Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/641

 

 

 

 

 

 

 

 

    2021       05          27                                    2021/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Т-ийн О д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 600 277 0432 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 000 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Цэргийн хотхоны задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Т-ийн О  /РД: 0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-Уулын Өвөрийн 2-2052 тоотод иргэн Ж.Б ы баруун гуян тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: Бид 01 дүгээр сарын 06-ны өдөр Б ы төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэх гээд уулзсан. Тэр өдөр архи зарахгүй байсан тул шагаар архи, пиво авч уусан. Тэгээд маргааш нь Б  миний эрхийн өдөр мөн биз дээ гээд над руу томроод байсан. Тэр үед би ч согтуу байсан, Б  ч согтуу байсан. Би Б ыг хутгаар хатгаснаа мэдээд анхны тусламж үзүүлсэн. Тэгээд Н  түргэн тусламж дуудсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 4-р тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 8-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б ы өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед найз О тай Сансарын тунель дээр уулзчихаад найз Н ын гэр болох  Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо НУӨ тоотод очсон. Тэгээд бид гурав  0.25 литр хэмжээтэй шар айраг болон 0.5 гр хэмжээтэй шар айраг 3 ширхэгийг уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь ба 7-8 цагийн үед дахин шар айраг авахаар дэлгүүр явсан. Тэгээд шар айргаа авчихаад гэрийн баруун талд байрлах сагсны шийдний ойролцоо явж байх үед үл таних 25 орчим насны 2 эрэгтэй  сагсны шийдний ойролцоо сууж байсан. 170 см өндөр, туранхай, шөвгөр царайтай, бор арьстай, шар өнгийн куртик, хар түрийтэй гутал өмссөн эрэгтэй нь надад хандан “ах аа пиво өгчих” гэхээр нь би “ахынх нь биш, ах нь захиасанд явж байна” гэхэд тэр эрэгтэй миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Түүнтэй хамт явж байсан 160 см орчим өндөр, бор царайтай, хар богино куртиктай эрэгтэй миний баруун гуяны дотор хэсэг рүү нэг удаа хутгалчихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх 13-14-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Н ын өгсөн: ...намайг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖУӨ 10-2052 тоот гэртээ ганцаараа байх үед найз О , Б  нар ирсэн. Тэгээд бид гурав ширхэг 0.5 гр хэмжээтэй шар айраг, 1 ширхэг 2.5 л хэмжээтэй шар айраг уусан. Тэгээд би зурагт хараад хэвтэж байсан ба нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Өглөө 7 цагийн үед О бид хоёр унтаж байх үед Б  гаднаас орж ирсэн ба нэмээд уучихсан “хөл халуун оргиод, гуя дагаад шингэн юм гоожоод байна, намайг танихгүй хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөлийг нь хартал гуя руугаа хутгалуулчихсан байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Түргэн ирээд Б ыг аваад явсан, удалгүй цагдаа ирээд О бид хоёрыг эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх–н 15-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1081 дугаартай шинжээчийн:

1. Ж.Б ы биед баруун гуян венийн судасны том салаа гэмтсэн хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.18-д гуяны судас гэмтэх гэж шууд заасан, өвчний түүхээс харахад амь насанд аюултай шинж илрээгүй байх тул уг судас гэмтсэн нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй болно.

6. Дээрх судас гэмтсэн нь /уг судас v.femoralis profunda нь гуяны судасны салаа болох тул/ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч М.Энхбаяр... гэх дүгнэлт /хх-ийн 19-21-р тал/,

Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34, 35, 36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-Улын Өвөрийн 2-2052 тоотод иргэн Ж.Б ы баруун гуян тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 4-р тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-Н.Одонтуул 8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б ы өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед найз О тай Сансарын тунель дээр уулзчихаад найз Н ын гэр болох  Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо НУӨ тоотод очсон. Тэгээд бид гурав 0.25 литр хэмжээтэй шар айраг болон 0.5 гр хэмжээтэй шар айраг 3 ширхэгийг уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь ба 7-8 цагийн үед дахин шар айраг авахаар дэлгүүр явсан. Тэгээд шар айргаа авчихаад гэрийн баруун талд байрлах сагсны шийдний ойролцоо явж байх үед үл таних 25 орчим насны 2 эрэгтэй  сагсны шийдний ойролцоо сууж байсан. 170 см өндөр, туранхай, шөвгөр царайтай, бор арьстай, шар өнгийн куртик, хар түрийтэй гутал өмссөн эрэгтэй нь надад хандан “ах аа пиво өгчих” гэхээр нь би “ахынх нь биш, ах нь захиасанд явж байна” гэхэд тэр эрэгтэй миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Түүнтэй хамт явж байсан 160 см орчим өндөр, бор царайтай, хар богино куртиктай эрэгтэй миний баруун гуяны дотор хэсэг рүү нэг удаа хутгалчихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх 13-14-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Н ын өгсөн: ...намайг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖУӨ 10-2052 тоот гэртээ ганцаараа байх үед найз О , Б  нар ирсэн. Тэгээд бид гурав ширхэг 0.5 гр хэмжээтэй шар айраг, 1 ширхэг 2.5 л хэмжээтэй шар айраг уусан. Тэгээд би зурагт хараад хэвтэж байсан ба нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Өглөө 7 цагийн үед О  бид хоёр унтаж байх үед Б  гаднаас орж ирсэн ба нэмээд уучихсан “хөл халуун оргиод, гуя дагаад шингэн юм гоожоод байна, намайг танихгүй хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөлийг нь хартал гуя руугаа хутгалуулчихсан байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Түргэн ирээд Б ыг аваад явсан, удалгүй цагдаа ирээд О  бид хоёрыг эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх –н 15-р тал /,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1081 дугаартай шинжээчийн:

1. Ж.Б ы биед баруун гуян венийн судасны том салаа гэмтсэн хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.18-д гуяны судас гэмтэх гэж шууд заасан, өвчний түүхээс харахад амь насанд аюултай шинж илрээгүй байх тул уг судас гэмтсэн нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй болно.

6. Дээрх судас гэмтсэн нь /уг судас v.femoralis profunda нь гуяны судасны салаа болох тул/ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч М.Энхбаяр... гэх дүгнэлт /хх-ийн 19-21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

            мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч Ж.Б  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаархи баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт -ийн О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т-н О ыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ