Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЗ/452

 

 

 

 

 

 

 

 

  2021        04          01                                  2021/ШЦТ/452

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Ю.Батсүх,

          хохирогч Г.М , түүний хууль  ёсны төлөөлөгч Г.Наранжаргал

          шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч П.Мөнхдэлгэр /ҮД: 01-48/

          иргэдийн төлөөлөгч Б.О,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0004 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, 00 настай, буриад, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Оросын Холбооны Улсын Төмөр замын дээд сургуульд сурч байсан гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-уул сумын 0-р баг 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Ц овогт ******* /РД:ЖЮ000000/.

          Холбогдсон хэргийн талаар:

          *******  нь 2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-ний өдрийг шилжих өглөө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын орчим 00-00 УАВ улсын дугаартай “Тоёота Акуа” тээврийн хэрэгсэл дотор 00 настай охин Г.М д согтууруулах ундаа өгч согтоон биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.М  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н мэдүүлэхдээ: Би гомдол саналгүй байна. Тухайн үед манай охин айсандаа болсон үйл явдлыг нуусан байсан. Дараа нь надад “танаас нуусан юм” гэж хэлсэн. Би миний хүүхэдтэй адилхан хүүхдийг ийм хэрэгт унагаагаад яах вэ гээд гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.М ын өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед найз М миний Ма нэртэй фейсбүүк хаяг руу “би хөдөөнөөс ирсэн” гэж мессеж бичсэн байсан. Бид хоёр нэлээн удаан мессеж бичиж сонин сайхан яриад байж байхад “уулзах уу” гэсэн. Тэгэхээр би орой болж байна яах юм бэ? гэж хэлэхэд, би машинтай яваад очъё, Витсамод байдаг биз дээ гэж хэлсэн. ....Би Д-ийн хумсыг будаж өгөх гээд гэрээс гарахад, хашааны үүдэнд маркийг мэдэхгүй машинтай М танихгүй хоёр залуутай ирчихсэн, намайг машинд суучих гэсэн. ...Өргөөгийн замын хойд талын автобусны буудал дээр ирж зогсоод эрэгтэй хүн бууж ирээд 2 том савтай Сэнгүр нэртэй 2 литрийн пиво, 4 хайрцаг тамхи өгснийг, машин барьж явсан Г гэх залуу буугаад тэр машин дээр очиж мөнгийг төлөөд ирж суухад, хажууд байсан залуу “одоо хаачих уу” гэж хэлэхэд, Г нь түрүүнийхээ газар луу явах уу гээд Улиастайн гол дээр ирсэн. Би Улиастайн гол орохоос өмнө “намайг замд буулгачих” гэж хэлэхэд, Г “за яах гэсэн юм бэ? гол дээр очоод жаахан байж байгаад хүргээд өгье” гэж хэлсэн.  Тэгэхээр би “гол дээр очиж юугаа хийх гэж байгаа юм гуталгүй тавчиктай гараад ирсэн даараад байна” гэхэд юу ч хэлэлгүй шууд Улиастайн гол дээр ирсэн. Гол дээр ирж зогсоод авч ирсэн пивоо задлаад өөрсдөө нэг нэг аяга уугаад надад хийж өгсөн. Би уухгүй гэхэд Г нь “юун сүртэй юм угаасаа ууж үзэхээс хойш уучхаач” гэж шалсаар байгаад уулгасан. Тэгсэн хэсэг хугацааны дараа миний ухаан санаа орж гараад толгой эргэсэн, тэгэхэд дахин надад нэг аяганд хийж өгсөн. Би миний толгой өвдөөд байна уухгүй гэхэд, Г хажууд сууж байсан үл таних залуу “нэгэнт уучихсан юм чинь уучих” гэсэн. Тэгэхэд Мнь “та хоёр одоо яах гээд байгаа юм одоо болиоч гээд намайг битгий уу” гэсэн. Тэгсэн тэр хоёр шахсаар байгаад тэр аяганы талыг уулгасан. Тэр үед М үл таних залуутай хамт бие засна гээд гарахад, Г гэгч машинаас буугаад миний хажууд буюу арын суудал дээр ирж суугаад шууд миний өмдийг тайлах гээд оролдсон. Тэгэхээр би орилоод машинаас буугаад хөл дээрээ тогтож чадахгүй халтирч унаад тэр хоёрыг дуудсан. Тэгсэн М гүйж ирээд намайг тэврээд машины арын сандал дээр суулгаад, Г-ийг буулгаад юм ярьж байсан. Би аймаар даарч байсан болохоор М надад куртикээ нөмрүүлсэн байсан, тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь орилсон хашхирсан машины хаалгыг М нүдээд “та одоо болилдоо наадах чинь хүчингийн хэрэг болно шүү” гэх хэлэх сонсогдсон. Тэгсэн тэр Г гэгч “та хоёрт ямар хамаа байна” гэж хэлээд миний дээр гарчихсан, миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэн хийчихсэн хөдлөөд байсан. Би болиоч гэж орилоод тэрийг баахан цохиж зодоод, машины хаалга онгойлгох гэсэн чинь Г миний гар барьж аваад миний цээжин дээр дарж хэвтээд байсан шиг санагдаж байна. Нэг ухаан орсон чинь машинаас буучихсан цасан дээр сууж байсан. Тэр үед өөрийгөө хувцастай байсан эсэхээ мэдэхгүй байна. Би хэзээ хувцсаа өмссөнөө санахгүй байна. Ямар ч байсан гадна хүн орилж, машины хаалга нүдэх үед би ямар ч хувцасгүй миний дээр Г гарчихсан хөдөлж байх үеийг тод санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насан хүрээгүй гэрч Ж.Ш ын өгсөн: ... 2020 оны 12 сарын 18-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад манай хашааны гадна найз М нь Г гэх өмнө харж, уулзаж байгаагүй залуугийн хамт бараан өнгийн Акуа маркийн машинтай ирсэн. Би тэдний ирсэн машинд суусан ба тэндээс хөдлөөд ШТС-аас бензин авсан. М нь тухайн үед чатлаж байсан охинтойгоо Витсамогийн ойролцоо байх дэлгүүрийн гадна очоод ирсэн талаар утсаар ярьсан. Тэр биднийг очих үед гараад ирчихсэн байсан. ... Тус шагийн юм зарж байсан хүнээс 2 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй 2 ширхэг пиво авсан. Мөнгийг нь Г өгсөн. Тэгээд тэндээс буцаад Баянзүрх дүүрэг Улиастайн гол руу явсан. Улиастайн гол дээр ирэх үед 2020 оны 12 сарын 19-ний 02 цаг 30 минут өнгөрч байсан санагдаж байна. Тэнд очоод бид 4 авсан пивоо хувааж уусан. Пиво хувааж уусны дараа Г нь Мбид хоёрт өөрийн ХААН банкны картаа өгөөд дэлгүүр лүү идэх юм, тамхинд явуулсан. Машинд М болон Г хоёр үлдсэн. Бид хоёр машинаас холдоод явж байхад машинаас эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр М бид хоёр буцаад гүйгээд очсон. Машинд М уйлсан байдалтай бууж ирэх үед М М-ыг аргадаж гэр лүү хүргэж өгөхөөр машинд суулгасан. Тэндээс бид хөдлөөд гэрийн гэрийн харалдаа шахуу очсон. Тухайн үед М гэдэг охин би согтуу байгаа болохоор гэр лүүгээ орж болохгүй байна хэлсэн. Тэгэхээр бид дөрөв буцаад пиво уусан Улиастайн гол дээр ирсэн. Тэгэхэд Г нь машины хойд талд М гэх охины хажууд суусан. М бид хоёрыг бие засах гэж гарахад, Г нь М гэх охиныг үнсэх гээд дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.М-ийн өгсөн: ...2020 оны 12 сарын 18-ны орой 23 цаг 30 минутын үед өвөөгийндөө байхад миний танил ах Г надтай өөрийн фейсбүүк хаягаар холбогдож уулзахаар болсон. Тэгээд А  захын урд автобусны буудал дээр хар өнгийн Акуа маркийн автомашинтай ирчихсэн байсан. Би Г тэй уулзаад байж байхдаа найз охин М, давхар найз Ш тай чаталж байсан. Тэгээд Ш ыг гэрээс очиж авсан. Тэндээс хөдлөөд Витсамогийн ойролцоо Мын гэрийн ойролцоо очиж түүнийг машиндаа суулгасан. Бид тэндээс хөдлөөд Офицеруудын ордны хойд талд автобусны буудал дээр зогсоод Ш ын авчирсан 2 литрийн” Сэнгүр”  гэх пиво авч дөрвүүлээ хувааж уусан. ... Тэндээс буцаж хөдлөөд Витсамо руу буцаж явах замдаа нэг харанхуй гудамж руу орж дөрвүүлээ нэг 2 литрийн пивоны талыг хувааж уусан. Тэндээс хөдлөөд Улиастай голын ойролцоо очих үед шөнийн 02 цаг өнгөрч байсан байх. Очоод дөрвүүлээ үлдэгдэл пиво хувааж уусан. Пивоо хувааж ууж дуусах үед 03 цаг 40 минут өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бие засахаар Г , Ш  нартай би машинаас хамт бууж бие зассан. Тухайн үед Г надад “та хоёр дэлгүүр орлоо гэж гараад ахдаа наад охиноо үлдээ, гудамж эргээд байж бай” гэж хэлсэн. Би тоглож байгаа юм байх гэж бодсон. Тэгээд бид машинд эргээд суусан. Машинд суугаад байж байтал Г Ш  бид хоёрыг дэлгүүр орчхоод ир гэсэн. Би дэлгүүр хаасан талаар хэлэхэд, тогшихоор онгойн гэж хэлээд надад “ХААН”  банкны ногоон өнгөтэй карт өгсөн. Би Ш тай дэлгүүр явахаар гарсан, холдож амжаагүй байтал хойноос эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Буцаад очиход М машинаас буугаад хэсэг алхаж байгаад унаад өгсөн. Тэгээд Мыг босгох гэхэд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд би юу болсон Маас асуухад, уйлаад юм хэлээгүй. Би түүнийг нимгэн хувцастай байна, машинд буцаж суух талаар хэлж машинд суулгасан. Г эс юу болсон талаар асуухад “сүртэй гичий бэ” гэснээс өөр юм хэлээгүй. Машинд байхад М миний гараас тас зуураад тавихгүй байсан. Г өөрийнхөө утсаар надад юм бичээд утсаа өгсөн. Тэр үг нь “наадах чинь тасарлаа хувцсыг тайл” гэсэн үг байсан. Би түүнд хариу өгөлгүй утсыг өгсөн. Тэр дахин юм бичээд надад өгсөн. Тэр үг нь “хувцсыг тайл чи юм үзээгүй байцаан бэ” гэсэн үг байсан. Г нь жолоочийн суудлаас хойд тал руу шилжиж суусан. Би бие засахаар гарах гэхэд М миний гарыг тавихгүй байсан. Би бие засчхаад ирнэ гэж хэлээд гарсан. Биеэ засаад дуусах үед машин дотор М чангаар хашхирсан. Би машины хаалгыг татахад түгжээтэй байсан, би машины цонхыг балбасан. Удалгүй машины хаалга нээгдээд машинд ороход Мын хувцсыг аль хэдийн тайлсан байсан. ... Тухайн үед Г Мын дээр гарчихсан хөдөлж байсан. М нийлээд согтолттой байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Оргилын өгсөн: ... 2020 оны 08-09 сарын хооронд барилгын бригадад 1 сар орчим ажилласан. Тэр цагаас хойш зүс мэддэг болсон. 2020 оны 9 сараас хойш холбоогүй байж байгаад 12 дугаар сард зүс таних Наранболдын хамт самранд яваад, 2020 оны 12 сарын 18-ны өдөр миний түр оршин суудаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 14-2456 тоотод ирсэн. Энэ өдөр өдөржин манайд байж байгаад 23 цагийн үед “найзуудтайгаа ойрхон уулзаад ирье та машинаа өгөөч” гэж хэлээд миний 9301 УАВ улсын дугаартай “ Тоёота Акуа”  маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Тэгээд тэр шөнө ирээгүй, 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 09-10 цагийн үед цагдаагаас яриад би ирсэн. Би энэ машиныг 2020 оны 8 дугаар сард найз Энхээгээс өөрийн эзэмшлийн “ Бонго-3”  маркийн машинаар сольж авсан. Гэхдээ одоохондоо өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд *******-ийн яллагдагчаар өгсөн: ...Би Г.М ыг хүчиндсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. ...Би 2020 оны 12 сарын 19-ний өдрийн орой 00 цагийн үед Мөнх-Эрдэнийг гэрээс очиж аваад, дараа нь найз гэх Ш ыг гэрээс нь очиж авсан. Тэр хоёртой хамт Мтай уулзахаар гэрт очиход М гарч ирээд бид 4 машинтай офицер орж шагийн пиво авах гэж явсан. Замдаа машин дотор Ш ын авчирсан 2 литрийн том савтай 1 пиво-ыг тэр гурав хувааж уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд шагийн 2 литрийн савтай 2 ширхэг пиво авч Улиастайн гол дээр ирээд бид авсан 2 пивоо хувааж уусан. Бид хэдээс М тасарчихсан биеэ хамгаалах чадваргүй байсан. Мөнх-Эрдэнэ, Ш  хоёртой хамт буугаад бие засаж байхдаа энэ охиныг бид гурвын хэн нь түрүүлж шаахын гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр хамаагүй, гэхээр би түрүүлж бэлгийн харьцаанд орохоор болсон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад, би Мыг үнсэж биеийг нь илсэн. Тэгсэн М эсэргүүцэл үзүүлээд буугаад явсан. Тэгээд ММыг дагуулаад машинд буцаж суусан. Хэсэг хугацааны дараа М тасраад огт хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр би түрүүлээд бэлгийн харьцаанд оръё гээд бэлгийн харьцаанд орж байхад М сэрээд ухаан орж орилж, уйлаад болиоч гэж хэлэх үед тэр хоёр сонсоод машинд орж ирээд “одоо болио хүчингийн хэрэг болно” гэж хэлсэн. Тэгэхээр би нэгэнт эхэлчихсэн юм чинь яалтай билээ гээд бэлгийн харьцаанд орж дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 152-156-р тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 1233 дугаартай:

1. Г.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Г.М  нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

3. Г.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

4. Г.М д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, харин иргэний журмаар сэтгэлзүйн тусламж, зөвлөгөө авах боломжтой байна. Шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү, Л.Баттулга гэх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.М  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас, 09 сар, 10 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 24,  25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн 187 дугаартай:

1. Г.М ын биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. Г.М ын охин хальс хуучин урагдалтай байна.

5. Г.М ын үтрээ, анусны арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй.

6. Г.М д шинжилгээгээр бэлгийн замын халдвар илрээгүй .

7. Г.М ын цус, шээсэнд спирт, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 102-104-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01дүгээр сарын 08-ны өдрийн 188 дугаартай:

1. Хохирогч Г.М ын гэх хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн майк дээр үрийн шингэн, эр бэлгийн эс, цус биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Хохирогч Г.М ын өмсөж байсан ягаан өнгийн дотоож, хар өнгийн өмд дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Биологийн шинжээч цагдаагийн ахмад М.Өнөржаргал гэх дүгнэлт /хх-ийн 122-123-р тал,/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дотоожинд ханзралт гарсан байна.

2. 14мм хэмжээтэй ханзралт татаж чангаах, хүчний үйлчлэлээр гарсан байна. Мэргэшсэн шинжээч цагдаагийн дэд хурандаа Г.Ганцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 109-110-р тал,/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн 190 дугаартай:

1. *******-ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой .

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. *******  нь хурьцал үйлдэх чадвартай байна.

4. *******  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. *******-ийн бэлэг эрхтний хэмжээг үзлэг хэсэгт дэлгэрэнгүй дурдсан. шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-н 98-99-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч *******  нь 2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-ний өдрийг шилжих өглөө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын орчим 93-01 УАВ улсын дугаартай “Тоёота Акуа” тээврийн хэрэгсэл дотор 15 настай охин Г.М д согтууруулах ундаа өгч согтоон биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.М ын өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед найз Мминий М нэртэй фейсбүүк хаяг руу “би хөдөөнөөс ирсэн” гэж мессеж бичсэн байсан. Бид хоёр нилээн удаан мессеж бичиж сонин сайхан яриад байж байхад “уулзах уу” гэсэн. Тэгэхээр би орой болж байна яах юм бэ? гэж хэлэхэд, би машинтай яваад очъёо, Витсамод байдаг биз дээ гэж хэлсэн. ...Би Дүүриймаагийн хумсыг будаж өгөх гээд гэрээс гарахад, хашааны үүдэнд маркийг мэдэхгүй машинтай Мтанихгүй хоёр залуутай ирчихсэн, намайг машинд суучих гэсэн. ...Өргөөгийн замын хойд талын автобусны буудал дээр ирж зогсоод эрэгтэй хүн бууж ирээд 2 том савтай Сэнгүр нэртэй 2 литрийн пиво, 4 хайрцаг тамхи өгснийг, машин барьж явсан Г гэх залуу буугаад тэр машин дээр очиж мөнгийг төлөөд ирж суухад, хажууд байсан залуу “одоо хаачих уу” гэж хэлэхэд, Г нь түрүүнийхээ газар луу явах уу гээд Улиастайн гол дээр ирсэн. Би Улиастайн гол орохоос өмнө “намайг замд буулгачих” гэж хэлэхэд, Г “за яах гэсэн юм бэ гол дээр очоод жаахан байж байгаад хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр би “гол дээр очиж юугаа хийх гэж байгаа юм гуталгүй тавчиктаа гараад ирсэн даараад байна” гэхэд юу ч хэлэлгүй шууд Улиастайн гол дээр ирсэн. Гол дээр ирж зогсоод авч ирсэн пивоо задлаад өөрсдөө нэг нэг аяга уугаад надад хийж өгсөн. Би уухгүй гэхэд Г нь “юун сүртэй юм угаасаа ууж үзэхээс хойш уучхаач” гэж шалсаар байгаад уулгасан. Тэгсэн хэсэг хугацааны дараа миний ухаан санаа орж гараад толгой эргэсэн, тэгэхэд дахин надад нэг аяганд хийж өгсөн. Би миний толгой өвдөөд байна уухгүй гэхэд, Г-ийн хажууд сууж байсан үл таних залуу “нэгэнт уучихсан юм чинь уучих” гэсэн. Тэгэхэд М нь “та хоёр одоо яах гээд байгаа юм одоо болиоч гээд намайг битгий уу” гэсэн. Тэгсэн тэр хоёр шахсаар байгаад тэр аяганы талыг уулгасан. Тэр үед М үл таних залуутай хамт бие засна гээд гарахад, Г гэгч машинаас буугаад миний хажууд буюу арын суудал дээр ирж суугаад шууд миний өмдийг тайлах гээд оролдсон. Тэгэхээр би орилоод машинаас буугаад хөл дээрээ тогтож чадахгүй халтирч унаад тэр хоёрыг дуудсан. Тэгсэн М гүйж ирээд намайг тэврээд машины арын сандал дээр суулгаад, Г-ийг буулгаад юм ярьж байсан. Би аймаар даарч байсан болохоор М надад куртикээ нөмрүүлсэн байсан, тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь орилсон хашхирсан машины хаалгыг М нүдээд “та одоо болилдоо наадах чинь хүчингийн хэрэг болно шүү” гэх хэлэх сонсогдсон. Тэгсэн тэр Г гэгч “та хоёрт ямар хамаа байна” гэж хэлээд миний дээр гарчихсан, миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэн хийчихсэн хөдлөөд байсан. Би болиоч гэж орилоод тэрийг баахан цохиж зодоод, машины хаалга онгойлгох гэсэн чинь Г миний гар барьж аваад миний цээжин дээр дарж хэвтээд байсан шиг санагдаж байна. Нэг ухаан орсон чинь машинаас буучихсан цасан дээр сууж байсан. Тэр үед өөрийгөө хувцастай байсан эсэхээ мэдэхгүй байна. Би хэзээ хувцсаа өмссөнөө санахгүй байна. Ямар ч байсан гадна хүн орилж, машины хаалга нүдэх үед би ямар ч хувцасгүй миний дээр Г гарчихсан хөдөлж байх үеийг тод санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насан хүрээгүй гэрч Ж.Ш-ын өгсөн: ...Тэнд очоод бид 4 авсан пивоо хувааж уусан. Пиво хувааж уусны дараа Г нь М бид хоёрт өөрийн “ХААН”  банкны картаа өгөөд дэлгүүр лүү идэх юм, тамхинд явуулсан. Машинд М болон Г хоёр үлдсэн. Бид хоёр машинаас холдоод явж байхад машинаас эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр М бид хоёр буцаад гүйгээд очсон. Машинд М уйлсан байдалтай бууж ирэх үед М М-ыг аргадаж гэр лүү хүргэж өгөхөөр машинд суулгасан. Тэндээс бид хөдлөөд М ыг гэрийн гэрийн харалдаа шахуу очсон. Тухайн үед М гэдэг охин би согтуу байгаа болохоор гэр лүүгээ орж болохгүй байна хэлсэн. Тэгэхээр бид дөрөв буцаад пиво уусан Улиастайн гол дээр ирсэн. Тэгэхэд Г нь машины хойд талд М гэх охины хажууд суусан. М бид хоёрыг бие засах гэж гарахад, Г нь М гэх охиныг үнсэх гээд дайраад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.М-ийн өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цаг 30 минутын үед өвөөгийндөө байхад миний танил ах Г надтай өөрийн фейсбүүк хаягаар холбогдож уулзахаар болсон. Тэгээд “А ” захын урд автобусны буудал дээр хар өнгийн “Акуа” маркийн автомашинтай ирчихсэн байсан. Би Г-тэй уулзаад байж байхдаа найз охин М, давхар найз Ш-тай чаталж байсан. ...Тэндээс хөдлөөд Улиастай голын ойролцоо очих үед шөнийн 02 цаг өнгөрч байсан байх. Очоод дөрвүүлээ үлдэгдэл пиво хувааж уусан. Пивоо хувааж ууж дуусах үед 03 цаг 40 минут өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бие засахаар Г ,   нартай би машинаас хамт бууж бие зассан. Тухайн үед Г надад “та хоёр дэлгүүр орлоо гэж гараад ахдаа наад охиноо үлдээ, гудамж эргээд байж бай” гэж хэлсэн. Би тоглож байгаа юм байх гэж бодсон. Тэгээд бид машинд эргээд суусан. Машинд суугаад байж байтал Г Ш  бид хоёрыг дэлгүүр орчхоод ир гэсэн. Би дэлгүүр хаасан талаар хэлэхэд, тогшихоор онгойн гэж хэлээд надад “ХААН” банкны ногоон өнгөтэй карт өгсөн. Би Ш тай дэлгүүр явахаар гарсан, холдож амжаагүй байтал хойноос эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Буцаад очиход М машинаас буугаад хэсэг алхаж байгаад унаад өгсөн. Тэгээд М-ыг босгох гэхэд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд би юу болсон М-аас асуухад, уйлаад юм хэлээгүй. Би түүнийг нимгэн хувцастай байна, машинд буцаж суух талаар хэлж машинд суулгасан. Г-ээс юу болсон талаар асуухад “сүртэй гичий бэ” гэснээс өөр юм хэлээгүй. Машинд байхад М миний гараас тас зуураад тавихгүй байсан. Г өөрийнхөө утсаар надад юм бичээд утсаа өгсөн. Тэр үг нь “наадах чинь тасарлаа хувцсыг тайл” гэсэн үг байсан. Би түүнд хариу өгөлгүй утсыг өгсөн. Тэр дахин юм бичээд надад өгсөн. Тэр үг нь “хувцсыг тайл чи юм үзээгүй байцаан бэ” гэсэн үг байсан. Г нь жолоочийн суудлаас хойд тал руу шилжиж суусан. Би бие засахаар гарах гэхэд М миний гарыг тавихгүй байсан. Би бие засчхаад ирнэ гэж хэлээд гарсан. Биеэ засаад дуусах үед машин дотор М чангаар хашхирсан. Би машины хаалгыг татахад түгжээтэй байсан, би машины цонхыг балбасан. Удалгүй машины хаалга нээгдээд машинд ороход М-ын хувцсыг аль хэдийн тайлсан байсан. ...Тухайн үед Г М-ын дээр гарчихсан хөдөлж байсан. М нийлээд согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ын өгсөн: ... Энэ өдөр өдөржин манайд байж байгаад 23 цагийн үед “найзуудтайгаа ойрхон уулзаад ирье та машинаа өгөөч” гэж хэлээд миний 00-00 УАВ улсын дугаартай “Тоёота-Акуа” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд *******-ийн яллагдагчаар өгсөн: ...Би Г.М ыг хүчиндсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. ...Би 2020 оны 12 сарын 19-ний өдрийн орой 00 цагийн үед Мөнх-Эрдэнийг гэрээс очиж аваад, дараа нь найз гэх Ш ыг гэрээс нь очиж авсан. Тэр хоёртой хамт М-тай уулзахаар гэрт очиход М гарч ирээд бид 4 машинтай офицер орж шагийн пиво авах гэж явсан. Замдаа машин дотор Ш ын авчирсан 2 литрийн том савтай 1 пиво-ыг тэр гурав хувааж уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд шагийн 2 литрийн савтай 2 ширхэг пиво авч Улиастайн гол дээр ирээд бид авсан 2 пивоо хувааж уусан. Бид хэдээс М тасарчихсан биеэ хамгаалах чадваргүй байсан. Мөнх-Эрдэнэ, Ш  хоёртой хамт буугаад бие засаж байхдаа энэ охиныг бид гурвын хэн нь түрүүлж шаахын гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр хамаагүй, гэхээр би түрүүлж бэлгийн харьцаанд орохоор болсон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад, би М-ыг үнсэж биеийг нь илсэн. Тэгсэн М эсэргүүцэл үзүүлээд буугаад явсан. Тэгээд М-ыг дагуулаад машинд буцаж суусан. Хэсэг хугацааны дараа М тасраад огт хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр би түрүүлээд бэлгийн харьцаанд оръё гээд бэлгийн харьцаанд орж байхад М сэрээд ухаан орж орилж, уйлаад болиоч гэж хэлэх үед тэр хоёр сонсоод машинд орж ирээд “одоо болио хүчингийн хэрэг болно” гэж хэлсэн. Тэгэхээр би нэгэнт эхэлчихсэн юм чинь яалтай билээ гээд бэлгийн харьцаанд орж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-156-р тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 1233 дугаартай:

1. Г.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Г.М  нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

3. Г.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

4. Г.М д эмнэлгийн чанартай албадлагын авах арга хэмжээ авах шаардлагагүй, харин иргэний журмаар сэтгэлзүйн тусламж, зөвлөгөө авах боломжтой байна. Шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү, Л.Баттулга гэх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.М  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас, 09 сар, 10 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 24, 25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн 187 дугаартай:

1. Г.М ын биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. Г.М ын охин хальс хуучин урагдалтай байна.

5. Г.М ын үтрээ, анусны арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй.

6. Г.М д шинжилгээгээр бэлгийн замын халдвар илрээгүй.

7. Г.М ын цус, шээсэнд спирт, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 102-104-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01дүгээр сарын 08-ны өдрийн 188 дугаартай:

1. Хохирогч Г.М ын гэх хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн майк дээр үрийн шингэн, эр бэлгийн эс, цус биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Хохирогч Г.М ын өмсөж байсан ягаан өнгийн дотоож, хар өнгийн өмд дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Биологийн шинжээч цагдаагийн ахмад М.Өнөржаргал гэх дүгнэлт /хх-ийн 122-123-р тал,/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дотоожинд ханзралт гарсан байна.

2. 14мм хэмжээтэй ханзралт татаж чангаах, хүчний үйлчлэлээр гарсан байна. Мэргэшсэн шинжээч цагдаагийн дэд хурандаа Г.Ганцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 109-110-р тал,/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн 190 дугаартай:

1. *******-ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. *******  нь хурьцал үйлдэх чадвартай байна.

4. *******  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. *******-ийн бэлэг эрхтний хэмжээг үзлэг хэсэгт дэлгэрэнгүй дурдсан. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт, /хх-н 98-99-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д: ...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол гэж энэ гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан ба тухайлбал 2.1-д арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэх мэтээр хуульчилжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр үйлдэгдэнэ.

Шүүгдэгч *******  нь хохирогч Г.М д пиво буюу согтууруулах ундааны зүйл өгч биеэ хамгаалах чадваргүй буюу согтуурсан мансуурсан үед насанд хүрээгүй хохирогч болох Г.М ыг насанд хүрээгүй 15 нас 9 сар 10 хоногтой хүнтэй хүч хэрэглэн хурьцал үйлдэж хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан болох нь хэрэгт авагдсан, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч *******  нь арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Г.М  нь бэлгийн харьцаанд орохыг би зөвшөөрсөн гэж мэдүүлж байх боловч энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй ба үйлдлийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийн мэдүүлэг, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *******  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. /хх-н 96-р тал/

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

             Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан хохирогчид хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т: ...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *******  нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийн эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-н 143-150-р тал/

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан *******-ийн оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг улаан хүрэн өнгийн үсний хавчаарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд: ...таван жилээс хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

          Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

          Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ц овогт -ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан мансуурсан үед нь арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л-ийн Г д 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн урьд цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******  нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан хүрэн өнгийн үсний хавчаарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                      Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                                                        М.ТҮМЭННАСТ