Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 154/2021/00033

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Н.Алтантуяа

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

           Шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О  , Ц.Б  , О.Б  Б  ,

           Шүүгдэгч Ц.Д  , Ц.Н   нарын өмгөөлөгч Н.ОчирБ  , шүүгдэгч Л.Д   , Ж.О  , Ц.Б  ,О. Б  Б   нарын өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар, Ж.О  , О.Б  Б  , Л.Д    Ц.Б   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000120013  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.    

          1.Шүүгдэгч: Монгол улсын харъяат,  19** оны ** сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бага болосвролтой,  мэргэжилгүй, ам бүл * / эхнэр * хүүхдийн хамт/ Ховд аймгийн  Алтай сумын Б* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай **** дугаарын регистртэй Х   овогт Ц   бын Д   /Шонхоо/

          2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны **сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл * /эхнэрийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Т*** багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай, Ш    овогт Ц   Н   /Нямаа/ РД:    

          3. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны ** сарын **-ны өдөр  Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл * /эхнэр * хүүхдийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Т*** багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, З   овогт Л   ын Д    /Даваа/ РД:   

          4. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны ** сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл * / эхнэр * хүүхдийн хамт/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдардаг, урьд нь ял шийтгэгдэж байсан, Б* овогт Жа*ын О   РД:    

          5.Монгол улсын иргэн, 19** оны ** сарын **-ны өдөр Орхон аймгийн Баянөндөр суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд болвсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл * /эхнэр ач хүүгийн хамт / Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Г* багт оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Т    овогт Ц  ы Б    /РД:    

          6. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны ** сарын **-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл * /эхнэр хүүхдийн хамт/ Улаанбаатар хотын ХУД-ийн 15 дугаар хороо ** тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б   овогт О  гийн Б  Б   РД:  

         Шүүгдэгч Ц.Д   нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим нэг тооны хуланг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг өөрийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэж гэрийн гадна түлээний хашаанд хадгалсан,

         Яллагдагч Ц.Н  , Л.Д   , Ж.О   нар нь хулан гэх амьтаны махыг тээвэрлэж, хадгалсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

        Яллагдагч Ж.О   нь яллагдагч О.Б  Б  , Л.Д    Ц.Б   нартай хамтран Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Хавтагийн “Халтар-Уул” гэх нэртэй газарт 2020 оны 01 сарын 05-ны өдөр эксковатор трактор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэргийг үйлдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг  тус тус үйлдсэнд  холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар                                                                       .

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Шүүгдэгч Ц.Д  ын....мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Тухайн газар нутагт нэг тооны хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж махыг нь өөрийн мотоциклоор зөөвөрлөн гэртээ авч ирсэн.Галзан гэх газар ганцаараа явж байсан.

         Хулангийн нөхөн төлбөрийн мөнгө 19.400.000 төгрөгийг төлж барагдуулна. Миний буруу би хуланг өөрийн буугаар агнасан. Манай аав надад өгсөн буу бичиг баримт байхгүй. Хохирол төлөгдөөгүй гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг

       Шүүгдэгч Ц.Н  гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би Ц.Д  аас махыг авч О  д хүргэж өгсөн. Махыг очиж авахдаа хулангийн мах гэдгийг мэдэж байсан. Ж.О  д өгөхдөө өөхгүй хар мах гэж хэлж өгсөн. Ж.О   надад урд нь мах захиж байсан.Би дриус 20 маркийн машинаар тээвэрлэн хүргэж өгсөн. Машиныг 3.0 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг

       Шүүгдэгч Л.Д   гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би Н  гээс мах байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн дараа нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр Ц.Н   над руу утсаар ярихаар нь махаа колонкийн доод талд аваад ир гэж хэлэхэд авч ирсэн. Би Очирхүүгийн машиныг хүлээлгэж байгаад аваад Ж.О   нарт хүргэж өгсөн. Би  Ж.О  , Очирхүү нарт хулангийн мах гэж хэлээгүй. Харин Ц.Н   надад хулангийн мах гэдгийг хэлсэн би ангийн мах гэдгийг мэдэж байсан. Харин надад Эрүүгийн хуулийн 24.2-д заасан ашигт малтмал эрж хайсан гэж зүйлчилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй  гэх мэдүүлэг

        Шүүгдэгч Ж.О  гийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Л.Д    нь приус маркийн машинтай мах авч ирж өгсөн. Тухайн үед ангийн мах гэдгийг мэдээгүй. Өөхгүй бараан өнгийн мах байсан. Надад хулангийн мах гэж хэлсэн бол авахгүй байсан. Махыг бид нартай хамт явж байсан Ц.Б   эвдэлж янзалсан. Уг мах нь 1 гуя, 2 хаа, сээр нуруу зэрэг мах байсан. Би хулангийн махыг вагончикт байрлуулсан, тээвэрлэсэн хадгалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

         Харин Л.Д    нь намайг Алтай суманд ажил байна гэж дуудуулахад нь би техниктэйгээ ирсэн. Надад уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй компанитай түрээсийн гэрээ хийж нөхөрлөлийн журмаар ажилладаг.  Би эксковатор түүнийг чирдэг тайлер, Норд бенз маркийн автомашин, вагончик сууцны зориулалтын зэрэг автомашинуудтай ирсэн. Л.Д    надад хэлэхдээ энд алт ухаж байсан нинжа нарын нүх байна ухах хэрэгтэй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг

           Шүүгдэгч Ц.Б  ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Урьд нь би нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Хууль бусаар ашигт малтмал ухаж байна гэдгийг мэдээгүй. Надтай хамт Ж.О  , түүний хүү О.Б  Б   нар хамт ирсэн. О  гийн вагончикт амьдарч байсан. 2020 оны 01 сарын 05-ны өглөө Хавтагийн Халтар уул гэх газар ирсэн. Тэнд очоод урьд нь ухсан газрын урд талын газар ух гэхээр нь эксковатороор 5 м урттай 4м өргөнтэй 3 м гүн нүх ухсан. Би дахин 80 см орчим доош ухаж байхад хилийн цэргийн хүмүүс ирсэн гэх мэдүүлэг

         Шүүгдэгч О.Б  Б  ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн......Би трайллер бариад Ховд аймгийн Алтай сумын нутаг ирсэн. Нинжа нарын ухаж байсан гэх Алтай сумын Алтангадас багийн нутаг Халтар уул гэх газарт хууль бусаар алт олборлож иргэдийн малтсан нүхэнд нэг цаг орчим эксковатор трактороор ухаж алтны цагаан судал гаргаж ухаж байтал хилийн цэргийн хүмүүс ирж ухсан нүхийг булуулсан  гэх мэдүүлэг

        Хэргийн газарт  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл    

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан...Ц.Д   нь нэг тооны хулан агнаж махыг нь хашаан дотор модны ёроолд нуусан талаар зааж харуулсан тэмдэглэл

        Хулан агнасан газарт нөхөн үзлэг хийсэн талаархи гэрэл зураг

        Гэрч Х.Баасансүрэнгийн .....Би Л.Д   , Ж.О  , О.Б  Б  , Б   нарын хүмүүсийг танихгүй. 2020 оны 01 сарын 02-ны өдөр Ховд аймгаас ирээд машинаа янзлаад буцах гэхэд Ж.О   чи бид нартай хамт явах уу гэхээр нь өдрийн 50000 төгрөгөөр тохирч явсан. Миний машины дугуй хагараад араас нь Алтай сумын Халтар уул гэх газар очиход техник хэрэгслээ буулгачихсан эксковатороор газар ухаж байсан. Би вагончигны хажууд машинаа тавиад вагончикт ороод унтчихсан. Би дээрх хүмүүстэй хамт байхдаа 3 удаа хоол идсэн. Хоол хийсэн мах нь өөх тосгүй ангийн мах шиг хар мах байсан гэх мэдүүлэг           Гэрч Г.Ууганцэцэгийн ....Манай нөхөр Ц.Д   калибрь буутай. Манай хадам аав хурим хийсний дараа өвлүүлж өгсөн. Өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажлаасаа ирэхэд хөдөө явна гээд буугаа аваад зөрөөд гарсан. Тэр шөнө 03-04 цагийн  орчимд ирээд мотоциклоо асаагаад унтраагаад байсан. Юу хийгээд байгааг би сайн мэдээгүй. Хулан агнасан гэдгийг хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн гэх мэдүүлэг

       Гэрч Ц.Б  ын ....Л.Д    нь зөвхөн надад мах авч ирж өгөөгүй. Надтай хамт явсан Ж.О  , О.Б  Б   бид нарт мах авч ирлээ гээд 2 уут мах авч ирж өгсөн. Тухайн махыг би Ж.О  гийн хүүхэд О.Б  Б  ын хамт эвдэж янзалсан гэх мэдүүлэг 

       Гэрч О.Б  Б  ын .... Л.Д    суудлын жижиг машинтай мах авч ирсэн. Машины номер дугаарыг сайн мэдэхгүй байна. Орой 20-21 цагийн үед авч ирсэн гэх мэдүүлэг

       Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд нэртэй 1500 маркийн мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл

         Ц.Н  гээс 250 м-ийн тусгалтай гол төмөр 105502, замаг 105502 дугаартай ТОЗ-8 маркийн 1959 онд үйлдвэрлэсэн бууг эд мөрийн баримтаар тооцон хураан авах тухай прокурорын тогтоол

       Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл

       Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах зорилгоор  Ц.Мандахбаярын 0332  ХОА дугаартай мөнгөлөг саарал приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл 89-90 

        Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 89-20 УБО улсын дугаартай приус маркийн машин. 3.000.000 төгрөгөөр үнэлсэн

       Эд мөрийн баримтаар хураан авсан хулангийн гэх 3 уут мах гэрэл зургаар бэхжүүлсэн

       Хохирогч С.Долгормаагийн.....Манай сумын нутаг дэвсгэрээс хулан агнасан хэргийн холбогдогч нараар хохирол барагдуулах хүсэлттэй байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 9.700.000 төгрөг амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлүүлнэ. Нийтдээ 19.400.000 төгрөгийг төлүүлж авна гэх мэдүүлэг

       Иргэний нэхэмжлэгч Ш.Очирхүүгийн....Даваа гэх зүс таних залуу Улаанүзүүрт 2 уут мах хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Очоод 2 хүн махыг буулгаж аваад үлдсэн. Би ховор амьтны мах гэж мэдээгүй. Миний машин 89-20 УБО улсын дугаартай жижиг суудлын машин. Улсын орлого болговол би хохиролоо төлүүлж авмаар байна. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг

        Иргэний нэхэмжлэгч Ц.Мандахбаярын.....0332 ХОА улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг Улаанбаатар хотоос 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ц.Н   миний төрсөн ах эхнэр нь өвчтэй байгаа болохоор түр зуур унуулж байсан. Шүүх машиныг улсын орлого болговол машинаа авч үнэлгээний мөнгийг нь төлүүлмээр байна гэх мэдүүлэг

Эд хөрөнгө битүүмжлэх тухай /89-20 УБО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол,

        Эд зүйлийн үнэлгээ /89-20 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2.500.000 төгрөгөөр үнэлсэн комиссын үнэлгээ/

       Эд зүйлийн үнэлгээ ТОЗ -8 маркийн галт зэвсэг 200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт

       БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд 1500  маркийн мотоцикль 300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт

       “Prius 20” маркын 03-32 ХОА улсын дугаартай суудлын авто машиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн авто машин техникийн үнэлгээний тайлан

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 526 дугаартай ....шинжилгээнд 5.6 мм-ийн ЗХУ-д 1959 онд үйлдвэрлэсэн, сангийн анги 105502, замаг 105502 гэсэн дугаартай ТОЗ 8 загварын спорт ангийн зориулалттай бага калибрийн винтов буу. Буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт

          2020 оны 02 сарын 13-ны өдрийн №1/04 дугаартай....тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож эвдэгдсэн талбайд газрын хэвлий өртөж эвдэгдсэн байх бөгөөд урьд эвдэгдсэн хөрсгүй болсон газар учраас хөрсөн бүрхүүлд хохирол учраагүй. Нийт эвдэгдсэн талбай 140м2 хэмжээтэй  байна.

          Иргэн Ц.Б   нарын хууль бус үйл ажиллагаагаар эвдэгдсэн газраас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирол 303.709 төгрөг байна. Энэ нь зөвхөн Ц.Б   нарын үйлдлээс учирсан хохирол гэх шинжээчийн дүгнэлт

         Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /27-20 БУЛ улсын дугаартай ВЕLBEN маркийн авто машин, чирч яваа вагончик 19-64 улсын дугаартай, DOOSON маркийн эксковатор, трайллер дээр ачсан 2 уут нийт 93 кг шороо /

         О  гийн Б  Б  ын тээврийн хэрэгслийн АЯ 0318961 дугаартай гэрчилгээ

          Шүүгдэгч нарын ялгүй тухай Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны сангаас шалгаж ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж шүүх үнэлэв.

        Шүүгдэгч Ц.Д   нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр нэг тооны хуланг Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас агнаж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл Хурд 1500 маркийн мотоциклоор тээвэрлэн махыг нь гэрийн ойролцоо хадгалсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, ТОЗ-8 маркийн буу хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Ц.Д  ын шүүх хуралдаанд мэдүүлсэн ...би өөрийн буугаар агнасан.Бууг аав надад өвлүүлж өгсөн. Агнасан хулангийн махаа аваад гэртээ ирж гэрийн гадна түлээний хажууд тавьж байгаад Ц.Н  д өгсөн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.Д  ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан /Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамаарах газар нутгаас амьтан хулан агнасан/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Ц.Д  аас ан амьтан агнах зөвшөөрлийн хураамжийг амьтаны аймагт учирсан хохиролын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоох хэмжээ буюу хулан адуу эр 19.400.000 төгрөгөөр тооцон төлүүлэх нь  зүйтэй гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн үйлдэлд маргахгүй. Нөхөн төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.Н   нь ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг / хулангийн мах/ 2019 оны 12 сарын 25-ны өдөр 03-32 ХОА улсын дугаартай  “Prius 20” маркийн тээврийн хэрэгслээр  тээвэрлэн Л.Д   д өгсөн нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Н  гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2019 оны 12 сарын 20-ны үед Л.Д   тэй тааралдахад алтанд явах гэсэн юм мах байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа Ц.Д   таарахад мах шөл байна уу гэж асуухад Ц.Д   надад хулангийн мах байна гэхээр нь махыг авья гээд гэрийн гадна очиход гэрийнхээ баруун талд байрлах түлээний хучлага доороос гялгар цаасан дээр дэлгэсэн бүтэн хулангийн махыг гаргаж өгсөн. Тухайн махыг өөрийн төрсөн дүү Ц.Мандахбаярын машинаар тээвэрлэн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах Магнай трейд ХХК-ны ойролцоо Л.Д   , Ж.О   нарт хүргэж өгсөн. Ц.Д  ын хурд мотоцикль, 1957 онд үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн буу нь надад байсныг цагдаа нар хурааж авсан гэх мэдүүлгээр Ц.Н   нь 03-32 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ц.Д  ын агнасан хулангийн махыг ..хулангийн мах гэдгийг мэдсээр байж тээвэрлэн авч ирж Л.Д   , Ж.О   нарт өгсөн нь тогтоогдож байх тул ховор амьтаны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ж.О   нь Ц.Н  гээс хулангийн махыг авч тээвэрлэн өөрийн эзэмшлийн вагончикт хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй хулангийн мах гэдгийг мэдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтууд болон гэрч ...Ц.Н  гийн гэрчээр мэдүүлсэн.. “ Л.Д    над руу Жи мобайлын утсаар яриад нөгөө махыг авья гэхээр нь би Ц.Д  аас махыг нь аваад Л.Д   , Ж.О  , машины жолооч гуравт хүргэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч Ц.Б  ын ...Ж.О   намайг гараад мах аваадах гэхээр нь вагончикаас гарч 2 уут мах аваад Ж.О  гийн хүүхэд О.Б  Б  той хамт махыг эвдсэн. Суудлын жижиг саарал өнгийн авто машин байсан гэх мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлэг байх тул шүүгдэгч Ж.О  гийн тухайн махыг ангийн мах гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д  ын агнасан хулангийн махыг авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэл тогтоогдож байна.

        Шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О   нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарагдаж байгаа, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байх тул өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О   нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд 1 тооны хулангийн нөхөн төлбөр болох 19.400.000 төгрөг, Ц.Н   нь хулангийн махыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Ж.О   нь шүүгдэгч Л.Д   , О.Б  Б  , Ц.Б   нарын хамт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч ...Х.Баасансүрэнгийн ....О   ах Хово самосвал машин бариад вагончик чирээд, траллерийг Ж.О   ахын хүү нь бариад дээр нь эксковаторыг ачаад явж байсан гэх мэдүүлэг, гэрч А.Б  аагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Тэгээд байж байхад тэр айлын хүүхэд гарч ирчихээд хойно нэг трактор газар ухаж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Н.Цолмонгэрэлийн...араас нь мөрийг нь дагаж явсаар шороо ухчихсан байгаа газар нь ирсэн. Бид хоёрыг ирэхэд эксковатор нь газар ухчихсан, хилийн цэргийн цоохор хувцастай хүн харагдаж байсан гэх мэдүүлэг, ухсан газрын зураг, тухайн газарт явсан тракторын мөрний зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Ж.О  , Л.Д   , О.Б  Б  , Ц.Б   нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Л.Д    нь ашигт малтмал эрэл хайгуул хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэнийг зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Л.Д   гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би манай суманд нинжа нар газар ухаж алт авч байгаа газар байна гэж  ярьж байсан, ....хоол цай болоод  явья гэхээр нь өнөөдөр хагас сайн өдөр би явахгүй, маргааш явья гэж хэлээд маргааш шөнө хагаслаад бүтэн сайн руу оруулаад явсан . Ц.Б  ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд....бид нар уг газарт ирээд цай уусны дараа зам зааж өгсөн Даваа /Л.Д   /  гэх залуу энд ух гэж урд талын газрыг заасан. Уг газар нь 2м гүнтэй, 4 м өргөнтэй 5 м орчим урттай нүх байсан. 4 талын шороо нь нэлээд суларсан байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Д   гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Уг нь миний зөвшөөрөл гарч байна гэж яригдаж байсан. Ж.О   нарыг зөвшөөрөл бүтэж байна гэж хэлэхээр нь дуудсан гэх мэдүүлгээр  шүүгдэгч Л.Д    нь гэмт хэргийг үйлдэх талаар өөрөөр хэлбэл ашигт малтмал эрж хайх, алт ухах талаар үгсэн тохиролцож тухайн алтны газрыг зааж өөрөө үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.  

          Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа байдал, шүүгдэгч нарын  хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

         Хохирогч С.Долгормаагийн мэдүүлэг болон 2020 оны 02 сарын 13-ны өдрийн №1/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд 303709 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Ж.О  , Л.Д    нарын үйлдлээс хулангийн нөхөн төлбөр 19.400.000 төгрөгний хохирол учруулсныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзнэ.

          Иймд хохиролыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн 03-32 ХОА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н  гээс, 89-20 дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээ буюу 2.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр шүүгдэгч Л.Д   гээс, БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоцикль 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн, ТОЗ-8 маркийн буу 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнийг шүүгдэгч Ц.Д  аас гаргуулах, 27-20 БУЛ улсын дугаартай ВЕLBEN  маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 төгрөг, 19-64 УБ улсын дугаартай эксковатор тракторын үнэ 36.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.О  , Ц.Б  , О.Б  Б  , Л.Д    нараас гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

        46-21 УНО улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг мөрдөгчийн тогтоолоор битүүмжлээгүй тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж ашигт малтмал эрж хайгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нарт хувийн Б  алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй.        

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн  1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                               

ТОГТООХ  НЬ:

           1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х   овогт Ц   бын Д  ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Ш    овогт Ц   Н  , З   овогт Л   ын Д   , Б   овогт Жалцавын О   нарыг  агнаж ирсэн хулангийн махыг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Жалцавын О  , Б   овогт О  гийн Б  Б  , З   овогт Л   ын Д    Т    овогт Ц  ы Б   нарыг хууль бусаар ашигт малтмал эрж хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д  ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н  , Л.Д   , Ж.О   нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.О  , О.Б  Б  , Л.Д   , Ц.Б   нарыг  тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ж.О  , О.Б  Б  , Ц.Б  , Л.Д    нарт тэнссэн хугацаанд хөдөлмөрлөх дадал сургалтанд хамрагдах, ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

          5.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О   нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Ж.О  , О.Б  Б  , Л.Д   , Ц.Б   нарт тайлбарласугай.    

        7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

        8 .Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д  , Ц.Н  , Л.Д   , Ж.О   нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 19.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн  гаргуулж Ховд аймгийн Алтай сумын төрийн сангийн дансанд оруулах, шүүгдэгч Ц.Н  гээс 03-32 ХОА приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ  3.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

        9. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  303709 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , шүүгдэгч Ж.О  , О.Б  Б  , Л.Д   , Ц.Б   нарт авсан хувийн Б  алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 03-32 ХОА улсын дугаартай мөнгөлөг саарал приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Ц.Мандахбаярт,БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоциклийг шүүгдэгч Ц.Д  д буцаан олгож, 89-20 УБО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг Л.Д   гээс,  БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоцикль 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн, ТОЗ-8 маркийн буу 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнийг шүүгдэгч Ц.Д  аас, 27-20 БУЛ улсын дугаартай ВЕLBEN  маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 төгрөг, 19-64 УБ улсын дугаартай эксковатор тракторын үнэ 36.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.О  , Ц.Б  , О.Б  Б  , Л.Д    нараас гаргуулан улсын орлого болгож тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.      

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1959 онд үйлдвэрлэгдсэн, 250м-ийн тусгалтай, гол төмөр 105502 дугаартай ТОЗ 8 бууг устгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, 57.3 кг хулангийн мах, 93 кг шороо чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         12.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ