| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00401/и |
| Дугаар | 151/ШШ2017/00615 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00615
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00615 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00401/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сумын 2-р багТ оршин суух, Боржигон овогт Пунцагийн Цэрэндулам /НС62062563/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цэрэндулам нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “-Төв аймгийн 8 жилд 8 дугаар ангиа төгсөөд 1978 оны 06 дугаар сард илгээлтээр Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдэлд 1980 он хүртэл ажилласан. Үүний тушаал шийдвэр олдохгүй байгаа. Иймд Авдархангай нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 сар хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1981 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Сүхбаатар ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр ажилласан хугацаагаа тогтоолгох гэж шүүхэд хандсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цэрэндулам нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 сар хүртэл малчнаар, 1981 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл, Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх П.Цэрэндуламын хуульд заасан журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Үүнд: - Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлээс 1991 оны 01 сарын 02-ны өдөр П.Цэрэндуламд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлээс 1981 оны 04 сарын 12-ны өдөр П.Цэрэндуламд олгосон 1981 оноос 1990 оныг дуутал хөдөлмөрийн хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 6-7/, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв хорооноос Пунцагийн Цэрэндуламд олгосон баярын бичиг /хх-8/, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв хорооноос Пунцагийн Цэрэндуламыг “Тэргүүний малчин” алтан медалиар шагнасан үнэмлэхийн хуулбар /хх-8/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1981 оны 04 сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай “...Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг шинэчлэн олгож байгаатай холбогдуулан Авдар, Баянбүрд бригадын малчид, саальчид, төлчдийг 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт ёсоор томилон ажилуулсугай...” гэх бичилттэй 34 дугаартай тушаал /хх-9/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 27-ны өдрийн зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай “...Зарим хүмүүсийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсан хугацаа ажлын өдрөөр тооцон олгож амруулсугай...хавсралтын 128-д Цэрэндулам...” гэх бичилттэй 122 дугаартай тушаал /хх 10-11/, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 05 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ батлах тухай “...2.Түрээсийн гэрээ хийсэн малчдын жагсаалтыг 1-р хавсралтаар малын тоо үнийг 2-р хавсралтаар баталсугай...хавсралтын 36-д П.Цэрэндулам....” гэх бичилттэй 58 дугаартай тушаал /хх 12-13/, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 сарын 13-ны өдрийн “... Түрээсийн гэрээтэй ажиллаж байсан малчдын түрээсийн гэрээг 1995 оны 11 сарын 10-наас эхлэн хүчингүй болсонд тооцсугай...хавсралтын 230-д Пунцагийн Цэрэндулам...” гэх бичилттэй 77 дугаартай тушаал /хх 14-15/, Төв аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 4 сарын 15-ны өдрийн 128 дугаартай “Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сүхбааатрын зам” ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов. Ф/28-ХН /44/” гэх бичилттэй бичиг /хх-20/, Гэрч С.Батсайханы Би П.Цэрэндуламтай хамт ажиллаж байсан. Сүхбаатарын зам нэгдэл гэдэг нэрээр 1980 оноос 1991 онийг хүртэл байж байгаад 1992 оны 08 дугаар сараас компани болсон. П.Цэрэндулам ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлд/, Гэрч Д.Пүрэвжавын “П.Цэрэндуламтай Төв аймгийн 10 жилд параллель ангид байсан. Хамт илгээлт аваад малчин болсон юм. 1977 оноос би илгээлтээр Төв аймаг, Сэргэлэн сум, Авдархангай нэгдэлд малчнаар гарсан. Тэр үед П.Цэрэндулам хамт малчин байсан. Би 1980 оноос саалийн механикчсан ферм рүү шилжин ажилласан” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудаар П.Цэрэндулам нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, мөн Төв аймийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ