Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 335

 

2017 оны 06 сарын 12 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00335

                  Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00230/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Цэрэнпунцагийн Гомбо /РД:СБ57051511/-ын нэхэмжлэлтэй

          Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц.Гомбо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1974 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Онон бригадад малчнаар, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Батжил нэгдлийн Хурх бригадад хоньчноор ажилласан. Ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгч Ц.Гомбо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Онон, Хурх бригадуудад ажиллаж байсан. Архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирээгүй ба хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн  1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд миний бие Дорноговь аймгийн Сулин хээр дэх Ардын армийн 0168 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан юм гэв.

         

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Боржигон овогт Цэрэнпунцагийн Гомбо нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Онон, Хурх бригадуудад 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Ц.Гомбын улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Боржигон овогт Цэрэнпунцагийн Гомбо нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Онон, Хурх бригадуудад 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 19х/, Хэнтий аймгийн архивын тасгийн №1382 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-13х/, гэрч Л.Сэдэдийн мэдүүлэг /хх-ийн 22х/, гэрч З.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 24х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

     

      Түүнчлэн нэхэмжлэгч Ц. Гомбо нь 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Сулин хээр дэх Ардын армийн 0168 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/2698 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5х-гаар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цэрэнпунцагийн Гомбо /РД:СБ57051511/-ыг Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Онон, Хурх бригадуудад 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

            2. Нэхэмжлэгч Ц.Гомбо нь 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Сулин хээр дэх Ардын армийн 0168 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гомбоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР