Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00035/И |
Дугаар | 79 |
Огноо | 2017-04-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 79
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Базарсадад холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 801.347 /найман зуун нэг мянга гурван зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Базарсад нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 09-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болох 801.347 /найман зуун нэг мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг Ц.Базарсадаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “52-03 тоот байрыг Б.Алтансүхэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэвч 52-03 тоот байрны төлбөрийн хариуцагчаар Ц.Базарсадаар сольж өгнө үү. Б.Алтансүх, Б.Тогоонтөмөр нараас татгалзаж байна. Ц.Базарсадаас 52-03 тоот байрны төлбөр 387.460 төгрөгийг гаргуулж өгнө үү.”гэжээ
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 44-48 тоотод оршин суух ЕТ75032517 регистрийн дугаартай Хардал овогт Цэндийн Базарсад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Базарсад ТОСК-ийн баригдсан байрнаас 2 өрөөг түрээслэж суугаад 8 сар болоод түрээсээ цуцалж гарсан. Манайх байранд 2015 оны 12-р сарын 1-нээс 2016 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл байсан. УБҮ-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу байрны ус, халаалтын мөнгө болох 387.460 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ц.Базарсадаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 387.460 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ц.Базарсадаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 387.460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Базарсад нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 387:460 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Ц.Базарсад нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 387.460 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон
З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 387.460 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг хариуцагч Ц.Базарсад нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.782 төгрөгнөөс 387.460 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 12.274 төгрөгийн тал хувь болох 6137 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11508 төгрөгийг, хариуцагч Ц.Базарсадаас улсын тэмдэгтийн хураамж 6137 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Базарсад нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ