Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 154/2021/00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Н.Алтантуяа

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

           Шүүгдэгч Б.Б  , Т.С   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000000018 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Б*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх төгрөгийн гол ХХК-нд жолооч ажилтай, ам бүл * /ээжийн хамт / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О   овогт Т  ын С   /РД:          /

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх төгрөгийн гол ХХК-нд жолооч ажилтай, ам бүл **/эхнэр, хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Б**** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй. Б   овогт Б  ын Б   /РД:ПЯ 82011714/

Шүүгдэгч Т. С   нь Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэр  "Мөнх төгрөгийн гол” ХХК-ний кемпийн байранд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б  тэй маргалдаж улмаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б   нь Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэр “Мөнх төгрөгийн гол” ХХК-ний кемпийн байранд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.С  тэй маргалдаж улмаар нүүрэн нь тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

            Шүүгдэгч Б.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Би “Мөнхтөгрөг гол” ХХК-д жолооч ажилтай. Т.С  , Батмөнх бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэн хоорондоо маргаж Т.С  гийн шүдийг гэмтээж хохирол учуруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд нь мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Т.С  д хохиролыг төлж барагдуулсан. Тухайн үед архийг Т.С   авч ирсэн хаанаас авч ирснийг би мэдэхгүй байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч Т.С  гийн мөрдөн шалгах  ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2021 оны 4 сарын 22-ны өдөр Хөшөөтийн уурхайд ачилт байхгүй болохоор нь Энхбаяр, Батмөнх, Б   бид нар архи ууцгаасан. Архийг би Хөшөөтийн шар кемпээс 3 шил архи авч ирж уусан. Б.Б   нь намайг унтаж амар, чи ингэж томрохгүй гээд толгой руу нэг удаа, ам руу нэг удаа цохиход миний үүдэн шүд хугарч аман дотор унаад ирэхээр нь Б.Б  т чи шүд хугалчихлаа гээд үзүүлсэн. Бид нар нийлж архи уусан буруутай. Хохиролоо барагдуулж авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,

          Б.Б  ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн ”...2021 оны 004 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт срших Мөнхтөгрөгийн гол ХХК-ны кемп дээр зарим жолооч нар ажилгүй амарч байх хугацаанд жолооч Т.С   нь архи авч ирээд хамт ууя гээд байсан. Тэгээд уг архинаас нь Батмөнх бид хоёр жаахан уусан юмаа. Тэгээд архи ууж байхдаа над руу томроод согтуурхаад байсан. Оройхон манаачийн гэрт хоол идэх гээд сууж байхад Т.С   нь орж ирээд Дармаабазартай маргалдаад байхаар нь чи одоо амралдаа гээд хэлчихсэн чинь над руу бас хэрүүл өдөөд дайраад байсан. Тэгж байтал Т.С   нь Дармаабазартай маргалдаад гэрээс гарсан удалгүй би ч араас нь гэрээс гарахад Т.С   ганцаараа зогсож байхаар нь одоо чи явж амар гэж хэлэхэд Т.С   гараараа миний хамар луу цохиод авахад би эргүүлээд нүүр лүү нь нэг удаа цохиход Т.С   унаад босоод ирэхдээ шүд хугарчихлаа гээд унасан шүдээ үзүүлсэн.

         Тэгээд би амрах байрлуугаа явчихсан. Гэтэл араас Т.С   Батмөнх хоёр манай өрөөнд орж ирээд Т.С   нь чи миний шүд төлж өгөөрэй гээд миний толгойруу 2 удаа гараараа хүчтэй цохиход би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Түүнээс хойш одоо болтол толгой өвдөж байна Тэгээд тэр хоёр гараад явсны дараа би машиндаа ороод унтах гэтэл Т.С   согтуугаар машинаа бариад хашаан дотор хаазлаад яваад байсан. Тэгж байтал Батмөнх ах машины түлхүүрийг нь авсны дараа Т.С   амрах шиг болсон. Тэгээд би маргааш нь Т.С  гээс уучлалт гуйсан. Т.С   мөн адил надаас уучлалт гуйж байсан ...” гэх мэдүүлэг,

            Т.С  гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн”... 2021 оны 04 дүгээр сарын 22-ны едөр Хөшөөтийн уурхайн ачилт байхгүй гээд манай компанийн зарим жолооч нар Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт байрлах Мөнх төгрөгийн гол ХХК-ны кемп дээр өнжсөн юм. Тэгээд тэр өдөр тэнд байсан Энхбаяр, Батмөнх, Б   бид нар архи уусан юм. Тэгээд оройхон Б   нь намайг одоо чи харьж амар гээд намайг хеөгөөд байхаар нь би харьж амархаа чамаар заалгах юм уу гээд хэлэхэд тэнд байсан Дармаабазар нь намайг чи муу одоо зүгээр амарчхаач гэхээр нь тэгвэл чи өөрөө ажлаа зөв хийгээч гэж хэлчхээд гараад явчихсан юм.

         Гэтэл Дармаабазар нь араас гарч ирээд миний толгой руу нэг удаа цохиод авахад Батмөнх нь Дармаабазарыг боль гээд салгаж авсан Тэгэхэд Б   нь чи муу ингэж томрох болоогүй шүү гээд миний толгой руу нэг удаа бас ам руу нэг удаа цохиход миний аман дотор үүдэн нэг шүд унаад ирэхээр нь би тухайн үед амнаасаа гаргаж ирээд чи миний шүд хуга цохилоо шүү гэж үзүүлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс тарахаар нь би Б  ийн араас өрөөнд нь ороод Б  ийн толгойруу нэг удаа цохичхоод гараад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт орших Мөнхтөгрөгийн гол ХХК-ийн кемп дээр Б  , Батмөнх, Нармандах бид 4 байж байтал гаднаас Т.С   архи авч орж ирсэн. Тэгээд Т.С   нь архи ууя гээд дурлаад байсан. Архи задлаад хийхээр би уухгүй гээд уугаагүй. Тэгээд би гарсан, тэнд тэр хэд үлдсэн. Оройхон Т.С   нэлээд согтуу тэр хавиар хүмүүс рүү томроод яваад байсан. Намайг хүртэл заамдаж аваад цохих гэхээр нь цохь гэхэд цохиж чадахгүй байсан. Тэгээд цааш эргээд Дармаабазар Б.Б   хоёртой маргалдах гээд тэр хоёр луу томроод хэрүүл өдөөд байхаар нь одоо боль гээд Т.С  д шаардлага тавихад миний үгэнд орохгүй болохоор би гараад явчихсан. Түүнээс хойш юу болсныг би мэдээгүй. Маргааш өглөө нь Т.С   Б.Б   хоёр маргалдаж С  гийн шүд хугарсан гэж сонссон. Миний бодлоор Т.С  гээс өөрөөс нь болсон гэж бодож байна. Тэр өдөр Т.С   нь архи уучхаад тавьтиргүй хүн болгон руу гараа чичлээд дайраад байсан... гэх мэдүүлэг,         

Гэрч Ц.Дармаабазарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мөнх төгрөгийн гол ХХК-ийн кемпийн манаачийн гэрт байж байтал гаднаас Т.С   нэлээн согтуу ороод ирэхээр нь чи одоо харьж амар гээд шаардлага тавихад над руу чи надад заахгүй пизда минь гэх мэтээр надтай хэрэлдээд байсан. Тэгээд гэрээс гарахад Т.С   нь явахгүй зууралдаад байхаар нь би түлхэж холдуулсан...гэх мэдүүлэг,

Гэрч Т.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Т.С   нь миний машин дээр ирээд би Б.Б  тэй зодолдлоо. Б.Б   миний шүдийг хугаллаа гэхээр нь дагуулаад Б.Б  ийн өрөөнд ороход Т.С   нь чи миний шүд хугаллаа гэж хэлээд толгой руу нь гараараа хоёр удаа цохисон гэх мэдүүлэг

П.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: ....Т. С   Б.Б   хоёр нэгнийгээ зодчихсон чи би гээд хэрүүл хийгээд байж байсан. Тухайн үед Т. С   шүд хугарчихлаа гээд амнаас нь цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг,

2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаартай “...Т.С  гийн биед дал, сүвээний хэсэгт цус хуралт, зулай, дагз хэсэгт шарх, 1 шүдний хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.С  гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт,

  2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 246 дугаартай “...Б.Б  ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Б  ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  ийг Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэр "Мөнх төгрөгийн гол” ХХК-ны кемпийн байранд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.С  гийн нүүрэн тус газар цохиж дал сүвээний хэсэгт цус хуралт, зулай дагз хэсэгт шарх, 1 шүд хугарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.С  г Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэр “Мөнх төгрөгийн гол” ХХК-ны кемпийн байранд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.С  тэй маргалдсаны улмаас толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч С.Энхбаяр, Ц.Дармаабазар, Т.Батмөнх, П.Нармандах нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 246,  2021 оны 04 сарын 30-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт, Т.С  , Б.Б   нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, нөхөн төлүүлэх хохирол төлбөргүй гэх хохиролын тооцоо бодсон баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  Б.Б  , Т.С   нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О   овогт Т  ын С  , Б   овогт Б  ын  Б   нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Т.С  г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  , Т.С   нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгний торгох ялыг 3 /Гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б  , Т.С   нарт тайлбарласугай.

 5.Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 6. Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

           9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ЭНХЖАРГАЛ