Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 154/2021/00029

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал  даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзориг,Б.Хосбаяр нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Шүүгдэгч Б.Б   , Д.Тү   , Х.Б   , Ц.Э    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж   овогт Б  гийн Б   , Ш    овогт Х   гийн Б   , Б    овогт Д  ийн Тү   , Х   овогт Ц  ийн Э    нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** сны *дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт, Ховд аймгийн Алтай сумын Б** багт оршин суух, Ж   овогт Б  гийн Б    /РД:    /

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** эхнэр ** хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Т багийн **  тоотод оршин суух, Ш    овогт Х   гийн Б    /РД:      /

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мзргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, товчооны ** дугаар гудамжны 113 тоотод оршин суух, Б    овогт Д  ийн Тү    /РД:      /,

4. Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхзлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт, Ховд аймгийн Үенч сумын Х**багт оршин суух Х   овогт Ц  ийн Э    /РД:      /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Б  гийн Б    нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ц.Э   , Х.Б   , Д.Тү    нартай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Халтар уул” гэх газраас хууль бусаар тус зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж байгаль экологид 410.229 /дөрвөн зуун арван мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Х   гийн Б    нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ц.Э   . Д.Тү   , Б.Б    нартай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын Аптангадас багийн нутаг “Халтар уул” гэх газраас хууль бусаар, тус зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж байгаль экологид 410.229 /дөрвөн зуун арван мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д  ийн Тү    нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Б   . Х.Б   , Ц.Э    нартай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Халтар уул" гэх газраас хууль бусаар, тус зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж байгаль экологид 410.229 /дөрвөн зуун арван мянга хоёр зуун хорин есен/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц  ийн Э    нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Б   . Д.Тү   , Х.Баасанцэрэн нартай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг "Халтар уул” гэх газраас хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль экологид 410.229 /дөрвөн зуун арван мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Б   ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Надад ашигт малтмал эрж хайх тусгай зөвшөөрөл байхгүй, миний буруу. Тухайн үед ачааны машинтай бид 4-үүлээ очсон. Урд өвөл нь шороо малтаж бэлдсэн байсан юм. Түүнийгээ очиж авсан. Би мал маллаж, малын ашиг шимээр амьдардаг. Сарын өрхийн орлог 300.000-500.000 төгрөг байдаг...” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Б.Б   ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар 28-ны өдөр Х.Б   тэй 99437748 дугаарын утсаар холбогдож Ховд аймгийн Алтай сумын Аптангадас багийн нутаг “Халтар уул “ гэх газарт бэлдсэн чулуу байна чулуу ачилцаад өгөөч гэж дуудаад Х.Б    Алтай сумын төвд жижиг машинтайгаа ирэхээр болсон. Тэгээд чулуу ачих машин хайж Ц.Э   тай холбогдож машины банкийг дүүргэж өгөөд дээр нь 300.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Тэгээд Алтай сумын төвөөс өглөө эрт гараад хуучин Алтай сумын төв орж яваад Д.Ёндонсамбуутай тааралдаж өдрийн 50.000 төгрөгийн хөлс өгнө чулуу ачилцаад өгөөч гэж хэлээд машиндаа суулгаж авч яваад Ц.Э   тай тааралдаж цаашаа дагуулж яваад Халтар ууланд 16 цагийн үед очиж шороо ачаад дуусаж явтал цагдаа ирж саатуулсан...” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Ц.Э   ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Алтай сумын Сухтнай, түүнтэй хамт ирсэн Бааска, Түмээ, Ёндоо гэдэг залуучуудтай Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Халтар Уул” гэдэг газраас 32-97 ХОА улсын дугаартай машинд чулуу шороо нүхнээс зөөж ачиж байгаад баригдсан. Тэр өдрөөс хэд хоногийн өмнө Сухтнай надруу утсаар яриад бэлдсэн чулуу ачмаар байна гэсэн. Тухайн үед би чулуу ачиж болох юмуу, одоо цаг хэцүү болсон шүү гэхэд зүгээр бэлдчихсэн чулуу байгаа ачаад өдөртөө хүрээд ирнэ гэхээр нь бид хоёр 2021 оны05 дугаар сарын 29-ний өдөр Алтай сумын Алтангадас багийн нутаг Халтар уулруу чулуу ачихаар яваад тэр газраа чулуу ачиж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б   гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сухтнай 98811146 дугаараас миний 99437748 дугаарын утас руу залгаж чи завтаи байна уу чи надад 2 өдөр ирж ажил хийж өгөөч, шорооны ажил байна гэж хэлсэн. Нэг өдрийн 50.000 төгрөг өгнө хажуудаа хүн дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Би манай найзын ах Д.Тү   ыг дагуулаад тэр орой гарч шөнө 00 цагийн үед Сухтнаагийн гэрт ирсэн. Тэгээд өглөө 07 цагийн үед Хавтаг гэх газар луу явна гэж хэлээд Ланд 80 маркийн машинтай хөдөлсөн. Хуучин Алтай сумын Хөх толгойн гарамд Д.Ёндонсамбуутай тааралдсан. Тэнд Д.Ёндонсамбуугийн мотоциклыг үлдээгээд Сухтнаа яриад машинд суулгаад авч явсан. Цааш явж байгаад Ц.Э   тай тааралдаж дагуулж яваад “Халтар уул" гэх газарт очсон. Б.Б    эндээс чулуу ачна гэсэн. Шороог нь холдуулахад эсгий банз гарч ирсэн Эсгий банзыг нь авахад нүх гарч ирсэн. Тэр нүх рүү Ёндонсамбуу бид хоёр ороод нүхэнд бэлдсэн байсан чулууг саванд хийж өгөед машинд ачиж байхад цагдаа нар ирж барьсан...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Д.Тү   ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд Б   тэй хамт ирсэн. Б    надад Алтай сум ороод нэг өдөр болоод ирнэ. Алтайгаас юм ачина гэхээр нь хамт дагаж ирсэн. Алтай суманд Сухтнайгийнд ирээд тэр оройдоо Хавтаг гэх газарлуу гараад 2021 оны 05 сарын 29-ний өдөр Хавтагт чулуу ачиж байгаад баригдсан. Чулуу ачсан газрын нэрийг би сайн мэдэхгүй. Надтай хамт Б   , Сухтнай, Э   , Ёндонсамбуу гэдэ залуучууд хамт явсан. Сухтнайгийн Ланд 80 маркийн машинд бид нар сууж Хавтагийн нуруунд очсон. Э    гэдэг хүнтэй сухтнай ярьсан юм шиг байна лээ, замд таараад ачааны самсомолтой араас дагаж явсан. Бид нар шороо чулуу ухаж малтаагүй, нүхэнд бэлэн байсан шороо чулууг зөөж гаргаж ачсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Долгормаагийн “Байгаль орчны тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 820458 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тухайн газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна" гэх мэдүүлэг,

         Нуман-Алтай ХХК-ны шинжээч Б.Ц  -Аюушийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн...1/53 дугаартай дүгнэлтэд:

          1. Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг, Халтар уул гэх газарт нэр бүхий иргэдийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсаны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна.

          2. Тухайн үйл ажиллагааны улмаас  1,69 мгазар эвдэгдсэн байна.

          3. Тухайн газар шинээр эвдэгдсэн эсэх, урьд өмнө эвдрэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

4. Эвдэгдсэн газрыг урьд өмнө эвдрэлтэй байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа учир цаг хугацааг нь мөн тогтоох боломжгүй юм.

Тухай эвдэгдсэн газраас Говийн Их Дархан цаазарт газрын Б хэсгийн байгаль орчинд учруулсан экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээний нийт дүн 410.229 төгрөг болж байна... гэх дүгнэлт,

         - гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

         - газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл,

         - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

         - гэрэл зургийн үзүүлэлт

         - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

         - гэрэл зургийн үзүүлэлтүүд

         - эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол

         - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

         - эд зүйлийн үнэлгээ,

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч  Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нар нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Халтар уул” гэх газраас хууль бусаар, ашигт малтмал эрж хайж байгаль экологид 410229 /дөрвөн зуун арван мянга хоёр зуун хорин ес/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Долгормаагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нарын  үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан 410.229 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Э   т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү    нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Э   т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дүгээр хэсгүүдэд зааснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Б   , Х.Б   , Д.Тү    Ц.Э    нар нь хууль бус үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Dong Feng маркийн 32-97 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож, 32-97 ХОА улсын дугаартай автомашин, 07-08 ХОҮ улсын дугаартай Ландкруйзер маркийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 220 вольтын цахилгаан мотор, 2 ширхэг мулдак, илжгэн чих зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, хуванцар сав, хүрз, олс, 23 ширхэг мод, 4584 кг шороо зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шүүгдэгч Б.Б   ын эзэмшлийн 07-08 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн, 05 дугаартай 32-97 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

           Мөн шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, улмаар прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж   овогт Б  гийн Б   , Ш    овогт Х   гийн Б   , Б    овогт Д  ийн Тү   , Х   овогт Ц  ийн Э    нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б   , Х.Б   , Д.Тү    нарыг тус бүр  5.400 /таван мянга дөрвөн зуун/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Э   ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тэнссүгэй.

          4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү    нарт  оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.   

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү    нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ц.Э   ыг тэнссэн хугацаанд оршин суух газар,  эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, ашигт малтмал эрж, хайх олборлохтой  холбоотой үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид  мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dong Feng маркийн 32-97 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  тэднээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, цахилгаан мотор, 2 ширхэг мулдак, илжгэн чих зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, хуванцар сав, хүрз, олс, 23 ширхэг мод, 4584 кг шороо зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б   , Х.Б   , Д.Тү   , Ц.Э    нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ТҮВШИНЖАРГАЛ