Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 91

 

 

             Зохигчдын эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Ц.Цэцэгээд холбогдох 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,

Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   “Миний бие Ц.Цэцгээд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөгийг зээлүүлсэн. 1 сарын хугацаагаар хэрэглээд 7 дугаар сард эргүүлээд мөнгийг маань өгөх байсан боловч өгөхгүй байна. Энэ хугацаанд надад увуулж цувуулсаар байгаад 1.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Зээлдүүлсэн мөнгөнд хүү, алданги тооцоогүй. Ингээд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл болох 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 11 тоотод оршин суух СЩ63010403 регистрийн дугаартай Боржигин овогт Цэдэнгийн Цэцэгээ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Эрдэнэчимэгтэй харилцан тохиролцож бэлнээр 800.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 200.000 төгрөгийг цалин буухаар шилжүүлнэ. Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 2.500.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөгийг надаас авахгүйгээр тохиролцсон” гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Цэцэгээс 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ц.Цэцэгээтэй харилцан тохиролцож 1.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 1.500.000 төгрөгийг авахгүйгээр тохиролцсон. Дахин нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.       

 Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч Ц.Цэцэгээгээс 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000 төгрөгийн зарим хэсэг болох 1.500.000 төгрөгөөс татгалзаж үлдэх 1.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Цэцэгээ нь төлж барагдуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь 2.500.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийг төлсөн бөгөөд зохигчдын эвлэрсэн дүн болох 1.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгний тавин хувь 14.275 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Ц.Цэцэгээгээс нь 14.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

1. Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Ц.Цэцэгээд холбогдох 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1.500.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Цэцэгээ нь төлж барагдуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар 1.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгний тавин хувь  14.275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 14.275 төгрөгийг хариуцагч Ц.Цэцэгээгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгосугай.

 3. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР