Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.*******,   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2136000000180  дугаартай, 178/2021/0120/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12- ны өдөр хүлээн авч  2021 оны 10 сарын 19-ний өдөр  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1991 оны 05 сарын 13- ны өдөр төрсөн, эрэгтэй,ард торгууд, 30 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй,хувиараа  гар утас засварын газар ажиллуулдаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Усны аж ахуйн 24 айлын 22 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа 2 өрөө орон сууцтай,  сарын өрхийн орлого 800000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед  Ховд аймгийн ******* сумын  Алаг толгой багийн нутаг дэвсгэрт “ машин өшиглөлөө ” гэх шалтгааны улмаас хохирогч Н.*******г зодож түүний  биед  нь зүүн чамархай болон дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун хөмсөг, баруун нүдний гадна булан болон баруун шанаа зүүн өвдөгт тус бүр зулгаралт бүхий  гэмтэл  учруулан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 11-17 тоотод оршин суух, 1986 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ганцаараа амьдрах, ******* ХХК-д мужаан аижлтай, ******* дугаарын регистртэй/ Үйзэн овогт Нямхүүгийн *******гийн өгсөн... Тухайн өдөр би Хосбаяр, Энхбаяр гэх хоёр найзтайгаа гэртээ архи ууж байгаад тэр хоёрыг гэртээ харина гэхээр нь такси барьж өгөхөөр зам дээр зогсож байтал Д.*******тэй таараад зодуулсан. Д.******* миний зүүн нүд, нүүр уруул хавьцаа 2 удаа цохиод бас баруун шанаа зүүн хөл рүү цохисон байсан.Намайг унагаж байгаад зодохоор нь би доошоо толгойгоо дараад хэвтсэн. Д.Түмэнбаяр бид хоёрыг салгаад тэр залууг машиндаа суулгаад явсан   ... гэх мэдүүлэг/ хэргийн 12-13-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнбаярын өгсөн... Тухайн өдөр зах дээр байдаг гуанзандаа засвар хийлгэчихээд шөнө нь хүмүүсээ гэрт нь хүргэж өгчихөөд буцаад явж байтал төв гудманд 2 залуу гараа өргөхөөр аваад явсан.Тоглоомтой гудмаар өгсөөд явж байтал нэг согтуу залуу дайрагдах шахаад гараа өргөхөөр нь зогсоход тэр залуу надаас ”таксинд явах уу” гэхээр нь би “ явахгүй” гэж хэлээд хөдөлтөл миний машиныг өшиглөсөн үү, гараараа цохисон уу тас гээд явчихсан.Би зогсоод “яаж байнаа” гээд машинаа харах гээд буутал машины ард сууж явсан ******* /Сүхээ / гэх залуу бууж ирээд тэр залуутай маргаж зодсон.Тэгээд би тэр хоёрыг салгаад *******ийг /Сүхээг/ машиндаа суулгаж аваад явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2021 оны 09 сарын 14- ний өдрийн 528 дугаартай ... Н.*******гийн биед зүүн чамархай болон дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун хөмсөг, баруун нүдний гадна булан болон баруун шанаа зүүн өвдөгт тус бүр зулгаралт гэх  гэмтэл тогтоогдлоо. Н.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Н.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт  / хэргийн 30-31 дугаар хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Н.*******ийн яллагдагчаар өгсөн... Тэр өдөр би найз П.Баасансүрэнгийн хамт  1-р сургуулийн паб-д хоол идээд пиво уугаад 1 шил Экс нэртэй архи хувааж уусан. Тэндээс гараад найз П.Баасансүрэнгийн хамт такси бариад талын хашаанд найз Алтан-Одын гэр лүү явж байтал хуучин Жанлавын шар дэлгүүрийн тэнд нэг согтуу залуу гарч ирээд гараа өргөсөн. Бид хоёрын сууж явсан таксины жолоочоос “ таксинд явах уу” гэхэд нь жолооч “ хүнтэй явна” гэж хэлээд хөдөлтөл машины хаалга руу өшиглөөд авсан. Би буугаад “ яаж байнаа” гэхэд нөгөө согтуу залуу “ наад сэгээ аваад зайл” гээд намайг дэгээдээд унагаахаар нь би уур хүрээд зодсон ... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р дугаар хуудас/

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн  хохирлыг барагдуулсан ... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 сарын 10-11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.*******г “ машин өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Н.*******гийн   “ наад сэгээ аваад зайл” гэж хэлсэнд уурлан түүнийг зодож биед нь зүүн чамархай болон дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун хөмсөг, баруун нүдний гадна булан болон баруун шанаа зүүн өвдөгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Н.*******гийн нүүр шанаа хэсэгт цохиж зодсоноос  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж  түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтлийг зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.   

Шүүгдэгч Д.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Н.*******тай маргалдаж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон гэрч, хохирогч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлгээр тогтоогдсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байх тул шүүгдэгч Д.*******ийн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн байх  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

            Хохирогч Н.******* нь согтуугаар Д.*******ийн сууж явсан машиныг өшиглөж, мөн “ энэ сэгээ аваад зайл” гэх зэргээр шүүгдэгч  Д.*******тэй зүй бус харьцсанаас  шүүгдэгч Д.******* уур бухимдлаа барьж чадаагүй байдал нь гэмт хэрэг  үйлдэх  шалтгаан болжээ. 

Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.*******гийн...надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.Д.******* надад учруулсан хохирлыг барагдуулсан.. / хэргийн 13-р хуудас/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би Н.*******д 3 өдрийн ажлын хөлсөнд 300000 төгрөг төлж барагдуулсан... гэх мэдүүлгээс  шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 40 дүгээр  хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Шүүгдэгч Д.*******ийн  хувийн байдлын талаар гэрч Ц.Шүрхүүгийн  өгсөн... Д.******* нь даруу талав зантай, гэр бүлдээ халамжтай, үр хүүхдүүддээ үлгэр жишээч зан харьцаатай.Ховд аймгийн ******* сумын Бугаан гол зах дээр гар утасны засвар ажиллуулдаг...гэх  мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/

Гэрч П.Баасансүрэнгийн өгсөн...  Д.******* бид хоёр багын найзууд, элдэв муу зуршил байхгүй,хүнд тусархуу, уур уцаар багатай, хүнтэй эелдэг харьцдаг,олон нийтийн газар ажилладаг болохоор хүнтэй зөв боловсон харьцдаг хүн.Хааяа найз нөхөдтэйгөө баяр ёслолоор архи ундааны зүйлийг тааруулж хэрэглэдэг, уусан үедээ догшин ширүүн зан авир гаргадаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/, шүүгдэгч Д.*******ийн иргэний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******эд дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  торгох ялыг гурван сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг дурдаж дүгнэлт гаргав гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч,  хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид 300000 төгрөгний хохирол төлж барагдуулсан. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд төлнө  гэх дүгнэлт  гаргаж байна гэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 300000 төгрөг төлсөн,  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг  тус тус харгалзан үзэж  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000  төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд сар бүр  хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Д.*******эд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

Шүүгдэгч Д.*******  нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 300000 төгрөгний хохирол төлснийг тус тус дурдаж, өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол ин төгөлдөр  болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,36.2-1,2,4,  36 .5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******эд   оногдуулсан 450000 төгрөгний  торгох ялыг  3 / гурав/  сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000000180  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Н.*******д 300000 төгрөгний хохирол төлж барагдуулсан, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******эд  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц интэй болох ба шүүгдэгч Д.*******эд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол ин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА