Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2017/00084/И |
Дугаар | 94 |
Огноо | 2017-06-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 94
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын ХасБанк нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 76.639.664 /далан зургаан сая зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын ХасБанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Базарсад, Г.Энхболор нар нь 2015 оны 4 сарын 30-ны өдөр 5001374676 тоот зээлийн шугамын гэрээгээр 60.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлд 8106347 тоот регистрийн дугаартай Амарбаяжих-Эрдэнэс ХХК батлан даалтын гэрээ байгуулж, 2015 оны 5001374676-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр ЕТ93020716 тоот регистрийн дугаартай иргэн Гантулга овогтой Болд-Эрдэнийн эзэмшлийн 000356446 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2201038881 тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо Толгойт 18101 Москвагийн гудамж, 48б байр 578 тоот 1 өрөө орон сууцыг, Ц.Базарсад, Г.Энхболор нартай байгуулсан 5001374676 тоот барьцааны гэрээгээр 0162385 тоот гэрчилгээний дугаартай LZZ5EXNG07N626 арлын дугаартай 2123 ХЭҮ улсын бүртгэлийн дугаартай, улаан өнгийн өөрөө буулгагч, 0117775 тоот гэрчилгээний дугаартай, LZZ5ELND67W554 арлын дугаартай 4781 УНО улсын бүртгэлийн дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч тус тус барьцаалуулсан болно. Зээлдэгч Ц.Базарсад, Г.Энхболор нарын үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 16.307.794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.470 төгрөг нийт 76.629.664 төгрөг болоод байна. Ц.Базарсад, Г.Энхболор нар нь 2016 оны 05 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Банкны зүгээс удаа дараа утсаар болон биечлэн очиж зээлээ төлөхийг сануулж шаардаж байсан. Зээлдэгч нь хугацаа хэтэрч эхэлсэн цагаасаа орлого орж ирэхийг хүлээж байна гэсэн шалтгаанаар зээлээ төлөлгүй өдийг хүрч, зээл төлөхөөс зайлсхийж бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Иймд зээлийн шугамын гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж нийт төлбөр 76.629.664 төгрөг дээр нотариатын зардал 10.000 төгрөгийг нэмээд нийт 76.639.664 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг 44-р байрны 48 тоотод оршин суух /РД: ЕТ75032517/ Хардал овогт Цэндийн Базарсад шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Базарсад нь Говьсүмбэр аймгийн Хасбанкнаас авсан зээл болох 60.000.000 төгрөгийг алданги 16.639.664 төгрөгийг нэмээд 76.639.664 төгрөгийг 2017 онд төлж дуусгана.” гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо Трю-Эл хотхоны 720-902 тоотод оршин суух /РД: ЕТ76062605/ Дүдэл овогт Гомбожавын Энхболор шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Энхболор миний бие нь 2015 оны 04 сард Говьсүмбэр аймгийн Хасбанкнаас авсан зээл болох 60.000.000 төгрөгийн зээл авсан, энэ зээлээ алданги 16.639.664 төгрөгийн хамт 2017 оныг дуусахаас өмнө төлж дуусгана.” гэжээ.
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Тэрбиш овогтой Түвшинжаргал миний бие хариуцагч Г.Энхболор, Ц.Базарсад нарын шүүхэд өгсөн тайлбарыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын ХасБанк нь хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 16.307.194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.470 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, нийт 76.639.664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нар нь Говьсүмбэр аймгийн Чойр сумын ХасБанктай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5001374676 тоот зээлийн шугамын гэрээг байгуулан 60.000.000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэйгээр /2016 оын 12 сарын 02-ны өдрөөс хүүг 2.0 хувь болгон бууруулсан/ 24 сарын хугацаатайгаар зээлсэн ба 2016 оын 12 сарын 02-ны өдрөөс хүүг 2.0 хувь болгон бууруулсан нь гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Ц.Базарсадын Хасбанкны дансны хуулга, Ц.Базарсад, Г.Энхболор нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Ц.Базарсад Г.Энхболор нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 76.639.664 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нар нь 76.639.664 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын ХасБанкны нэхэмжилсэн 76.639.664 /далан зургаан сая зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541.148 төгрөгний тал хувь болох 270.574 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 270.574 төгрөгийг, хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нараас улсын тэмдэгтийн хураамж 270.574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Чойр сумын Хасбанкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Базарсад, Г.Энхболор нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА