Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1079

 

2021.10.19                                  2021/ШЦТ/1079

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 01932 1791 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1976 оны 11 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 215 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 45 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоотод өмнө нь хамтын амьдралтай байсан Т.Цэнгэлмаатай архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар маргалдаж түүний эрүүнээс хазах, зүүн хөмсөг, зүүн бугалга, ахар сүүл рүү цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Т.Цэнгэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-132 тоотод гэртээ байж байтал хамтран амьдрагч байсан гэх Т нь 18 цагийн үед залгаад “гадуур найзуудтайгаа явж байна, хоол хийж байгаач, би Батболдтой удахгүй очлоо шүү” гэж хэлэхээр нь би хоол хийж байтал Т, Батболд нар ирсэн. Тэгээд 3лаа хоол хийгээд идээд байж байтал Т “Мийгаа, Сараа гэх хоёр найзыгаа дуудаад ир” гэж хэлсэн. Удалгүй Мийгаа, Сараа хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид хэд Батболдыг “эхнэрээ дагуулаад ир, бид хэд байж байя” гэж Батболдыг явуулсан. Батболд эхнэртэйгээ ирэхдээ 1 шил архитай ирсэн. Удалгүй Батболд эхнэртэйгээ, Мийгаа эхнэртэйгээ яваад өгсөн. Тэгтэл Т гал тогоонд ороод аяга, таваг хагалаад байхаар нь би очоод “чи одоо яагаад юм хагалаад байгаан” гэж хэлээд толгойноос нь татах гэтэл уруулынх нь дээрээс татаад хумсаараа урчихсан чинь” чи миний уруулнаас цус гаргалаа” гээд уурлаад намайг нөгөө өрөөнд оруулаад эрүүний доод талаас хазаад зүүн талын нүдний дээд тал руу нэг удаа цохисон. Т нэлээд согтуу байсан. Би тухайн зүйлийг мэдэх ухаантай байсан. Тэгээд өглөө сэрээд толинд харсан чинь нүүр ам хөхөрсөн, эрүү хүзүүнд шүдний ором гарсан, ахар сүүл гэмтсэн байсан. Т өглөө ажилтай гээд л гараад явсан. Би Тийг ахиад ирэх байх гээд 7 хоног гэртээ хүлээсэн. Хамтран амьдрагч хүнээ цагдаад өгөөд хэрэггүй гэж бодсон боловч миний бие өвдөөд би цагдаад гомдол гаргасан. Би Ттэй 4 жил амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Т нь архи ууж согтуу байсны улмаас бид хоёр хэрэлдэж маргалдсаны улмаас намайг цохиж зодсон. Намайг цохиж зодоход хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 13, 14/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний уур хүрээд Цэнгэлмааг баруун гараараа баруун нүд болон духных нь ойролцоо 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр хэрүүл хийгээд байж байтал ахиад Ариунсанаагийн талаар янз бүрийн юм яриад хэрүүл өдөөд байхаар нь би баруун гараараа толгойн хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд би орноос Цэнгэлмааг түлхтэл газарт унахдаа нуруун хэсгээрээ юм цохичихлоо гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №5667 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Т.Цэнгэлмаагийн биед дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоотод өмнө нь хамтын амьдралтай байсан Т.Цэнгэлмаатай архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар маргалдаж түүний эрүүнээс хазах, зүүн хөмсөг, зүүн бугалга, ахар сүүл рүү цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Т.Цэнгэлмаагийн: “... би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-132 тоотод гэртээ байж байтал хамтран амьдрагч байсан гэх Т нь 18 цагийн үед залгаад “гадуур найзуудтайгаа явж байна, хоол хийж байгаач, би Батболдтой удахгүй очлоо шүү” гэж хэлэхээр нь би хоол хийж байтал Т, Батболд нар ирсэн. Тэгээд 3лаа хоол хийгээд идээд байж байтал Т “Мийгаа, Сараа гэх хоёр найзыгаа дуудаад ир” гэж хэлсэн. Удалгүй Мийгаа, Сараа хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид хэд Батболдыг “эхнэрээ дагуулаад ир, бид хэд байж байя” гэж Батболдыг явуулсан. Батболд эхнэртэйгээ ирэхдээ 1 шил архитай ирсэн. Удалгүй Батболд эхнэртэйгээ, Мийгаа эхнэртэйгээ яваад өгсөн. Тэгтэл Т гал тогоонд ороод аяга, таваг хагалаад байхаар нь би очоод “чи одоо яагаад юм хагалаад байгаан” гэж хэлээд толгойноос нь татах гэтэл уруулынх нь дээрээс татаад хумсаараа урчихсан чинь” чи миний уруулнаас цус гаргалаа” гээд уурлаад намайг нөгөө өрөөнд оруулаад эрүүний доод талаас хазаад зүүн талын нүдний дээд тал руу нэг удаа цохисон. Т нэлээд согтуу байсан. Би тухайн зүйлийг мэдэх ухаантай байсан. Тэгээд өглөө сэрээд толинд харсан чинь нүүр ам хөхөрсөн, эрүү хүзүүнд шүдний ором гарсан, ахар сүүл гэмтсэн байсан. Т өглөө ажилтай гээд л гараад явсан. Би Тийг ахиад ирэх байх гээд 7 хоног гэртээ хүлээсэн. Хамтран амьдрагч хүнээ цагдаад өгөөд хэрэггүй гэж бодсон боловч миний бие өвдөөд би цагдаад гомдол гаргасан. Би Ттэй 4 жил амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Т нь архи ууж согтуу байсны улмаас бид хоёр хэрэлдэж маргалдсаны улмаас намайг цохиж зодсон. Намайг цохиж зодоход хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Т.Цэнгэлмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР