| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00625/И |
| Дугаар | 651 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 651
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00651 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, в5 гудамж, 2 тоотод оршин суух Боржигон овогт Гөлгөөгийн Чулуунцэцэг /ЕЙ64111102/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Чойрын геологийн экспедицид 3 дугаар ангийн тогоочоор, 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шавар цехийн ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор, 1989 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Шивээговь сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедиц, Дорноговь аймаг, Шивээговь хорооны 8-н жилийн дунд сургуульд тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Г.Чулуунцэцэг нь БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл тогоочоор,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар 26-ны өдрийг хүртэл шаврын цехний ажилчин,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор,
Дорноговь аймаг, Шивээговь хорооны 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-Г.Чулуунцэцэгийн 1990 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн 371540 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулганд “1982.7.17-1992.03.02”-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг бүртгэсэн бүртгэл,
-БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Чойрын “Алтан гадас” одонт хайлуур жоншны экспедицийн даргын 1982 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 89 дүгээр ажилд шинээр томилох тухай тушаалд “..Г.Чулуунцэцэгийг 7-р сарын 17-ноос 3-р ангид тогоочоор” гэх бичилт,
-гэрч Д.Бадамдоржийн “...Миний бие Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид Г.Чулуунцэцэгтэй 1982-1992 оныг хүртэл хамт ажиллаж байсан ” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Г.Чулуунцэцэг нь БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл тогоочоор,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар 26-ны өдрийг хүртэл шаврын цехний ажилчин,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор,
Дорноговь аймаг, Шивээговь хорооны 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Гөлгөөгийн Чулуунцэцэг /ЕЙ64111102/-ийг БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл тогоочоор,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1986 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар 26-ны өдрийг хүртэл шаврын цехний ажилчин,
БНМАУ, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харъяа Чойрын хайлуур жоншны экспедицид 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор,
Дорноговь аймаг, Шивээговь хорооны 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР