Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1040

 

2021.10.12                                    2021/ШЦТ/1040

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2106 00869 1277 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1985 оны 04 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр зам гүүр хоолойн цехэд түр замчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1306 тоотод оршин суудаг,

     Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 26-ны өдөр 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

     Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 26-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дунд Дарь-Эхийн 1306 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар охин болох бага насны О.Соёл-Эрдэнийг “хүүхдийн цүнх булаалаа, хувцсаа завааруулсан” гэх шалтгаанаар дух руу нь мөргөх, гарнаас нь татах, хөлөн дээр нь дэвсэх, ор руу шидэх зэргээр зодож биед нь дух, зүүн тавхай, шагай, зүүн өвдөг, хянганд цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийн эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би өөрийнхөө гэртээ байхдаа өөрийнхөө цүнхийг дүүгээсээ булаасан чинь аав Б намайг зодсон. Миний хөлийг дэвссэн, миний толгойноос өргөж байгаад мөргөсөн. Тэгээд ор луу шидсэн. Тэрнээс хойш намайг зодоогүй... Аав цохиод өвтгөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26,27/,

Гэрч Х.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт Осоржав эгчийн 3 хүүхэд нь ирчихсэн байсан. Тэгэхээр нь асуусан чинь эхэндээ хэлэхгүй байсан... үнэнээ хэлчих гээд асуусан чинь аав зодсон гэсэн. Яаж зодсон юм бэ гэсэн чинь өргөж байгаад мөргөөд хөлөн дээр дэвссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 эгчийг нь дуудаад асуусан чинь аав зодсон гэж хэлсэн. Юунаас болж зодсон гэхэд жаахан дүүтэйгээ тоглоом булаацалдсанаас болж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 31,32/,

Насанд хүрээгүй гэрч О.Маргад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Дунд Дарь-Эх 1306 тоотод байрлах гэртээ аав Б, ээж Осоржав, дүү нар болох Номин-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ, Золбоо нарын хамт байхад өдөр 13 билүү 14 цагийн орчим байхаа дүү Соёл-Эрдэнийн цүнхийг бага дүү Золбоо авчихсан байсан. Тэгсэн аав Б чи миний хүүхдийн цүнхийг булаалаа гээд хоёр гараараа Соёл-Эрдэнийн толгойны хоёр талаас чих хэсгээс өргөж аваад ор луу шидээд хөлөн зүүн талын хөлөн дээр нь 2 удаа дэвсээд дух руу нь мөргөхөд хойшоо савж унасан. Тэгсэн Соёл-Эрдэнийн хамраас цус гарсан... Ээж хажууд байсан. Соёл-Эрдэнийн цусыг цэвэрлэсэн. Аав Б өөр хүн зодоогүй Соёл-Эрдэнийг л зодсон... 2019 онд байх Соёл-Эрдэнийг бас нэг удаа зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37,38/,

Насанд хүрээгүй гэрч Г.Дагийсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Урд айлын хүүхдүүд байхад нь тоглож байдаг. Гэхдээ ихэнхдээ хойноо аавынхаа хашаанд байдаг. Надтай болон манай дүү нартай тоглож байхдаа унаж гэмтэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би тэр өдөр О.Соёл-Эрдэнийг зодсон үгүйгээ санахгүй байна. Хааяа нэг хувцас хунараа муухай болголоо гээд ганц нэг удаа гар хүрч байсан. Гэхдээ би айхтар гэмтэл учруулахаар зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн №2514 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. О.Соёл-Эрдэнэд дух, зүүн тавхай, шагай, зүүн өвдөг, хянганд цус хуралт тогтоогдов.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлэг гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дунд Дарь-Эхийн 1306 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар охин болох бага насны О.Соёл-Эрдэнийг “хүүхдийн цүнх булаалаа, хувцсаа завааруулсан” гэх шалтгаанаар дух руу нь мөргөх, гарнаас нь татах, хөлөн дээр нь дэвсэх, ор руу шидэх зэргээр зодож биед нь дух, зүүн тавхай, шагай, зүүн өвдөг, хянганд цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийн эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч О.Соёл-Эрдэний: “... би өөрийнхөө гэртээ байхдаа өөрийнхөө цүнхийг дүүгээсээ булаасан чинь аав Б намайг зодсон. Миний хөлийг дэвссэн, миний толгойноос өргөж байгаад мөргөсөн. Тэгээд ор луу шидсэн. Тэрнээс хойш намайг зодоогүй... Аав цохиод өвтгөсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Энхтайваны: “... 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт Осоржав эгчийн 3 хүүхэд нь ирчихсэн байсан. Тэгэхээр нь асуусан чинь эхэндээ хэлэхгүй байсан... үнэнээ хэлчих гээд асуусан чинь аав зодсон гэсэн. Яаж зодсон юм бэ гэсэн чинь өргөж байгаад мөргөөд хөлөн дээр дэвссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 эгчийг нь дуудаад асуусан чинь аав зодсон гэж хэлсэн. Юунаас болж зодсон гэхэд жаахан дүүтэйгээ тоглоом булаацалдсанаас болж зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Маргадын: “... Дунд Дарь-Эх 1306 тоотод байрлах гэртээ аав Б, ээж Осоржав, дүү нар болох Номин-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ, Золбоо нарын хамт байхад өдөр 13 билүү 14 цагийн орчим байхаа дүү Соёл-Эрдэнийн цүнхийг бага дүү Золбоо авчихсан байсан. Тэгсэн аав Б чи миний хүүхдийн цүнхийг булаалаа гээд хоёр гараараа Соёл-Эрдэнийн толгойны хоёр талаас чих хэсгээс өргөж аваад ор луу шидээд хөлөн зүүн талын хөлөн дээр нь 2 удаа дэвсээд дух руу нь мөргөхөд хойшоо савж унасан. Тэгсэн Соёл-Эрдэнийн хамраас цус гарсан... Ээж хажууд байсан. Соёл-Эрдэнийн цусыг цэвэрлэсэн. Аав Б өөр хүн зодоогүй Соёл-Эрдэнийг л зодсон... 2019 онд байх Соёл-Эрдэнийг бас нэг удаа зодож байсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Г.Дагийсүрэнгийн: “... Урд айлын хүүхдүүд байхад нь тоглож байдаг. Гэхдээ ихэнхдээ хойноо аавынхаа хашаанд байдаг. Надтай болон манай дүү нартай тоглож байхдаа унаж гэмтэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээж байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Соёл-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээж байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг өршөөн хэлтрүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР