй байна. Харин өмгөөлөгч Н.Болдын гарын үсэг нь тохирч байна....” гэсэн дүгнэлт /хх 98-105/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 131 тоот дүгнэлтэнд: “...1. Шинжилгээнд хүргүүлсэн гар бичмэл, гарын үсэг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүгийн 201515010049 тоот хэрэг дээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг байцаасан тэмдэглэл дээр бичигдсэн М, Одгэрэл гэсэн бичгийг Э.А бичээгүй, харин эрүүгийн 201515010121 тоот хэрэг дээр 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Ц.Быг дахин байцаасан тэмдэглэл дээр бичигдсэн Батбаатар гэсэн бичгийг Э.А бичсэн байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр ямар нэг зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх 142-143/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, албан шалгалт явуулсан материалын хуулбар /4-25/, 2016.04.21-ний өдөр эрүүгийн 201515010049 дугаартай хэргээс насанд хүрээгүй яллагдагч Ц.М-г 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байцаасан тэмдэглэл, эрүүгийн 201515010121 дугаартай хэргээс хохирогч Ц.Быг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байцаасан тэмдэглэл зэргийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, холбогдох баримтууд /хх 27-29, 31-47, 61-64/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

            Шүүгдэгч Э.Аийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Э.Аийг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Э.Аийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.         

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрүүгийн 201515010049 дугаартай хэргийн насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг, эрүүгийн 201515010121 дугаартай хэргийн хохирогч Ц.Бын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин байцаасан мэдүүлгүүдийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овгийн Э-н Аийг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э-н Аийг 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

              4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрүүгийн 201515010049 дугаартай хэргийн насанд хүрээгүй яллагдагч Ч.Мыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг, эрүүгийн 201515010121 дугаартай хэргийн хохирогч Ц.Бын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин байцаасан мэдүүлэг уг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын .... дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Ад авсан батлан далтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН