| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02377/И |
| Дугаар | 2221 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2221
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УС67011609 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51-142 тоотод оршин суух Тайж овогт Лхамжавын Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦБ77040278 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастайн шарын аманд оршин суух Халх овогт Гантөмөрийн Ганхуягт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.360.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Мөнхжаргал нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Ганхуягтай зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай өгсөн. Энэ мөнгөө төлөөгүй байхдаа Г.Ганхуяг нь надаас мөнгөний туслалцаа дахин хүсэж мөн 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийн сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Сүүлийн гэрээндээ хугацаа заагаагүй бөгөөд мөнгөө өгөн өгтлөө хүүгээ өгөх болно хэмээн тохирсон. Ингээд Г.Ганхуяг нь нийт 8.000.000 төгрөгийг цувуулж авсан. Би түүнээс мөнгөө нэхэхэд Г.Ганхуяг нь таны мөнгийг удаахгүй өгнө гэдэг ба 2013 онд Ганхуяг нь Өгөөмөр зах дээрх ажлын байраа зарсан байсан. Би энэ тухай үедээ мэдэхгүй байсан ба сүүлд хүнээс олж мэдсэн. 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Болортуяа, Пүрэвсүрэн нарын хамт гэрт нь орж мөнгөө нэхэхэд урьдын адил өгнө гэж амлан 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл сар бүр 500.000 төгрөг үлдэгдэл мөнгийг өдөр бүр ажил хийж олсон мөнгөөр төлнө гэсэн утга бүхий бичиг хийж өгсөн. Ингээд Г.Ганхуягаас 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, нэг сарын хүү 360.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлээ төлтөл хүү төлнө гэсэн гэрээ байгуу тул гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувь гэдгээр нь 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 9.360.000 төгрөгөөс Г.Ганхуягийн өгсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцоод Г.Ганхуягаас 8.360.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжилж буй 8.360.000 төгрөгөөс 360.000 төгрөгийг хасч нийт 8.000.000 төгрөгөөр тохирч сар бүр 300.000 төгрөгөөр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхээр тохиров. 2017 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын Хаан банкны 5026218286 дугаартай дансанд хийхээр зохигчид тохирсон болно. Эвлэрлийн гэрээг өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийцгээсэн болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Г.Ганхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.360.000 төгрөгийн 360.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Ганхуяг нь 8.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 300.000 төгрөгөөр нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын Хаан банкны 5026218286 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.360.000 төгрөгийн 360.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Ганхуяг нь 8.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 300.000 төгрөгөөр нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын Хаан банкны 5026218286 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.710 төгрөгөөс 87.475 төгрөгийг улсын орлогоос, 71.475 төгрөгийг хариуцагч Г.Ганхуягаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ганхуяг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ