Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2017/00095/И |
Дугаар | 99 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан суманд 1967 оны 01 дүгээр сарын 23-нд төрсөн, эмэгтэй, 50 настай, яс үндэс халх, дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1-р баг “Дотуур булаг” гэх газар оршин суух /РД:СК67012303/ Боржигин овогт Цэнд-Аюушийн Энх-Амгалангийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1984 оны 06-р сарын 18-нд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Жирэмсний амралтын хугацааг ажилласан жилд тооцуулах хүсэлтэй байна. Энэ байдлыг харгалзан үзэж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагч Ц.Энх-Амгалан нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 18-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Энх-Амгалан нь 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Малчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Хэнтий аймгийн Архивийн тасгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Д.Энэбиш, Д.Пунцагтөмөр нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч Ц.Энх-Амгаланг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Энх-Амгаланг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Ц.Энх-Амгалангийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА