Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1077

 

2021.10.19                                  2021/ШЦТ/1077

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1783 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, Сөүл салон үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны 36б-88 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 147-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж, хорих ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, / РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн наст” хотхоны 36б байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Баатарцогтыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Баатарцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бид нар ажлын хамт олноороо гадуур гарч нэг газарт суугаад, сүүлдээ Эын гэрт нь ирж ууцгаасан. Тэднийд Э эхнэртэйгээ, Багабанди, би, Сувдаа, Сувдаагийн найз гэх эмэгтэй бид нар очсон. Багабанди шөнийн 01-02 цагийн үед явчихсан. Тэднийд очсоны дараа Эын эхнэр шууд унтаад өгсөн. Тэгээд үлдсэн дөрвүүлээ 2 том пиво ууцгаасан. Тэгээд би нэлээн согтчихсон байна лээ. Нэг харсан чинь Сувдаагийн эмэгтэй найз нь байхгүй байсан. Тэгээд Э, Сувдаа бид гурав ууж байгаад би унтаад өгсөн... тэгээд би байж байгаад тэднийхээс гараад гадаа орцоор гартал Э ирж байсан. Харин цаана нь Сувдаа, Диймаа 2 маргалдаж байсан. Тэгээд би тэр хоёрын ярианаас Э, Сувдаа хоёрын хооронд эр, эмийн ажил болжээ гэж бодоод найздаа чи яаж байгаа юм гээд уурлаад дайрсан чинь Э бас уурлаад байсан. Тэгээд тэдний орц руу ороод лифтний урд зогсож байх үед Э миний шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд би хойшоо толгойн ар хэсгээрээ хана мөргөж унаад ухаан алдчихсан. Тэгээд миний санаж байгаа зүйл гэвэл тэд нар намайг  чирээд гэр рүү оруулж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Ө.Диймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баатарцогт намайг уйлаад гэр рүү уйлаад яваад ортол юу болсон талаар асууж, би болсон зүйлийн талаар хэлэхэд Баатарцогт манай нөхөр рүү уурлаж, чи арчаагүй амьтан, эхнэр чинь байж байхад өөр хүнтэй харьцаад гэж хэлтэл манай нөхөр Баатарцогттой маргалдаж байгаад гэрийн хаалганы гадаа цахилгаан шатны үүдэнд гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиход Баатарцогт газарт унаад хөдөлгөөнгүй болсон. Тухайн үед их айж чи хүн алчихлаа гэж хэлтэл манай нөхөр гэр лүүгээ чирээд аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч Б.Чулуунсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Лифт хүлээж байх зуур Э ах Баагий ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Баагий ах хойшоо саваад толгойн ар хэсгээрээ хана мөргөөд газарт уначихсан. ...Тухайн үед миний харснаар Баагий ахын толгойн ар хэсэг нь хагарчихсан бололтой цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №7759 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Баатарцогтын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн наст” хотхоны 36б байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Баатарцогтыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Баатарцогтын: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бид нар ажлын хамт олноороо гадуур гарч нэг газарт суугаад, сүүлдээ Эын гэрт нь ирж ууцгаасан. Тэднийд Э эхнэртэйгээ, Багабанди, би, Сувдаа, Сувдаагийн найз гэх эмэгтэй бид нар очсон. Багабанди шөнийн 01-02 цагийн үед явчихсан. Тэднийд очсоны дараа Эын эхнэр шууд унтаад өгсөн. Тэгээд үлдсэн дөрвүүлээ 2 том пиво ууцгаасан. Тэгээд би нэлээн согтчихсон байна лээ. Нэг харсан чинь Сувдаагийн эмэгтэй найз нь байхгүй байсан. Тэгээд Э, Сувдаа бид гурав ууж байгаад би унтаад өгсөн... тэгээд би байж байгаад тэднийхээс гараад гадаа орцоор гартал Э ирж байсан. Харин цаана нь Сувдаа, Диймаа 2 маргалдаж байсан. Тэгээд би тэр хоёрын ярианаас Э, Сувдаа хоёрын хооронд эр, эмийн ажил болжээ гэж бодоод найздаа чи яаж байгаа юм гээд уурлаад дайрсан чинь Э бас уурлаад байсан. Тэгээд тэдний орц руу ороод лифтний урд зогсож байх үед Э миний шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд би хойшоо толгойн ар хэсгээрээ хана мөргөж унаад ухаан алдчихсан. Тэгээд миний санаж байгаа зүйл гэвэл тэд нар намайг  чирээд гэр рүү оруулж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Диймаагийн: “...Баатарцогт намайг уйлаад гэр рүү уйлаад яваад ортол юу болсон талаар асууж, би болсон зүйлийн талаар хэлэхэд Баатарцогт манай нөхөр рүү уурлаж, чи арчаагүй амьтан, эхнэр чинь байж байхад өөр хүнтэй харьцаад гэж хэлтэл манай нөхөр Баатарцогттой маргалдаж байгаад гэрийн хаалганы гадаа цахилгаан шатны үүдэнд гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиход Баатарцогт газарт унаад хөдөлгөөнгүй болсон. Тухайн үед их айж чи хүн алчихлаа гэж хэлтэл манай нөхөр гэр лүүгээ чирээд аваад орсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Чулуунсувдын: “...Лифт хүлээж байх зуур Э ах Баагий ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Баагий ах хойшоо саваад толгойн ар хэсгээрээ хана мөргөөд газарт уначихсан. ...Тухайн үед миний харснаар Баагий ахын толгойн ар хэсэг нь хагарчихсан бололтой цус гараад байсан...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Баатарцогт нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******ад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР