| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00297/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 339
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00297/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багт оршин суух, Төгс овогт Лувсанжамцын Зоригтбаатарын (СЖ-61060630) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Зоригтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар ажиллаж байсан. Архиваас баримтыг шүүлгэхэд ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Мөн хөдөлмөрийн дэвтэргүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Л.Зоригтбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь архиваас ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал гарч ирээгүй хөдөлмөрийн дэвтэргүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Төгс овогт Лувсанжамцын Зоригтбаатар нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Л.Зоригтбаатарыг хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Зоригтбаатар нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЖ-61060630 регистрийн дугаартай, Төгс овогт Лувсанжамцын Зоригтбаатар нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ц.Ганболдын: ...Л.Зоригтбаатар нь 1983 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар ажиллаж байсан...Би тухайн үед “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад үхэр хариулж, тууварт явдаг байсан... Бид бага байхаасаа нэг бригадад өссөн учраас ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 тал)
2. Гэрч Ц.Батхуягийн: ...Бид 1983 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар хамт ажиллаж байсан... Бид Биндэр сумын “Хараат” гэдэг газарт саахалт нутагладаг байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 тал)
3. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Л.Зоригтбаатарын 1983 оны 3, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад, 1984 оны 9, 10 дугаар саруудад, 1985 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12 дугаар саруудад, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1987 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл, 1988 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12 дугаар саруудад, 1989 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл, 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)
4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Төгс овогт Лувсанжамцын Зоригтбаатар, 1961 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, СЖ-61060630 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
5. Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Миний бие 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад малчнаар ажиллаж байсан. Архиваас баримтыг шүүлгэхэд ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Мөн хөдөлмөрийн дэвтэргүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн тайлбар (хх-ийн 1 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Харин хүсэлт гаргагч нь 1984 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЖ-61060630 регистрийн дугаартай, Төгс овогт Лувсанжамцын Зоригтбаатарыг Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн Мандалхаан бригадад 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ