Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 154/2021/00030

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор  Э.Алтанцэцэг

Шүүгдэгч Д.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х   ажин овогт Д   ийн Б  эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108005350034 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 19** оны ** сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Энержи ресурс ХХК-д инженер ажилтай, ам бүл * /эхнэр хүүхдийн хамт/Нийслэлийн Сү**р дүүргийн * дугаар хорооны 19-27 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай РД:       Х   ажин овогт Д   ийн Б  .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Д.Б   нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт байрлах Н.Эрдэнэбаатарын мах хадгалах зориулалтын амбаарт 2021 оны 1 сарын 26-ны өдрөөс 2021 оны 03 сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд ховор амьтан болох 2 тооны Алтайн хойлог шувуу буюу тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж амьтаны аймагт 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б   мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хот руу автобусаар явах замдаа зэргэлдээ суудалд сууж явсан зорчигчтой яриа үүсгээд явж байсан. Яриандаа манай ээж өндөр настай хүн байдаг хөлөө гэмтээсэн хойлогны мах хэрэгтэй гээд ярьж байсан.

Түүнээс хойш хэдэн сарын дараа над руу утсаар та хойлогны мах авах уу гэхээр нь чи хаана байна гэхээр Баянөлгий аймгийн Булган сумынх гэхээр нь Ховдын Булганд очихдоо хүргээд өгчихөөрэй гэж хэлсэн.Тэр хүнийгээ би эргээд танихгүй. Түүнээс хойш Ковид -19 гээд нийтийн унаа тээвэр явахгүй байж байгаад 3 сард унаа явж эхэлхээр нь явуулчих гэж хэлсэн.

Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас тухайн махыг шалгаад хурааж авсан. Би хориотой ан амьтан гэдгийг ойлгоогүй, хадгалж байгаа гэдгээ ч мэдээгүй. Сүүлд эрүүгийн хэрэг үүсгээд шалгахад ойлгосон.Миний буруутай үйлдэл боллоо. Шувууны үнэ 520.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан гэх мэдүүлэг

Хохирогч иргэний нэхэмжлэгч А.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Булган сумын нийтийн тээврийн автобуснаас 2 тооны хойлог шувуу гарч ирж баригдсан гэдгийг сонссон. Засгийн газрын 23 дугаар тогтоолын хавсралтад хойлог шувуу 130.000 төгрөгийн үнэлгээтэй амьтны аймгийн тухай хуулиар 2 дахин нэмэгдүүлж төлөх тул Д.Б   нь 520.000 төгрөг төлсөн байна.Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэх мэдүүлэг

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

Гэрч Э.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллаагнд мэдүүлсэн....2021 оны 03 сарын 11-ны өдөр манай аав хот хоорондын автобусаар мах явуулсан аваарай гэж хэлсэн. Улаанбаатар хотод ирэхээр нь авах гээд очиход агнасан хойлог шувууны махыг тосож авах гэж байсан гээд намайг цагдаагийн байгууллагад дагуулж аваачсан.Манай аав надад хойлог шувууны мах явуулсан гэж хэлээгүй.Махтай хайрцагийг задлахад 2 ш шувууны мах байсан гэх мэдүүлэг

Гэрч С.Баттулгын....Би Ховд аймгийн Булган сумаас өөрийн автобусаар нийтийн тээвэрт явдаг. 2021 оны 03 сарын 11-ны өдөр Н.Эрдэнэбаатар хүүхэддээ мах явуулна гээд хайрцагтай ачааг хөлсийг нь өгөөд тавьсан. Хотод ирээд 22-ын товчоонд цагдаа нар ирээд шалгаж Н.Эрдэнэбаатарын дайсан хайрцагтай ачааг задлахад мах, боорцог зэрэг зүйл байсан дотор нь жижиг хайрцагтай 2 ширхэг хойлог шувууны мах байсныг цагдаа нар хурааж авсан гэх мэдүүлэг

Гэрч Н.Эрдэнэбаатарын...2021 оны 1 сард манай эхнэр Д.Хоролсүрэн надад нэг хүн Д.Б  ийн ачаа гээд авч ирж өглөө гэж хэлсэн. Тэгээд манай амбаарт байгаад байсан. 2021 оны эхээр Д.Б   нөгөө ачаагаа явуулчих гэхээр нь хүүхэддээ явуулж байгаа махны хайрцагт давхар хийгээд явуулсан.С.Баттулгын автобусанд явуулсан гэх мэдүүлэг

Биологийн хүрээлэнгийн шувуу шавьж судлалын лабориаторийн эрдэм шинжилгээний ажилтаны 2021 оны 3 сарын 17-ны өдрийн....Алтайн Хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 130.000 төгрөгний үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт

           Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж шүүх үнэллээ.

        Д.Б   нь  хууль бусаар агнасан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хохирогчийн мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь хуулийн дагуу авагдаж бэхжүүлэгдсэн байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Эдгээр баримтуудаар Д.Б  ийг хууль бусаар агнасан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирол 520.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гарсныг прокуророос хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 тооны Алтайн хойлог шувууг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгах нь зүйтэй гэж шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б  ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байгааг дурьдаж өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон        ТОГТООХ нь: 

1.Х   ажин овогт Д   ийн Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хуль бусаар агнасан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12.8-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг өршөөн хэлтрүүлж  2108005350034 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, 520.000 төгрөгний хохирол төлөгдснийг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 тооны Алтайн хойлог шувууг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭНХЖАРГАЛ