Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************* холбогдох эрүүгийн 2138000000291 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Энь 2021 оны 08 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 23-03 тоотод хардалтын улмаас хохирогч *****************биед хууль бусаар халдаж, үснээс нь зулгааж, гараараа нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Энь 2021 оны 08 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 23-03 тоотод хардалтын улмаас хохирогч ********************биед хууль бусаар халдаж, үснээс нь зулгааж, гараараа нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000291 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***********мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр эмэгтэйн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд тэр эмэгтэй гараад явсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг сэрсэн чинь нэг эмэгтэй хүн миний цээжин дээр суусан миний хүзүүг боогоод *********************авгай нь байна гээд чарлаад байсан. Тухайн үедээ би нүдээ нээгээд харах гэтэл миний нүд юм бүдэг хараад сайн нээгдэж өгөхгүй байсан. Тэгээд эргэн тойрноо хартал би урд талын гэр дотор байсан. Уг нь тасраад унтахдаа хойд талын байшин дотор унтсан юм. Тухайн үед тэр Б.Ээхнэр нь намайг миний нүүр лүү 2-3 удаа дэвссэн. Бас толгойг барьж байгаад довжоогоо 2-3 удаа мөргүүлсэн. Гараа атгаж байгаад миний зүүн талын хацар луу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14, 16-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн үед такси дотор нэг том Сэнгүр нэртэй пиво байсан. Баагийн найзаа Даймаа гэж дуудаад байх шиг байсан. Тэгээд Б.Эгэрт очиход гэр дотор нэг шил 0.75 литрийн архи байсан. Тухайн үед Долгорсүрэн бид хоёр нэг том сав пивыг ууж дуусгасан. Харин Баагий, Даймаа хоёр архи уусан. Тэгээд жаал юм ярьж сууж байгаад би нойл орчихоод буцаад ******************гэрт ороод сууж байхад Баагий Долгорсүрэн хоёр зөрөөд гараад яваад өгсөн. Би тухайн үед удаад ирэхгүй болохоор нь би харих гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Долгорсүрэн, Батцэцэг хоёр пиво л уусан. Харин Дамдинсүрэн бид хоёр архийг нь хувааж уусан. Тухайн үед өдрийн 12 цаг л болж байсан байх Долгорсүрэн бид хоёр дэлгүүр яваад буцаад ирэхэд Батцэцэг явсан байсан. Тэгээд байж байтал Батцэцэг над руу залгаад хаана байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Дамдинсүрэнгийнд л байна гэж хэлэхэд Батцэцэг за, за тэгвэл орой яваад очъё гэж хэлсэн. Тэгээд үүний дараа Дамдинсүрэнгийн гэрт ороход Дамдинсүрэн тасраад унтаж байсан. Тэгэхээр нь Долгорсүрэн бид хоёр Дамдинсүрэнгийн ард байдаг байшинд нь ороод архи пивоо уусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг унтаж байхад манай эхнэр ирсэн заваан бузар гээд орилоод байсан. Тэгэхэд нь би сэрээд харахад миний хажууд дээгүүрээ футболктой доогуураа шалдан нэг хүүхэн хэвтэж байсан. Тэр хүүхнийг манай эхнэр орноос татаж унагаагаад нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаартай:

  1. *************************** биед доод уруулд шарх, хоёр нүдний алиманд цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүү бугалга, баруун ташаа, өгзөгт цус хуралт, зүүн шуу, өгзөг, өвдөг, баруун өвдөгөнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Б.Эбиед үүссэн шарх нь тусдаа, бусад хэсгийн зулгаралт болон цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-54-р хуудас),

Хохирогч Б.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000291 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Энь 2021 оны 08 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 23-03 тоотод хардалтын улмаас хохирогч Б.Эбиед хууль бусаар халдаж, үснээс нь зулгааж, гараараа нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Э(хх-ийн 13-14, 16-р хуудас), гэрч Б.Э(хх-ийн 21-р хуудас), гэрч Б.Э(хх-ийн 23-р хуудас), гэрч Б.Э(хх-ийн 25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),

Хохирогч Б.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн буруутай үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Энь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Энь хохирогч Б.Ээрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **********************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ялаас чөлөөлөх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн 2138000000291 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР