Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн гудамж 01-02 тоотод оршин суух /РД:СЭ57052661/, Боржигин овогт Балдангомбын Цэвэгжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийтийн 4-01 тоотод оршин суух /РД:СЩ81081719/, Хар ямаат овогт Төмөрхуягийн Батнастад холбогдох 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэвэгжав, хариуцагч Т.Батнаст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Цэвэгжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Миний бие Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 22-106 тоот орон сууцыг Т.Батнасттай харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 400.000 төгрөгөөр тохиролцож бичгээр гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө 6 сарын хөлс 2.400.000 төгрөгийг өгөөд орон сууцандаа орсон. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 сарын хөлс 1.200.000 төгрөгийг өгсөн. Орон сууцыг хөлсөлж байх хугацаанд гарсан зардлыг тухай бүр нь бүрэн төлж байсан. Надад гэнэтийн хүндэтгэн үзэх зовлон тохиолдсон учраас 2015 оны 03 дугаар сарын 10-даар энэ тухайгаа Батнастад утсаар хэлж мессеж бичсэн. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууцнаас гарахдаа бүх ус, тогийг бүгдийг тасдуулаад гарлаа гэдгээ дахин хэлсэн боловч та түлхүүрээ авч бай, би зар өгч байна, хүн байр үзье гэвэл үзүүлээрэй гэж хэлээд түлхүүрээ аваагүй. Би ч давхар зар өгсөн боловч хөлслөх хүн гараагүй. Түлхүүрээ ава гэж удаа дараа шаардсан боловч авахгүй байсаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан. Би илүү төлсөн 3 сарын хөлс 1.200.000 төгрөгөө авах талаар хэлсэн боловч би өр төлбөр ихтэй, танд мөнгө өгөх боломжгүй гэсэн учраас 2 сарын байрны мөнгө гарсныг би төлөөгүй. 2 сарын байрны мөнгийг авна гэж бодоход 1.000.000 төгрөг авах ёстой гэж үзэж байна. Иймд Т.Батнастаас 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

  Нэхэмжлэгч Г.Цэвэгжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Батнаст шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний өмчлөлд байх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн 22-106 тоот 1 өрөө байраа 2014 оны 9 дүгээр сарын 05-нд зарын дагуу Цэвэгжав гэх эмэгтэйд түрээслүүлсэн. 6 сарын төлбөрийг өгөөд үлдсэн 6 сарыг 2014 оны 11 сард багтааж өгье гэсний дагуу нотариатаар гэрээ хийж оруулсан. Харин 2015 оны 03 сарын сүүлээр би сууж чадахаа болилоо гэхээр нь хэд хоногоос хот орно, тэгэхдээ түлхүүрээ авъя, зар тавина, та нар суллаад хүлээлгэж өгөхөд бэлэн болгоорой гэж утсаар ярьсан. Энэ хугацаанд би хүүхэд харж байгаа, Багануурт байна, бага сага хувцас юмаа аваагүй гэж шалтаг зааж өнгөрөөсөн. 2015 оны 6 сард миний төрсөн дүү утсаар нь дуудлага хийх боломжтой болсон үед холбогдож байраа хүлээж авсан. Энэ хугацаанд Гангар СӨХ, Сонгинохайрхан дүүргийн УБЦТС- хэлтэсээс танай дээр өр бөөгнөрөөд байна, яаралтай төл гэж олон удаа сануулж байсан. 2014 оны 9 сараас 2015 оны 6 сарын 4 хүртэл түлхүүр өгөх хугацаанд СӨХ, ашиглалтын зардлууд, тогны мөнгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж дуусгаагүй байсан. Мөн энэхүү 3 сарын төлбөр болох 1.200.000 төгрөгийг би буцааж өгөх үндэслэлгүй. Учир нь миний түрээслэсэн 22-106 тоотод 2015 оны 6 сар хүртэл тог, ус, СӨХ-ийн зардлууд гарч байсан. Энэ зардлуудыг би өөрийн биеэр төлж барагдуулсан. 3 сарын тоолуурын 4858 заалт 6 сарын 4-нд 6543 болж хөдөлсөн” гэжээ.

Хариуцагч Т.Батнаст шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ                      Р.БАТБАЯР