Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

                                  

    2021         08          09                                    2021/ШЦТ/108

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч Ц.Э,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эод холбогдох эрүүгийн 2119000370115 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Дэлгэрэх сумын Соёлын төвд хөгжмийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 4 дүгээр баг Өргөөгийн 105 тоотод суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Г овгийн Ц.Э /РД:ЕГ73011318/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 сарын 28-ны орой Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Илүү зузаан” нэртэй хүнсний дэлгүүрт хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Анар-Эрдэнийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Шүүгдэгч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 12 сарын 28-нд болсон асуудал. 18:40 цагт манай дэлгүүрт орж ирээд дахин тооллого хийнэ гэсэн. Би тооллого хийх комиссын захирамжаа аваад ир гэсэн. 2 цагдаа, татварын байцаагч Цэрэн, нийгмийн даатгалын байцаагч гэх 4 хүн орж ирсэн. Энэ дэлгүүр миний эзэмшлийн дэлгүүр. Эхнэр Цэрэнсодном байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрыг сайн танихгүй. Тухайн үед цагдааг дагаж очоод тайлбар, мэдүүлгээ өгөөгүй, үл ойлголцол үүссэн. Үүн дээр маргах зүйлгүй. Миний буруу. Хохирогчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Ер нь бол орой үдшийн цагаар Цэрэн гээд татварын байцаагч архи авах гэж ирдэг. Дараа нь эрээд байсан зүйлээ олчихсон гэж тавлаж байгаа ч юм шиг хэлж байсан удаа бий. Складны түлхүүр надад байгаагүй. Онгорхой байсан. Би явахгүй гэснээс болж намайг гавласан. Би хэлж байсныг нь хөгжим тоглож байсан болохоор тоогоогүй юм. Намайг Анар-Эрдэнэ гавласан. Ярилцсан нь хэсгийн төлөөлөгч. Намайг явъя гэхэд нь татгалзсан нь буруу болсон. Ер нь бол цагдаагийн байр нь халаалтгүй, хүйтэй, ер нь тэнд очсон хүн зодуулдаг. Би нүдээрээ харж байсан. Тэр гавлуулсан шөнөө эмнэлэгт хоносон гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогч Б.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 12 сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн засаг даргын А/816 дугаартай /Короновируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай/ захирамж болон 2020 оны 12 сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамжийн дагуу сумын Засаг даргын тамгын газраас бүрэлдэхүүн гарч суманд архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн согтууруулах ундаанд тооллого хийж лацадсан юм. Гэтэл иргэдээс хүмүүс Энхболдын дэлгүүрээс архи авч уугаад байна гэх гомдол хэд хэдэн удаа утсаар ирүүлсний дагуу согтууруулах ундааг лацадсан бүрэлдэхүүний хамтаар Энхболдын дэлгүүрт очиж лацадсан архи согтууруулах ундааг үзэж дахин тоолох тухай шаардлага тавьсан. ...Гэтэл Энхболдын эхнэр нь чамайг дэлгүүрийн агуулах руу оруулахгүй гэж хэлээд агуулахаа түгжсэн. Энхболдын эхнэрт нь иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу архины лацадсан тоо ширхгийг тулгаж үзнэ гэж шаардлага тавьтал чамайг оруулахгүй гэж хэлээд оруулаагүй эхнэрт нь хэд хэдэн удаа шаардлага тавьж хэлсэн боловч оруулахгүй байсан болохоор дэлгүүрийн эзэн болох Энхболдтой уулзаад агуулахаа нээж өгөх талаар хууль ёсны шаардлага тавьсан ч үл тоож чамайг оруулахгүй гэж хэлээд хөгжим тоглоод байсан. Би Энхболдод цагдаагийн хэсэгт очиж уулзан тайлбар мэдүүлэг авах талаар хэлэхэд биелүүлэхгүй зогсоод байхаар нь тухайн нөхцөлд Цагдаагийн албаны тухайн хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд тохируулан хохирол учруулахгүй байхыг эрмэлзэж албан хэрэгцээнд тавьж олгосон гав тусгай хэрэгсэл хэрэглэж авч явах гэтэл Энхболд нь эсэргүүцэж миний хоолойгоос боож ноцолдоод бид хоёр хамт газарт унасан. Газарт унасан байхад Энхболд баруун гараараа миний үснээс зуураад тавихгүй байхаар нь би гараас нь барьж ноцолдож байгаад Энхболдын дээр нь гараад гарыг тавиулаад бостол миний нүүрэн тус газар луу өшиглөж миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энхболд миний эрх чөлөөнд халдсаны дараа хэсгийн төлөөлөгч бид хоёр Энхболдод тусгай хэрэгсэл хэрэглэж гавлаад авч явах гэсэн боловч эсэргүүцэн хашгирч хоёр гөлөг гэх мэтээр хэл амаар доромжилж, миний бие өвдөөд нүд харанхуйлаад байна гэж хэлж цагдаагийн хэсэг рүү яваагүй. Албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад хэл амаар доромжлуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Энхболдоос нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/,

 

           -Гэрч Д.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 11 сард Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарч уг захирамжид архи согтууруулах ундааг худалдахыг хориглосон байсан. Үүний дагуу суманд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд захирамжийг танилцуулан захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Хяналт тавьж ажиллаж байх хугацаанд иргэдээс дэлгүүрүүд архи согтууруулах ундаа худалдаад байна гэх яриа өгүүлэл гарсан. Ийм яриа өгүүлэл гарсантай холбогдуулан сумын Засаг дарга амаар ажлын үүрэг чиглэл өгсөн. Сумын Засаг даргаас үүрэг чиглэлд “Суманд архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн архи согтууруулах ундаанд үзлэг тооллого хийх” Үзлэг тооллого хийхэд ажлын хэсэг байгуулах ажлын хэсэгт татварын улсын байцаагч, багийн Засаг дарга, жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэй байх чиглэл өгсний дагуу дээрх бүрэлдэхүүнээр 2020 оны 12 сарын 08-ны өдөр суманд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдийн лангуу болон агуулахад байгаа архи согтууруулах ундааг нүд үзэж тоолж ажилласан. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байх хугацаанд 2020 оны 12 сарын 17, 18-ны үед малын тоонд явж байгаа хүмүүс Энхболдын дэлгүүрээс архи авч яваад байна гэх яриа иргэдийн дунд гарсан тул 2020 оны 12 сарын 28-ны өдөр Энхболдын гэх “Илүү зузаан” нэртэй дэлгүүрт үзлэг шалгалт хийхээр миний бие, хэсгийн төлөөлөгч Б.Бат-Өлзий, хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ, сумын нийгмийн даатгалын байцаагч Дондовханд нарын хамтаар “Илүү зузаан” дэлгүүрт очиж хяналт шалгалт хийх тухайг танилцуулахад Содоо гэж дууддаг Цэдэнсодном дэлгүүрийн агуулахаа түгжээд тооллого шалгалт хийлгэхгүй гэж уурласан. Хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр Цэдэнсодном эгчид тайлбарлаж хэлсэн боловч агуулахдаа оруулаагүй. Тэгэхээр нь нөхөрт нь үзлэг шалгалт хийх тухайгаа тайлбарлаж хэлье гээд Энхболд ахыг дэлгүүрт нь үзлэг шалгалт хийх тухайгаа танилцуулахад үл тоосон байдалтай хөгжим тоглоод зогсоод байсан. Хэсгийн төлөөлөгч Энхболд гэх хүнд захирамжийн дагуу үзлэг шалгалт хийх гэж байгаа тухайгаа тайлбарлаж хэлээд 10 орчим минут хажууд нь зогсоход үл тоосон байдалтай хөгжим тоглоод байсан. Хэсгийн төлөөлөгч Бат-Өлзий бид нараас энэ хүн дэлгүүрийн эзэн нь мөн биз дээ гэж асуутал Энхболд хэсгийн төлөөлөгчид хандаж эзэн гэсэн статус байхгүй би захирал нь байна гэж уурласан. Хэсгийн төлөөлөгч уучлалт гуйгаад дахин үзлэг шалгалт хийх тухай танилцуулж шаардлага тавьтал та нарыг оруулахгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ тухайн хүн дээр очоод цагдаагийн хэсэг дээр очиж уулзъя гэж хэлтэл Энхболд гэх хүн би цагдаа руу явах хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн цагдаа Энхболд гэх хүнийг айлгах гэж байгаа бололтой гав гаргаж иртэл Энхболд гавлах гэж байна гэж бодсон уу яасан цагдаа Анар-Эрдэнийн гараас бариад тэр 2 барилцаж аваад хамт газар унасан. Газар унах үед тэр хоёр биеийн хажуу хэсгээр унасан цагдаа Анар-Эрдэнийг Энхболд гэх хүн хоолойгоос нь боосон бас үснээс нь зуурчихсан байсан. Анар-Эрдэнэ гарыг тавиулаад босох гэтэл цагдаагийн нүүр лүү нь жийж өшиглөсөн. Цагдаа Анар-Эрдэнэ босож ирээд Энхболдыг гавлаад цагдаа руу авч явна гэж гэрээс нь гартал эхнэр нь араас гарч ирээд та энэ тусгай зөвшөөрөл агуулахын түлхүүрээ ав та нар энэ зөвшөөрлийг авсан ч гэсэн би аймгийн Засаг дарга Батжаргал руу утсаар яриад л эргээд авчихна гэж хашхираад байсан. Энхболд гэх хүн би хэрэг хийгээгүй амьдралдаа гавлуулж үзээгүй гэж хашхирч цагдаа нартай зууралдаж эсэргүүцээд байсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч цагдаа 2 гавыг тайлаад буцаад хамт дэлгүүр лүү ортол Энхболд гэх хүн миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч сумын эмчийг дуудаж үзүүлсэн эмч ирж үзээд даралт нь ихэссэн байна гэж хэлсэн. Цагдаа, хэсгийн төлөөлөгч нарын зүгээс зүй бус харьцсан зүйл байхгүй, учир байдлыг тайлбарлаж үзлэг шалгалт хийх тухай танилцуулж хэлж байсан. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр манай суманд томилогдоод 1 сар гаран болж байгаа шинэ залуу хүмүүс байгаа юм. Энхболд гэх хүн хэсгийн төлөөлөгч цагдаа хоёрыг үл тоосон байдал гаргаж байсан. Сумын цагдаа нар Энхболд гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Энхболд гэх хүн өөрөө их уурлаж дайрч давшлаад байсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,

 

         -Гэрч Б.Довдонхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 11 сард хэдний гэдгийг санахгүй байна анх Аймгийн Засаг даргын архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг Аж Ахуйн нэгжүүдийг түр хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч татварын байцаагч, багийн Засаг дарга, жижиг дунд үйлдвэрлэл хүнс хангамж хариуцсан мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэй комисс гарч сумын төвд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн архи согтууруулах ундааг тоолж лацадсан юм. Захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаанд иргэдээс Энхболдын дэлгүүр архи нууцаар зараад байна, малын тоонд явж байгаа хүмүүс архи авч яваад байна гэх яриа өгүүлэл 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн сумын төвөөр иргэдийн дунд гарсан үүнтэй холбогдуулан 2020 он 12 сарын 28-ны өдөр миний бие сумын хэсгийн төлөөлөгч Бат-Өлзий, хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ, татварын байцаагч Д.Цэрэн нарын бүрэлдэхүүнтэй архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй “Илүү зузаан” хүнсний дэлгүүрт шалгалт хийж агуулахад байгаа архи согтууруулах ундааг тоолж бүртгэх ажлаар очтол худалдагч Содоо гэх эмэгтэй агуулахаа цоожлоод бид оруулахгүй гэж хэлээд үзлэг шалгалт хийлгээгүй хэсгийн төлөөлөгч цагдаа 2 хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж үзлэг шалгалт хийх гэж байна гэж тайлбарлаж хэлсэн боловч тухайн эмэгтэй агуулахаа түгжээд нээж өгөхгүй оруулахгүй байсан. Содоо гэх эмэгтэй агуулахдаа оруулахгүй хэсгийн төлөөлөгч цагдаа 2-ын тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан тул бид Содоо гэх эмэгтэйн нөхөр Энхболдтой уулзаж үзлэг шалгалт хийх талаар тайлбарлаж хэлтэл Энхболд би шалгуулахгүй гэж хэлээд хэсгийн цагдаа, төлөөлөгч 2-ыг үл тоож дэлгүүртээ хөгжим тоглоод байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 захирамжийн биелэлтэд хяналт тавьж үзлэг шалгалт хийх гэж байгаа талаар хэлж тайлбарлан удаа дараа шаардлага тавьсан боловч үл тоосон байдал гаргаад та нарт шалгуулахгүй гэж хэлээд хөгжим тоглоод зогсоод байсан. Тэгтэл хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ гав гаргаж ирээд Энхболдод харуулаад цагдаагийн хэсэг дээр очиж уулзъя та тавьсан шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлтэл Энхболд цагдаа Анар-Эрдэнийн баруун гараас бариад тэр 2 барилцаж аваад хамт газарт унасан газарт унахад Энхболд цагдаа Анар-Эрдэнийн үснээс зуураад хоолойг нь боогоод тавихгүй байсан. Анар-Эрдэнэ Энхболдын дээр нь гараад гарыг нь тавиулаад босох гэтэл Энхболд газарт хэвтэж байхдаа Анар-Эрдэнийн нүүр лүү нь өшиглөсөн. Энхболд цагдаа Анар-Эрдэнэтэй барилцаж авах зууралдах үед нь бид боль гэж хэлсэн боловч бид нарын үгийг тоохгүй цагдаа руу дайрч давшлаад байсан. Энэ үйл явдал болсны дараа Энхболд та нараас болж миний бие өвдлөө гэж дайрч давшлаад байсан болохоор бид сумын эмчийг дуудаж үзүүлсэн сумын эмч ирж Энхболдын биеийг үзээд даралт ихэссэн байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/049 дугаартай дүгнэлтэд:

           1.Б.Анар-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн сарвууны 2 дугаар хуруу, 4 дүгээр хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5.Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх 25 ху/,

 

           -Б.Анар-Эрдэнийн яаралтай тусламжийн хуудас /хх 26-27 ху/, 

           -Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 19-ний өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” А/872 дугаартай захирамж /хх 50-51 ху/,

             -СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62, 64 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/

           -Ц.Эод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 92-97 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 сарын 28-ны орой Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Илүү зузаан” нэртэй хүнсний дэлгүүрт хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Анар-Эрдэнийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эын “...Тухайн үед цагдааг дагаж очоод тайлбар, мэдүүлгээ өгөөгүй, үл ойлголцол үүссэн. Үүн дээр маргах зүйлгүй. Миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Анар-Эрдэнийн “...дэлгүүрийн эзэн болох Энхболдтой уулзаад агуулахаа нээж өгөх талаар хууль ёсны шаардлага тавьсан ч үл тоож чамайг оруулахгүй гэж хэлээд хөгжим тоглоод байсан. Би Энхболдод цагдаагийн хэсэгт очиж уулзан тайлбар мэдүүлэг авах талаар хэлэхэд биелүүлэхгүй зогсоод байхаар нь тухайн нөхцөлд Цагдаагийн албаны тухайн хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд тохируулан хохирол учруулахгүй байхыг эрмэлзэж албан хэрэгцээнд тавьж олгосон гав тусгай хэрэгсэл хэрэглэж авч явах гэтэл Энхболд нь эсэргүүцэж миний хоолойгоос боож ноцолдоод бид хоёр хамт газарт унасан. Газарт унасан байхад Энхболд баруун гараараа миний үснээс зуураад тавихгүй байхаар нь би гараас нь барьж ноцолдож байгаад Энхболдын дээр нь гараад гарыг тавиулаад бостол миний нүүрэн тус газар луу өшиглөж миний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Цэрэн /хх 7-8 ху/, гэрч Б.Довдонханд /хх 9-10 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Анар-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн сарвууны 2 дугаар хуруу, 4 дүгээр хурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 02/049 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

              Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаа муу явагдсан. Дутуу шалгасан зүйл байна. Цагдаа нарт Засаг дарга үүрэг өгсөн үү гэдгийг шалгаагүй. Тэнд зөрчлийн хэрэг үүссэн үү, тэр мэдээлэл хаана байна. Бүртгэсэн зүйл байна уу. Үүнийг шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн буруутай үйл ажиллагааг яагаад шалгаагүй. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед цагдааг дагаж очоод тайлбар, мэдүүлгээ өгөөгүй, үл ойлголцол үүссэн. Үүн дээр маргах зүйлгүй. Миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэрэнгийн “...Хэсгийн төлөөлөгч Энхболд гэх хүнд захирамжийн дагуу үзлэг шалгалт хийх гэж байгаа тухайгаа тайлбарлаж хэлээд 10 орчим минут хажууд нь зогсоход үл тоосон байдалтай хөгжим тоглоод байсан. Хэсгийн төлөөлөгч Бат-Өлзий бид нараас энэ хүн дэлгүүрийн эзэн нь мөн биз дээ гэж асуутал Энхболд хэсгийн төлөөлөгчид хандаж эзэн гэсэн статус байхгүй би захирал нь байна гэж уурласан. Хэсгийн төлөөлөгч уучлалт гуйгаад дахин үзлэг шалгалт хийх тухай танилцуулж шаардлага тавьтал та нарыг оруулахгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ тухайн хүн дээр очоод цагдаагийн хэсэг дээр очиж уулзъя гэж хэлтэл Энхболд гэх хүн би цагдаа руу явах хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн цагдаа Энхболд гэх хүнийг айлгах гэж байгаа бололтой гав гаргаж иртэл Энхболд гавлах гэж байна гэж бодсон уу яасан цагдаа Анар-Эрдэнийн гараас бариад тэр 2 барилцаж аваад хамт газар унасан. Газар унах үед тэр хоёр биеийн хажуу хэсгээр унасан цагдаа Анар-Эрдэнийг Энхболд гэх хүн хоолойгоос нь боосон бас үснээс нь зуурчихсан байсан. Анар-Эрдэнэ гарыг тавиулаад босох гэтэл цагдаагийн нүүр лүү нь жийж өшиглөсөн” гэсэн, гэрч Б.Довдонхандын “...бид Содоо гэх эмэгтэйн нөхөр Энхболдтой уулзаж үзлэг шалгалт хийх талаар тайлбарлаж хэлтэл Энхболд би шалгуулахгүй гэж хэлээд хэсгийн цагдаа, төлөөлөгч 2-ыг үл тоож дэлгүүртээ хөгжим тоглоод байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 захирамжийн биелэлтэд хяналт тавьж үзлэг шалгалт хийх гэж байгаа талаар хэлж тайлбарлан удаа дараа шаардлага тавьсан боловч үл тоосон байдал гаргаад та нарт шалгуулахгүй гэж хэлээд хөгжим тоглоод зогсоод байсан. Тэгтэл хэсгийн цагдаа Анар-Эрдэнэ гав гаргаж ирээд Энхболдод харуулаад цагдаагийн хэсэг дээр очиж уулзъя та тавьсан шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлтэл Энхболд цагдаа Анар-Эрдэнийн баруун гараас бариад тэр 2 барилцаж аваад хамт газарт унасан газарт унахад Энхболд цагдаа Анар-Эрдэнийн үснээс зуураад хоолойг нь боогоод тавихгүй байсан. Анар-Эрдэнэ Энхболдын дээр нь гараад гарыг нь тавиулаад босох гэтэл Энхболд газарт хэвтэж байхдаа Анар-Эрдэнийн нүүр лүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч болон хохирогч талаас гаргаж өгсөн Илүү зузаан дэлгүүрт болсон үйл баримтыг хуулбарласан СД зэргээр дээрхи хүсэлт нь няцаагдаж байна.

             

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

              2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

              Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Ц.Эод Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Гарам овгийн Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-од холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Ц.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА