Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00631

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00631

Төв аймаг

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00423/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Лүн сумын Цагаан-уулын 3-р багт оршин суух Боржигон овогт Доржийн Цогтгэрэл /НО57030476/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-1982 оны 9 сарын 10-наас 1990 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд уурын зуух, ХБанги, СМФерамд гачигар, тракторын жолооч, үхэрчин, слесараар ажиллаж байсан юм. Д.Цогтгэрэл миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн тухайн үеийн зарим халагдсан тушаал архивм байхгүйгээс болоод тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Д.Цогтгэрэл миний биеийг холбогдох бичгийн нотлох баримт болон надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт зэргийг үндэслэн 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд уурын зуух, ХБанги, СМФерамд гачигар, тракторын жолооч, үхэрчин, слесараар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Д.Цогтгэрэл  нь 1982 оны 9 сарын 10-наас 1990 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд уурын зуух, Худалдаа бэлтгэлийн анги, Саалийн механикжсан фермд гачигар, жолооч, үхэрчин, слесараар ажиллаж байсан. Д.Цогтгэрэл нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн тухайн үеийн зарим тушаал архивт байхгүй байгаа учир Д.Цогтгэрэлд холбогдох бичгийн нотлох баримт болон хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд уурын зуух, хХудалдаа бэлтгэлийн анги, Саалийн механикжсан фермд гачигар, жолооч, үхэрчин, слесараар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл нь Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуй, Худалдаа бэлтгэлийн анги, Саалийн механикжсан фермд 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гачигар, тракторын жолооч, үхэрчин, слесараар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх Д.Цогтгэрэлийн хуульд заасан журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Үүнд: -Төв аймгийн Атар сангийн аж ахуйн даргын 1982 оны 9 сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...засан хүмүүжүүлэх газраас шилжиж ирсэн Цогтгэрэлийг 1982 оны 9 сарын 9-ний өдрөөс уурын зуухын гачегараар тус тус томилсугай...” гэх бичилттэй 195 дугаартай тушаал /хх-9/,

-Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 7 сарын 2-ны өдрийн ажилд түр томилох тухай “...Дорж овогтой Цогтгэрэл...нарыг 1986 оны 6 сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэх бичилттэй 201 дугаартай тушаал /хх-10/,

-Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 8 сарын 6-ны өдрийн ажлаас халах тухай “...Үхэрчин Д.Цогтгэрэлийг ажилдаа тэнцэхгүй гэж үзээд 1987 оны 8 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсугай...” гэх бичилттэй 219 дугаартай тушаал /хх-11/,

-Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 10 сарын 29-ний өдрийн ажилд томилох тухай “...Дорж овогтой Цогтгэрэлийг СМФ-ийн хамт олны хурлын протоколыг үндэслэн мөн өдрөөс СМФ-ийн слесариар түр,...нарыг 4-р бригадад тус тус томилсугай...” гэх бичилттэй 315 дугаартай тушаал /хх-12/,

-Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 8 сарын 25-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...ТАА-н ажилчин албан хаагчдаас хавсралт нэр бүхий 65 хүн 1988 оны ээлжийн амралт авахыг хүссэн тул ээлжийн амралтыг дурдсан хугацаагаар нь олгож биеэр эдлүүлсүгэй...хавсралтад Цогтгэрэл, СМФийн слесарь” гэх бичилттэй 211 дугаартай тушаал, хавсралт /хх-13/,

-Төв аймгийн  Атар тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 11 сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...СМФ-ийн слесарь Цогтгэрэлийг 1988 оны 11 сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж... Д.Цогтгэрэлийг уурын зууханд качгераар... томилсугай...” гэх бичилттэй 294 дугаартай тушаал /хх-14/,

 -Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 04 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “...уурын зууханд качгер Д.Цогтгэрэлийг 1989 оны 4 сарын 25-наас тус тус тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх бичилттэй 74 дугаартай тушаал /хх-15/,

-Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 6 сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай “...Д.Цогтгэрэл нарыг 1990 оны 3 сарын 1-ний өдрөөс СЭФ-ийн үхэрчнээр тус тус томилсугай...” гэх бичилттэй 152 дугаартай тушаал /хх-16/,

-Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 382 дугаартай “Тус аймгийн Атар ТАА-д үхэрчин, слесарь ажилтай Д.Цогтгэрэлийн 1986 оны 9 сараас 1989 оны 3 сар хүртэлх цалингийн түүвэр” гэх бичилттэй албан бичиг /хх-17/

-Гэрч А.Гэрэлчулууны “Д.Цогтгэрэл нь Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд 1982 оноос 1987 оны 6 сар хүртэл үхэрчин, моторчингоор ажиллаж байсныг нь би мэднэ” гэх гэрчийн мэдүүлэг /хх-28/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудаар Д.Цогтгэрэл нь Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд 1982 оны 9 сарын 9-ны өдрөөс 1986 оны 6 сарын 16-ны өдөр хүртэл качегараар, Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйд 1986 оны 6 сарын 16-ны өдрөөс 1987 оны 8 сарын 5-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Баянхангай сумын  Саалийн механикжсан фермд  1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ний өдөр хүртэл слесарээр, Төв аймгийн Баянхангай сумын  Саалийн механикжсан фермд 1988 оны 11 сарын 10-ний өдрөөс 1989 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл качегараар тус тус ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Цогтгэрэлийн Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуйд 1982 оны 9 сарын 9-ны өдрөөс 1986 оны 6 сарын 16-ны өдөр хүртэл качегараар, Хөдөө аж ахуйн яам, мал бэлтгэлийн нэгдлийн харъяа  Атар тэжээлийн аж ахуйд 1986 оны 6 сарын 16-ны өдрөөс 1987 оны 8 сарын 5-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Баянхангай сумын  Саалийн механикжсан фермд  1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ний өдөр хүртэл слесарээр, Төв аймгийн Баянхангай сумын  Саалийн механикжсан фермд  1988 оны 11 сарын 10-ний өдрөөс 1989 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл качегараар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ