Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

     Дугаар 151/ШШ2017/00646

                                   Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар баг, Өгөөмөр багт оршин суух, Бэсүд овогт Цэрэннямын Лувсанжамц /ДО57061613/-ын,

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Лувсанжамц, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Лувсанжамц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 онд төрсөн 60 настай, ам бүл 7-лаа амьдардаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр Жамц гээд нэрний маань сүүлийн дуудлагаар бичигдсэн байна. Миний нэр Цэрэннямын Лувсанжамц гэж төрснөөс минь овоглож ирсэн. Миний бусад бичиг баримт бүгд Лувсанжамц нэрээр бичигдсэн байдаг. Иймд миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэрэннямын Лувсанжамц намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Лувсанжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэрэннямын Лувсанжамц намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Лувсанжамц нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Үүнд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 103/012693 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд “...Цэрэнням Лувсанжамц 1957 оны 7 дугаар сарын 4-нд Говь-Алтай аймаг Чандмань сумын 51-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилт,

Ц.Лувсанжамцын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, сайшаалын үнэмлэх, 288258 тоот цэргийн батлах, 1563 тоот үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд зэрэг бичгийн баримтууд авагджээ.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд дээрх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Цэрэннямын Жамц гэж бичигдсэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийнтуяа” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэрэннямын Лувсанжамц мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Цэрэннямын Жамц гэж бичигдсэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийнтуяа” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэрэннямын Лувсанжамц мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Лувсанжамцын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР