Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 154/2021/00018

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож 

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

           Шүүгдэгч В.Т     нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000150019 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй ажилгүй, ам бүл * /эхнэр * хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Б*** багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Б     овогт  В   гийн Т     /            /,

Яллагдагч В.Т     нь 2021 оны 03 дугаар сарын 22-23-ны едөр Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн уул” гэх газарт “EVRIKA GOLD” маркийн металл эрэгч багажаар хууль бусаар, тусгай зевшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:        

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

            Шүүгдэгч В.Т    ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би “Бүдүүн уул” гэх газар алт гарч байна гэхээр нь Г.Ариунзаяагийн хамт алтанд явсан. Очоод газар ухаж алт эрж хайгаагүй. Хүний металл эрэгч багаж авч явсан багажаараа хүмүүсийн гаргаад орхисон шороонд багажаа тавьж алт олборлосон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “Бүдүүн ууланд” алт хайсан хүмүүс их байсан. Намайг байж байхад хүмүүс цагдаа ирж байна гээд зугатаахаар нь би уулын баруун тал руу гарч зугатаад буцаад ирж байгаад баригдсан. Металл эрэгч багажийг би хүнээс авч явсан. Одоо надаас багажаа нэхэмжилж байгаа. Жоотуу нь бас минийх  гэх мэдүүлэг

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

         Алт олборлосон гэх газрын байршлыг харуулсан гэрэл зураг 8 ш

         Цайвар өнгийн хуванцар саванд хийсэн алт гэх шаргал өнгөтэй зүйлсийг хураан авсан тэмдэглэл, В.Т    аас хураан авсан алтанд үзлэг хийж 10.3 гр хэмжээг харуулсан гэрэл зураг,

        EURIKA GOLD” маркийн метал эрэгч багаж, 10.3 грамм алт гэх метал, 2 ширхэг жоотуу, 1 хүрз зэргийг эд мөрийн баримтаар тооцох т                                                                                                                 ухай мөрдөгчийн тогтоол,

          Хохирогч Э.Мягмарийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.... В.Т     нь металл эрэгч багаж ашиглан ашигт малтмал эрж хайсан боловч газар эвдсэн зүйл байхгүй. Ашигт малтмал эрж хайсан 10.3 грамм алтны үнийг Байгаль орчны тухай хуульд зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.273.010 төгрөгийг нэхэмжилж байна. Байтаг багийн нутаг “Бүдүүн уул” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутаг хамаарахгүй  гэх мэдүүлэг

          Иргэний нэхэмжлэгч Т.Батсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: В.Т     нь надаас 2021 оны 3 сард металл эрэгч багажаа өгч байгаач гээд аваад явсан. Гэтэл цагдаагийн байгууллагад хураалгасан байна. Би багажаа нэхэмжилнэ. Хуучин багаж одоо би багажаа 80.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг

          Гэрч Г.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2021оны 03 сарын 22-ны өдөр В.Т     ах  Байтагт “Бүдүүн ууланд” алт гарч байна гэхээр нь би хамт машинтайгаа явсан. Бид хоёрыг тэнд очиход олон хүмүүс газар ухаад алт хайж байсан. Хүмүүс нүүрээ боочихсон учраас танигдахгүй байсан. Би анх удаагаа алтанд явж байна. Т     ах алт олоод хураалгасан байгаа. Би В.Т     ахын хоол ундыг нь хийж өгсөн. Би өөрөө алт эрж хайгаагүй. Хүрз нь миний хүрз. 2 жоотуу нь В.Т     ахынх эдгээрийг хэрэглээгүй гаргачихсан сул шороон дээр багажаа тавиад алт олсон. Метал эрэгч багажийг В.Т     ах хүнээс авсан гэж хэлсэн  гэх мэдүүлэг

Гэрч А.Дүүрэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Би В.Т    , Ариунзаяа хоёртой Булган сумын Байтаг багийн нутаг Бүдүүн уулын баруун талд тааралдаад машинд нь дайгдсан Т    ыг Баахуу гэж дууддаг юм. Баахууг би сайн таньдаггүй. Тэр өдөр машинд нь сууж ирсэн. Би Баахуутай хамт алт хайгаагүй. Машиндаа алт эрж хайдаг багажтай хөнжил пүүгээ савтай ус ачсан явж байсан...” гэх мэдүүлэг

 Гэрч Ш.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн..2021 оны 3 дугаар сарын 23-нд Т     Булган сумын Бүдүүн ууланд алтанд явж байгаад цагдаад баригдсан гзж яригдсан. Би тэр үед Сэмжид гэдэг хөгшинтэй Булган сумын Байтагийн уул руу явж байгаад Бүдүүн уул гэдэг  газар Т    тай тааралдсан юм. Т     саарал өнгийн жижиг суудлын машинтай Бүдүүн ууланд явж байсан...” гэх мэдүүлэг

Геологийн төв лабораторийн В.Т    ын дээжийн тодорхойлолт, Au,сорьц 854.12, 854.44 , чанарын хяналт  шифр 1221, хяналтын дээжийн агуулга  999,90, шинжилсэн утга 999.92 шинжилгээний аргын код ПШ жин гэх шинжилгээний дүн,

            Металл эрэгч багаж 80.000 төгрөг /хуучин/, хүрз 1 ш 3000 төгрөг /хуучин/, жоотуу 2 ш /хуучин/ үнэлэх боломжгүй гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний баримт

          Монгол банкны алтны тооцоолуурын 2021 оны 03 сарын 23-ны өдрийн байдлаар тооцсон тооцооны үнэлгээ

          Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол

          Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

          Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол  зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.

 Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч В.Т    ыг  2021 оны 03 сарын 22-23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн уул” гэх газарт металл эрэгч багажаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Т    ын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох, ашиглах гэмт хэргийн үйлдэл нь гэрч А.Дүүрэнбилэг, Г.Ариунзаяа нарын мэдүүлэг, болон хохирогч Э.Мягмарын  мэдүүлэг, геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, Монгол банкны үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйл зэргээр нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн  зэргийг харгалзан үзсэн болно.

Хохирогч Э.Мягмар нь 10.3 грамм алтны үнэ 3.273.010 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч Монгол банкны тухайн өдрийн алтны ханшны үнэлгээгээр 1447548.34 байх тул үнэлгээг Монгол банкны тухайн өдрийн алтны авах үнэлгээгээр тооцох нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч В.Т    аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхэгийг Г.Ариунзаяад , жоотуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 10.3 грамм алтыг улсын орлогод оруулах, EURIKA GOLD” маркийн металл эрэгч багажийг /80.000 төгрөгний үнэлгээтэй/ иргэний нэхэмжлэгч Т.Батсайханд олгох нь зүйтэй гэж үзлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б     овогт В   гийн Т    ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б     овогт В   гийн Т    ад хорих ял оногдуулахгүйгээр 1/Нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.           

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 7.Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1ширхэгийг Г.Ариунзаяад, жоотуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгах, 10.3 грамм алтыг улсын орлого болгох, EVRIKA GOLD” /80000 төгрөгний үнэлгээтэй/ маркийн металл эрэгч багажыг иргэний нэхэмжлэгч Т.Батсайханд олгож шүүгдэгчээс 80.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

          9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

               

                        

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ