| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-т холбогдох 2116000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын *** -ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, *** Настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *** , эхнэр, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын ***, ***-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим ***аймгийн *** сумын *** баг “***” гэх газарт гэртээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн ***-ыг чи муу гөлөг миний эхнэрийг нуусан байна гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч ***-ын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим *** аймгийн *** сумын*** баг “***” гэх газарт гэртээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн ***-ыг чи муу гөлөг миний эхнэрийг нуусан байна гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:
Шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Манайх *** гэдэг газар байдаг. Манайд *** согтуу ирээд агсам тавиад байхаар нь цээжинд нь нэг цохисон. Тэгээд эмнэлэгт хүргээд эмчилгээнд ороход нь бэлэн 500,000 төгрөг, эм тарианы мөнгө өгөөд хохирол барагдуулсан. Тэгээд гомдолгүй гэсэн санал надад хэлсэн... *** агсам тавиад байсан. Эхнэр нь хамар өөд зугтаад явсан. Тэгээд орж ирээд чи манай эхнэрийг нуусан байна гээд агсам тавьсан. Тэгэхээр нь би архи чинь хэтэрсэн байна. Одоо очиж амар гэж хэлсэн ... 1,200,000 төгрөгийн эм, тариа авч өгөөд, бэлэн 700,000 гаруй төгрөгийн хохирол төлсөн ... Миний буруу, би гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч ***-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би айлын хүүхдийн үсний найранд очоод байж байгаад орой 20 цагийн орчимд ***-ынд очсон. Очихдоо архи уучихсан согтуу байсан. Би ***-тай маргалдсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. *** намайг гэрээс гаръя гэсэн. Гэрээс гаргаад миний гэдэс хэвлий хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би газарт эвхрээд унасан. Гэдсээр өвдөөд би босож чадахгүй байсан. *** намайг босгоод гэр лүү оруулсан. Өвдөөд болохгүй болохоор нь өвчин намдаах эм уусан. Тэгээд *** миний мотоциклийг унаад сумын төв рүү манайх руу явсан. Гэртээ хэд хоног ажиглаад болохгүй, эм уугаад намдахгүй болохоор нь аймгийн төвд ирж хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ15-16/,
Хохирогч ***-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Би ***-аас эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /ХХ18/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Айлын даахинд очоод ирлээ гээд *** согтуу ирсэн ... *** орж ирээд бас л хүн хүн рүү агсамнаад байхаар нь *** чирээд гаргасан. Удалгүй ***, *** 2 эвлэрээд ороод ирсэн ... ***-ын эхнэр хоол ид гээд хоол хүлээгээд сууж байх хооронд ***, *** нар нь хоорондоо муудалцсан. *** ***-ыг гэрээсээ дагуулаад гарсан. Удалгүй *** босохгүй байна гээд гэрээс нь гараад очиход *** матийгаад газарт хэвтэж байсан. Би яасан зүгээр үү? Эмч дуудах уу ? гэтэл *** зүгээр зүгээр гээд босоод ирсэн. Тэгээд би тэндээс Буянбатын эхнэрийг мотоциклийнхоо араар суулгаад *** ***-ын мотоциклийн араар сундалдаад сум руу ирсэн ... би очоод яасан юу болсон *** яагаад газарт унасан юм бэ гэж асуухад ***-ын эхнэр *** -энэ хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. *** цохисон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтад өгсөн “... ***-ынд хоол идээд байж байхад *** манай нөхөр 2 хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Би араас нь гараад хартал манай нөхөр *** газарт хэвтчихсэн гэдсээ дараад байж байсан. Газраас босож чадахгүй байсан. Өргөж босгоод гэрт оруулаад өвчин намдаах эм өгөөд гайгүй болчихлоо гэхээр нь ***-аар мотоциклийг нь бариулаад хойгуур нь ***-тыг суулгаад сумын төв рүү гэр лүүгээ явсан. Сумын төв дээр очоод бие нь өвдөөд шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байсан. Эм тариа хийлгээд байгаад байсан. Бүүр аргаа бараад аймгийн төв дээр ирж үзүүлээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ29/,
Гэрч Ч***-ын мөрдөн байцаалтад өгсөн “...шөнө нь сумын төв дээр *** ***-ыг гэрт нь хүргэж ирсэн. Тэр шөнө манай охин *** манайд орж ирээд ***-ын бие нь өвдөөд байна эмнэлэг яваадахъя гэж хэлэхээр нь би хамт эмнэлэг дээр очоод тэр хоёр тариа хийлгэчихээд гараад ирсэн. Харин маргааш нь *** эмчид үзүүлсэн чинь аймаг явах шаардлагатай гэсэн... *** ***-тай муудалцсан талаар охиноосоо сонссон ...” гэсэн мэдүүлэг /ХХ33-35/,
Гэрч ***-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Нарийн гэдэс урагдаад буюу задраад 1 сар болох боломжгүй... Нарийн гэдэс цоорсон хүн эрүүл хүн шиг хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй... Одоо биеийн байдал эдгэрч хуучин хэвэндээ орсон. *** нь идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой...” гэсэн мэдүүлэг /ХХ50/,
Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “... ***-ын биед учирсан нарийн гэдэсний цоорол гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад нь уг гэмтлийн хүндрэл юм ... Гэдэсний цоорол гэмтэл авсан хүн гэдэсний цоорлын хэмжээнээс хамаарч 7-10 хоногийн хугацаанд өвчин намдаах, үрэвсэл дарах эмийн тусламжтайгаар явах боломжтой. Тэрнээс дээш хугацаагаар эмнэлгийн тусламж авахгүй явах боломжгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ60-61/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 304 дугаартай “... 1. ***-ын биед хохирол учирсан байна.
2. ***-ын биед хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний цоорол, хэвлийн тархмал гялтангийн үрэвсэл, сэмжний тархмал үрэвсэл, гэдэс хоорондын буглаа, ерөнхий хордлого гэмтэл тогтоогдлоо.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, шинэ гэмтэл болно.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /ХХ54-55/,
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-8/, ***-ын 2264 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ77-113/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогч ***-ын “...Би ***-аас эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэсэн, гэрч ***-ын “... Одоо *** зүгээр явж байгаа бөгөөд биеийн байдал хуучин хэвэндээ орсон ... Манай ***-ын эмчилгээний зардал 2 сая төгрөг болсон. Тухайн 2 сая төгрөгийг *** төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... *** нь надад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул надад одоо болон цаашид гомдол санал байхгүй...” хүсэлтээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч ***-ад нөхөн төлсөн болох нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогч ***-ын “...Би ***-раас эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэсэн /ХХ18/, гэрч ***-ын “... Одоо *** зүгээр явж байгаа бөгөөд биеийн байдал хуучин хэвэндээ орсон ... Манай ***-ын эмчилгээний зардал 2 сая төгрөг болсон. Тухайн 2 сая төгрөгийг *** төлж барагдуулсан...” гэсэн /ХХ52/ мэдүүлгүүд, хохирогчийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... *** нь надад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул надад одоо болон цаашид гомдол санал байхгүй...” хүсэлт /ХХ150/-ээр нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч ***-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч ***-т 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч ***-ад учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-т танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч ***-д учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА