Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

                                   

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Нямсүрэн

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525030480 дугаартай хэргийг 2016 оны 5 дугар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хуасай овогт Эрдэнэцэцэгийн Эрдэнэбаатар, 1998 оны  8 дугаар сарын  28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй ам бүл 3, ээж дүүргийн хамт Дорнод аймгийн Ивээл хороолол 6 дугаар баг 32-8 тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 1 дүгээр сарын 18-нд  Дорнод  аймгийн Хэрлэн сумын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил  6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, ЖВ 88082813 тоот регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

Э.Эрдэнэбаатар нь ганцаараа болон бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын мэдүүлэхдээ: “…Би хулгайн 19 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Оргосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 6 дугаар сарын 15 өдөр би мөрдөн байцаагч ахмад Дарханбаяраас өөрийн аав Шинэцогттой цуг очин миний бие муу байна, хөдөө гэртээ хариад ирье гэж хэлээд чөлөө авсан. Тэгээд би Дорнод аймаг руу явсан. Дорнод аймагт байхдаа өөрийн ээж Эрдэнэцэцэгийн гар утсаар мөрдөн

байцаагч Дарханбаяртай байнга холбоотой байдаг байсан. 2015 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд 13 өдөр өглөө мөрдөн байцаагч Дарханбаяртай уулзахаар очсон боловч ажил дээрээ байгаагүй. 2015 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2-р хэсгийн эрүүгийн төлөөлөгч ахмад Молор-Эрдэнэтэй уулзахад хэрэг чинь түдгэлзэж манай дүүрэг дээр ирсэн гэж хэлсэн. Би яагаад ирсэн юм бол гэж асуутал мэдэхгүй гэсэн. 2015 оны 8 дугаар сарын 26 өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Бат-Эрдэнэд мэдүүлэг өгөхөд оргодлын зүйл анги байхгүй байсан. Иймд мөрдөн байцаалтаас оргосон гэж ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хулгайн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү …” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын өгсөн: “…Би тухайн үед Эрхэмээ, Тулгаа хоёртой хулгай хийсэн гэж худлаа хэлсэн юм. …Тэгээд 2015 оны 8 дугаар сарын эхээр Эрхэмээ Тулгаа хоёрыг хүүхнүүдтэй явж байхад нь тааралдаад хэдэн үг сольсон. Тэгээд би Эрхэмээгийн утасны дугаарыг аваад салсан. Өөрөөр дахиж огт уулзаагүй. 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр би Санота 5 маркийн цагийн өнгийн машинтай Баасансамбуу гэдэг танилтайгаа хамт явж байгаад Чингэлтэйн тэнд очсон. Тэгээд одоо яриад байгаа эсгий гэртэй айлд очоод хаалганых нь цоожийг эвдэж ороод зурагт компьютерийг нь авсан. …би 2015 оны 8 дугаар сарын дундуур Баруун салааны шинэ эцсийн тэнд уулын энгэрт байх цагаан байшинтай айлаас 2 ширхэг нөүтбүүк хулгайлж авсан. Энэ хулгайг хийхдээ Баасансамбуу, Баттулга хоёртой хамт явсан. Нэг нөүтбүүк нь хар өнгөтэй, нөгөөх нь 10 жилийн хүүхдийн хэрэглэдэг нөүтбүүк байсан. Энэ хоёр нөүтбүүкээ компьютер ландад бид гурав аваачаад Баттулга нэг хүнд зарчихсан. …Дараа нь хоёр гурав хоногийн дараа Баруун салааны хуучин эцсийн Дэнж гэдэг газраас банзан хашаатай нэг давхар шавраар өнгөлсөн байшинтай айлын цонхоор орж Toshiba маркийн хар нөүтбүүк авсан. Тэрийг мөн компьютер ландад бид гурав аваачаад зарсан. …мөн 2015 оны 08 дугаар сард Баруун салааны шинэ эцэс рүү явах замд хоёр давхар байшинтай блокон хашаатай айлаас 32 инчийн LG маркийн зурагт нэгийг авсан. Зурагтыг Баттулга утсаар ярьж байгаад Сансар руу очиж Баянцээлийн тэнд аваачиж нэг хүнд зарсан. Саяны ярьдаг айлын арын хашаатай айлд хоёр гурав хоногийн дараа Баасансамбуу Баттулга бид гурав гурвуулаа яваад би тэр айлын цонхоор орж Samsung маркийн LCD зурагт авсан. Уг зурагтыг 1 дүгээр хороололд аваачиж Баттулга утсаар ярьж байгаад нэг хүнд зарсан. /цамбын буудал дээр очсон/, дараа нь 2015 оны 09 дүгээр сарын эхээр Баасансамбуу бид хоёр Хөтөлийн Автобусны буудлын хойд талаас хоёр давхар улаан байшинтай айлын цонхоор орж нэг мөнгөн аяга, нэг нөүтбүүк, нэг пүүз зэрэг эд зүйл хулгайлж авсан тэрийг маргааш нь мөнгөн аягыг нь урт цагаан дээр аваачиж 35000 төгрөгөөр зарсан. Нөүтбүүкийг нь 60.000 төгрөгөөр компьютер ландад аваачиж зарсан. Би машин дотор сууж байсан. …2015 оны 09 дүгээр сарын эхээр Баасансамбуу Баттулга бид гурав Баруун салааны хуучин эцсийн Дэнжийн хавиас нэг нөүтбүүк, нэг Болор архи авсан. Тэр айл хоёр давхар улаан тоосгон байшинтай айл байсан.  …2015 оны 09 дүгээр сарын эхээр бид гурав зурагтын Баянхошуу явдаг автобусны буудлын ард байх эсгий гэртээ айлаас 42 инчийн ЛСД зурагт авсан …гэсэн мэдүүлэг /4-р хх-44/, …Чулуун овоонд байх айлаас 4-5 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, нөүтбүүк, хоёр шил виски зэрэг эд зүйл авсан. Мөн 40 градусын цагаан архи байсан. …Зээлийн 3-36В

тоотоос юм авахад Баасансамбуу, Баттулга бид гурав гурвуулаа явж байсан. Тэгээд арын цонхоор нь ороод нөүтбүүк нэг савхи авсан …” гэх мэдүүлэг /4-р хх-50/,        

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Баярчимэгийн өгсөн: “…2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөхөр бид 2 өглөө 10 цагийн үед гарч яваад гэрт хүү Онон эхнэртэйгээ үлдээд 12 цаг өнгөрөөд гадагш гарсан гэсэн нөхөр бид хоёр 16 цагийн орчим гэртээ ирэхэд гадна амбаарын хаалга онгорхой эвдсэн зүйл байхгүй байсан. Манайх ганц амбаарын хаалга цоожтой байшингийн хаалга цоожгүй гадна хаалганы цоожны түлхүүрийг гадна байдаг эвдэрхий хөрөгчид эсвэл үүдний шатан доогуур хийсэн байдаг юм. Тэгээд дотор ороход манай хамаг зүйлийг онгичоод хаячихсан ундуй сундуй болгосон байхаар нь цагдаад мэдэгдэж шалгуулсан. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 42 инчийн Тошиба маркийн ЛСД маркийн телевизор, 17 инчийн Делл маркийн компьютерийн дэлгэц, Акера маркийн тоос сорогч, 0,75 литрийн вино зэрэг зүйл алдсан байна. …42 инчийн Тошиба маркийн ЛСД маркийн телевизор нь хар өнгийн 2013 оны 12 сард ВСВ дэлгүүрээс 800,000 төгрөгөөр авсан шинэ, 17 инчийн Делл маркийн компьютерийн дэлгэц нь хар өнгийн гадна цэнхэр даавуун бүрээстэй үнийг мэдэхгүй байна.  Акера маркийн тоос сорогч ногоон өнгийн шинэ 80,000 төгрөгөөр жилийн өмнө авсан, 0,75 литрийн вино нь 12,000 төгрөг болно. ...манай хажуу ойр хавийн хүмүүс байхгүй байсан гэсэн. Хөрш айлын эхнэр нөхөр хоёр ус аваад явж байхад цагаан саарал өнгийн Санота -5 маркийн машинтай 2 хүн манай хашааны дээр гараад дараа нь манай гудамжинд зогсож байсан номер дугаарыг нь хараагүй…” гэх мэдүүлэг /1-р хх-10/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Отгонбаярын өгсөн: “…2014 оны 11 дүгээр сарын  28-ны өдөр  14  цагийн орчимд гэрээсээ гараад 7 буудал орчихоод буцаад гэртээ 16 цагийн орчимд ирэхэд манай гэрийн цоож цүүндээ зүүлттэй, хаалганы хавтасны цүү нь мултраад гарчихсан байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод гэртээ ороход манай гэрийн хойморт байсан авдар дээр байсан 32 инчийн Панасоник маркийн ЛСД зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаж шалгуулсан. Миний хувьд гомдолтой байна, хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Зурагтаа дахин үнэлүүлмээр байна.  350.000 төгрөг гэж арай бага үнэлсэн байна. Энэ зурагтыг 2014 оны 09 сар гаргаад  650,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд  2014 оны 11 дүгээр сарын 28-нд зурагтаа хулгайд алдсан. 32 инчийн ЛЕД, Панасоник маркийн зурагт байсан. Энэ зурагт шинээрээ шахуу байсан тул адсан үнээрээ үнэлүүлэх саналтай байна …”гэх мэдүүлэг /1-р хх-33-34/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Батсайханы өгсөн: “…Би 2014 оны 12 дугаар сарын  29-ны өдөр өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 22-р хороо зүүн нарангийн  8а тоотод байрлах нийтийн байрандаа байж байгаад Бөхийн өргөөнд бөхийн барилдаан үзэхээр өдөр 12 цагийн үед гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт хэн ч үлдээгүй юм. Тэгээд бөхийн барилдаанаа үзчихээд тараад ангийнхаа найз нартай уулзаад гэртээ хоноогүй юм. Тухайн үед манай дүү бас гэртээ хоноогүй байсан. Тэгээд би маргааш нь буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны орой 17 цагт гэртээ иртэл манай гэрт хулгай орчихсон зурагт, гар утас, гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан.  Зурагтаа 354.000 төгрөг  авч байсан. Гар утсаа 120.000 төгрөг, гутал  70.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан, бүгд л шинэ байсан…”гэх мэдүүлэг /1-р хх-38-39/,

Мөрдөн байцаалтанд  хохирогч Э.Мөнхжаргалын өгсөн: “…2014 оны 10 дугаар сарын  27-ны өглөө  10 цаг өнгөрөөгөөд би гэрээ түгжээд гараад ажилдаа явсан

ба өдөр 14 цагийн үед манай дүү Алтансугар  надруу залгаад манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь би дүүдээ эд зүйлдээ битгий гар хүрээрэй гэж хэлчихээд цагдаа дууд гэсэн. Ингээд манай дүү цагдаа дуудсан ба ажлаасаа гараад шууд гэртээ иртэл манай дүү Алтансугар гэрт ирчихсэн хаалганы цоож эвдээд гэрт хулгайч орчихсон байсан. Тэгээд намайг гэрт ирсний дараа удалгүй цагдаа нар араас ирээд манай гэрт үзлэг хийсэн ба дараа нь эд зүйлээ үзэж шалгахад манай гэрээс “Toshiba” маркийн 43 инчийн зурагт хагас түрийтэй эмэгтэй хүний гутал алдагдсан байсан.  Ингээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. Манай алдсан зурагт бол 43 инчийн Тошиба маркийн хавтгай дэлгэцтэй хар  өнгийн гадартай доогуураа цайвар оруулгатай өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй зурагт байсан юм. Энэ зурагтыг энэ хавар манай нөхөр 900.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Гутлыг бол Нарантуул захаас 140.000  төгрөгөөр авч байсан юм. Одоо алдагдсан эд зүйлсээ энэ үнээр нь үнэлнэ ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-57/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Ү.Энхзаяагийн өгсөн: “…Би 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Зангиатын 14-10 тоотод гэртээ очсон юм. Гэртээ очиход цоожны дээд талын дэгээ төмөр нь өлгөөтэй. Онгойсон байсан. Хаалгаар ороход баруун, хойд талын хананд байсан 2 ширхэг хивс, урд талын хананд тавиур дээр байсан хар өнгийн Сони маркийн 14 инчийн хятад өнгөт зурагт байхгүй байсан. Бас зурагтын хажууд шалан дээр байсан компьютерийн процессор, үүдний таамбарт байсан ямааны гулууз мах байхгүй байсан. Тэр үеэр гэрт хүн байгаагүй. Би эхнэр хүүхдүүдтэйгээ хадмындаа очсон байсан. Хамгийн сүүлд 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр очиход зүгээр байсан. Тэгэхээр 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 02-ны хооронд алга болсон гэж бодож байна. 2012 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 15 цагийн орчим гэрээ эргэж очиход дахиад хулгай ороод гал тогооны өрөөнд зүүн талын хананд байсан цагаан хөлдөөгч, урд хананд байсан угаалгын цагаан өнгийн хятад машин байхгүй болсон байсан. Тэгээд гудамжинд манай урд талд байдаг Тайванбаатартай таарсан. Түүнтэй хамт Анхаа, Ээгий гэдэг залуу, Насаа гэдэг залуу явж байсан. Тэд архи уусан байдалтай байсан. Тэднийг сэжиглээд араас нь дагаад гутлынх нь мөрийг хархад хулгай ороход гэрийн гадаа хаалганы хажууд гарсан гутлын мөртэй Тайванбаатарын гутлын мөр адилхан байхаар нь Тайванбаатарыг дуудаад хамт гэрлүү очиж гэрийн гадаа байсан мөрний хажууд очоод зэрэгцүүлж гишгүүлж үзэхэд мөр нь яаг таарч байсан. Тэгээд чи манай гэрээс юм алга болсон чи авсан уу гэхэд үгүй гээд нэг хэсэг гүрийж байснаа цагдаа дуудлаа гэхэд Эрдэнэбаатар Анхаа 2-той авсан. Юмыг чинь олоод өгье зохицъё гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. /1-р хх-242/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Мөнх-Одын өгсөн: “… 2011 оны 12 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна. Шинэ жилийн өмнөхөн 16-17 цагийн орчим Эрдэнэбаатар найз Монхоороо нарын хамт 3-р байрны биллъярд тоглоомын газарт тоглоод 2-3 шил архи хувааж уусан. Тоглож байхад Эрдэнэбаатарыг согтохоор нь РС тоглоомын газарт очоод унтаж бай гээд түлхүүрээ өгөөд явуулсан. 20 цагийн орчим 3-р байшингаас гараад Монхоороогийн хамт РС тоглоомын газарт ирэхэд хаалга нь цоожтой хүнгүй байсан. Тэр үед манай тоглоомын газарт тоглодог байсан зүс таних Буянсүх гэдэг хүүхэд тантай хамт байдаг ах нэг ахтай компьютерийг чинь аваад гарсан гэж хэлсэн. Тэр орой нь Эрдэнэбаатарын ээжийн оёдлын газар дээр нь очиж ээжээс нь асуухад Эрдэнэбаатарыг ирээгүй гэж хэлсэн. Эрдэнэбаатар тэрнээс хойш РС тоглоомын

газраар ирээгүй ба хэд хоногийн дараа ээжийнх нь оёдлын газарт очиход ээждээ тоглоомын газрын түлхүүрийг, компьютер тавьсан хүнийхээ хаяг, утасны дугаарыг орхисон байсан. Тэгээд тэр хүн рүү нь ээж Цэцэгмаа яриад цагдаатай очоод компьютераа бүрэн бүтнээр нь олж авсан юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-245/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Ганболдын өгсөн: “…Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багт байдаг МСҮТ-д багшилдаг. 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим ажлаасаа гарах гээд үүдний жижүүрийн ширээний хажууд хүргэн Билэгтийг утсаар дуудчихаад хүлээгээд байж байсан. Тэр үед Зулбадрах багш ангийнхаа хүүхдүүдтэй коридорт Ёолк чимээд хөдөлгөөн ихтэй байсан. Тэр өдөр үүдний жижүүрээр Эрдэнэцэцэг гарч байсан. Түүнтэй хамт хүү Эрдэнэбаатар нь байсан. Би үүдэнд машин хүлээж байгаад жижүүрийн ширээн дээр цүнхээ тавьсан байсан. Машин ирэхээр нь эвдэрсэн хаалга ангиасаа авахаар 2 хүүхэд дагуулж ороод буцаж гарахдаа цүнхээ ширээн дээрээс авхаа мартаад гарсан байсан. Би тэр үед бага зэрэг архи уусан халамцуу байсан болохоор цүнхээ  авахаа мартаад анзаараагүй гараад явсан байсан. Цүнхэнд савхин бээлий, эрүүл мэндийн дэвтэр, dell маркийн хар өнгийн иж бүрэн зөөврийн компьютер байсан. Тэр оройгоо  мэдээгүй, маргааш өглөө нь ажил дээрээ ирээд компьютер дээр юм хийх гээд хайгаад олоогүй. Тэгээд байхгүй болохоор нь гэртээ үзэхэд байхгүй байсан. Эрдэнэцэцэг руу утсаар яриад түүнээс би өчигдөр гарахдаа цүнхээ үүрээд гарсан уу цүнхгүй гарсан уу гэхэд ширээн дээр таны цүнх байсан. Та цүнхнээсээ нүдний шил гаргаад зүүгээд байсан. Та аваад гарсан байхаа гэхээр нь Зулбадрах багшаас цүнх харсан уу гэж асуухад ширээн дээр хар цүнх байсан гэхээр нь тэр үед танай ангийн ямар хүүхдүүд байсан хүүхдүүдээс сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр би цүнхтэй эд зүйлээ авалгүй тэр чигээрээ ангиасаа юм аваад машинд суугаад гарсан байгаа юм …” гэх мэдүүлэг /1-р хх-248/,

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Одын өгсөн: “...Эрдэнэбаатар манай тоглоомын газраас компьютер авахаас 2-3 хоногийн өмнө манай ажил дээр цүнхтэй зөөврийн “делл” маркийн хар өнгөтэй компьютер авч ирсэн. Би түүнийг “хэнийх юм бэ” гэхэд Эрдэнэбаатар “ээжийн ажил дээр хоноод ирлээ ээжийн ажил дээр хүн нь мартаад 5-6 хоног авахгүй болохоор нь аваад ирлээ” бичиг баримт байна уу гээд 100.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Цүнхэн дотор бал шохой зэрэг зүйл байсан болохоор багш хүний компьютер байна гэж бодсон. Мөнгийг аваад намайг хоолонд оръё гэхээр нь хоолонд хамт ороод нэг нэг пиво уугаад түүнээс салсан. Тэгээд дараа нь миний компьютерийг аваад явсан байхаар нь нөгөөдөр нь очоод нөгөө ломбарднаас 110.000 төгрөг /хүүтэй нь/ өгөөд компьютерийг авсан. Тэр компьютер одоо надад байгаа. 110.000 төгрөгөө Эрдэнэбаатараас нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг / 1-р хх-245-246/

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Бат-Өлзийгийн өгсөн:  “…2012 оны 02-р сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд гараад нөгөөдөр нь буюу 2012 оны 02-р сарын 13-ний өглөө 09-10 цагийн хооронд ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд гэрээс 21 инчийн Акира маркийн зурагт алдагдсан байсан. Миний хувьд сэжиглэж байгаа хүн байхгүй /2-р хх-39/,  … Миний хувьд нэмж ярих зүйл нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан зурагтаа олж авсан учраас одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-40/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Нямхүүгийн өгсөн: “... 2012 оны 03 сарын 26-ны өдөр сүмийн итгэгч хүмүүсийн хамт авч явах юмыг нь бэлтгэсэн юм. Энэ орой 18 цагаас 20 цагийн хооронд санагдаж байна Төмөрчөдөр гээд манай

сүмийн сургалтын техник хэрэгслийн хариуцдаг залуу өгч  явуулах техник хэрэгслээ бэлдээд проекторыг ханан дээр тусгаж үзээд байж байсан. Тэр үед Нандиа, Ганчимэг, Номин гээд сүмийн итгэгч 3 охин юм хийлцэж байгаад гарч явсан юм. Түүнээс хойш сүмээс хэн ч орж гараагүй. Ингээд шөнийн 01 цагийн үед бүгд унтаж амарсан. Би юм хийж байгаад 02 цагт унтсан. Ингээд өглөө 07 цагийн үед сэрээд  душны өрөөнд орж усанд орох гээд явж байтал манай жолооч Мөнхбат гаднаас түлхүүрээр онгойлгож орж ирээд машиныхаа түлхүүрийг аваад гарсан. Тэгээд би усанд орчихоод 1 гарч ирээд сүмд хамт хоносон Төмөрчөдөр, Сарансүх, Сэлэнгэбаяр нарыг сэрээгээд  гадагш нь юмаа зөөх гэж байтал Төмөрчөдөр техник хэрэгслээ авахаар ороод проектор байхгүй байна харсан уу? гээд гарч ирсэн. Тэгээд хэн нэг нь нуусан юм боловуу гээд  бусдаасаа асуухад мэдэхгүй байсан. Ингээд бүгдээрээ хайгаад олоогүй. Тэр үед Сүхбаатар аймаг руу явах хүмүүс бүгд цугалсан байсан тул сүмд илүү байсан проекторыг өгөөд явуулсан. Тэгээд хүмүүсээ явуулчихаад проекторыг хэн нэг нь нуучихсан боловуу гэж бодоод сүмд хайгаад олоогүй. Цагдаад тухайн үед нь мэдэгдэх гэсэн боловч хэн нэг нь  тоглоод авчихаад гаргаад өгчих боловуу гэж бодоод мэдэгдээгүй юм. …Сүмийн түлхүүр надад нэг хувь нь байдаг. Энэ нэг хувийг нь 101 тоот буюу унасан өрөөнийхөө хаалганы хажуу талын өлгүүрт өлгөсөн байсан. Өөр нэг хувь нь пастер И-Гень-Жунд байдаг. Үлдсэн нэг хувь нь жолооч Мөнхбатад байдаг. Мөнхбат тэр өдөр  гаднаас өөрөө түлхүүрээрээ онгойлгож орж ирээд гарсан . Би Мөнхбатыг гарсны дараа нь  усанд орсон. Намайг уснаас гарахад надтай хамт хоносон хүмүүсээс хэн ч босоогүй  байсан. Мөн гаднаас хүн орж ирээгүй байсан. Мөнхбат гарахдаа хаалгаа түгжээгүй гарсан  байсан бөгөөд Мөнхбатыг гарсны дараа намайг усанд орж байх хооронд гаднаас хүн орж  проекторыг авсан байж болох юм ...” гэх мэдүүлэг / 2-р хх-36-37/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Нанжидын өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед би гэрээсээ гараад орой 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 хороо хайлаастын 20-488 а тоотод гэртээ ирэхэд манай хашаанд байх хүргэн хөгжлийн бэрхшээлтэй Галбадрахын гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгай орж хүргэний гэрт байсан Самсунг маркийн 40 инчийн Лед зурагт алдагдсан байсан юм. ….манай хүргэний алдагдсан зурагтыг олж өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна…” гэх мэдүүлэг /3-р хх-43-44/,

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдийн өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай “Хакубо” ломбардонд 3 залуу орж ирээд 40 инчийн “Самсунг" маркийн Лед зурагтыг үл таних 2 залуу барьж  орж ирээд бичиг баримтгүй, зурагтын удирдлагагүй байхаар нь би тухайн үед авахгүй гэж байсан, тэр үед бичиг баримттай болчихлоо гэж хэлээд хаа холоос Чингэлтэйгээс ирлээ, машины мотор эвдэрчихсэн, мөнгөний чухал шаардлагатай байна гэж хэлээд шалаад байхаар нь би иргэн Г.Ган-эрдэнэ гэсэн бичиг баримттай залуугийн нэр дээр 200.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан юм. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирээд хугацааг нь 14 хоногоор сунгуулаад явуулсан юм. Надад нийт 200.000 төгрөгний хохирол учирсан юм ...” гэх мэдүүлэг /3-р хх-49/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Чинзоригийн өгсөн: “…Би 2015 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан бөгөөд гэрт манай 8-р ангийн хүүхэд Тэмүүжин үлдээд өдөр 13 цагийн үед хичээлдээ явсан байсан. Тэгээд би орой 19 цаг 30 минутанд ажлаа тараад гэртээ иртэл манай гэрийн хаалганы ил цоожийг хөшиж эвдээд манай гэрт хулгайч ороод манай зурагт

 

болон иж бүрэн компьютерийг хулгайлаад аваад явчихсан байсан тул би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм …” гэх мэдүүлэг/3-р хх-61-62/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Чангагаравын өгсөн: “…2014 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө 08 цагийн үед эхнэр бид хоёр гэрээсээ гараад ажил руугаа явсан. Гэрээсээ гараад явж байхад хажуу айлын Лхагвасүрэн гэгчтэй тааралдсан. Тэгээд би ажилдаа очоод хуралдаа суучихаад эхнэртэйгээ хийдийнхээ орчимд уулзаад цугтаа такси бариад 13 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд манай хашааны хойд талын модон хаалга онгорхой байсан. Тэгээд би юу болов гэж гайхаад хашаандаа явж ороод байшингийнхаа үүдний амбаарын хаалгыг онгойлгоод явж ороод дотор хаалгаа онгойлгох гэтэл дотроосоо түгжээтэй юм шиг онгойхгүй байсан. Тэгээд манай эхнэр гадагш гарч үзээд цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд юм хөндөж болохгүй гэж үзээд цагдаа дуудсан…” гэх мэдүүлэг /3-р хх-100/,

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Алтанцогийн өгсөн: “… Манайд 2010 оноос хойш нийт 4 удаа хулгай ороод байна. Хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 27-ны орчимд хулгай орсон. Тэр үед бид нар гэр бүлээрээ амралтанд яваад эзэнгүй байж байсан юм. Тэгтэл манай дүү М.Сүхбаатар гэртээ ирээд гэрт дахиад хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд дүүгээсээ би юу алга болсон байна вэ гэхэд Нөүтбүүк, мөнгө ээмэг, алга болсон байна гэж байсан. Тухайн үед манай дүү цагдаа дуудах уу гэж асуухаар нь урьд нь хулгай ороход цагдаад хэлээд ямар ч нэмэр болоогүй шүү дээ гар хурууны хээ аваад байцаалт аваад төвөг болно шүү дээ гэж хэлээд болчихсон юм. Тэртээ тэргүй урьдын хэрэг нь бүртгэлтэй байгаа юм чинь гэж хэлээд болиулсан. Тэгээд цагдаад хэлээгүй юм.  Урьд нь 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр буюу наадмын өмнө манай гэрт хулгай орж байсан юм. Тэр үед манайхаас мөн dell маркийн нөүтбүүк, Аррle -ын миний ай пад, 8 ш мөнгө аяга зэрэг эд зүйл алдагдаж байсан үүнийг цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед манай байшингийн гал тогооны өрөөний вакуум цонхыг түлхэж онгойлгон хулгай ороод том өрөөнд байсан dell-ын нөүтбүүк, том өрөөний зурагтын хажуугийнсервантны шургуулганд байсан /хос мөнгөн ээмэг/-ийг аваад явсан байсан. Уг нь зурагтын хажууд цаасан хайрцагтай Болор архи байсан юм. Тэгтэл цаасан хайрцаг нь байсан болохоор тухайн үед байна гэж ойлгосон гэтэл сүүлд манайд ээж цаасан хайрцаг дотор нь архи байхгүй байгааг олж мэдсэн байсан. dell маркийн нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр би үнэлж байна, мөнгөн ээмгийг 50.000 төгрөгөөр үнэлж байна. Болор архийг 18000 төгрөгөөр үнэлж байна…” гэх мэдүүлэг /3-р хх-196/,

            Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баяраагийн өгсөн: “… Манайх 2015 оны 8 сарын 23-ны өдөр гэр бүлээрээ хотын төвд байдаг гэр рүүгээ явсан байсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн нэг давхрын баруун хойд талын вакуум цонхыг хөшиж онгойлгоод хулгайч орсон байсан. Манай гэрийн баахан юмыг хайж онгичоод ганцхан том өрөөний ширээр дээр байсан 32 инчийн LED зурагтыг хулгайлаад аваад явсан байсан …” гэх мэдүүлэг /3-р хх-200/,

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нинжбаярын өгсөн: “… Би СХД-ийн 24 дүгээр хороо Зээлийн 37-49 тоотод байх нэг давхар өвлийн тоосгон байшинд ээж Жүгдэрнамжил, дүү Пүрэвдаваа, Нинжсайхан нарын хамт амьдардаг юм. Манай байшин зундаа хүнтэй өвөлдөө хүнгүй байдаг юм. Гэтэл биднийг байдаг байх үед 2015 оны 08 сард манай байшингийн баруун талын вакуум цонхыг хулгайч хөшиж онгойлгоод цонхны хажууд компьютерийн ширээн дээр байсан Toshiba маркийн 17 инчийн дэлгэцтэй хар өнгөтэй нөүтбүүкийг залгуур, цэнэглэгч, цүнхний хамт хулгайлж авсан байсан. Мөн дүүгийн хэрэглэдэг байсан сургуулиас олгогдсон сургалтын жижиг цагаан өнгөтэй, ногоон товчлууртай Hair маркийн жижиг нөүтбүүк, компьютерийн ширээний дээр байсан хуучин Samsung Galaxy S-1 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайч авсан байсан. Алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ …” гэх мэдүүлэг /3-р хх-203/,

              Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Эрдэнэболдын өгсөн: “…Манайх 2009 оноос хойш 2015 оны 10 дугаар сарын 10-н хүртэл Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 1-10 тоотод байх танил Энхбаатар гэдэг айлын хашаад түрээсээр амьдардаг байсан юм . Тэгээд одоо манайх Баянгол дүүргийн 12 дугаар хороонд амьдарч байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын 03-ны 07 цагийн үед би өглөө гэрээ түгжээд зураг авахаар гараад явсан байсан юм. Тэгээд орой ажлаасаа 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож болон гэрийн хаалганы цоож газар хэвтэж байсан ба хоёр хаалга хоёулаа дэлгээтэй байсан. Тэгээд гэр рүүгээ ороод гэрлээ асаатал хойд талын хойморт байдаг байсан зурагт алга байсан. Мөн зүүн талын орны бүтээлэг, мөн шкафны дээр байсан 1 tb хэмжээтэй зөөврийн хард, жижиг сахлын машин зэрэг эд зүйл алга байсан. Би тэр хаардыг алдсандаа их гомдолтой байгаа. Дотор нь нандин зүйлүүд байсан. Мөн зурагтын удирдлагын хамт авсан байсан. Би алдагдсан эд зүйлээ дээр хэлсэн үнээрээ буруутай этгээдээс нэхэмжилнэ …” гэх мэдүүлэг /3-р хх-207/,

            Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Наранцэцэгийн өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 9-н цаг өнгөрөөгөөд гэрээсээ бүгдээрээ гарсан, гарахдаа хаалгаа цоожлоод явцгаасан, орой 21 цагийн үед гэртээ ирж хаалгаа онгойлгоод ороход манай зочны өрөөний ширээн дээр байсан 32 инчийн хар өнгийн Фунай маркийн япон улсад үйлдвэрлэсэн LCD хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан юм. Манай том өрөөний вакум цонх онгорхой байсан. Гэрийн хаалганд ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй. Харин онгорхой байсан цонхны дагуух хашааны 3 ширхэг банзыг дайнаас нь сугалан хашаа руу орсон байж магадгүй…” гэх мэдүүлэг /3-р хх-218/,

            Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Мөнхцэцэгийн өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 3-61в тоот байшингаасаа хаалгаа цоожлоод гарч явсан ингээд буцаад 14 цаг 20 минутын орчим гэртээ ирэхэд манай байшингийн баруун хойд талын вакум цонхийг онгойлгон хулгайч орж манай гэрийн унтлагын өрөөний ширээн дээр байсан 17 инчийн дэлгэцтэй Тошиба маркийн нөүтбүүк, Жи Мобайлын интернэт сүлжээний хэрэглэл, энэ 12 сарын 240.000 төгрөгийн интернэт эрхтэй төхөөрөмж, мөн унтлагын өрөөний ширээний дэргэд өлгүүрт байсан 48 размерийн хар өнгийн бөгс дарсан хэмжээтэй эрэгтэй савхин куртик, нөүтбүүкний дээр байсан 14 инч дэлгэцтэй улаан хүрэн өнгийн DVD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байсан…” гэх мэдүүлэг /3-р хх-230/,

            Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Дамчаасүрэнгийн өгсөн: “…2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн үед гэрээсээ гарч яваад 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанд байрлах байшингийн баруун талд нал тогооны төмөр хаалгыг эвдэж, вакуум цонхоор хулгай орж 9 төрлийн эд зүйлс алдагдаж нийт 4.030.000 төгрөгийн хохирол учирсан…” гэх мэдүүлэг/4-р хх-4/,

   Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-6-7/, гэрэл зургийн

үзүүлэлт /хх-7-9/, эд мөрийн баримтын үнэлгээ /хх-11/, шинжээчийн дүгнэлт /хх-13/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-25/, гэмт хэргийн талаарх өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-26-27/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-30/, 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 06/390 тоот шинжээчийн дүгнэлт /хх-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-39/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-46/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-47-48/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-52/, эд зүйлийн үнэлгээ /хх-57/, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5483 тоот дүгнэлт /хх-62/, хавсаргах гэрэл зураг /хх-63/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-67/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-67/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-68/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-69-70/, хэрэг учралын газрын схем зураг /хх-71/, эд зүйлийн үнэлгээ /хх-73/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-86/, эд зүйлийн үнэлгээ /хх-91/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-92/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94-95/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-96-97/, эд зүйлийн үнэлгээ /хх-100/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-106-109/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-135-136, 136-140, 141-144/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-145/, эрүүгийн  хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-146-147/, хураан авах тогтоол /хх-196/, хураан авсан тэмдэглэл /хх-197-198/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-199/, хураан  авах тогтоол /хх-200, 227 /, хураан авсан тэмдэглэл /хх-201-204, 228/, хураан авах тогтоол /хх-208/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-209, 235/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-212, 232, 237/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-214/, эд зүйлийн үнэлгээ /хх-217, 218, 220, 221, 238, 239/,   Дорнод аймгийн Хэрлэн  сумын 9 дүгээр багын тодорхойлолт /2-р хх-87/, иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-88/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /2-р хх-89/, 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шийтгэх тогтоол /2-р хх-90-92/, хувийн байдлыг нь тогтоосон баримт /2-р хх-94-129/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-143/,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-144/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-145/, төлбөр мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /2-р хх-146/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-36/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хх-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-42/,  эд зүйлийн үнэлгээ /3-р хх-45/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-54/, хэрэг учрал болсон гэх газрын схем зураг /3-р хх-55/, гэрэл зургийн  үзүүлэлт /3-р хх-56-58/,  эд зүйлийн үнэлгээ /3-р хх-63/, шинжээчийн дүгнэлт /3-р хх-64-69/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-73-75/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-76-79/, схем зураг /3-р хх-80/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-92/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-93/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хх-94/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-103/, шинжээчийн дүгнэлт /3-р хх-105/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-106-114/, шинжээчийн дүгнэлт /3-р хх-116/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-198, 201, 204, 208/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-210/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-212-213/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-214-216/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-220/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-225-228/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-231/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-238/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-239-241/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-242-250, 4-р хх-1/, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-2-3/, иргэний

үнэмлэхний лавлагаа /4-р хх-83/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-84/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх

нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

                Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь

                1.Г.Анх-Эрдэм, Д.Тайванбаатар нартай бүлэглэн 2012 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 03 сарын 02-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 14-10 тоотод оршин суух иргэн Ү.Энхзаяагийн гэрт нэвтэрч хөлдөөгч, хивс, зурагт, угаалгын машин зэрэг 785.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

               2.Б.Батбаатар, Г.Гансоронзон нартай бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 10 сарын 27-нд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81-1140 тоотод оршин суух иргэн Э.Мөнхжаргалын гэрт нэвтэрч 530.000 төгрөгний үнэтэй Тошиба маркийн зурагт хулгайлсан,

               3.2014 оны 07 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын 1-188 тоотод оршин суух М.Баярчимэгийн гэрт нэвтэрч зурагт, компьютерийн дэлгэц, тоос сорогч зэрэг 462.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

               4.2014 оны 12 дугаар сарын 29-нд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 8а тоотод оршин суух иргэн Д.Батсайханы гэрт нэвтэрч Тошиба маркийн зурагт, гар утас, арьсан гутал зэрэг 544.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

               5.Б.Батбаатар, Г.Гансоронзон, Н.Сүлдмөнх нартай бүлэглэн 2014 оны 11 сарын 28-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 3-598 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын гэрт нэвтэрч 350.000 төгрөгний үнэтэй Панасоник маркийн зурагт хулгайлсан,

             6.Ганцаараа давтан үйлдлээр 2011 оны 12 сарын 20-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрийн ширээн дээр байсан иргэн Ц.Ганболдын 411.000 төгрөгний үнэтэй Делл маркийн цүнхтэй зөөврийн компьютерийг хулгайлсан,

               7.2011 оны 12 сарын 23-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах РС тоглоомын газраас иргэн Г.Мөнх-Одын 420.000 төгрөгний үнэтэй Леново маркийн компьютерийг хулгайлсан,

              8.2012 оны 02 сарын 11-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын Зангиатын 21-0 тоотод оршин суух иргэн С.Бат-Өлзийгийн гэрт нэвтэрч 180.000 төгрөгний үнэтэй Акира маркийн зурагтыг хулгайлсан,

              9.2012 оны 03 сарын 27-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Чойбалсан Батист” сүмийн байранд нэвтэрч Н.Нямхүүгийн 800.000 төгрөгний үнэтэй Митсүбиши маркийн проектор хулгайлсан,

              10.2015 оны 08 сарын 20-нд ганцаараа давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-488 тоотод оршин суух иргэн Г.Нанжидийн гэрт нэвтэрч 550.000 төгрөгний үнэтэй Самсунг маркийн зурагт хулгайлсан,

            11.2015 оны 2015 оны 10 дугаар сарын 06-нд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хайлаастын 20-488а тоотод оршин суух иргэн Э.Чинзоригийн гэрт

 

нэвтэрч 479.000 төгрөгний үнэтэй 19 инчийн ТСL маркийн зурагт, Делл маркийн компьютерийг хулгайлсан,

              12.Давтан үйлдлээр Нарка, Пүүжээ нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 19- нд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-578 тоотод оршин суух иргэн Ж.Чангагаравын гэрт нэвтэрч 925.000 төгрөгний үнэтэй 43 инчийн Самсунг маркийн зурагт, гар дрилл, 3 ширхэг газрын гэрчилгээ, диплом, монгол ангил толь бичиг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг зүүлтний хослол, ногоон шигтгээтэй ээмэг бөгж, кулон, саравчтай малгай, мөнгөлөг саарал өнгөтэй эрэгтэй хүний костюм, зангиа, сорочкон цамц, ванны алчуур, гар нүүрийн алчуур, нүүрний будаг, тос, хумсны       лак, үсний машин,  2 ширхэг цахилгааны уртасгагч, хумсны хутганы ком, орны бүтээлэг, гал тогооны өрөөний хөшигний татуурга, косметикийн сав зэрэг эд зүйл хулгайлсан,

              13.Давтан үйлдлээр Н.Ганзориг, Б.Загдсүрэн нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 17-20 тоотод оршин суух иргэн М.Алтанцогийн гэрт нэвтэрч 768.000 төгрөгний үнэтэй Делл маркийн зөөврийн компьютер, 1 хос мөнгөн ээмэг, “Болор” архи зэрэг эд зүйл хулгайлсан,

            14.2015 оны 08 дугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 8-72 тоотод оршин суух иргэн Д.Баяраагийн гэрт нэвтэрч 230.000 төгрөгний үнэтэй 32 инчийн LG маркийн зурагт хулгайлсан,

              15.2015 оны 08 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 37-49 тоотод оршин суух иргэн Б.Нинжбаярын гэрт нэвтэрч 650.000 төгрөгний үнэтэй “Тошиба” маркийн зурагт, Самсунг маркийн гар утас, сургалтын зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлсан,

              16.2015 оны 10 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 1-10 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэболдын гэрт нэвтэрч 280.000 төгрөгний үнэтэй 32 инчийн ТСL зурагт, зөөврийн хард диск, сахлын машин зэрэг эд зүйл хулгайлсан,

              17.2015 оны 08 дугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 33-04 тоотод оршин суух иргэн Л.Наранцэцэгийн гэрт нэвтэрч 4000.000 төгрөгний үнэтэй 32 инчийн Фунай маркийн зурагт хулгайлсан,

              18.2015 оны 08 дугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3-61 в тоотод оршин суух иргэн Л.Мөнхцэцэгийн гэрт нэвтэрч 1.360.000 төгрөгний үнэтэй Тошиба маркийн зурагт, интернэт сүлжээний төхөөрөмж, эрэгтэй савхин куртка, ДВД тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлсан,

   19.2015 оны 09 дүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо АОС-ны 5-18 тоотод оршин суух иргэн С.Дамчаасүрэнгийн гэрт нэвтэрч 3.480.000 төгрөгний үнэтэй Асер маркийн зөөврийн компьютер, гартаам, манан хөөрөг, мөнгөн аяга, виски, архи зэргийг хулгайлж бусдад нийт 13.604.000 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Э.Эрдэнэбаатарыг 2015 оны 05 дугаар сарын 25-нд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэрэгт

холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйл ангийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь

Шүүгдэгчийг оргосон гэх үндэслэлээр прокуророос Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /хх3-р хавтас 19/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 3-р хавтас18/ мөрдөн байцаагчийн тэмдэглэл/хх-3-р хавтас 12/ зэрэг материалууд хавтаст хэрэгт авагдсан боловч эдгээр тогтоолуудын дагуу ямар нэг гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, гэрч батлан даагч нараас асууж, хуульд заасан арга хэмжээ аваагүй байгаагаас үзэхэд шүүгдэгч Д.Энхбаатарыг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан  хугацаанд буюу 2011 оны 12  сарын 23-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг үйлджээ. Дээрх нөхцөл байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнийг тэнсэж хянан харгалзах хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шийтгэх тогтоолын 1-р хавсралтад заасны дагуу шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт ногдох нийт 4.188.100 төгрөгийг гаргуулж, 3.718.100  төгрөгийг нэр бүхий 14 хохирогчид, 470.000 төгрөгийг нэр бүхий 4 иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоног, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 256 хоног буюу нийт  518 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн  ирсэн 300.000 төгрөгний үнэ бүхий хөргөгчийг улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв. 

            Шүүх, шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт ял шийтгэхдээ түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь бусдын эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгний эд хөрөнгө хурааж  2 /хоёр / жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоног, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс цагдан хоригдсон 256 хоног цагдаг хоригдсон нийт  518 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын хөрөнгө болох 300.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг улсын орлогод хурааж, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоолын 1-р хавсралтад заасны дагуу шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт ногдох нийт 4.188.100 төгрөгийг гаргуулж, 3.718.100  төгрөгийг нэр бүхий 14 хохирогчид, 470.000 төгрөгийг нэр бүхий 4 иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН