Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/289

 

  

 

 

 

 

 

 

 2021         03         09                                   2020/ШЦТ/289

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б. Дариймаа ,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ ,

шүүгдэгч, хохирогч ******* түүний өмгөөлөгч Н.Намжилцэрэн /ҮД:31-78/

шүүгдэгч, хохирогч*******, түүний өмгөөлөгч М.Хандармаа /ҮД:11-60/

хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД: 02-48/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан Д овогт Х Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.овогт******* нарт холбогдох яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 000 000 000 0000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, Баянхонгор аймагт 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ тэтгэвэрт байсан, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Данзангийн 00-р байрны 00 тоотод оршин суух, улсаас  авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х.овогт*******/РД: ЦД00000000/,

2. Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, радиогийн мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Зэвсэгт хүчний 000 дугаар ангид ажилладаг байсан, ам бүл 4, эхнэр 3-5 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00-р байрны 00 тоотод оршин суух, Энхийн төлөө медаль, спортын дэд мастер цол зэргээр шагнагдаж байсан, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Д.овогт *******/РД: УИ00000000/ нар, 

Холбогдсон хэргийн талаар

******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 27-31 тоотын үүдэнд Д.Ц-ыг хаалга удаан цохилоо гэх шалтгааны улмаас түлхэж унагаан биед нь баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 00-00 тоотын үүдэнд*******-ийг гэрт орж ирлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож түүнийг боож унагаан эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт,

-Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 тоотын үүдэнд *******тай хүүхдүүд нь шуугилдлаа гэх шалтгаанаар маргалдан зодолдож, түүний нүүрэн тус газарт нь цохиж, нүүр цээжин тус газарт нь маажин, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд  шүүгдэгч, хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ амарч байсан. Тэр өдрийн орой би компьютер дээр юм хийгээд сууж байсан. Харин манай эхнэр дэлгүүр гарсан хойгуур Э гэж хүн манай гэрт ороод ирчихсэн байсан. Тухайн үед би энэ хүнийг танихгүй байсан. Манай охин согтуу хүн гээд орилоход би эргээд харсан. Тэгэхэд манайд энэ хүн ороод ирчихсэн байсан. Тэгээд би юун хулгайч вэ гэхэд “Э танайх ямар их шуугилддаг юм бэ гээд над руу дайрсан. Би энэ хүнийг манай гэрээс гар гэх шаардлагыг тавьсан. Тэгээд би цээжнээс нь заамдаад цаашаа гар гээд түлхсэн. Түүнээс өөрөөр цохиж зодоогүй. Би цагдаа дуудаад цагдаагаар шийдүүлье гэсэн бодолтой байсан. Тэгээд би энэ хүнийг гэрээсээ гаргах гэтэл миний нүүрийг маажиж, цохисон. Энэ үед нь манай хүүхдүүд айгаад орилохоор нь би энэ хүнийг үүд рүү гаргасан. Тухайн үед миний нүдний шил хагарсан, нүүр амнаас цус гарсан байсан. Тиймээс эхнэр цагдаа дуудсан. Тэгээд байрны доор жижүүртэй хамт цагдаа нарыг хүлээж байх зуур Э“ юугаа харсан юм, гайхаад байгаа юм уу” гээд гудамжинд явж байсан залуутай муудалцсан. Тэгэхэд нь би “энэ хүнийг цагдаа дуудаад өгсөн байгаа, битгий муудалц” гэж хэлсэн. Би цагдаа руу залгахад “яасан их цагдаа руу залгадаг юм бэ” гээд миний гар руу цохиод миний утсыг газар унагаасан. Түүнээс болж миний утасны дэлгэц эвдэрсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр зуур Э“ эхнэр чинь хоёр хүүхэдтэйгээ байдаг, чамайг дараа нь танихгүй хүнээр алуулна, би шоронгоор олон удаа орсон, чамайг шоронд банди болгоно гэж хэлсэн. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгэхэд намайг шүүх эмнэлгээр орж биедээ гэмтэл учирсан эсэхийг тогтоолго гэсэн тул шүүх эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэсэн. Энэ хэрэг манай гэрт болсон бөгөөд тухайн хэрэг явдлыг нотлох камерын бичлэг нь байхгүй болсон. Тиймээс эмч нар аваад явъя гээд эмнэлэг рүү аваад явсан. Би  нүдний  шил  ,  гар утасны  дэлгэц хэмхэрсэн тул  энэ хохирлыг нэхэмжилнэ.

 Би Ц эгчид анхны тусламж дуудаж өгсөн. Дараа нь энэ хэргийн талаарх камерын бичлэгийг авъя гэхэд жижүүр нь биднийг оруулаагүй. Ц эгч жижүүрт “энэ хүмүүсийг битгий оруулаарай, ирвэл цагдаа дуудаарай” гэж хэлсэн байсан. Тэгээд бид нарыг камерын бичлэг авах гээд ороход жижүүр нь шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид нар бичлэгээ авсан. Тухайн бичлэг хэрэгт хавсаргасан байгаа.

 

 Би Ц эгчийг санаатайгаар түлхэж унагаагаагүй. Бид өмнө нь сайн харилцаатай байсан заримдаа гурван давхар өөд явахад нь түшээд дээш нь гаргадаг байсан. Манай хүүхэд Ц эгчээс цочоод гацдаг болсон байгаа. Бага насны хүүхэдтэй айлын хаалга үүдийг цохиж, орилж дайрч болохгүй. Би нэг удаа ирэхэд нь та яваач гээд хаалга хаах гэж байгаа бол нэг өөр Ц эгч 4,5 удаа ирээд орилоод дайрсан. Ц эгч эхэлж хүч хэрэглэсэн. Хамгийн гол нь манай хаалга хаалгахгүй, өөрийн хяналтыг алдсанаас болж унасан. Иймд намайг санаатайгаар яллагдагчаар татсан тул би гомдолтой байна. Манайх одоогоор СӨХ-ийн  үйлчилгээ авч чадахгүй байна. Манай байрны бүх айлууд орцонд юм хураадаг, түүнийг нотлох зураг надад байгаа. Ц эгчийг унасанд харамсаж байна. Би албаар Ц эгчийг түлхэж унагаагүй. Намайг хаалга удаан цохилоо гэж буруутгаж байна. Ямар ч хүн хаалга удаан цохилоо гэх шалтгаанаар түлхэж унагаахгүй .     Тухайн үед амралтын өдөр байсан. Ц эгч тэр өдөр манай эхнэртэй орцонд тааралдсан. Манай эхнэр СӨХ- ийн мөнгийг өгнө гэж хэлсэн. Үүнээс өмнө Эрдэнэчимэгтэй холбоотой хэргээр камерын бичлэг авмаар байна гэхэд Ц “камер надад хамаагүй, хэрэгтэй бол өөрсдөө засуулаад ав” гэсэн. Тэгэхэд нь бид эргэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн өдөр Ц СӨХ-ийн мөнгөө нэхэж ирэхэд нь манай эхнэр “танайх камераа засуул, бид үйлчилгээ авч байж СӨХ-ийн мөнгийг төлнө гэж хэлсэн. Тухайн үед манайх СӨХ-ийн төлбөрөө төлөх өдөр болоогүй байсан, тийм хэрэг болсон учир камераа ажиллуул гэх шаардлагыг тавьсан. Тэгэхэд Ц эгч манай эхнэртэй хэрэлдээд орилоод дайраад байсан. Манай эхнэр эхний удаа хаалгаа хаасан. Тэгтэл Ц эгч хэсэг хугацааны дараа дахин ирж манай гэрийн хаалгыг балбасан. Бид дахин камераа засуул гэх шаардлагыг тавихад Ц эгч “та нар битгий давар, камергүй байсан бол яах байсан юм, тэрийгээ өөрсдөө засуул” гэж хэлээд явсан. Тэгээд дахиад ирээд хаалга хүчтэй цохисон. Тэгэхэд нь манай эхнэр “та болиоч, хүүхдүүд унтаж байна, дахин дахин ирээд битгий хаалга үүд цохиод бай”  гээд хаалгаа хаах гэтэл дахин хаалга хүчтэй цохиод, хаалганы бариул эвдэх шахсан. Тэгэхэд нь манай хүүхдүүд бүр аймаар орилсон. Би хүүхдүүдээ хараад зогсож байсан.   Манай эхнэр хаалгаа онгойлгоход Ц эгч хаалганы дотор талаар хөлөө оруулаад, дотор хаалганы бариулаас барьчихад хаалгахгүй байсан. Манай эхнэр “та болиоч, битгий орилоод бай” гэхэд Ц эгч илүү их орилсон. Тийм болохоор би “та яваач гээд хэлэхэд” миний шаардлагыг хүлээн аваагүй. Тэгээд би Ц эгчийн гарыг хавччих вий гэсэндээ хаалганы дотор талын бариулаас эгчийн гарыг тавиулаад хаалга хаахад өөрийнхөө хүчинд хойшоогоо унасан. Тэгэхэд Ц эгч  орцонд байхдаа намайг аллаа гэж орилсон бөгөөд оршин суугчид буруугаар ойлгосон. Ц тэр үед орилж дайрч байхдаа өөрийн ухаанаа алдчихсан байсан тул хойшоо унасан. Эмнэлгийн тусламж ирэх хүртэл би 30,40 минут Ц эгчтэй ярилцсан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгэхэд Ц эгч би сандал дээр суумаар байна гээд би жижиг сандал гаргаж ирээд өгөхөд “би өндөр сандал дээр суумаар байна” гээд би өөр айлаас өндөр сандал авч ирж суулгасан. Тэгэхэд Ц эгч сандал дээрээс дахиад унасан бөгөөд бүр их орилсон. Тиймээс эмч нар аваад явъя гээд эмнэлэг рүү аваад явсан. Би Ц эгчид анхны тусламж дуудаж өгсөн. Дараа нь энэ хэргийн талаарх камерын бичлэгийг авъя гэхэд жижүүр нь биднийг оруулаагүй. Ц эгч жижүүрт “энэ хүмүүсийг битгий оруулаарай, ирвэл цагдаа дуудаарай” гэж хэлсэн байсан. Тэгээд бид нарыг камерын бичлэг авах гээд ороход жижүүр нь шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид нар бичлэг ээ авсан. Тухайн бичлэг хэрэгт хавсаргасан байгаа. Би Ц эгчийг санаатайгаар түлхэж унагаагаагүй. Бид өмнө нь сайн харилцаатай байсан заримдаа гурван давхар өөд явахад нь түшээд дээш нь гаргадаг байсан. Манай хүүхэд Ц эгчээс цочоод гацдаг болсон байгаа гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогч******* мэдүүлэхдээ: Бы гэр манай байрны 3 давхарт байдаг. Харин манайх 2 давхарт байдаг. Манайх тэр байранд орсон цагаас хойш эднийх байнгын орилж чарлаж, үймүүлдэг байсан. Би сүүлдээ тэвчээр алдраад эхнэрт нь “ яасан их шуугилддаг юм бэ, манай дээд талын тааз нурж уналаа” гэхэд хүүхдүүд юм чинь тоглохгүй яахын гэдэг хариулт өгдөг. Дараа дахиад пижигнээд эхлэхээр нь ороход Б байсан. Тэгээд яагаад пижигнээд байгаа юм бэ гэхэд “ямар хамаатай юм” гэсэн. Орой үдшийн цагаар амгалан тайван байдал алдагдуулдаг. Заримдаа манай эхнэр бид хоёр маш их цочдог. Манай эхнэр зүрх муутай,байнга эм уудаг. Бид гэртээ зүв зүгээр байж байхад гэнэт л юм чулуудаад байдаг. Б бас хамт пижигнээд байдаг. Би тэвчээр алдраад орж хэлэхэд юу хуцаад байгаа юм, хаанахын хулгайч вэ гээд намайг заамдаж аваад ухаан алдуулах шахсан. Би эмнэлэгт үзүүлэхэд няцралт үүссэн, улайсан гэсэн дүгнэлт гарсан. Би тухайн үед эм тан уусан. Миний биед одоо ямар нэгэн зовуурь байхгүй. Б намайг хаа явсан газар чинь ална гэж заналхийлсэн. Бас намайг доромжилж хулгайч дээрэмчин болгосон.  Хохирол нэхэмжлэхгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Ц мэдүүлэхдээ: Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байрны айлуудаасаа СӨХ-ийн мөнгөө төлөөрэй гэж хэлээд явж байсан. Тухайн үед би Х-тай таараад ямар нэгэн зүйл хэлээгүй. Б-ых СӨХ-ийн мөнгөн дээр асуудалгүй байсан. Харин орцонд том овор хэмжээтэй зүйл тавьчихсан оршин суугчдаас гомдол гаргаад байсан. Мөн цэвэрлэгч орц цэвэрлэхэд саад учруулаад байсан тул би Х-д “энэ зүйлээ орцноос аваарай” гэж удаа дараа хэлсэн. Би тухайн өдөр *******-ы хаалгыг 2 удаа тогшсон. Тэр үед хүүхэд уйлж байхыг анзаараагүй. Тэгээд би Х-д “чи залуу хүн байж хүн юм хэлэхээр өөдөөс дандаа тайлбар тавих юм” гээд хэлээд өнгөрсөн, маргалдсан асуудал болоогүй. Тэгэхэд *******“та ямар ядаргаатай юм бэ” гээд миний гарыг хойшоо хүчтэй түлхэхэд би газар унасан. Би таягаа тулаад босох гэтэл миний хөл сонин болчихсон би босож чадахгүй байсан. Тэгээд би уйлаад байж байхад 27 тоотын Хандаа гэх хүн гарч ирээд “та яасан бэ” гэхэд би “ би босож чадахгүй байна, миний хөл эргэчихлээ” гэж хэлсэн. Би тухайн үед хөл мултарчихлаа гэж бодсон. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очоод зураг авахуулахад чөмгөний доор цууралттай гэж гарсан. Би хөлдөө 5 хадаас хадуулсан. Намайг эмнэлэгт байхад Б нэг удаа л миний биеийг асуусан. Тэгэхэд нь би миний хөл хугарсан байна гэж хэлсэн. Би Б, Х хоёрыг надаас уучлалт гуйгаад нэг удаа залгах болов уу гээд харж байсан. Тэгэхэд 5 сарын хугацаанд нэг ч удаа залгаж миний биеийг асуугаагүй. Би сүүлийн 3 сар хэвтэрт байсан. Би сүүлийн нэг сараас урдаа түрдэг зүйлтэй явж байгаа. Би одоог хүртэл ганцаараа явж чадахгүй, байнгын хажуудаа хүнтэй явж байгаа. Би 5 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй.  Миний эм тариа, эмчилгээний мөнгийг манай ах дүү нар өгч байгаа. Одоогийн байдлаар миний эмчилгээний зардал 3.145.685 төгрөг болоод байна. *******-ых энэ байрыг аваад 5 жил болж байгаа. Б-ы хүүхдүүд шуугилддаг нь үнэн. Б өмнө нь надтай хэрэлддэггүй байсан. Тэр өдөр л уурандаа намайг түлхсэн. Би энэ хүнээс болоод 5 сарын турш ажилгүй, орлогогүй байна. Би Баас 3.145.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулбал би гомдол саналгүй. Би 1 жил 6 сарын дараа хөлийнхөө хадаасыг авхуулна. Би маш их гомдолтой байна. Би аливаа зүйлийг шууд шулуухан хэлдэг зантай. Би Б-ы эхнэртэй ярилцаж байхад Б намайг түлхсэнээс надад гэмтэл учирсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ц-ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Данзангийн 27 дугаар байрны оршин суугчтай уулзаж СӨХ-ийн төлбөрөө төлж барагдуулах талаар шаардлага тавьсан. Тэр өдөр би 3 давхрын 31 тоотын оршин суугч Б.Х-тай коридорт 14-15 цагийн орчимд таарсан. Тэгээд би Х-д хандаж 10 дугаар  сарын СӨХ-ийн төлбөрөө төлөх талаар хэлсэн. Тэр эмэгтэй надад ямар нэгэн хариу хэлэлгүйгээр гэрийнхээ хаалгыг онгойлгож ороод хаалгаа хаасан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшиж коридорт байгаа орны буйдан порлон, орны толгой зэрэг овор ихтэй зүйлүүдээ зайлуулах талаар  Х-д хэлсэн. Тэгтэл Х СӨХ-ийн төлбөрт 20.000 төгрөг төлдөг байж яагаад коридорт эд зүйл гаргаж тавьж болохгүй гэж хэлээд уурлаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь би хаалганых нь бариулаас бариад хаалгыг нь дахин тогшсон. Х хаалгаа онгойлгоод “та яах гээд байгаа юм бэ ямар төвөгтэй юм бэ” гэж хэлэхээр нь би Х-д хандаж “Чи залуу хүн байж яахаараа дандаа үг сөрж байдаг юм бэ, би оршин суугчдын хүсэлтээр ажлаа хийгээд явж байна” гэж хэлсэн. Би тэр үед 00 тоот айлын хаалганы дотор бариулаас зүүн гараараа бариад байж байтал Х-гийн нөхөр Б над дээр ирээд “ямар ядаргаатай юм бэ” гэж хэлээд миний зүүн гарын бугуйнаас гараараа бариад хаалганы бариулаас салгаад намайг хойш нь түлхэж унагаасан. Би тухайн үед хойшоогоо хана мөргөөд унасан. Тэр үед миний хөл эргэчихсэн юм шиг санагдсан. Би тухайн үед өөрийнхөө хөлийг хугарчихсан гэж огт бодоогүй. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж хөлийнхөө зургийг авахуултал миний баруун хөлний дунд чөмөг хугарчихсан байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний болон эм тарианы төлбөрт одоогийн байдлаар нийт 2.765.000 төгрөг зарцуулсан байна. Мөн энэ хугацаанд сэтгэл санааны хямралд орсон, хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсандаа маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Н-ийн өгсөн: ...Д.Ц гэх хүн нь миний ээжийн хамгийн том эгч нь юм. Өөрөөр хэлбэл миний нагац эгч...., улмаар СӨХ-ын даргын ажлаа хийж байх явцдаа 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг байрны 3 давхарт /үнэртэй/ хог байна гэх оршин суугчдын гомдлоор 3 давхрын / тоотыг нь мэдэхгүй байна/ айлын хүнтэй уулзсан юм шиг байгаа юм. Тэгтэл тэр айлын хүнтэй нь маргалдаж байх явцад эрэгтэй хүн гарч ирээд эгчийг түлхэж унагаасан гэсэн. Үүнээс болж манай эгчийн зүүн өвдөгний хагалгаа нь сэдэрсэн мөн зүүн талын хөлийн дунд чөмөг нь нэг цууралт, хоёр газраа хугарсан, түнхэнд өөрчлөлт орсон гэх оноштойгоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.О-ийн өгсөн: ...СӨХ-ийн дарга Д.Ц гэх эмэгтэй  СӨХ- ийн мөнгөө хэзээ өгөх талаар асуухаар нь би 2 хоногийн дараа өгнө гэж хэлээд хаалгаа хаасан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа байрны 3 давхраас коридорт   ёо ёо гээд хүн орилсон чимээ сонсогдсон. Би хэсэг гэртээ хэвтэж байгаад коридорт  орилж байгаа хүний дуу байхгүй болохоор нь 10 орчим минутын дараа гарч очсон. Тэгэхэд СӨХ-ийн дарга Д.Ц нь 00 тоот айлын гадна коридорт орь дуу тавиад хэвтэж байсан..., намайг Д.Ц дээр очиход булангийн хаалганы эмэгтэй, 31 тоот айлын эр нөхөр нь зогсож байсан. Тэр үед Д.Ц надад 31 тоот айлын залууг түлхэж унагаасан талаар хэлсэн. Тэгэхэд тэр залуу надад би түлхээгүй хаалганы савалтад өөрөө унасан гээд хэлж байсан...  гэх мэдүүлэг / хх-ийн 22-24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Х-ийн өгсөн: ..2020 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна гэртээ байж байхад 14-15 цагийн орчим унаж байгаа юм шиг ёолоод хүн бархираад байсан. Тэгэхээр нь би гэрээс хаалгаараа шагайгаад харсан чинь СӨХ-ийн дарга Ц хөлөө жийгээд суучихсан, намайг түлхээд унагаачихсан нааш ир гээд уйлаад намайг дуудахаар нь яваад очсон. Тэгэхэд хажууд нь өөр хүн байгаагүй. Би Д.Ц эгч дээр очоод татаад босгох гэсэн  чинь босож чадахгүй хөл болохгүй байна гээд уйлаад байсан. Би Д.Ц эгчийг түлхэж унагаасан 31 тоотын хаалгыг тогшоод яагаад хөл муутай хүнийг түлхээд унагаасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд хүүхэд унтаж байхад хаалга нүдсэн гээд зөндөө зүйл яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б-ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 18-нд “Гачуурт-46”  чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 00-00 тоотын гадна СӨХ-ийн даргыг түлхэж унагаасан хөл нь гэмтсэн байна гэх дуудлага ирсэн. Ингээд уг дуудлагын дагуу очиход 103 түргэн тусламжийн эмч ирчихсэн 00 тоотын гадна гэмтсэн гэх хүнийг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг рүү авч явсан. Уг гэмтсэн эмэгтэйтэй ярилцахад 00 тоотын айлын эрэгтэй хүн хаалганаас нь барьсан байхад түлхэж унагаасан гэж ярьсан. Намайг очиход тэр эмэгтэй 00 тоотын гадаа газарт сууж байсан. Би тэр эмэгтэйг сандал дээр сууж байсныг хараагүй. Би тэр эмэгтэйг сандал дээрээс унаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******-ы өгсөн: ...тухайн өдөр эхнэр Б.Х нь дэлгүүр орчхоод гэртээ орж ирсэн. Тэгээд Б.Х надад байрны коридорт Д.Ц эгчтэй таарлаа, СӨХ-ийн мөнгөө өг гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Д.Ц гэх эмэгтэй манай гэрийн хаалгыг дахин балбасан, хаалгаа Х тайлаад Д.Цтай уулзсан. Тэгэхэд Д.Ц дахин СӨХ-ийн мөнгө нэхсэн бөгөөд манай эхнэр би танд өгнө гэж хэлсэн шүүдээ манайх камер шүүх гэхэд камер ажиллахгүй байсан СӨХ-ийн үйлчилгээ авч чадахгүй байна. СӨХ-ийн мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг харин одоо бол камер шүүж, СӨХ-ийн үйлчилгээгээ авч байж төлбөрөө төлнө гэж хэлсэн. Тэгээд мөн Д.Ц манай хаалгыг эвдэх гэж байгаа юм шиг бариулыг хүчтэй татаад байхаар нь Б.Х дахин хаалгаа онгойлгосон. Тэгэхэд Д.Ц улам хүчтэй харааж орилон манай хаалгыг дэлгэж дотор талын бариулаас барьж хөлөөрөө хаалгыг хаалгахгүй хашиж зогссон. Д.Ц гэх эмэгтэй манай гэрийн хаалганы дотор бариулаас хүчээрээ зуурсан байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулахад хойшоо өөрийнхөө хүчинд хөл алдаад унасан.

...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчмын үед гэртээ 2 хүүхдийн хамт байсан. Эхнэр Б.Х дэлгүүр гарсан бөгөөд манай том охин Э аав танихгүй хүн гэж хэлэхээр нь сандраад гал тогооны зүг яваад очиход гадны хүн гэрт ороод ирчихсэн байхаар нь ямар учиртай, юун хүн бэ гар гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй намайг шууд заамдаж аваад боогоод баруун гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Мөн тэгээд миний нүүрийг маажсан бөгөөд би тухайн хүний цамцны урд хэсгээс нь зуурсан. Тэгээд хүүхдүүд уйлаад байхаар нь би тэр хүнийг түлхэж гэрээс гаргасан. Ер нь бол гарахгүй гэж удаан эсэргүүцсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 66-67/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №  12196 дугаартай дүгнэлтэнд :

1. Д.Цын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 30-31/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор *******-ы өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цаг орчмын үед гэртээ том охин Б.Энхжин, бага охин Б.А нарын хамт амарч байсан. Эхнэр Б.Х дэлгүүр гарсан байсан ба гэрийн хаалгыг цоожлоогүй зүгээр хаагаад гарсан байсан. Манай хоёр охин зурагт үзээд би нөгөө тийш харсан компьютер дээр ажлаа хийгээд сууж байсан. Тэгсэн том охин ааваа танихгүй хүн гээд орилсон, би сандраад босоод харахад 40 гаран насны согтуу үл таних эрэгтэй хүн манай гэрт ороод ирчихсэн байсан. Би ямар учиртай юун хүн бэ гар гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй намайг шууд заамдаад авахаар нь яах гэж орж ирсэн юм гар гээд түлхэхэд миний урдаас эсэргүүцэл үзүүлж баруун гараараа миний нүүрэн тус газарт дараа нь нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Би зууралдаж байгаад гэрээсээ гаргасан тэгсэн тэр согтуу хүн тэрүүгээр орилоод намайг өчнөөн хараасан. Орцонд гарсны дараа чи яах гэж манай гэрт орж ирсэн юм гэсэн чинь би танай доод айлд амьдардаг хүн байна, танай хоёр хүүхэд яасан их шуугилддаг пизда нар вэ гэж хэлсэн тэгээд би эхнэртээ болсон асуудлыг хэлэхэд эхнэр цагдаад дуудлага өгсөн...  гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор*******-ийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 06-ны 22 цаг орчмын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 00-р байрны 00 тоот гэртээ амрах гээд хэвтэж байхад манай дээд давхрын айл түжигнээд байхаар нь орж хэлье гэж бодоод дээд давхарт гарч дээд давхрын айлын хаалгыг тогшиход хаалга нь онгорхой байхаар нь бариулыг нь дараад гэрт нь орж үүдэнд зогсоход гэрийн эзэн гэх Б юун хүн бэ, хаанахын хулгайч дээрэмчин бэ гээд босож ирээд намайг заамдаж гэрээсээ гаргасан, шууд гаргаад байрнаас гаргаад хүнгүй газар очиж намайг боож унагасан... гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Х-ийн өгсөн:...Тухайн өдөр харанхуй байсан яг хэдэн цагийг мэдэхгүй байна нөхөр******* гаднаас архи үнэртүүлсэн орж ирсэн, бага зэргийн уусан байсан. Цайгаа уугаад сууж байхад манай дээд давхрын айл аймаар пижигнээд байсан ба энэ айл ямар их пижигнэдэг юм бэ алив би нэг ороод хэлье гэж хэлээд гарсан. Шөнө 23.00 цагийн орчимд орж ирсэн, дээд айлын хүн намайг боож унагах гэлээ би ноцолдож байгаад тавиуллаа..., тухайн үед нөхрийн хүзүү нь урд хэсгээрээ улайж шалбарч, зулгарсан байсан. Өөр юм яриагүй унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Х-гийн ...2020 оны 10 дугаар сарын 06-ны орой нөхөр 2 хүүхдийн хамт байж байгаад 21 билүү 22 цагийн орчимд би ганцаараа юм авахаар дэлгүүр гарсан. Гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг шууд хаагаад цоожлоогүй гарсан. Манай гэрийн хаалга цоожлохгүй болохоор гаднаасаа онгойдог юм. Дэлгүүр орчхоод  шатаар гараад ирэхэд гэрийн хаалганы үүдэнд орц  дотор манай нөхөр ******* нь 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад, тэр хүн манай нөхөр лүү дайраад, футболкны захаас нь базчихсан зогсож байсан, би очоод болиоч юу вэ гээд дундуур нь орсон чинь манай нөхөр цагдаа дуудаарай гээд би цагдаад дуудлага өгсөн. Орцонд орох үед манай нөхрийн харааны шил нь газар уначихсан байхаар нь би авахад баруун талын шил нь хагарсан, рам нь мурийчихсан байсан. Манай нөхөр маажуулсан юм шиг цус болчихсон, улайсан, цээжин дээр нь бас урт хумсны сорви байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар*******-ийн: ....Намайг боох үед гарыг нь тавиулах гэж гартай нь ноцолдсон. Миний зүүн гар гэмтэлтэй бөгөөд 70 хувийн групп-д байдаг. Тухайн үед зодоон болоогүй бөгөөд Б нь гэр дотроосоо намайг чирч байрны гадна гаргасан. Байрны үүдэнд хүнгүй газар аваачаад боож хоёр гараараа зөрүүлж боосон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны  11 дүгээр сарын 04-ний өдрийн №12533 дугаартай 

1.*******-ийн биед эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 121-122/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны  10 дугаар сарын 11-ний өдрийн №11533 дугаартай:

1. *******-ы биед зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, уруул, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх, дарах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүү- мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 32-33/-р тал,

Шүүгдэгч *******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-н 54,55, 60-р тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотын үүдэнд Д.Ц-ыг хаалга удаан цохилоо гэх шалтгааны улмаас түлхэж унагаан биед нь баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Данзангийн 00 дугаар байрны оршин суугчтай уулзаж СӨХ-ийн төлбөрөө төлж барагдуулах талаар шаардлага тавьсан. Тэр өдөр би 3 давхрын 00 тоотын оршин суугч Б.Х-тай коридорт 14-15 цагийн орчимд таарсан. Тэгээд би Х-д хандаж 10 дугаар  сарын СӨХ-ийн төлбөрөө төлөх талаар хэлсэн. Тэр эмэгтэй надад ямар нэгэн хариу хэлэлгүйгээр гэрийнхээ хаалгыг онгойлгож ороод хаалгаа хаасан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшиж коридорт байгаа орны буйдан порлон, орны толгой зэрэг овор ихтэй зүйлүүдээ зайлуулах талаар  Х-д хэлсэн. Тэгтэл Х СӨХ-ийн төлбөрт 20.000 төгрөг төлдөг байж яагаад коридорт эд зүйл гаргаж тавьж болохгүй гэж хэлээд уурлаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь би хаалганых нь бариулаас бариад хаалгыг нь дахин тогшсон. Х хаалгаа онгойлгоод “та яах гээд байгаа юм бэ ямар төвөгтэй юм бэ” гэж хэлэхээр нь би Х-д хандаж “Чи залуу хүн байж яахаараа дандаа үг сөрж байдаг юм бэ, би оршин суугчдын хүсэлтээр ажлаа хийгээд явж байна” гэж хэлсэн. Би тэр үед 31 тоот айлын хаалганы дотор бариулаас зүүн гараараа бариад байж байтал Х-гийн нөхөр Б над дээр ирээд “ямар ядаргаатай юм бэ” гэж хэлээд миний зүүн гарын бугуйнаас гараараа бариад хаалганы бариулаас салгаад намайг хойш нь түлхэж унагаасан. Би тухайн үед хойшоогоо хана мөргөөд унасан. Тэр үед миний хөл эргэчихсэн юм шиг санагдсан. Би тухайн үед өөрийнхөө хөлийг хугарчихсан гэж огт бодоогүй. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж хөлийнхөө зургийг авахуултал миний баруун хөлний дунд чөмөг хугарчихсан байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний болон эм тарианы төлбөрт одоогийн байдлаар нийт 2.765.000 төгрөг зарцуулсан байна. Мөн энэ хугацаанд сэтгэл санааны хямралд орсон, хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсандаа маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Н ийн өгсөн: ...Д.Ц гэх хүн нь миний ээжийн хамгийн том эгч нь юм. Өөрөөр хэлбэл миний нагац эгч...., улмаар СӨХ-ын даргын ажлаа хийж байх явцдаа 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг байрны 3 давхарт /үнэртэй/ хог байна гэх оршин суугчдын гомдлоор 3 давхрын / тоотыг нь мэдэхгүй байна/ айлын хүнтэй уулзсан юм шиг байгаа юм. Тэгтэл тэр айлын хүнтэй нь маргалдаж байх явцад эрэгтэй хүн гарч ирээд эгчийг түлхэж унагаасан гэсэн. Үүнээс болж манай эгчийн зүүн өвдөгний хагалгаа нь сэдэрсэн мөн зүүн талын хөлийн дунд чөмөг нь нэг цууралт, хоёр газраа хугарсан, түнхэнд өөрчлөлт орсон гэх оноштойгоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.О-ийн өгсөн: ...СӨХ-ийн дарга Д.Ц гэх эмэгтэй  СӨХ- ийн мөнгөө хэзээ өгөх талаар асуухаар нь би 2 хоногийн дараа өгнө гэж хэлээд хаалгаа хаасан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа байрны 3 давхраас коридорт   ёо ёо гээд хүн орилсон чимээ сонсогдсон. Би хэсэг гэртээ хэвтэж байгаад коридорт  орилж байгаа хүний дуу байхгүй болохоор нь 10 орчим минутын дараа гарч очсон. Тэгэхэд СӨХ-ийн дарга Д.Ц нь 31 тоот айлын гадна коридорт орь дуу тавиад хэвтэж байсан..., намайг Д.Ц дээр очиход булангийн хаалганы эмэгтэй, 00 тоот айлын эр нөхөр нь зогсож байсан. Тэр үед Д.Ц надад 31 тоот айлын залууг түлхэж унагаасан талаар хэлсэн. Тэгэхэд тэр залуу надад би түлхээгүй хаалганы савалтад өөрөө унасан гээд хэлж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Х-гийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна гэртээ байж байхад 14-15 цагийн орчим унаж байгаа юм шиг ёолоод хүн бархираад байсан. Тэгэхээр нь би гэрээс хаалгаараа шагайгаад харсан чинь СӨХ-ийн дарга Ц хөлөө жийгээд суучихсан, намайг түлхээд унагаачихсан нааш ир гээд уйлаад намайг дуудахаар нь яваад очсон. Тэгэхэд хажууд нь өөр хүн байгаагүй. Би Д.Ц эгч дээр очоод татаад босгох гэсэн  чинь босож чадахгүй хөл болохгүй байна гээд уйлаад байсан. Би Д.Ц эгчийг түлхэж унагаасан 31 тоотын хаалгыг тогшоод яагаад хөл муутай хүнийг түлхээд унагаасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд хүүхэд унтаж байхад хаалга нүдсэн гээд зөндөө зүйл яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б-ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар  сарын 18-нд “Гачуурт-46”  чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 00-00 тоотын гадна СӨХ-ийн даргыг түлхэж унагаасан хөл нь гэмтсэн байна гэх дуудлага ирсэн. Ингээд уг дуудлагын дагуу очиход 103 түргэн тусламжийн эмч ирчихсэн 00 тоотын гадна гэмтсэн гэх хүнийг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг рүү авч явсан. Уг гэмтсэн эмэгтэйтэй ярилцахад 00 тоотын айлын эрэгтэй хүн хаалганаас нь барьсан байхад түлхэж унагаасан гэж ярьсан. Намайг очиход тэр эмэгтэй 00 тоотын гадаа газарт сууж байсан. Би тэр эмэгтэйг сандал дээр сууж байсныг хараагүй. Би тэр эмэгтэйг сандал дээрээс унаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/-р тал,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******ы өгсөн: ...тухайн өдөр эхнэр Б.Х нь дэлгүүр орчхоод гэртээ орж ирсэн. Тэгээд Б.Х надад байрны коридорт Д.Ц эгчтэй таарлаа, СӨХ-ийн мөнгөө өг гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Д.Ц гэх эмэгтэй манай гэрийн хаалгыг дахин балбасан, хаалгаа Х тайлаад Д.Цтай уулзсан. Тэгэхэд Д.Ц дахин СӨХ-ийн мөнгө нэхсэн бөгөөд манай эхнэр би танд өгнө гэж хэлсэн шүүдээ манайх камер шүүх гэхэд камер ажиллахгүй байсан СӨХ-ийн үйлчилгээ авч чадахгүй байна. СӨХ-ийн мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг харин одоо бол камер шүүж, СӨХ-ийн үйлчилгээгээ авч байж төлбөрөө төлнө гэж хэлсэн. Тэгээд мөн Д.Ц манай хаалгыг эвдэх гэж байгаа юм шиг бариулыг хүчтэй татаад байхаар нь Б.Х дахин хаалгаа онгойлгосон. Тэгэхэд Д.Ц улам хүчтэй харааж орилон манай хаалгыг дэлгэж дотор талын бариулаас барьж хөлөөрөө хаалгыг хаалгахгүй хашиж зогссон. Д.Ц гэх эмэгтэй манай гэрийн хаалганы дотор бариулаас хүчээрээ зуурсан байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулахад хойшоо өөрийнхөө хүчинд хөл алдаад унасан.

...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчмын үед гэртээ 2 хүүхдийн хамт байсан. Эхнэр Б.Х дэлгүүр гарсан бөгөөд манай том охин Э аав танихгүй хүн гэж хэлэхээр нь сандраад гал тогооны зүг яваад очиход гадны хүн гэрт ороод ирчихсэн байхаар нь ямар учиртай, юун хүн бэ гар гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй намайг шууд заамдаж аваад боогоод баруун гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Мөн тэгээд миний нүүрийг маажсан бөгөөд би тухайн хүний цамцны урд хэсгээс нь зуурсан. Тэгээд хүүхдүүд уйлаад байхаар нь би тэр хүнийг түлхэж гэрээс гаргасан. Ер нь бол гарахгүй гэж удаан эсэргүүцсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 66-67/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №  12196 дугаартай дүгнэлтэд :

1. Д.Ц-ын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 30-31/-р тал, зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож  тогтоогдсон  байх тул шүүгдэгч *******-ыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд санаатай хохирол учруулаагүй, хохирогч  өөрийгөө хянах чадваргүй уурлаж өөрөө хойшоо савж ойчихдоо биедээ гэмтэл учруулсан гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* түүний эхнэр Х болон хохирогч Д.Ц нарын хооронд маргаан үүсч ******* нь өөрийн хаалганы бариулаас хохирогч Д.Ц-ын гарыг нь тавиулж түлхэж буй үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Ц нь ойчиж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн шууд бус санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

2. Мөн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд*******-ийг гэрт орж ирлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож түүнийг боож унагаан эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг ,

-Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд *******-тай хүүхдүүд нь шуугилдлаа гэх шалтгаанаар маргалдан зодолдож, түүний нүүрэн тус газарт нь цохиж, нүүр цээжин тус газарт нь маажин, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн болох  нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор  *******-ы өгсөн : ...2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цаг орчмын үед гэртээ том охин Б.Э, бага охин Б.А нарын хамт амарч байсан. Эхнэр Б.Х дэлгүүр гарсан байсан ба гэрийн хаалгыг цоожлоогүй зүгээр хаагаад гарсан байсан. Манай хоёр охин зурагт үзээд би нөгөө тийш харсан компьютер дээр ажлаа хийгээд сууж байсан. Тэгсэн том охин ааваа танихгүй хүн гээд орилсон, би сандраад босоод харахад 40 гаран насны согтуу үл таних эрэгтэй хүн манай гэрт ороод ирчихсэн байсан. Би ямар учиртай юун хүн бэ гар гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй намайг шууд заамдаад авахаар нь яах гэж орж ирсэн юм гар гээд түлхэхэд миний урдаас эсэргүүцэл үзүүлж баруун гараараа миний нүүрэн тус газарт дараа нь нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Би зууралдаж байгаад гэрээсээ гаргасан тэгсэн тэр согтуу хүн тэрүүгээр орилоод намайг өчнөөн хараасан. Орцонд гарсны дараа чи яах гэж манай гэрт орж ирсэн юм гэсэн чинь би танай доод айлд амьдардаг хүн байна, танай хоёр хүүхэд яасан их шуугилддаг пизда нар вэ гэж хэлсэн тэгээд би эхнэртээ болсон асуудлыг хэлэхэд эхнэр цагдаад дуудлага өгсөн...  гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор*******-ийн өгсөн ...2020 оны 10 дугаар сарын 06-ны 22 цаг орчмын үед Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Данзангийн 00-р байрны 00 тоот гэртээ амрах гээд хэвтэж байхад манай дээд давхрын айл түжигнээд байхаар нь орж хэлье гэж бодоод дээд давхарт гарч дээд давхрын айлын хаалгыг тогшиход хаалга нь онгорхой байхаар нь бариулыг нь дараад гэрт нь орж үүдэнд зогсоход гэрийн эзэн гэх Б юун хүн бэ, хаанахын хулгайч дээрэмчин бэ гээд босож ирээд намайг заамдаж гэрээсээ гаргасан, шууд гаргаад байрнаас гаргаад хүнгүй газар очиж намайг боож унагасан... гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Х-ийн өгсөн:...Тухайн өдөр харанхуй байсан яг хэдэн цагийг мэдэхгүй байна нөхөр******* гаднаас архи үнэртүүлсэн орж ирсэн, бага зэргийн уусан байсан. Цайгаа уугаад сууж байхад манай дээд давхрын айл аймаар пижигнээд байсан ба энэ айл ямар их пижигнэдэг юм бэ алив би нэг ороод хэлье гэж хэлээд гарсан. Шөнө 23.00 цагийн орчимд орж ирсэн, дээд айлын хүн намайг боож унагах гэлээ би ноцолдож байгаад тавиуллаа, тухайн үед нөхрийн хүзүү нь урд хэсгээрээ улайж шалбарч, зулгарсан байсан. Өөр юм яриагүй унтаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 139/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Б.Х-гийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 06-ны орой нөхөр 2 хүүхдийн хамт байж байгаад 21 билүү 22 цагийн орчимд би ганцаараа юм авахаар дэлгүүр гарсан. Гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг шууд хаагаад цоожлоогүй гарсан. Манай гэрийн хаалга цоожлохгүй болохоор гаднаасаа онгойдог юм. Дэлгүүр орчхоод  шатаар гараад ирэхэд гэрийн хаалганы үүдэнд орцон дотор манай нөхөр ******* нь 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад, тэр хүн манай нөхөр лүү дайраад, футболкны захаас нь базчихсан зогсож байсан, би очоод болиоч юу вэ гээд дундуур нь орсон чинь манай нөхөр цагдаа дуудаарай гээд би цагдаад дуудлага өгсөн. Орцонд орох үед манай нөхрийн харааны шил нь газар уначихсан байхаар нь би авахад баруун талын шил нь хагарсан, рам нь мурийчихсан байсан. Манай нөхөр маажуулсан юм шиг цус болчихсон, улайсан, цээжин дээр нь бас урт хумсны сорви байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар*******-ийн: ...Намайг боох үед гарыг нь тавиулах гэж гартай нь ноцолдсон. Миний зүүн гар гэмтэлтэй бөгөөд 70 хувийн групп-д байдаг. Тухайн үед зодоон болоогүй бөгөөд Б нь гэр дотроосоо намайг чирч байрны гадна гаргасан. Байрны үүдэнд хүнгүй газар аваачаад боож хоёр гараараа зөрүүлж боосон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны  11 дүгээр сарын 04-ний өдрийн №12533 дугаартай 

1.*******-ийн биед эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 121-122/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №11533 дугаартай:

 1. *******-ы биед зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, уруул, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх, дарах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүү- мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/-р тал, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч*******, ******* нарыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө. гэж хуульчилжээ.

Хохирогч Д.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын буюу эмчилгээний төлбөрт 214.000+ 28.100 + 415.625 + 53.350 + 484.033 + 125.550 + 25.0 38+ 81.826 + 30.200 + 8600 + 61.440 + 60.430 + 13.100 + 14.150 + 164.730 + 62.750= 1.842.922 /хх-н 61-76-р тал/ 21.600 + 150.635 + 64.000 + 34.700= 270.935 /хх-н 196-199-р тал/ 89.702 /хх-ийн 207-р тал/ = 2.203.559 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Д.Ц-аас ирүүлсэн хохирлын дараах баримтууд болох 9800 + 3900 + 4.000 + 1500 + 2.000 + 4805+ 5900 + 9500 + 15.050 + 4950 + 4560 + 3300 + 37.620 + 11.790 +  29:778 + 5320 + 2500 + 37.500 + 1300 + 4800 + 3500 + 9650 + 970 + 700 = 225.773 /хх-н 61-76-р тал/ төгрөгийн баримтуудыг хохирогчийн эмчилгээ сувилгаанд хэрэглэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д зааснаар хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй  байна.

Хохирогч Д.Ц нь өмгөөлөгч Б.Эрдэнэболороос хуульзүйн туслалцаа авахаар гэрээ хийж өмгөөлөгчид 500.000 төгрөгийн хөлс төлсөн болох нь оролцогчдын хооронд байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна./хх-н 182-183, 200-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболорт 500.000 төгрөг төлсөн зардлыг гаргуулж шийдвэрлэв.

            Иймд шүүгдэгч *******-аас эмчилгээний төлбөр 2.203.559 + 500.000 = 2.703.559 төгрөгийг хохирогч Д.Цд олгох үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас харааны шил, гар утасны дэлгэц хэмхэрсэн тул хохирлоо нэхэмжилж байх ба хохирогч С.Б-д учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Хос Итгэл Төгс” ХХК-иас эд зүйлийг 40.000 + 150.000 = нийт 190.000 төгрөгөөр үнэлсэн байх ба 190.000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгийг шүүгдэгч*******ээс гаргуулж С.Б-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 117-118-р тал/

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******,******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг ,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Х овогт*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-ын Быг 1700 /нэг мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1700 /нэг мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял дээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2150 /хоёр мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2150 /хоёр мянга нэг зуун тавин /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг,*******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2150 /хоёр мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг,*******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Хүрэлбаатарын Баас /РД:УИ00000000/ 2.703.559 /хоёр сая долоон зуун гурван мянга таван зуун таван есөн мянган/ төгрөгийг хохирогч Доржжавын Ц-д /РД:МН00000000/,*******-ээс /РД:ЦД00000000/ 190.000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгийг Хүрэлбаатарын Б-д /РД: УИ93040115/ тус тус олгосугай.

          7. Хохирогч Д.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.    

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******,******* нар цагдан хоригдсон хоноггүй,******* хохирол нэхэмжлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ